Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00223

 

 

 

2023 02 06 142/ШШ2023/00223

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........................... *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******, *******-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* /цахимаар/

Хариуцагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 810 000 төгрөгийн үнэ бүхий Apple брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 210 000 төгрөг төлж үлдэгдэл 600 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Хариуцагч нь зээлийн хугацаанд огт төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний үндсэн үүргээс 600 000 төгрөг, гэрээний 1.5-д зааснаар алдангид 300 000 төгрөг нийт 900 000 төгрөгийн үүрэг үүссэн. Иймд хариуцагчаас 900 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 04 сарын 06-ны өдөр 810 000 төгрөгийн үнэтэй Солонгосын Apple загварын Бидэ суултуурыг зээлээр худалдан авсан. Урьдчилгаанд өөрийн 5068049259 дугаартай данснаас Тэмүүлэн худалдагч тал болох 5721506602 дугаартай дансанд 210 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 600 000 төгрөгийг 2 удаа 300 000 төгрөгөөр төлөхөөр болоод тохиролцсон. Энэ хугацаанд би жирэмсэн байсан болохоор эмнэлэгт их хэвтэж төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алданги төлөх үндэслэлгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2022 оны 04 сарын 06-ны өдрийн Зэлээр худалдах худалдан авах гэрээ /хх-5/, Дансны хуулга /хх-17-18/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь А.д 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 810 000 төгрөгийн үнэ бүхий Apple брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 210 000 төгрөг авч, үлдэгдэл 600 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн хугацаанд огт төлбөр төлөөгүй тул үндсэн үүрэг 600 000 төгрөг, гэрээний 1.5-д зааснаар алдангид 300 000 төгрөг нийт 900 000 төгрөгийн гаргуулна гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлээс 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 300 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 810 000 төгрөгийн үнэтэй Солонгосын Apple загварын Бидэ суултуурыг 210 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 600 000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрээгээр нотлогдож байна.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч худалдсан бараа буюу бидэ суултуурыг хариуцагч д хүлээлгэн өгч гэрт нь суурилуулсан, одоо бүрэн ажиллаж байгаа тул худалдан авсан барааны үнийг хариуцагч төлөх үүрэг хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно, 40 дүгээр зүйлийн 40.1-т нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Гэрээний 1.5.-д худалдан авагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч, гэрээг Тэмүүлэнтэй байгуулсан гэсэн тайлбар гарсан бөгөөд гэрээнд худалдагч Лхам-Янжмаа гэж гэрээний нөхцөлд тусгагдсан, харин худалдагч талыг төлөөлж худалдааны төлөөлөгч Тэмүүлэн гарын үсэг зурсан нь алдангийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч уг гэрээг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн 210 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, суултуурыг гэртээ суурилуулсан, гэрээнд гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч мөн урьдчилгаа 210 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул үндсэн үүрэг 600 000 төгрөг, алданги 300 000 төгрөг нийт 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжаар 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан хариуцагч аас 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжаар 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА