Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00335

 

 

 

 

2023 03 06 142/ШШ2023/00335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, У*******,*******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, *******,*******,*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нар оролцов.

Хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 29-нд 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, итгэлцлээр зээлдүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******эс үндсэн мөнгө болон 1 сарын хүүгийн хамт хийт 1,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлж байгаа мөнгний тал мөнгө болох 1,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо 650,000 төгрөг өгнө гээд өөрөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ өчигдөр надад хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 41,350 төгрөг төлсөн баримт /хх-2/, 7756 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 1,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 650,00 төгрөгийг төлөөгүй байгаа гэсэн тул үлдэгдэл 650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар гаргах хугацааг тогтоож өгсөн боловч хариуцагч хариу тайлбар ирүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож,мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.3-д заасныг баримтлан *******эс 650,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс 20,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН