| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/02021/И |
| Дугаар | 142/ШШ2023/00099 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2023/00099
2023 01 11 142/ШШ2023/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, *******,*******,*******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: 2,021,233.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Хулан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Пунсалдулам нар оролцов.
Хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр L00900570 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж - Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж - Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу *******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7703343638 дугаартай зээлийн дансанд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,196,000 /нэг сая нэгзуун ерөн зургаан мянган төгрөг/ , 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 24,000 /хорин дөрвөн мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,196,000 /нэг сая нэг зуун ерөн зургаан мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 24,000 /хорин дөрвөн мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүу, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхпэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1,196,000 /нэг сая нэг зуун ерөн зургаан мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 1,196,000 /нэг сая нэг зуун ерөн зургаан мянган төгрөг/ төгрөг
-Шимтгэл: 63,700 /жаран гурван мянга долоон зуун төгрөг/ төгрөг
-Үндсэн хүү: 657,832.77 /зургаан зуун тавин долоон мянга найман зуун гучин хоёр төгрөг далан долоон мөнгө/ төгрөг
-Нэмэгдүүлсэн хүү: 56,700.23 /тавин зургаан мянга долоон зуун төгрөг
хорин гурван мөнгө/ төгрөг
-Нийт: 1,974,233.00/нэг сая есөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин гурван төгрөг/ төгрөг
2.2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24,000 /хорин дөрвөн мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 24,000 /хорин дөрвөн мянган төгрөг/ төгрөг
-Шимтгэл: 1,300/нэг мянга гурван зуун төгрөг/төгрөг
-Үндсэн хүү: 13,062.58/арван гурван мянга жаран хоёр төгрөг тавин найман мөнгө/ төгрөг
-Нэмэгдүүлсэн хүү: 1,137.80/нэг мянга нэг зуун гучин долоон төгрөг наян
мөнгө/ төгрөг
-Нийт: 39,500.37 /гучин есөн мянга таван зуун төгрөг гучин долоон мөнгө / төгрөг
3. Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч *******ээс нийт 2,021,233.37 /хоёр сая хорин нэгэн мянга хоёр зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө/ -ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6-7/, зээлийн дансны хуулга /хх-8/, итгэмжлэл /хх-9/, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн L00900570 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-10-12/, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-13/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******эд холбогдуулан 2,021,233.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр L00900570 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7703343638 дугаартай зээлийн дансанд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,196,000 /нэг сая нэгзуун ерөн зургаан мянган төгрөг/ , 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 24,000 төгрөгийн зээлийг авчээ.
Хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1,196,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,196,000 төгрөг, шимтгэл 63,700 төгрөг, үндсэн хүү 657,832.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,700.23 төгрөг нийт 1,974,233.00 төгрөг,
2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 24,000 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, үндсэн хүү 13,062.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,137.80 төгрөг, нийт 39,500.37 төгрөг болон нотариатын зардал 7,500 нийт 2,021,233.37 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 2,021,233.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН