| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/01607/И |
| Дугаар | 142/ШШ2022/01450 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2022/01450
2022 11 02 142/ШШ2022/01450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, *******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багт байрлах, ******* /Регистрийн дугаар: 5341469, 99060668, 99051001/
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар: *******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний *******тай холбогдох хэсгийг хүчингүй болгож зээлийн хүү зогсоолгох тухай нэхэмжлэлтэй, хариуцагч *******-ийн гаргасан *******, нарт холбогдох 10,874,899.13 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад 2020 оны 09 сард Төрийн банкнаас 17 сая төхрөгийн цалингийн зээл авсан. Ийнхүү зээл авахад нь салсан эхнэр нь уг нь хамтарч тухайн зээлийг авсан гэдэг. Гэтэл хүү маань 2020 оны 11 сард ажлаасаа гарч улмаар эхнэрээсээ салснаар зээлээ төлөх боломжгүй болсон байдаг. Харин намайг банкнаас дуудаж танай хүүгийн зээлийн гэрээнд таны гарын үсэг хэрэгтэй байна үүн дээр гарын үсэг зур гээд зуруулсан. Ямар учиртайг нь тухайн үед сайн ойлгоогүй. Гэтэл миний тэтгэврийн данснаас сар болгон мөнгө суутган авдаг болсон. Би энэ зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Банк зээлээ төлүүлэхийн тулд л батлан дааж байсан хүнийг сольж намайг тэтгэвэр авдаг болохоор нь учрыг нь ч тайлбарлалгүй гарын үсэг зуруулсан байна. Одоо зээлийн гэрээг нь уншихаар би хамтран зээлдэгч гэж явдаг юм байна. Мөнгө авахад нь байгаагүй би яахаараа хамтран зээлдэгч болчихдог юм бэ гайхаад байна. Бас хугацаатай хадгаламж барьцаалсан байна гэж ойлгогдож байна. Тэгвэл яагаад тэр хадгаламжаас нь зээлийг нь төлүүлж болдоггүй юм бэ. Би Төрийн банкныхантай яаж ч яриад тохиролцохгүй явсаар өдий хүрлээ. одоо эрүүл саруул ажлын чадвартай хүн байхад түүгээр зээлээ төлүүлэхгүй хөгшин хүний тэтгэврээс шууд татан авч байгаад гомдолтой байна. Миний тэтгэврээс 2 жил авлаа. Ядаж авах ёстой хүнээс нь авч чадахгүй байгаа бол зээлийнхээ хүүг зогсоох хэрэгтэй байна. Би бие муу тэтгэврээ өөртөө зориулмаар байна. Иймд төрийн банктай А.Ариунболдтой байгуулсан зээлийн гэрээнд намайг учрыг нь тайлбарлалгүй хууран мэхэлж зуруулсан байх гул тухайн зээлийн гэрээний Лилия надтай холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн зээлийн хүүг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн , ******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс №340502тоот зээлийн гэрээ байгуулан 17,000.000.00 Арван долоон сая / төгрөгийг жилийн 14,4 /Арван дөрөв араны дөрөв/ хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээл авсан. Хамтран зээлдэгч Л.Лилия-д зээлийн гэрээний заалт бүрийг нь тайлбарлан танилцуулж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Мөн Ковидын тухай хууль, банкны дотоод журмын хүрээнд харилцагчийн хүсэлтээр 2020 оны 12 сарын 15-ны өдөр №340502 оот нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 12 сар чөлөөлж зээлдэгчийн зээлээ төлөх боломжийг хангасан байна. Зээлийн гэрээний 3.3 /Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамтран зээлдэгчээс хасуулах үндэслэл болохгүй болно. №34054 тоот гэрээний хавсралт 1-ийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний зээлийн гэрээний 3.2.1 /Үндсэн зээл. зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хутацааны амралт авсан бол хуваарьт гөлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлорүүлэх/ заалтыг удаа дараа зөрчиж байгаа талаар хамтран зээлдэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний 4.1.1 заалтын дагуу /Зээл эргэн төлөх хуваарьт хугацаа болмогц үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлборийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар суутган авах, дээрх данснаас толбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран зээлдэгчид мэдэгдэж банкин дахь хугацаатай хадгаламжийн хадгаламжийн дансанд барилт хийх/ харилцагч Лилия-гийн данснаас зээл төлөлтийг авч байгаа болно. 5.1.1 Банкин дахь данснаас Зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутгах авах гэж заасны дагуу суутган авах гэж зээлдэгч болон хамтран зээлдэгч зөвшөөрлийг зээлийн гэрээний 5-р заалтуудын дагуу зөвшөөрөл өгсөн. Мөн Иргэний хуулийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хулийн этгээд /цаашид Зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хамтран зээлдэгчийн нэхэмжлэхийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн , ******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 340502517554 тоот зээлийн гэрээ байгуулан 17,000,000 /Арван долоон сая/ төгрөгийг жилийн 14,4 /арван дөрөв аравны дөрвөн/ хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээл авсан. 2020 оны 12 сарын 15-ны өдөр Ковидын тухай хууль, банкны дотоод журмын хүрээнд харилцагчийн хүсэлтээр 340502517554-01 тоот зээлийн нэмэлт гэрээгээр үндэслэн зээлийн төлбөрөөс 12 сар чөлөөлж зээлдэгчийг зээлээ төлох боломжоор хангасан байдаг. Зээлдэгч нь 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 09 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Зээлдэгч 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /Зээлдэгч Зээлцйн эргэн төлөлтийн хуваарь -ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ./ мөн зээлийн гэрээний 3.2.1 дахь заалт /Зээлдэгч зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү Гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөруүлэх/ гэх заалтуудыг зөрчин 25 хоног зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэхь заалтуудыг дагуу зээлийг гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,765,174.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 109,725.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 00 төгрөг, нийт дүн 10,874,899.12 төгрөг байна.
1. Зээлдэгч нь 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд Төрийн банкны 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн 340502517554 тоот зээлийн гэрээний 6.2.1-д 3ээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар хамтран зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол ... гэх , заалтын дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү.
2.Амгалан овогтой Арвинболд, хамтран зээлдэгч Самбуу овогтой Лилия нараас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10,765,174.11 төгрөг, зээлийн хүү 109,725.02 төгрөг, нийт 10,874,899.13 /Арван сая найман зуун далан дөрвөн мянга, найман зуун ерэн ссөн төгрөг арван гурван мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Иргэн ын хамтран зээлдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн банкны 340502517554 тоот зээлийн гэрээгээр 17,000,000 төгрөг зээлсэн юм. Уг зээлийн эргэн төлөлтөөс 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 10,874,899 төгрөг үлдэж байгаа юм. Төрийн банкны 340502517554 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 10,874,899 төгрөгийг ******* миний тэтгэвэрийн орлогыг үндэслэн зээлийн хүүгээс чөлөөлж, үндсэн зээлийн төлбөрийг хуульд заасан заалтыг үндэслэн суутгаж авахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт /хх-4/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, 2020 оны 09 дүгэр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-4-6/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-7-8/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбар /хх-17-18/, 2020 оны 09 дүгэр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-19-21/, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ /хх-22-23/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-24-26/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 188,950 төгрөг төлсөн баримт /хх-27/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, итгэмжлэл /хх-29/, барьцаат зээлийн гэрээ /хх-30-34/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-35-40/, мэдэгдэл /хх-41/, ам бүлийн тодорхойлолт /хх-42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43-44/, үнэлгээний хуудас /хх-45/, зээлдэгчийн анкет /хх-46-55/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч Орхон аймаг дахь Төрийн банкны салбарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний *******тай холбогдох хэсгийг хүчингүй болгож зээлийн хүү зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Төрийн банк нэхэмжлэгч нараас үндсэн зээлийн төлбөр 10,765,174.11 төгрөг, зээлийн хүү 109,725.02 төгрөг, нийт 10,874,899.13 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч *******, Арвинболд нар нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвтэй гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээлж авсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2020 оны 12 сарын 15-ны өдөр Ковидын тухай хууль, банкны дотоод журмын хүрээнд зээлийн нэмэлт гэрээ байгуулан зээлийн төлбөрөс 12 сар чөлөөлж, зээлдэгч нарыг зээлээ төлөх боломжоор хангаж байсан байна.
Гэвч нэхэмжлэгч ******* түүний хүү хамтран зээлдэгч нар нь 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлээ төлөөгүй байх бөгөөд зээлийн гэрээний 2.2.1-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хууваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн байна.
Нэхэмжлэгч нь Миний хүү нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад 2020 оны 09 сард Төрийн банкнаас 17 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Ийнхүү зээл авахад нь салсан эхнэр нь уг нь хамтарч тухайн зээлийг авсан гэдэг. Гэтэл хүү маань 2020 оны 11 сард ажлаасаа гарч улмаар эхнэрээсээ салснаар зээлээ төлөх боломжгүй болсон байдаг. Харин намайг банкнаас дуудаж танай хүүгийн зээлийн гэрээнд таны гарын үсэг хэрэгтэй байна үүн дээр гарын үсэг зур гээд зуруулсан. Ямар учиртайг нь тухайн үед сайн ойлгоогүй. Гэтэл миний тэтгэврийн данснаас сар болгон мөнгө суутган авдаг болсон. Би энэ зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Банк зээлээ төлүүлэхийн тулд л батлан дааж байсан хүнийг сольж намайг тэтгэвэр авдаг болохоор нь учрыг нь ч тайлбарлалгүй гарын үсэг зуруулсан байна. Одоо зээлийн гэрээг нь уншихаар би хамтран зээлдэгч гэж явдаг юм байна. Мөнгө авахад нь байгаагүй би яахаараа хамтран зээлдэгч болчихдог юм бэ гайхаад байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Нэхэмжлэгч цааш нь Төрийн банкныхантай яаж ч яриад тохиролцохгүй явсаар өдий хүрлээ. одоо эрүүл саруул ажлын чадвартай хүн байхад түүгээр зээлээ төлүүлэхгүй хөгшин хүний тэтгэврээс шууд татан авч байгаад гомдолтой байна. Миний тэтгэврээс 2 жил авлаа. Ядаж авах ёстой хүнээс нь авч чадахгүй байгаа бол зээлийнхээ хүүг зогсоох хэрэгтэй байна. Би бие муу тэтгэврээ өөртөө зориулмаар байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч *******, нар нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвтэй гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээлж авсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2020 оны 12 сарын 15-ны өдөр Ковидын тухай хууль, банкны дотоод журмын хүрээнд зээлийн нэмэлт гэрээ байгуулан зээлийн төлбөрөөс 12 сар чөлөөлж, зээлдэгч нарыг зээлээ төлөх боломжоор хангаж байсан байна.
Гэвч нэхэмжлэгч ******* түүний хүү хамтран зээлдэгч нар нь 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн зээлээ төлөөгүй байх бөгөөд зээлийн гэрээний 2.2.1-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хууваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч *******гийн шаардлагын агуулга нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шардлага бөгөөд хариуцагч ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ цуцлагдснаар нэхэмжлэгч ******* нь цаашид хүү төлөх үүргээс чөлөөлөгдөж байна. Хариуцагч нь хэдийгээр сөрөг нэхэмжлэлийг *******тай холбогдуулан гаргах ёстой боловч сөрөг нэхэмжлэл гаргаснаар үндсэн зээлдэгч,хамтран хариуцагч болох нь үүргээс чөлөөлөгдөх үндэсгүй тул *******, түүний хүү хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлийн хүүг зогсоож, , ******* нараас үндсэн зээл 10,765,174 төгрөг, зээлийн хүү 109.725 төгрөг, нийт 10,874,899 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь Төрийн банкны салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан *******д олгож, *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,950 төгрөгийг *******, нараас гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН