Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/шш2023/00017

 

 

2022 оны 12 сарын 21 өдөр        Дугаар 183/ШШ2023/00017    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер стоун 1, 00Б байр, 0000 тоот хаягт оршин суух, Б.Б /РД:ФД00000000/,

Нэхэмжлэгч: СБД 11 хороо, ногоон нуур гудамж, дархан өргөө хотхон, 0000-0000 тоотод түр оршин суух хаягтай Х овогтой Б.Ч-Э /РД:ФД00000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам 00-00 тоот хаягт оршин суух, Ц.Д /РД:ХЛ00000000/-д холбогдох

550 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 450 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Б

нарийн бичгийн дарга Б.Бчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Ц.Б-д холбогдуулан 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б миний бие нь 2020 оны 9 сарын 10-ны өдөр дүү Б.Ч-Эд байр түрээслэхээр түрээслэгч Ц.Б-тай гэрээ хийж, 1 650 000 төгрөг, 0000000000 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд дүү Б.Ч-Э нь барьцаа болон 550 000 төгрөгийг 2020 оны 9 сарын 9-ний өдөр мөн 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Түүнчлэн үргэлжлүүлэн түрээслэхээр 12 сарын 8-нд 550 000 төгрөг 1 сарын 9-нд 550 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Гэрээг дуусгавар болгох байрны түрээсээ зогсоох тухай 20 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд түрээсийн хугацаа дуусахаас өмнө буюу 2 сарын 5-ны өдөр байрыг суллаж барьцаа болох 550 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул барьцаа болох 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би Б.Б гэх хувь этгээдийг танихгүй бөгөөд 2020 оны 09 сарын 10-ны өдөр Б.Б болон Б.Ч-Э нартай орон сууц түрээслэх ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээж мөнгө төгрөг аваагүй болно. Мөн надад аль ч банкны 0000000000тоот данс байхгүй, ашигладаггүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэгч Б.Ч-Ээс засварын зардал болох 450 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: миний бие 2022 оны 01 дүгээр сараас Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Сэлэнгэ зочид буудлын ард иргэн Г.Ж-ийн газар дээр 20 айлын 5 давхар орон сууц барьж  тухайн жилийн наадмаар хүлээлгэн өгч шинээр ашиглалтад оруулсан. Ингээд хэн ч ороогүй шинээрээ байгаа байрыг тухайн үед манай байрны борлуулалт хийхээр тохирсон байсан. Зол пропертиз ХХК-ийн захирал нь надад мэдэгдэлгүйгээр түрээсэлж төлбөрийг өөрийн дансаар авдаг байсан. Үүний нэг нь надаас  барьцааны 550 000 төгрөг нэхэмжилж байгаа Б.Б, Н.Ч-Э нар  юм. Энэ хүмүүс дээрх Зол пропертийз ХХК-ийн захиралтай тохирч миний байранд зөвшөөрөлгүй орсон, түрээсийн гэрээ хийсэн нэрээр амьдарч байсан нь хэсэг хугацааны дараа надад мэдэгдсэн юм. Тэрнээс надтай түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Нэгэнт хууль бус зүйл хийгдсэн байсан учир байр түрээсэлсэн гэх хүмүүстэй уулзаж, тодорхой хугацаанд яаралтай барьцаа, барьцаалуулагч тодорхой хугацааны дараа байрнаас гарах, байрнаас гарахдаа анхны байдлаас дордуулахгүй, байранд эвдрэл гэмтэл учруулахгүй байх үүргийг хүлээлгээд хэрэв байрны нөхцөл дордуулсан, гэмтээсэн, тохиолдолд барьцааг буцааж олгохгүй, завсарлах зардалд суутгах талаар тохиролцсон. Гэтэл тус байранд түр амьдарсан Б.Ч-Э нь байрыг анхны байдлаас дордуулж, байрны обой будгийг хуулж, гэмтээж, дахин завсар хийх хэмжээнд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл миний хүн амьдраагүй байрыг бохирдуулж,гэмтээсэн байсан. Иймд арга буюу байрнаас гаргаж цааш амьдруулах нөхцөлгүй болсон. Б.Ч-Э нь байрнаас гарсны дараа би өөрийн байрыг дахин засвар хийж, обойг сольж, гал тогооны хэсгийг будсан заваардуулж бохирдуулсан бүх зүйлийг хэвийн байдалд оруулсан. Тус засварыг хийхэд хувиасаа 1 000 000 төгрөг зарцуулсан. Бусдыг хөлсөлж засвар хийлгэсэн. Гэтэл Б.Ч-Э нь надад зөвшөөрөлгүй хохирол учруулчхаад барьцааг буцааж нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие барьцаа болох 550 000 төгрөгийг засварын зардалд хохиролд суутгаж тооцсон. Одоо засвар үлдэгдэл зардлыг Б.Ч-Э надад төлөх ёстой. Би үүний гэм хорын хохирол гэж үзэж байна. Иймд байрны засварын зардал болох 450 000 төгрөгийг Б.Ч-Ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна гэв.

4. Нэхэмжлэгч Б.Ч-Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэн Ц.Б- нь нь 2020.9 сард миний төрсөн эгч Б.Бтой өөрийн биеэр Баянзүрх дүүргийн, 2 дугаар хороо, Сэлэнгэ зочид буудлын ард 5 давхар орон сууцны 1 давхарт гэрээ хийсэн. Эгч Б.Б нь гэрээ хийхээр очихдоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ривер стөүн 2-26б-517 тоот хаягт оршин суух, С.Т-той хамт байсан болно. Зол пропертиз ХХК-ийн захирал Ц.Б-д мэдэгдэлгүйгээр байрыг түрээсэлсэн зүйл байхгүй. Зөвшөөрөлгүй байранд орсон, гэрээ хийсэн нэрээ амьдарч, хэсэг хугацааны дараа мэдэгдсэн зүйл байхгүй. Үндэслэлгүй худал. Ц.Б-тай 2020 оны 9 сараас хойш байрны тогны мөнгө, Сөх зэргийн талаар утсаар болон мессежээр харилцаж байсан. Ц.Б- нь гарын үсэг зураагүй гэрээгээ өгснийг эгч анзаараагүй болчихлоо гээд шууд аваад гарсан. Ц.Б- нь тодорхой хугацааны дараа байранд эвдрэл үүсгэхгүй, өмнөх байдлаас дордуулахгүй байх үүргийг хүлээлгэсэн гэсэн нь үндэслэлгүй худлаа. Байранд гэмтэл учруулсан засварт 1 сая төгрөг зарцуулсан гэж байна. Энэ мөн адил үндэслэлгүй. Хүн амьдраагүй шинэ байр нь анх ороход ямар байсныг дахин баримтаар хавсаргав. Байрыг бохирдуулсан тул байрнаас гаргасан гэж байна. Мөн үндэслэлгүй, би 2020 оны 12 сард Ц.Б-д ашиглалтад орох байр маань 2021 оны 02 сард орохоор байна. Барьцаандаа 1 сар суугаад 1 сарын түрээсээ төлөөд 2 сард байрнаас гарч болох уу гэхэд боломжгүй, барьцааны мөнгөнд суухгүй заавал 2 сарын түрээсээ өг гэсэн. Тэгээд 12 сард 550 000 төгрөг өгөөд, 1 сард 550 000 төгрөг өгөөд 2 сард гаръя гэсэн. Ингээд 2021.02.05 болж байр маань болсон гаръягээд 1 залуу явуулж, түлхүүр байраа хүлээн авсан. Түрээслэж байх хугацаанд дээд давхраас нойлын шугам дагаж ус алдсаныг Ц.Б- руу залгаж хэлсэн. 2 удаа мессежээр хүртэл дээд айлын дугаарыг авсан. Гал тогоо бохирдуулж өмнөх байдлаасаа дордуулсан гэсэн байна. Мөн үндэслэлгүй. Охинтойгоо хоёулаа амьдардаг байсан. Анх байранд ороход шинэ байр гэхэд хүн амьдарахад хэцүү байр байсан. Анхан шатны шүүх хурал дээр, эгч бид хоёрыг танихгүй, түрээсийн төлбөр аваагүй гэсэн боловч түрээсийн байранд орсноос хойш 1 сар хүрэхгүй хугацаанд тагтан дээр хаалт хийнэ гэж охиныг минь гэрт ганцаар байхад 4,5 хүн гэрт нэвтэрч орсон. Ийм байхад түрээслээгүй, мэдээгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Иймд Ц.Б-аас байрны барьцаа 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2020.09.09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020.09.10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020.12.08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, зурвасууд, фото зургууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, харилцах дансны харилцагчийн хуулга, хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-14 хуу, хх 74-84 хуу, хх 85-92хуу, /

Хариуцагчаас: фото зургуудыг гаргаж өгсөн. /хх127-129 хуу /

Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Х, Г.С, Б.Ч-Э нараас гэрчийн мэдүүлэг авч, зурвасанд үзлэг хийсэн байна. / хх 59-66 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ        Д.ЭНХЦЭЦЭГ