Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00182

 

 

 

2023 01 26 142/ШШ2023/00182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...................... Г.Н .............................,

Нэхэмжлэгч: .......................Б.Б..............................нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........................******* ........................

Хариуцагч: ...........................Г.Г..................................нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч *******

Хариуцагч *******гийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч , нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 6б тоотод байрлах улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 2015 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.18-ны өдрийн 2018\ДШМ\57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм. 2015 оны 10 сараас эхлэн Цагдаа, Прокурорын байгууллагаас намайг буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 66 тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож, түүний эхнэр нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2 шатны шүүх ******* намайг цаатгаж, хохирол төлөх үүргээс чөлөөлсөн учир ******* миний бие хохирол төлөх үүрэг дуусгавар болсон. Шүүхээс ******* төлөх хохиролд тооцогдож шийдвэрлэгдсэн. Иймд ******* би өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлөөс буцаан шаардаж байна. Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд 2015 онд Улсын бүртгэлд бүртгүүлж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-нд *******гийн өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн учир Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 66 тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшингийн өмчлөх эрхийг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 5 дугаар гудамж 6б тоотод байрлах 800 м2 талбайтай Г-000377284 бүртгэлийн болон 130105517 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар болон Ү-2101018835 улсын дугаарт бүртгэгдсэн 64 м2 талбайтай хувийн сууц, газрыг Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* миний бие *******д үл хөдлөх эд хөрөнгө худалдах зорилго байгаагүй бөгөөд эхнэр ******* 2015 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байх үед нарын шахалт шаардлагаар хууль зөрчиж шилжүүлсэн гэхдээ *******гаас нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагад хандаж байсан. Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь тус шүүхэд иргэн ******* надад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. нь А. болон түүний эхнэр ******* миний өмнө үүрэг хүлээсэн байгаа тухайд: ******* нь миний нөхөр А.гаас их хэмжээний мөнгө янз бүрийн шалтгаан хэлж өөрлүүгээ шилжүүлэн авсан. Улмаар түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж гэмт хэргийн шинжтэй гэж үзэн 2017.08.16-ны өдрийн 224 тоот дугаартай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс г Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Мөн миний нөхөр А.д учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2014.10.16-ны өдөр гийн өмгөөлөгч болон гийн нөхөр ******* нар ирээд ахад учруулсан 82 750 000 төгрөгт газар, хашаа байшингаа өгье. Эхнэрээ хорих ял эдлүүлмээргүй байна. Хохиролгүй гэж хэлж өгөөч. Бид нар хохирлоо төлөөгүй нь үнэн шүү гэсэн утгатай бичиг бичиж өгсөн. Улмаар нөхөр бид хоёр хүнийг шоронд явуулаад яахав, шоронд суучихвал өгсөн мөнгөө төлүүлэх боломжгүй болно гэж зөвшилцөөд хашаа байшинг нь миний нэр лүү шилжүүлж аваад хохиролоо тооцож хашаа байшин авсан, хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, ялаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж шүүхэд өгсөн. Улмаар бидний бичиж өгсөн бичгийг үндэслээд давж заалдах шатны шүүхээс д холбогдох хэргийг цагаатгасан. Дээрх нөхцөл байдлуудын улмаас би маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болсон. Би үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. болон түүний нөхөр нар өөрсдийнх нь хэрэг бүтэж, ял шийтгэлээс мултарсны дараа нөхөрт маань хохирол барагдуулж өгсөн хашаа байшингаа шаардаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Одоо ч хохирлоо барагдуулж дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Засаг даргын тодорхойлолт /хх-3/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2015 оны 10 сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолын хуулбар /хх-5/, Иргэн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-6/, 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 119 дугаартай Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-7-15/, 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 57 дугаартай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-16-21/ 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 127 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамж /хх-84-86/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-111-112/, 2015 оны 12 сарын 24-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ /хх-113/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1582 дугаартай албан тоот болон түүний хавсралтад ирүүлсэн баримтууд /хх-89-105/ зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч *******, ******* нар нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...******* миний бие 2015 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны 119 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.18-ны өдрийн 2018\ДШМ\57 дугаар магадлалаар цагаатгагдсан. 2015 оны 10 сараас эхлэн Цагдаа, Прокурорын байгууллагаас намайг буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 66 тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож, түүний эхнэр нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2 шатны шүүх намайг цаатгаж, хохирол төлөх үүргээс чөлөөлсөн учир ******* миний бие хохирол төлөх үүрэг дуусгавар болсон. Шүүхээс ******* төлөх хохиролд тооцогдож шийдвэрлэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлөөс буцаан шаардаж байна. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэсэн.

2. Хариуцагч *******: ******* нь миний нөхөр А.гаас их хэмжээний мөнгө янз бүрийн шалтгаан хэлж шилжүүлэн авсан. Энэ үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгаж, 2017.08.16-ны өдрийн 224 тоот дугаартай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******г Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Мөн миний нөхөр А.д учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2014.10.16-ны өдөр *******гийн өмгөөлөгч, *******гийн нөхөр ******* нар ирээд ахад учруулсан 82 750 000 төгрөгт газар, хашаа байшингаа өгье. Эхнэрээ хорих ял эдлүүлмээргүй байна. Хохиролгүй гэж хэлж өгөөч. Бид нар хохирлоо төлөөгүй нь үнэн шүү гэсэн утгатай бичиг бичиж өгсөн. Улмаар нөхөр бид хоёр хүнийг шоронд явуулаад яахав, шоронд суучихвал өгсөн мөнгөө төлүүлэх боломжгүй болно гэж зөвшилцөөд хашаа байшинг нь миний нэр лүү шилжүүлж аваад хохиролоо тооцож хашаа байшин авсан, хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, ялаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж шүүхэд өгсөн. Улмаар бидний бичиж өгсөн бичгийг үндэслээд давж заалдах шатны шүүхээс *******д холбогдох хэргийг цагаатгасан. Дээрх нөхцөл байдлуудын улмаас би маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болсон. Би үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. ******* болон түүний нөхөр ******* нар өөрсдийнх нь хэрэг бүтэж, ял шийтгэлээс мултарсны дараа нөхөрт маань хохирол барагдуулж өгсөн хашаа байшингаа шаардаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Одоо ч хохирлоо барагдуулж дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардалага үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө авахаар шаардсан. нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. аас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч *******, хариуцагч нарыг Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, ыг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 10,0 сая төгрөгөөр торгох ялаар... шийтгэсэн, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар магадлалаар д оногдуулсан торгох ялаас хасч 9 175 000 төгрөгийг төлүүлэхээр... өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа нөхөр *******ын нэр дээр бүртгэлтэй байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 6б тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 64 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай байшин, хашааг хохиролд тооцож, худалдах худалдан авах гэрээгээр түүний эхнэр И.гийн нэр дээр шилжүүлэн өгсөн үйл баримт талуудын тайлбар, тус гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдүүлэг /хх89-100/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг байх нөхцөл хамаардаг байна.

Тэгвэл *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь ******* худалдах ******* худалдан авах хүсэл зориг байгаагүй, энэ нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, хашаа байшинг *******гийн эрүүгийн хэргийн хохирол төлөх замаар шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр *******д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан, гэм буруугүй нь тогтоогдсон тул эрүүгийн хэргийн хохиролд тооцон *******д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөө буцаан шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

Харин маргаан бүхий Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 6б тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 64 м2 талбайтай Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай байшин, хашааг нэхэмжлэгч ******* өөрийн төлөх эрүүгийн хэргийн хохиролд тооцон эхнэр өмчлөлд шилжүүлсэн нь д хамааралгүй байх тул д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******, ******* нарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 6б тоотод байрлах улсын бүртгэлийн №000416896 дугаартай 64 м2 талбай бүхий Ү-2101018835 дугаарт бүртгүүлсэн хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авахаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хашаа байшингийн өмчлөгчөөр *******, ******* нарыг тогтоож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА