Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                З.Аы нэхэмжлэлтэй иргэний

                                                            хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэртэй

З.Аы нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн  9 цт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Б.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “З.А миний бие 2015.04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 цт нярвын ажилд орсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 5.2.3 дахь заалтыг үндэслэн 2018.08.01-2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоног ажил тасалсан гэж нярвын ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нурууны суудлын мэдрэлийн шохойжилт 2, 3 дугаар нурууны суулт, 4 дүгээр нурууны эвэрхий гэсэн оноштой бөгөөд дээрх өвчний учир 2018.08.01-2018.08.24-ний өдрийг дуустал эмчилгээ хийлгэсэн ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно. Би эмчилгээ хийлгэж Улаанбаатар хотод байгаа талаар эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчийн 99739626 дугаарын гар утас руу удаа дараа хэлж зөвшөөрөл авсан болно. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 цийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгож, З.А намайг нярвын ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагчийн төлөөлөгч Б.Э миний бие хүүхдийн 9 цийн эрхлэгчийн үүрэгт ажлыг 2018.05.10-наас эхлэн одоог хүртэл цалгардуулалгүй гүйцэтгэж байна. Нэхэмжлэгч З.А нь 9 цийн нярвын ажлыг гүйцэтгэж байгаад ээлжийн амралтаар 2018.07.01-08.01-нийг хүртэл амрах хугацаатай байсан ч ямар ч хэл сураггүй хүндэтгэх шалтгаангүйгээр 2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоногийн ажил тасалсан тул нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 5.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн. Миний бие байгууллагыг удирдаж төрийн ажил хийж байгаагийн хувьд хуулийг чанд баримтлан ажиллах ёстой гэж боддог” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 цийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 цээс 70 200 төгрөг гаргуулан З.Ад олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд иргэн З.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 9 цийн нярваар 2015 онд анх ажилд орсон байдаг. Тэрээр ээлжийн амралтаа 2018.07.01-2018.08.01-ний өдрийг хүртэл авсан. Гэтэл З.А нь 2018.08.01-ний өдөр үүрэгт ажилдаа орох ёстой байтал ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 18 хоногийн ажил тасалсан. Тухайн үед хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой байгууллагын их засварын ажил эхэлж байсан. З.А чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж “Түмэн шувуут” ХХК-д ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан цалингийн лавлагаа баримт, өөрөө хүлээн мэдүүлсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогддог. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч З.Ад 09.10-ны өдөр мэдэгдлийг гардуулан өгч, 10.10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөөр байтал анхан шатны шүүх хугацаа алдсан гэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 9 цийн багш, ажилчдын 2018 онд амрах амралтын хуваарь батлагдсан боловч шүүхээс уг баримтыг татаж үзээгүй, хавтаст хэрэгт нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн эдлэвэл зохих эрхийг эдлүүлэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

 

          Нэхэмжлэгч З.Аы ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн  9 ц эс зөвшөөрч маргахдаа “хүндэтгэх шалтгаангүйгээр 2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоногийн ажил тасалсан” гэсэн тайлбар гаргажээ.

 

          Ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг нярвын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Уг тушаалд нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгаангүйгээр 2018.08.01-2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоногийн ажил тасалсан талаар дурдсан байх ба зохигчид энэ талаар маргаж мэтгэлцжээ.

 

          Нэхэмжлэгч 2018.08.10-ны өдөр ээлжийн амралт нь дууссаныг үгүйсгээгүй байна. Тэрээр ажил таслаагүй гэж маргасан боловч 2018.08.10-2018.08.27-ны өдрийг хүртэл 11 хоног ажил тасалсан нь тогтоогдсон байна.

 

          Зохигчдын хооронд 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг гэрээний хугацаа 2015.10.01-ний өдөр дууссан, ажилтан сахилгын зөрчил гаргах үед үйлчилж байсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч тушаалын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

 

          Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчийг сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

          Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                   

                                                                                                Л.НЯМДОРЖ