| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/01777/И |
| Дугаар | 142/ШШ2022/01653 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2022/01653
2022 12 14 142/ШШ2022/01653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-15А байр 1 давхарт байрлах Нэткапитал Мобайл ХХК /Регистрийн дугаар: 6241794, 94033699/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг *******,*******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: 3,414,625,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Пунсалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус байгууллагаас 2018 оны 06-р сарын 06-ны өдөр 303200235 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5% хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Төлбөр төлөгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд 1343 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 925,326,25 төгрөг, үндсэн хүү 2,119,189,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,110 төгрөг, нийт 3,414,625,27 төгрөг байгааг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай эхнэр удаа дараа холбогдох гэж оролдсон боловч холбогдож чадаагүй. энэ газраас залгадаггүй. Манай эхнэр төрөөд 4 сар болж байгаа. Би эхнэртээ битгий утсаа ав гэж хэлсэн. Би өөрөө яриад уулзана гэж хэлсэн. Энэ газрынхан тохиролцъё гэж хэлчхээд алга болдог. 4,000,000 төгрөг дээр яваад байгаа Даваа гээд залуу нь надтай гадаа гарч уулзаад ах аа би маргааш уулзъя, маргааш салбарын захирал ирэнгүүт тантай уулзаад зөвшилцөж таны мөнгөнөөс хасуулъя гэсэн. Надад татгалзах зүйл байхгүй гэж хэлж байсан. Та нар ард түмнийг ингэж болохгүй, ийм процессоор ажиллаж болохгүй. 2 өөр компанитай харьцсан юм шиг байгаад байна. Би зөвхөн Нэткапитал компанитай гэрээ хийсэн гэжээ.
Нэхэмжлэгчээс: *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, итгэмжлэл /хх-3-4/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 303200235 дугаартай зээлийн гэрээ /хх-5/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 303200235 дугаартай фидуцийн гэрээ /хх-6-7/, кредит дансны хуулга /хх-8-12/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: итгэмжлэл /хх15/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 3,414,625,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч нь нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд 1343 хоног хугацаа хэтэрсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 925,326,25 төгрөг, үндсэн хүү 2,119,189,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,110 төгрөг, нийт 3,414,625,27 төгрөг байгааг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-иас 2 удаа нийт 5 сая төгрөг зээлж зээлийн төлбөрөө төлж байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр уулзаад хүүгээ зогсоолоо гээд төлөх үнийн дүнг тохиролцсон гэтэл тус компанийн төлөөлөгч эргэж ирээгүй алга болчихсон. Тэгээд баахан явж байгаад гэнэт ингээд нэхэмжлэл гаргаж орж ирээд зээл, хүү, алданги нэхэж байгаад гайхаж байна. Хүүнд жил гаруй хугацаанд 1 сая гаруй төгрөг төлсөн. Одоо 2 сая төгрөг төлнө гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй 2018 оны 06-р сарын 06-ны өдөр 303200235 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5% хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар батлагдаж байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл 925,326,25 төгрөг, үндсэн хүү 2,119,189,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,110 төгрөг, нийт 3,414,625,27 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагч нийт хэдэн төгрөг төлж барагдуулсаныг тооцоогүй, үндсэн зээл, хүү болон алдангийг хэрхэн тооцсон тухайгаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн 2,414,625,27 төгрөгийн хэмжээнд хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 2,414,625,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,584 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 53,584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН