Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00268

 

 

 

2023 02 10 142/ШШ2023/00268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............................Ц.Э........................................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............................Б.О...........................................,

Хариуцагч: ..............................Л.Д.......................................... нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч ******* /цахимаар/

Хариуцагч *******

Гэрч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******ын хүсэлтээр 500 боодол ногоон тэжээлийг 1 ширхэг нь 2000 төгрөгөөр 2022 оны 05 сарын 05-ны өдөр худалдсан. Төлбөрийг тухайн өдөр төлнө гээд ногоон тэжээл ачаад явсан. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******, ******* нараас ногоон тэжээлийн төлбөр болох 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 1. Би ******* гэдэг хүнийг танихгүй. Би зөвхөн Facebook зараас Давааням гэдэг хүнд ******* гэх хүнийг өвс зарна гэж байна гэдгийг хэлж ******* гэх хүний дугаарыг Давааням гэдэг хүнд өгсөн. Би энэ хоёр хүнийг хоорондоо хэдэн боодол өвс өгч авсаныг би мэдэхгүй. авсан гээд байгаа өвснөөс би нэг ч ширхэг боодол өвс аваагүй. Миний бие Давааням гэдэг хүнд ямар ч мөнгө төгрөгийн өр юу ч байхгүй. ******* гэдэг хүнд мөнгө төгрөгийн өгөө аваа байхгүй. Иймд хариуцагч ******* надад нэхэмжлэгч гэх ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******эс ногоон тэжээл худалдан аваагүй бөгөөд хариуцагч *******аас 1000 боодол ногоон тэжээл авах ёстой байснаас 900 боодлыг нэхэмжлэгч *******эс авч өгсөнөө *******д мөнгөө өгөөгүй тул ******* надаас ******* өгөхгүй байна, чамайг өгнө гэж байна гэж дараа нь надруу ярьсан. Тэгээд би *******эс яагаад өгдөггүй юм *******тай уулзъя, хэдэн төгрөг юм гээд асуухад 1 ширхэг нь 1500 төгрөг нийт 750 000 төгрөг гээд нэхэмжлэгч ******* *******ыг дагуулж ирж надтай 2022 оны 06 сарын сүүлээр санагдаж байна ирж уулзаад өгөхөөр болоод явсан. Миний хувьд *******тэй ШУТИС-д хамт сурдаг байсан бөгөөд бид бие биенээ сайн танина. ******* өгөх ёстой, ******* *******эс худалдаж авсан гэдгийг нэхэмжлэгч ******* маш сайн мэдэж байгаа бөгөөд манай хашаанд буусан бас ******* төлөх санхүүгийн чадамжгүй, хэрэгт холбогдсон учраас надаас хохиролоо гаргуулж авахаар хариуцагчаар татаж байна. Миний бие яагаад Отгонбаяраас ногоон тэжээл авах болсон гэхээр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-28-21 тоотод оршин суух ФЮ94090837 регистрийн дугаартай 88333866 утасны дугаартай Бямбажав овогтой Балжинням *******аас 2000 боодол ногоон тэжээл авах ёстой хадгалуулсан юм байна лээ. Тэгээд ******* намайг та 95020936 гэж дугаар руу яриад Отгонбаяр гэж хүн байгаа. Би Увсад явна 1000 боодол ногоон авна гэж надад хэлсэн. Та одоо авах гэж байгаа бол би тань руу эргээд залгая гэсэн. Нэг цаг гаруй хугацааны дараа над руу залгаж ахаа танай зүчээний цаахан талд цохионы овор ногоон тэжээл байна. Та очиж үзээд таалагдаж байвал тэндээс аваадах ах. Тэр хүн Баруунбүрэнд үхэртэй миний таньдаг хүн. Тэр ногоон тэжээлээ Баруунбүрэн ачих гэж байгаа юм байна. Таныг болно гэвэл тээвэр хийж байхаар та эндээс ойрхон авчих тэр хүн бас Баруунбүрэнгээс тийш авах 1000 боодлыг авчихъя гэж байна гээд дугаар өгсөн. Тэгээд тэр дугаар руу яриад очсон ******* байсан. Ногоон тэжээл үзээд надад таалагдсан тул би авъя гэсэн. Тэгээд том машин хүмүүстэй аваад очсон 300 боодол л ачсан байсан. Үлдсэнийг нь хаанаас авах юм бэ гэсэн Дэнжээс авна гэсэн маргааш нь ч билүү нөгөөдөр нь билүү Дэнжээс 700 боодол аваад ногоон тэжээл нь дууссан байсан. Тэгээд би дахиад л *******тай ярьсан 900 л авлаа. Бусдын хаанаас авах юм бэ нэг газраас бөөн авмаар байна гээд ярихад энд байгаа нь дуусчихжээ, үлдсэнийг нь Баруун бүрэнгээс авчих ах гэж хэлээд утсаа авахаа больсон. Нэхэмжлэгч ******* тухайд би үнэ асуух, ямар нэгэн наймааны тухай яриагүй. *******аас авах ёстой үзчих гэсэн юм. Таалагдаж байна, авъя гээд л авсан. ******* ч тухайн үед надаас авч ачаад явахад надад ямар нэгэн мөнгө яриагүй. Тэр 2 тохирсон гэж л би бодсон. Иймд *******ыг шүүх хуралд гэрчээр оролцуулж өгнө үү. Мөн ******* нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг тухайн үед 6-р сард ******* ярьж байсан1ш нь 2000 төгрөг биш 1ш нь 1500 төгрөгөөр бодож намайг хариуцагчаас чөлөөлж нэхэмжлэгчтэй анх зараар ярьж наймаа тохирсон *******ыг хариуцагчаар татаж хариуцагч *******аас 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хохиролгүй болгож өгнө үү. Би Отгонбаяраас авах үлдэгдэл 900 боодол ногоон тэжээлээ тусдаа ярьж авна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ******* иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би *******д 500 боодол ногоон тэжээлийг 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр 2022 оны 05 сарын 05-ны өдөр худалдсан. Одоог хүртэл мөнгийг өгөөгүй тул Л.Давааням, ******* нараас ногоон тэжээлийн төлбөр болох 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* гэдэг хүнийг танихгүй. Би зөвхөн Facebook зараас Давааням гэдэг хүнд ******* гэх хүнийг өвс зарна гэж байна гэдгийг хэлсэн. ******* гэх хүний дугаарыг Давааням гэдэг хүнд өгсөн, би энэ хоёр хүнийг хоорондоо хэдэн боодол өвс өгч авсныг би мэдэхгүй. авсан гээд байгаа өвснөөс би нэг ч ширхэг боодол өвс аваагүй. Миний бие Давааням гэдэг хүнд ямар ч мөнгө төгрөгийн өргүй, ******* гэж хүнд мөнгө төгрөгийн өгөө аваа байхгүй. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний *******эс ногоон тэжээл худалдаж аваагүй, *******аас 1000 боодол ногоон тэжээл авах ёстой байсны 500 боодлыг нэхэмжлэгч *******эс авсан тул зөвшөөрөхгүй гэсэн.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч ******* нь ******* худалдаж байсан ногоон тэжээлээс эхлээд 270 боодол ногоон тэжээл авсан, дараа нь дахин 500 боодол ногоон тэжээл авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч ******* *******аас авах өвсөндөө авсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд хариуцагч *******, ******* нарын хооронд ямар нэг өглөг, авлагын тооцоогүй, түүнчлэн ******* нь *******д *******д 500 боодол өвс өг гэж хэлээгүй, өг гэсний дагуу өгөөгүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Тодруулбал ******* 500 боодол ногоон тэжээлийг ******* хэн нэгнээр дамжуулан аваагүй, өөрөө *******тэй тохиролцож авсан байна.

Хариуцагч ******* *******эс авсан гэх ногоон тэжээлийн мөнгийг хэнд ч төлөөгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.

Гэрч *******: би Отгонбаярт 2000 боодол ногоон тэжээл хадгалуулсан байсан. ******* ах над руу ногоон тэжээл авъя гэж ярихаар нь Баруунбүрэнгээс очоод авчих гэсэн. Тэгээд энэ талаар Отгонбаярт хэлсэн... гэсэн тул гэрчийн мэдүүлэг шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нэг ширхэг ногоон тэжээлийг 2000 төгрөгөөр бодож нэхэмжлэл гаргасан, *******тай тухайн үед үнэ өртгийн талаар тодорхой тохиолцоогүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч *******: *******ын зарж байсан ногоон тэжээлээс хотоос хүн ирж авах болсон, тэр үед ******* гэдэг хүн бас Баруунбүрэнгээс тэжээл авах байсан юм билээ. Тэгэхээр нь хэн хэнд нь явдал суудалгүй гээд *******ыг зарын дагуу *******эс аваад, хотоос авах хүнийг Баруунбүрэнгээс ногоон тэжээлээ авбал яасын гээд хотоос ирсэн хүмүүс *******д Баруунбүрэнгээс авсан тэжээлийн мөнгөө 1500 000 төгрөгөөр бодоод шилжүүлсэн гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Харин ******* нь *******эс өмнө нь авсан ногоон тэжээлийн мөнгийг хэн нэгэнд төлөөгүй гэдгээ хэлсэн.

Иймд 500 боодол ногоон тэжээлийн нэг боодлын үнийг 1 500 000 төгрөгөөр тооцож, нийт 750 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 250 000 төгрөгийг, мөн хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үүнд: ...******* би *******ын хүсэлтээр 500 боодол ногоон тэжээлийг 1 ширхэг нь 2000 төгрөгөөр 2022 оны 05 сарын 05-ны өдөр худалдсан. Төлбөрийг тухайн өдөр төлнө гээд ногоон тэжээл ачаад явсан. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******, ******* нараас ногоон тэжээлийн төлбөр болох 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* гэдэг хүнийг танихгүй. Би зөвхөн Facebook зараас Давааням гэдэг хүнд ******* гэх хүнийг өвч зарна гэж байна гэдгийг хэлж ******* гэх хүний дугаарыг Давааням гэдэг хүнд өгсөн, би энэ хоёр хүнийг хоорондоо хэдэн боодол өвс өгч авсныг би мэдэхгүй. Иймд ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...Миний бие ******* нь *******эс ногоон тэжээл худалдаж аваагүй. *******ыг хариуцагчаар татаж хариуцагч *******аас 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хохиролгүй болгож өгнө үү. Би Отгонбаяраас авах үлдэгдэл 500 боодол ногоон тэжээлээ тусдаа ярьж авна... гэжээ.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 250 000 төгрөгийг, мөн хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА