Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00157

 

 

 

 

 

2023 01 23 142/ШШ2023/00157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг зүүн дэнжийн *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Их хаад *******,*******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******ын барьж буй байшинд 2021 оны 08 дугаар сард засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлсийг 3,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд ******* нь ажлын хөлсний 1,600,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл болох 1,400,000 төгрөгийг өгөлгүй жил гаран болсон учир үлдэгдэл төлбөр болох 1,400,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2021 оны 8 дугаар сард өөрийн зуслангийн байшиндаа дотор засал чимэглэл, гадна талын пассат зэрэг ажпуудыг хийлгэхээр Нэхэмжлэгч: ******* гэх залуутай 3.000.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Уг тохиролцоонд урьдчилгаа болох 1.600.000 төгрөг, үлдэгдэл 1.400.000 төгрөгөө эцсийн хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр ажлууд хийж дууссаны дараа өгөхөөр хэлэлцэн тохиролцсон юм. Гэвч ******* гэх залуу ямар нэгэн шалтгаан хэлэн хойшлуулсаар байсан бөгөөд өдийг хүртэл ажлаа гүйцэт хийж дуусгалгүй алга болсон. ******* гэх залууд би анх хэлэлцэн тохиролцсон ёсоороо үлдэгдэл 1.400.000 төгрөгөө ажлаа хийж дуусгаад аваарай гэсэн зүй ёсны шаардлага тавьснаас *******ын ажлын хөлсийг өгөхгүй гэсэн утга бүхий зүйл огт яриагүй болно. ******* нь хийж дуусгах ажлаа дуусгаагүй байж надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 37,350 төгрөг төлсөн баримт /хх-2/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-3/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-7/, хариу тайлбар /хх-10/, гэрэл зураг /хх-11-14/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй байшинд 2021 оны 08 дугаар сард засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 3,000,000 төгрөгний үлдэгдэл 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд ажлаа гүйцээж хийсний дараа хөлсийн төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хувийн байшинд 2021 оны 08 дугаар сард засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэхээр болж ажлын хөлс 3,000,000 төгрөгөөр тохирч хариуцагч 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 1,400,000 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, 2 хаалгыг суулгалгүй дутуу орхисон тул үлдсэн хөлсийг төлөхгүй, 1,400,000 төгрөгөө ажлаа хийж дуусгаад аваарай гэсэн зүй ёсны шаардлага тавьснаас *******ын ажлын хөлсийг өгөхгүй гэсэн утга бүхий зүйл огт яриагүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2 хаалга дутуу орхисон талаа маргаагүй бөгөөд хаалга суулгах хүрээг хэлсэн хэмжээнийх нь дагуу гаргасан гэж байгаа боловч ямар шалтгаанаар ажлыг бүрэн гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаар нотлож, шаардлагыг үгүйсгэж чадахгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 345.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн ажлын бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед ажлын хөлсийг төлөхөөр хуульд зохицуулжээ. Иймд хариуцагч ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа үлдсэн хөлсийг төлнө гэж байгаа нь үндэслэлтэй.

Түүнчлэн захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасны дагуу ажлын хөлс 1,400,000 төгрөг шаардлагыг бууруулан хариуцагчаас ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг гаргуулан, үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан *******аас 1,000,000 төгрөг гаргуулан *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН