| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/00172/И |
| Дугаар | 142/ШШ2023/00321 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2023/00321
2023 03 01 142/ШШ2023/00321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, *******,*******,*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, Шанд *******,*******,*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,653,925.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Болормаа,
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******тай дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,000,000.00 /Долоон сая / төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч нь зээл авах үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, тоотод оршин сууж байсан. *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04888 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/00070 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарч;хариуцагчийн хаягийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их Залуу баг, 13а гудамжны 4 тоот хэмээн тогтоосон. дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4,376,066.20 төгрөг, зээлийнхүү 3,773,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,885.75 төгрөг, нийт 8,653,925.74 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******наас 7,000,000 төгрөгийн зээл аваад эргэн төлж байх хугацаандаа авто машины осолд орж удалгүй ковид цах тахал гарч ажилгүй болж эргэн төлөлтөө төлж чадахгүй болсон тул зээлийн хүүг зогсоож зээлийг хөнгөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2, 4-5/, итгэмжлэл /хх-3/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алббан тоот /хх-6-9/, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээ /хх-10-13/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, голомт банкны эрх олгох тухай тушаал /хх-15/, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбар /хх-21/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 8,653,925.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сард дуусгавар болсон, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4,376,066.20 төгрөг, зээлийн хүү 3,773,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,885.75 төгрөг, нийт 8,653,925.74 төгрөг төлөх ёстой болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******аас үндсэн зээл 4,376,066.20 төгрөг, зээлийн хүү 3,773,973.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,885.75 төгрөг, нийт 8,653,925.74 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,413 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 153,413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН