| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/02054/И |
| Дугаар | 142/ШШ2023/00064 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2023/00064
2022 01 04 142/ШШ2023/00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, *******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,,/ нар,
Нэхэмжлэлийн шаардлага: 32,090,321.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,,
Хариуцагч: ,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь зээлдэгч , /иргэн/ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр № 130400373887 тоот дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 9,500,000.00 төгрөгийн нэмэлт зээл авч 24,301,000.00 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн ММ870034130400029785 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2019 оны 07 сарын 02-оос эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй төлбөрийн зөрчил үүссэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,237,120.85 төгрөг, хүүнд 5,544,328.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 132,503.17 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 6,2,1 /3ээлийн эргэн төлөлтийн хуваарь -ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол /, үндэслэл бүрдсэн тул нь зээлдэгч , байгуулсан Зээлийн гэрээг цуцалж /эсвэл зээлийн гэрээний хугацаа дууссан тул/ ,аас үндсэн зээлд 21,063,879.15 төгрөг, хүү 10,162,374.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849,067.83 төгрөг нийт 32,075,321.84 төгрөг, наториатын үйлчилчилгээний хөлс 15,000.00 төгрөг нийт 32,090,321.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 32,090,321.84 төгрөгөөс сар болгон 400,000-500,000 төгрөгийн хооронд төлөлт тогтмол хийгээд явъя. Харин хүүгийн зогсоож өгнө үү гэдэг саналыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэл /хх-6-7/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-8-12/, зээлийн дансны хуулга /хх-13-26/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-27/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-28-29/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-30/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-31-34/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч ,т холбогдуулан 32,090,321.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч болон Хариуцагч , нь нэхэмжлэгч -тай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийн нэмэлт зээл авч 24,301,000.00 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2019 оны 07 сарын 02-оос эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн,нэхэмжлэгч нь хариуцагч нартай тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч хариуцагч нар зээлээ төлөөгүй болох нь батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул үндсэн зээл 3,237,120.85 төгрөг, хүүн 5,544,328.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,503.17 төгрөг,нийт 32,075,321.84 төгрөг, наториатын үйлчилчилгээний хөлс 15,000.00 төгрөг нийт 32,090,321.84 төгрөг гаргуулах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ,аас үндсэн зээл 3,237,120.85 төгрөг, хүү 5,544,328.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,503.17 төгрөг, нийт 32,075,321.84 төгрөг, нотариатын үйлчилчилгээний хөлс 15,000 төгрөг нийт 32,090,321.84 төгрөг гаргуулан нэхэмжлэгч инд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч , нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 32,090,321.84 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-21010 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, Баян-Өндөр тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2101дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум, *******, Баян-Өндөр 3-221 тоотод байрлах 594 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,602 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ,аас 388,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ны Орхон салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН