Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2023/00298

 

 

 

 

 

2023 02 16 142/ШШ2023/00298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын гудамж, Голомт банк ХХК Орхон салбар /РД: 2075377, 99027196/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-12-115 тоотод оршин суух, Мажаа овогт Цэндсүрэнгийн Эрболд /РД: ФА90110972, 94443932/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 31а-13 тоотод оршин суух, Цагаан азарга овогт Дамдиндорж Тулга /РД: ФД83122213, 99295444/ нар

Нэхэмжлэлийн шаардлага: 15,862,770.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Урангоо нар оролцов.

Хариуцагч Ц.Эрболд, Д.Тулга нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэндсүрэн овогтой Эрболд /ФА90110972/, Дамдиндорж овогтой Тулга /ФД83122213/ нар нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр ЗГ4005П33 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,200,000.00 /Арван хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг, 60 /Жаран/ сарын хугацаатай, сарын 1,55% /Нэг зууны тавин таван/ хувийн хүүтэй Цалингийн зээл мөн 2018 оны 10 сарын 30 өдөр ЗГ/КР/18/К.400006 тоот кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,000,000 / Нэг сая / төгрөгийг 24 сарын хугацаатай сарын бэлэн мөнгөнийй хүү 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус мөнгөний хүү 2 хувийн хүүтэй зээл тус тус авсан болно. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тус цалингийн зээл нь 843 өдрийн хугацаа хэтрэлттэй, Кредит карт нь 13 сарын хугацаа хэтрэлттэй байна. ЗГ4005115433 тоот зээлийн үлдэгдэл:

Үндсэн зээл: 9,177,064.65 /Есөн сая нэг зуун далан долоон мянга жаран дөрвөн төгрөг жаран таван мөнгө/

Үндсэн хүү: 3,977,896.32 /Гурван сая есөн зуун далан долоон мянга найман зуун ерэн зургаан төгрөг гучин хоёр мөнгө/

Хуримтлагдсан хүү: 162,285.50 /Нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун наян таван төгрөг тавин мөнгө/

Нийт 13,317,246.47 /Арван гурван сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

ЗГ/КР/18/К402376 тоот зээлийн үлдэгдэл:

Үндсэн зээл: 625,005.00 / Зургаан зуун хорин таван мянга таван төгрөг/

Үндсэн хүү: 1,230,882.82 / Нэг сая хоёр зуун гучин мянга найман зуун наян хоёр төгрөг наян хоёр мөнгө /

Нэмэгдүүлсэн хүү: 689,635.78 / Зургаан зуун наян есөн мянга зургаан зуун гучин таван төгрөг далан найман мөнгө/, Нийт 2,545,523.60 / Хоёр сая таван зуун дөчин таван мянга таван зуун хорин гурван төгрөг жаран мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

1. ЗГ4005115433 тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудах

2. ЗГ4005115433 , ЗГ7КР/18/К.400002376 тоот тус тус зээлийн гэрээний нийт төлбөрт 15,862,770.07 / Арван таван сая найман зуун жаран хоёр мянга долоон зуун далан төгрөг долоон мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн Ц.Эрболд, Д.Тулга нараас гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Эрболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Эрболд нь Голомт банкны нэхэмжилж байгаа 15,862,770.07 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Өмнөговь аймгийн Цагаан хаданд том тэрэгний жолооч хийдэг. Энэхүү нэхэмжилсэн дүнг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар болгоны 20-ны дотор 800,000 төгрөгөөр, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 662,770.07 төгрөөөр тус тус өөрөө төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-3/, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-5-8/, 2018 оны 10 сарын 30 өдөр кредит картын зээлийн гэрээ /хх-9-13/, зээл хүсэгч иргэдийн өргөдөлийн маягт /хх-14-18/, мэдэгдэл /хх-19-23/, зээлийн дансны хуулга /хх-24-26/, Ц.Эрболд, Д.Тулга нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/, голомт банкны эрх олгох тухай тушаал /хх-28/, итгэмжлэл /хх-29/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-30/, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдринй 142/ШЗ2021/04806 дугаартай шүүгчийн захирамж /хх-31-33/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Ц.Эрболдын хариу тайлбар /хх-43/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Ц.Эрболд, Д.Тулга нарт холбогдуулан 15,862,770.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Эрболд, Д.Тулга нар нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр Голомт банк ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,200,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 1,55% хувийн хүүтэй, мөн 2018 оны 10 сарын 30 өдөр кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй тус тус зээлж авсан болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар цалингийн зээл 843 өдөр, Кредит картийн зээл 13 сарын хугацаа хэтрүүлжээ.

Ийнхүү хариуцагч нар нь үндсэн зээл 9,177,064.65 төгрөг, үндсэн хүү 3,977,896.32 төгрөг, хуримтлагдсан хүү 162,285.50 төгрөг, нийт 13,317,246.47 төгрөгийн үлдэгдэлтэй, кредит картын зээлийн хувьд үндсэн зээл 625,005.00 төгрөг, үндсэн хүү 1,230,882.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689,635.78 төгрөг, нийт 2,545,523.60 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний нийт төлбөрт 15,862,770.07 төгрөгийг төлөх ёстой болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж эрх, үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч Д.Тулга хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эрболд, Д.Тулга нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,177,064.65 төгрөг, үндсэн хүү 3,977,896.32 төгрөг, хуримтлагдсан хүү 162,285.50 төгрөг нийт 13,317,246.47 төгрөг, кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 625,005.00 төгрөг, үндсэн хүү 1,230,882.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689,635.78 төгрөг, нийт 2,545,523.60 төгрөг, зээлийн гэрээний нийт төлбөрт 15,862,770.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,463 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрболд, Д.Тулга нараас 237,264 төгрөг, төрийн сангаас 70,199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН