| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0261/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/242 |
| Огноо | 2017-09-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1738001040046 дугаар хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Б,
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт “Товх” гэх газарт иргэн Б.О-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт “Товх” гэх газарт иргэн Б.О-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 07-р сарын 28-ны өдөр миний төрсөн эгч Энхчимэг нь гэр бүл болж найр хурим хийсэн юм. Би найранд ирээд хүмүүсийг зохицуулаад амраагаад байж байтал манай төрсөн ах Батням нь нилээн согтуу байхаар нь гэртээ харьж амраарай гэхэд харихгүй гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгж байтал манай дунд эгчийн нөхөр Б.О- согтуу ах бид хоёрын дундуур орж ирээд яах гээд байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн ах Батнямыг гэрт нь аваачиж унтуулчхаад буцаад иртэл манай хүргэн ах Б.О- хуримд ирсэн хүмүүсийг амраахгүй орилж хашгираад байхаар нь та чимээгүй байгаач гэхэд чимээгүй болохгүй улам орилж хашгираад байхаар нь миний уур хүрээд гараа атгаж байгаад Б.О- ахын нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгтэл Б.О- ахын хамраас нь цус гарсан. Тэгээд би цусыг нь угааж өгчхөөд өөрөө унтаж амарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 07-р сарын 28-ны өдөр Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “Товх” гэх газарт байдаг өөрийнхөө хадам аав болох Г-гийнд хуриманд очсон. Орой болтол найрлаад байж байтал манай хадам дүү Э.Б- нь төрсөн ах Батнямтай маргалдахаар нь салгах санаатай боль гэтэл Э.Б- миний нүүр, хамар луу гараараа нилээн олон цохисон. Нэг мэдэхэд би цустайгаа хутгалдсан газар хэвтэж байсан. Босоод машины сүүдэрт сууж байтал Э.Б- ирээд намайг гэрт оруулсан. Маргааш нь Э.Б- уулзалгүй яваад өгсөн болохоор гомдсон. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Э.Б- нь надад 1 сая төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг “Товх” гэдэг газар манай баз Г-гийнх охиноо айлд өгч найр хийсэн. Би найранд эхнэр хүүхдийн хамт очсон. Найр болоод нилээн орой 23 цагийн үед би гадаа унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь босч ирээд Г-гийн гэрт ороход Э.Б- Б.О-г газар унагаагаад нүүр лүү нь цохиод байсан. Би салгах гээд Э.Б-г тэвэрч авахад танд хамаа байхгүй цаашаа бол гээд намайг түлхээд байсан. Би ч Э.Б-г дийлэхгүй юм байна билээ. Тэгэхээр нь би гэрээс гараад фургон машин дотор ороод унтаад өгсөн. Өглөө нь 10 цагийн үед би Мөрөн явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч М.Э-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07-р сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эгчийн охины хуримын үйл ажиллагаанд оролцоод байж байтал Э.Б-, Б.О- нар маргалдаж байсан. Тухайн үед би хоол ундны ажилд тусалж байсан болохоор Э.Б-, Б.О- хоёрыг нэг их тоогоогүй. Б.О-, Э.Б- хоёрыг би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэгээд маргааш өглөө нь Б.О-гийн нүүр нь жаахан хавдсан хөхөрсөн байдалтай байсан. Хэн нь хэнийг яаж цохиж биед нь гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 07-р сарын 28-ны өдөр миний төрсөн дүү Энхчимэг гэх хүний хуримын үйл ажиллагаа болсон. Ингээд байж байтал миний барагцаагаар 21-22 цагийн орчимд хүүхэн хүргэсэн хүмүүс ирээд би хүүхэн хүргэсэн хүмүүсээ хүлээж аваад гэр оронд нь оруулж амраачхаад аавын гэрт яваад ортол зодоон болчихсон байсан. Тэгээд би яачихваа гэхэд Э.Б- надад хэлэхдээ Б.О- ахыг унтуулах гэтэл унтаж өгдөггүй, үгэнд орохгүй янз бүрийн юм яриад байхаар нь би цохьчихсон гэсэн. Тэгээд би Б.О-, Э.Б- хоёрыг больцгоо гээд тэр хоёр унтаж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 475 дугаартай:
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.О- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1738001040046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР