Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00227

 

 

 

 

2023 02 06 142/ШШ2023/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж Твин Тауэр-1 байр 15 давхарт байрлах, *******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 20-19 тоотод оршин суух, *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 1,116,943.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Тэмүүлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.

Хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр L00801716 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж - Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж - Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцнохэмээн заасны дагуу *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7702219944 дугаартай зээлийн дансанд 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 80,000 /наян мянган төгрөг/, 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 50,000 /тавин мянган төгрөг/, 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/ , 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 50,000 /тавин мянган төгрөг/, 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 25,000 /хорин таван мянган төгрөг/, 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/ , 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 20,000 /хорин мянган төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 34,000 /гучин дөрвөн мянган төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 60,000 /жаран мянган төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 15-ныөдөр 300,000 /гурван зуун мянган төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/ , 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 100,000 /нэг зуун мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 80,000 /наян мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 60 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 50,000 /тавин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 50,000 /тавин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 25,000 /хорин таван мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 6 дугаар сарын 4- ний өдөр 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 34,000 /гучин дөрвөн мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 60,000 /жаран мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 /гурван зуун мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 60 хоног байхаар , 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 100,000 /нэг зуун мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 80,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 80,000 төгрөг, шимтгэл: 7,300 төгрөг, үндсэн хүү 8,561.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,712.22 төгрөг,нийт 97,573.32 төгрөг,

2.2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 50,000 /тавин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 50,000 төгрөг, шимтгэл: 2,100 төгрөг, үндсэн хүү 7,134.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,426.85 төгрөг, нийт 60,661.1 төгрөг,

3.2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 900 төгрөг, үндсэн хүү 2,876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 575.35 төгрөг, 24,352.06 төгрөг,

4.2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 50,000 /тавин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 50,000 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, үндсэн хүү 7,191.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,438.36 төгрөг, нийт 60,730.14 төгрөг,

5. 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 25,000 /хорин таван мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 25,000 төгрөг, шимтгэл 1,100 төгрөг, үндсэн хүү 3,595.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719.18 төгрөг, нийт 30,415.07 төгрөг,

6.2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 120,000 төгрөг, шимтгэл 4,900 төгрөг, үндсэн хүү 17,398.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,479.68 төгрөг, 145,778.03 төгрөг

7. 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл: 900 төгрөг, үндсэн хүү 2,899.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 579.95 төгрөг, нийт 24,379.68 төгрөг,

8.2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 34,000 /гучин дөрвөн мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 34,000 төгрөг, шимтгэл 1,400 төгрөг, үндсэн хүү 5,281.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,056.33 төгрөг, нийт 41,737.98 төгрөг,

9. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 60,000 /жаран мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 60,000 төгрөг, шимтгэл: 2,700 төгрөг, үндсэн хүү 10,010.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,002.2 төгрөг, нийт 74,713.16 төгрөг,

10.2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 900 төгрөг, үндсэн хүү 3,360.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 672.01 төгрөг, нийт 24,932.01 төгрөг,

11. 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 300,000 /гурван зуун мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 300,000 төгрөг, шимтгэл 13,100 төгрөг, үндсэн хүү 50,400.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,080.01 төгрөг, нийт 373,580.01 төгрөг,

12.2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 20,000 /хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, үндсэн хүү 2,899.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 579.95 төгрөг, нийт 25,479.68 төгрөг,

13.2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100,000 /нэг зуун мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 99,999.42 төгрөг, шимтгэл 4,400 төгрөг, үндсэн хүү 17,260.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,452.04 төгрөг, нийт 125,111.62 төгрөг

14.Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч *******гээс нийт 1,116,943.79 /нэг сая нэг зуун арван зургаан мянга есөн зуун дөчин гурван төгрөг далан есөн мөнгө /-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-8-9/, итгэмжлэл /хх-10/, зээлийн дансны хуулга /хх-11/, төлбөрийн баримт /хх-12-13/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр L00801716 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-14-16/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-17/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******д холбогдуулан 1,116,943.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр L00801716 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7702219944 дугаартай зээлийн дансанд 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 80,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 20,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 25,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 120,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 20,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 34,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 60,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 20,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 100,000 төгрөгийн ээлийн олголтыг зээлийг авчээ.

Хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 80,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 80,000 төгрөг, шимтгэл 7,300 төгрөг, үндсэн хүү 8,561.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,712.22 төгрөг, нийт 97,573.32 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 50,000 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, үндсэн хүү 7,134.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,426.85 төгрөг, нийт 60,661.1 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 20,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 900 төгрөг, үндсэн хүү 2,876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 575.35 төгрөг, 24,352.06 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 50,000 төгрөг, шимтгэл 2,100 төгрөг, үндсэн хүү 7,191.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,438.36 төгрөг, нийт 60,730.14 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 25,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 25,000 төгрөг, шимтгэл 1,100 төгрөг, үндсэн хүү 3,595.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719.18 төгрөг, нийт 30,415.07 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 120,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 120,000 төгрөг, шимтгэл 4,900 төгрөг, үндсэн хүү 17,398.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,479.68 төгрөг, 145,778.03 төгрөг,

2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 20,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 900 төгрөг, үндсэн хүү 2,899.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 579.95 төгрөг, нийт 24,379.68 төгрөг,

2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 34,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 34,000 төгрөг, шимтгэл 1,400 төгрөг, үндсэн хүү 5,281.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,056.33 төгрөг, нийт 41,737.98 төгрөг,

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 60,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 60,000 төгрөг, шимтгэл 2,700 төгрөг, үндсэн хүү 10,010.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,002.2 төгрөг, нийт 74,713.16 төгрөг,

2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 20,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 900 төгрөг, үндсэн хүү 3,360.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 672.01 төгрөг, нийт 24,932.01 төгрөг,

2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 300,000 төгрөг, шимтгэл 13,100 төгрөг, үндсэн хүү 50,400.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,080.01 төгрөг, нийт 373,580.01 төгрөг,

2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 20,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 20,000 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, үндсэн хүү 2,899.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 579.95 төгрөг, нийт 25,479.68 төгрөг,

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 99,999.42 төгрөг, шимтгэл 4,400 төгрөг, үндсэн хүү 17,260.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,452.04 төгрөг, нийт 125,111.62 төгрөг.

Нийт зээл 1,116,943.79 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 1,116,943.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,360 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 31,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН