| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/00302/И |
| Дугаар | 142/ШШ2023/00391 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2023/00391
2023 03 15 142/ШШ2023/00391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах, *******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын *******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын *******,*******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: 10,316,185.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Хас Банктай 2022 оны 01 дугаар сарын 14-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 10,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 837,458.25 төгрөг, зээлийн үндсэн хүүд 290,737.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 391.21 төгрөг, нийт 1,128,586.55 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2022 оны 04-р сарын 16-ний өдрөөс хойш нэг ч төлбөр хийхгүйгээр графикт зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар 293 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгч нараас утасаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч орлогын боломж гарахгүй байгаа, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 10,316,185.94 төгрөгийг бүрэн төлүүлнэ. Зээлдэгчийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар 2022 оны 01 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр цапин хөлсний орлогоо барьцаалсан.
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,162,541.75/ Есөн сая нэг зуун жаран хоёр мянга таван зуун дөчин нэгэн төгрөг далан таван мөнгө/, 2023 оны 02-р сарын 03-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 1,116,971.17 / Нэг сая нэг зуун арван зургаан мянга есөн зуун дапан нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,673.02 /Гучин зургаан мянга зургаан зуун далан гурван төгрөг хоёр мөнгө/-н төгрөг, нийт 10,316,185.94/ Арван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуун наян таван төгрөг ерэн дөрвөн мөнгө/-ийг иргэн , нараас гаргуулах,
2/ Зээлдэгч , нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний дагуу хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь эхнэр гаар батлан даалгуулж Хас банктай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж өрхийн хэрэглээний зориулалтаар 10,000,000 төгрөг авсан нь үнэн. миний бие 2023 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хүнд даацын авто машин жолоочоор нүүрс тээвэрт ажиллаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 05-наас цалингаа авч эхэлнэ. Тэр үеэс эхлэн тус банкнаас авсан зээлээ сар бүр цалингийн 40-50%-аар тогтмол төлнө. Иймд миний бие хол ажиллаж байгаа тул миний эхнэр болох тайлбар өгч миний өмнөөс ирж уулзаж байхыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Хас банкны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, гүйцэтгэх захирлын тушаал /хх-5/, итгэмжлэл /хх-6/, зээлийн өргөдөл /хх-7, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, барьцаат зээлийн гэрээ /хх-9-11/, , нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-12-13/, Дансны хуулга /хх-14/, шаардах хуудас /хх-15-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-27/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 10,316,185.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хас Банк нь хариуцагч , нартай 2022 оны 01 дугаар сарын 14-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 10,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 14,4 хувийн хүүтэй, 30 сарын сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 837,458.25 төгрөг, зээлийн үндсэн хүүд 290,737.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 391.21 төгрөг, нийт 1,128,586.55 төгрөгийг төлсөн байна.
Хариуцагч нар 2022 оны 04 сараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч нараас шаардаж, удаа дараа шаардах хуудас хүргүүлж байсан боловч огт төлбөр хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
2023 оны 02 дугаар сарын сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нарын зээлийн үндсэн зээлийн төлбөр 9,162,541.75 төгрөг, үлдэгдэл 1,116,971.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,673.02 төгрөг, нийт 10,316,185.94 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 9,162,541.75 төгрөг, үндсэн хүү 1,116,971.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,673.02 төгрөг, нийт 10,316,185.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,008 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 180,008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН