| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Б.Манлайбаатар,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507003670213 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы ******* сарын ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ТӨХК-ний төвд ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын баг, дүгээр гудамж од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.******* нь 2025 оны ******* сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машинтайгаа хотод явж байтал ээжийн бие муудлаа гээд буцаад явсан. Манай ээж тархи, нурууны хагалгаанд орсон байсан. Тэгээд өвчин намдаах эм нь дуусаад мөнгө хэрэг болоод фэйсбүүкэд зар тавихад таньдаг дүү минь 150 000 төгрөгөөр яваад өг гэсэн. Мөнгөө аваад ээжид эмийг нь авч өгөөд ад хоноод маргааш нь хот руу явсан. Өмнөх өдөр нь би архинаас нь 2-3 хундага уугаад маргааш жолоо барина, уухгүй гээд унтаад маргааш өглөө сэрээд шууд машинаа унасан гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.******* нь ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/463 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль, амьсгал дахь спиртийн агууламж 0.35 хувь согтолттойгоор жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би 10 жилийнхээ найзуудтайгаа уулзаад явж байхад манай нэг найз дуудлагын жолооч дуудаад машин бариулахаар болоод 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн орчим тухайн хүүхэдтэй уулзсан санагдаж байна. Өглөө нэг мэдэхэд л цагдаагийн газар ирсэн байсан. Тухайн машин нь миний эзэмшлийн машин, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Би жолооны эрхтэй, архи уусан байсан учир машин бариад хэрэггүй гэж бодоод дуудлагын жолооч дуудсан. Гэвч нөгөө залуу нь бас уусан, эрхгүй байсан гэж би огт мэдээгүй. ******* гэх залуугаар машинаа бариулж явж байгаад цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/,
- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би хувиараа дуудлагын жолоочоор ажилладаг. Фэйсбүүк дээр зар тавихаар хүмүүс над руу холбогдоод би дуудлагын жолоочоор нь очдог. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр над руу нэг дугаараас залгаад дуудлага өгөөд тухайн хүн нь орно гэсэн. Би тэр хүнтэй уулзаад орсон. Нөгөө хүн уусан байсан учир ад ирээд ахиад уусан, би ч бас жаахан уугаад унтсан. Өглөө нь Улаанбаатар хот руу хөдөлж байгаад замдаа цагдаа нартай тааралдаад үлээлгэсэн. Би эрхээ хасуулж байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/4747 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд НДЦХ Н.******* гэж хаяглан ирүүлсэн 0000179494, 0000178940 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 0.6 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. Жич: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно”
Дүгнэлт гаргасан: химийн шинжээч Б.Санжиддулам гэжээ. /х.х-ийн 17-18 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/463 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 4, 5, 15-16, 28, 53, 54-56 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 41, 43-52 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Н.******* нь ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/463 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль, амьсгал дахь спиртийн агууламж 0.35 хувь согтолттойгоор жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч Н.*******ыг драгер багаж ашиглан шалгахад 0.35 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш, шинжээчийн дүгнэлтээр цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль хувь буюу цусан дахь спиртийн агууламж 0.5-аас дээш согтолттойгоор гарсан нь тогтоогдож байна.
, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.******* нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй байна.
ХОЁР. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Манлайбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хариуцлага хүлээж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 800 нэгж буюу 6 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА