| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04347/И |
| Дугаар | 183/ШШ2023/00018 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2023/00018
2022 оны 12 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2023/00018 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчдын 00-0-00 тоот хаягт оршин суух, Х овогт П.Ш /ГИ00000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 00в-00 тоот хаягт оршин суух, Б овогт Г. Н-Э /ПЮ00000000/- д холбогдох,
602 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Ш
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ш нь Г.Н-Э холбогдуулан 602 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие П.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зайсан дахь Маркет by-12 нэртэй дэлгүүрт 602 900 төгрөгийн барааг тухайн сардаа багтаан төлөх зорилгоор тохиролцож бараа буулгасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо өгөхгүй утасны дугаар блок хийчихээд хэл амаар доромжлоод шүүх, цагдаагаараа яваад аваарай гээд өгөхгүй байна. Дээрх тооцоог өөрөө цалингаасаа компанид төлсөн болно. Иймд хариуцагч Г.Н-Э-ээс 602 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч бичгээр ямар нэг тайлбар өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай 0000 дугаар прокурорын тогтоол, авлагын гүйлгээний түүх, хөдөлмөрийн гэрээ, З ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-11 хуу/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ш нь Г.Н-Э холбогдуулан 602 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Зе ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд Хан-Уул дүүрэгт байрлах Маркет by-12 хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Г.Н-Э 10 нэр төрлийн 602 900 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг нь Г.Н-Э-э төлөөгүйн улмаас өөрийнхөө цалингаас суутгуулан байгууллагад төлсөн. Иймд тухайн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч Г.Н-Э-э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх ямар нэг тайлбарыг ирүүлээгүй.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 2022.09.13-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газар 0000 дугаар тогтоолоор П.Ш-ийн 2021.11.11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Market by-12 дэлгүүрт 602 900 төгрөгийн бараа өгөөд мөнгөө авч чадахгүй байна гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, /хх 3-4ху
3.2 2022.08.10-ны өдөр З ХХК, П.Ш нарын хооронд Худалдааны төлөөлөгч албан тушаалд ажиллуулахаар тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, /хх 7-10 ху/
3.3 З ХХК-ний 2022.09.27-ны өдрийн 00/000 дугаар албан бичгээр П.Ш-ийн цалингаас 602 900 төгрөг суутгасан болохыг тодорхойлсон, /хх 11 ху/
3.4 2022.02.01-ний өдрөөс 2022.06.01-ний өдөр хүртэл хугацаанд 602 900 төгрөгийн авлагын түүх П.Ш-ийн нэр дээр үүссэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 5 ху/
4. Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 602 900 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ. Тодруулбал,
Иргэний хуулийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан байна.
Хэрэгт авагдсан З ХХК-ний тодорхойлолт, авлагын түүх зэрэг баримтаар З ХХК, Г.Н-Э-э нарын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч П.Ш гүйцэтгэж, цалин хөлснөөсөө хариуцагч Г.Н-Э-ий хүлээн авсан 602 900 төгрөгийн үнэ бүхий барааны үнийг байгууллагад төлсөн болох нь болох нь нотлогдож байх тул тухайн төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн, шүүхэ2.11.15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан боловч хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг ирүүлээгүй.
Мөн, 2022.12.14-ний өдөр хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийн мэдэгдэх хуудсаар товыг хүргэхэд эзгүй байсан тул 2022.12.22-ны өдөр утсаар нь мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд үүсэх үр даг
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Г. Н-Э /ПЮ00000000/-ээс 602 900 /зургаан зуун хоёр мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогт П.Ш /ГИ00000000/-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Н-Э-ээс 19 000 гаргуулж нэхэмжлэгч П.Ш-т олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
f