| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/00101/И |
| Дугаар | 142/ШШ2023/00162 |
| Огноо | 2023-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2023/00162
2023 01 24 142/ШШ2023/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын гудамж, *******,*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Шинэ хороо *******,*******,*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 544,694.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2018 оны 9 сарын 12 өдөр ЗГ/400828100 тоот Кредит картын гэрээ байгуулан 500,000.00 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын бэлэн мөнгөний хүү 3,5%, бэлэн бус мөнгөний хүү 2% хувийн хүүтэй Зэс кредит карт авсан болно. Тус кредит картын хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй хугацаа хэтэрч байна. 2022/12/22-ны өдрийн байдлаар тус кредит картын зээл нь 397 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 448,785.02 төгрөг, зээлийн хүү 78,721.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,188.48 төгрөг, нийт 544,694.97 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд дээр дурьдсан кредит картын зээлийн нийт үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 544,694.97 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулан банкинд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны зэс карт захиалж авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хангалттай төлсөн. Мөн нөгөө талаас зээлийн хугацаа 2020 онд дууссан байх ба үүнээс хойш хүү нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний төлсөн зээлийг үндсэн зээлээс хараагүйгээс үндсэн зээл их үлдэгдэлтэй байна. Мөн *******ны зүгээс зээлийн хүүнээс гадна элдэв хураамж шимтгэл нэмж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсан тооцооллыг огт ойлгохгүй байна. Миний төлсөн төлбөрийг зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгээс хасаагүй мэт харагдаж байна. Иймээс ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн кредит картын гэрээ /хх-4/, С.Сайрингүлийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, кредит карт авах хүсэлт /хх-6/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, голомт банкны эрх олгох тухай тушаал /хх-8/, итгэмжлэл /хх-9/, кредит картын хуулга /хх-10-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбар /хх-17/, кредит картын хуулга /хх-18-23/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд хандаж хариуцагч 544,694.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь 2018 оны 9 сарын 12 өдөр ЗГ/400828100 тоот Кредит картын гэрээ байгуулан 500,000.00 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын бэлэн мөнгөний хүү 3,5%, бэлэн бус мөнгөний хүү 2% хувийн хүүтэй Зэс кредит карт авсан болох нь кредит картын гэрээ, талуудын тайлбараар батлагдаж байна.
Талуудын хооронд байгуулсан тус кредит картын зээл нь 397 өдрийн хугацаа хэтрэлттэй хариуцагч эргэн төлөлт хийгээгүй үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй болох нь батлагдаж байна. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 448,785.02 төгрөг, зээлийн хүү 78,721.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,188.48 төгрөг, нийт 544,694.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч үндсэн зээл 448,785.02 төгрөг, зээлийн хүү 78,721.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,188.48 төгрөг, нийт 544,694.97 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 16,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН