Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00229

 

 

 

 

2023 02 06 142/ШШ2023/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, 2 байр *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******,*******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.

Хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие ******* хүсэлтээр 2,500,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр болсон. Энэ мөнгийг өөрийнх нь данс болох данс руу шилжүүлчих гэж мессеж илгээсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түүний Хаан банкны тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******эс зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 54,950 төгрөг төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, цахимаар харилцсан чат, мессэж /хх-4-8/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ******* хүсэлтээр 2,500,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр болж, түүний данс руу мөнгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн Хаан банкны тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна. Хариуцагч дээрх мөнгөнөөс 1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд мөнгө зээлж авах үедээ 2,700,000 төгрөг болгож буцааж төлөхөөр амласан байна. Өөрөөр хэлэх юм бол хариуцагч өөрөө хүүнд 200,000 төгрөг төлнө гэсэн байх тул үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж эрх, үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.3-д заасныг баримтлан *******эс 1,000,000 төгрөг гаргуулан *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН