Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00228

 

 

 

 

2023 02 06 142/ШШ2023/00228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 798,181.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Эрдэнэтөгс,

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь манай компанитай 2022 оны 02-р сарын 22-ны өдөр №ЭР-БЗГ/2022-31537 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 899,990.00 /Найман зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Xiaomi redmi 8 blue загварын 128gb багтаамжтай гар утыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч ******* нь зээл авснаас хойш 2022 оны 11-р сарын 18-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 825,861.92 /Найман зуун хорин таван мянга найман зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу нийт 273,000.00 /Хоёр зуун далан гурван мянга/ төгрөг төлж, 552,861.92 /Таван зуун тавин хоёр мянга найман зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 186 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч ******* нь №ЭР-БЗГ/2022-31537 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2022 оны 11-р сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 684,413.61 /Зургаан зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун арван гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 108,244.94 /Нэг зуун найман мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,523.15 /Таван мянга таван зуун хорин гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөг нийт 798,181.70 /Долоон зуун ерэн найман мянга нэг зуун наян нэгэн төгрөг далан мөнгө/ төгрөгний зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *******гээс барьцаат зээлийн гэрээний үүрэгт 798,181.70 /Долоон зуун ерэн найман мянга нэг зуун наян нэгэн төгрөг далан мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэл /хх-6/, 2022 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдөр №ЭР-БЗГ/2022-31537 тоот барьцаат зээлийн гэрээ /хх-8-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11-12/, мэдэгдэл, харилцагчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, нэхэмжлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******д холбогдуулан 798,181.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдөр №ЭР-БЗГ/2022-31537 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 899,990.00 /Найман зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авчээ.

Хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 684,413.61 төгрөг, зээлийн хүү 108,244.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,523.15 төгрөг нийт 798,181.70 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 798,181.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,707 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 23,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН