Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00226

 

 

 

 

2023 02 06 142/ШШ2023/00226

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-15А байр 1 давхарт байрлах ******* ХХК /Регистрийн дугаар: 5255961, 94061551/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 4,483,124.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Өсөхбаяр,

Хариуцагч. *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус байгууллагаас 2021 оны 12-р сарын 27-ны өдөр N0- 103217461 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,9% хувийн хүүтэйгээр зээл авсан. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 145 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх Үндсэн зээл 3,461,335.78 төгрөг, үндсэн хүү 877,948.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,839.96 төгрөг, нийт 4,483,124.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээл болон Барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд NС-103217461 тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 4,483,124.73 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК 4,483,124.73 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 1,600,000 төгрөгийг төлсөн. Одоо зээл маань хэвийн төлөлтөд орсон. 2,883,124 төгрөгийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Нэткапитал ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, 2021 оны 12-р сарын 27-ны өдрийн 103217461 дугаартай зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 103217461 дугаартай барьцааны гэрээ /хх-9-10/, Хур системийн мэдээлэл /хх-11/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-12/, зээл хүсэгчийн анкет /хх-13/, зээлийн дансны хуулга /хх-14-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Хариу тайлбар /хх-24/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25/-г шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 4,483,124.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-тай 2021 оны 12-р сарын 27-ны өдөр NС-103217461 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,9% хувийн хүүтэйгээр зээл авсан болох нь зээлийн гэрээ болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар батлагдаж байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 145 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлсөн 1,600,000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гийн 2,883,124.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,680 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамж 61,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН