| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03534/И |
| Дугаар | 183/ШШ2023/00127 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2023/00127
| 2020 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 180/ШШ2020/00127 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0-р баг, Согоот 0 хороолол, 0-р байр, 00 тоотод оршин суух, Б овогтой Ч.Г /ФМ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Есөнбулаг 0-р баг, үйлдвэрийн гудамж, 0 тоот хаягт байрлах Ж.Б ХХК /РД:0000000/ ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Шүншиг Вилла 0-00 байр, В-0 тоот хаягт оршин суух Ц овогтой Б.Г /ВЭ00000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ч.Г
хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э
хариуцагч Ж.Б ХХК-ийн төлөөлөгч Х.Ч /онлайнаар/
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Г нь Ж.Б ХХК, Б.Га нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Г миний бие олон жил Солонгос улсад ажиллаж амьдарч хэдэн төгрөгтэй ирсэн. Ирсэн үед төрлийн дүү С.С нь хүүтэй мөнгө зээлэх хүн байна. Та мөнгө зээлдүүлэн өсгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд намайг иргэн Б.Га гэх хүнтэй уулзуулсан. Б.Га нь Ж.Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд 80 000 000 төгрөг сарын 0 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлмээр байна. Барьцааны гэрээ байгуулан барьцаанд эд хөрөнгө тавина гэсэн. Ингээд 2017.08.00-ны өдөр зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай зээлдүүлэгч миний бие зээлдэгч Ж.Б ХХК-тай байгуулсан. Зээлийн гэрээний 1-д сарын 0 хувийн хүү, 0-д хоногт 0.5 хувийн алданги төлөх байдлаар заасан. Уг өдөр буюу 2017.08.00-ны өдөр дөрвөн барьцааны гэрээ байгуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Есөнбулг 0-р баг, үйлдвэрийн гудамж 0 тоот хаягтай 60 000 000 төгрөгний үнэ бүхий 7000 мкв үйлдвэрийн зориулалттай газар /нэгж талбарын дугаар 0407000010, гэрчилгээний дугаар 000007006/, Баяхонгор аймаг, Баянхонгор сум, Есөнбулаг 0-р баг, үйлдвэрийн гудамж 0 тоот хаягтай байрлах 180 000 000 төгрөгний үнэ бүхий офиссын зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө /гэрчилгээний дугаар 000000000, улсын дугаартай HYUNDAL FV415 ML маркын Миксер машин, 50 000 000 төгрөгний үнэ бүхий 00-00 УН улсын дугаартай LC.000 маркын ковш машиныг барьцаалсан. Гэхдээ эдгээр эд хөрөнгийг одоогоор хариуцагч Ж.Б ХХК нь эзэмшиж ашиглаж байгаа болно. Зээлдүүлэгч миний зүгээс зээлийн гэрээний зүйл болох 80 000 000 төгрөгийг 2017.08.07-ны өдөр өөрийн ХААН БАНК-ны 00000000000тоот данснаас 00,000,000 төгрөгийг, ХАС БАНК-ны 0000000000 тоот данснаас 47,000,000 төгрөгийг Ж.Б ХХК-ийн дансанд биш анх өөрийгөө тус компаний хувьцаа эзэмшигч гэж танилцуулж байсан. Б.Гын ХААН БАНК-ны 0000000000 тоот дансруу шилжүүлсэн. Үүний дараа зээлийн гэрээний хүүг хугацаандаа Б.Гын Хаан банкны 0000000000 тоот данснаас миний Хаан банкны 00000000000тоот дансруу төлдөг байсан ба 2018.08.15 болон 2010.00.20-нд зээлийн гэрээг сунгасан юм. Зээлдүүлэгч миний зүгээс 2020.00.00-н хүртэл гэрээнд заасан хугацааны хүүгээ авсан. Зээлдэгч талаас зээлсэн үндсэн мөнгө болох 80 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлдэг байсан бөгөөд Ж.Б ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний ар дээр Б.Га нь өөрийн гараар 80 000 000 төгрөгийг Ж.Б ХХК-ийн өмнөөс бүрэн төлж барагдуулна гэж бичиж өгч байсан. Ингээд 2021.01.14-нд Б.Гын Хаан банкны 0000000000 тоот данснаас миний Хаан банкны 00000000000тоот дансруу 40 000 000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Үүнийг хүлээж авсан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгө болох 40 000 000 төгрөг болон алданги өгөөч гэхээр удахгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Сүүлдээ шүүхдээд ав гэсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 40 000 000 төгрөг, гэрээний 0-д заасан алданги 20 000 000 төгрөгийг гэрээний 5-д заасан үүргээ биелүүлээгүй Ж.Б ХХК болон дансаараа мөнгө шилжүүлэн авсан зээлийн эргэн төлөлт хийж байсан иргэн Б.Га нараас нь хувь тэнцүүлж буюу 00 000 000, 00 000 000 төгрөгийн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Х.Ч нь тухайн үед компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Ж.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллаж байсан. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Га удирдаж байсан бөгөөд Ч.Гаас 80 000 000 төгрөгийн зээл авахаар гэрээ байгуулсан. Миний бие уг мөнгөний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар тодорхой мэдээлэлгүй. Одоогоор уг компанийн үйл ажиллагаанд ямар нэг оролцоогүй байгаа гэв.
0. Хариуцагч Б.Гаас бичгээр ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч Б.Га гарын үсэг зураагүй тул уг зээлийн гэрээний оролцогч биш. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 80 000 000 төгрөгийг Ж.Б ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан. Хариуцагч Б.Гын зүгээс зээлийн гэрээний үүрэгт 110 200 000 төгрөгийг төлсөн. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тооцоолол ойлгомжгүй, үндсэн зээл хэдэн төгрөг, ямар хугацаагаар хүү алданги тооцсон нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд Б.Гаас 00 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс: цахим үнэлмэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөнб аримт, зээлийн гэрээ, Ж.Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.08.15-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт, 2010.00.20-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт, дансны хуулга, барьцааны гэрээ, орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-14 ху/
5. Хариуцагч Б.Гаас Хаан банк ХХК, Төрийн банк ХХК-ний орлогын мэдүүлэг, Б.Гын эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаар дансны хуулга, Төрийн банкны дансны хуулга, итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн. /хх 01-61, 80 ху/
6. Хариуцагч Ж.Б ХХК-иас нотлох баримт ирүүлээгүй.
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримынг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.Г зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ж.Б ХХК, Б.Га нараас 60 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2017.08.00-ны Ж.Б ХХК-тай нэг жилийн хугацаатай, нэг сарын 0 хувийн хүүтэй, 80 000 000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцож, 80 000 000 төгрөгийг Б.Гын Хаан банкин дахь Хаан банкин дахь 0000000000 тоот дансруу 47 000 000 төгрөг, 00 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлийн барьцаанд Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Есөнбулг 0-р баг, үйлдвэрийн гудамж 0 тоот хаягтай 60 000 000 төгрөгний үнэ бүхий 7000 мкв үйлдвэрийн зориулалттай газар /нэгж талбарын дугаар 0407000010, гэрчилгээний дугаар 000007006/, мөн хаягт байрлалтай 180 000 000 төгрөгний үнэ бүхий офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, HYUNDAI FV415 ML маркын Миксер машин, 50 000 000 төгрөгний үнэ бүхий 00-00 УН улсын дугаартай LC.000 маркын ковш машиныг тус тус барьцаалсан. Хариуцагч Б.Га зээлийн хүүг хугацаандаа төлж байсан ба 2020.00.00-ны өдөр хүртэл хүүг төлсөн. 2021.01.14-нд зээлээс 40 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй учир үлдэгдэл 40 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 20 000 000 төгрөгийг үүргээ биелүүлээгүй Ж.Б ХХК болон дансаараа мөнгө шилжүүлэн авсан Б.Га нараас хувь тэнцүүлж буюу 00 000 000, 00 000 000 төгрөгийн хэмжээгээр гаргуулахаар шаардах эрхтэй гэв.
0. Хариуцагч Б.Га нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тооцоолол ойлгомжгүй, үндсэн зээл хэдэн төгрөг, ямар хугацаагаар хүү алданги тооцсон нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч Б.Га гарын үсэг зураагүй бөгөөд нэхэмжлэгчтэй ямар нэг эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги тооцох үндэслэлгүй, нөгөө талаас хувийн зүгээс сар тутам 110 200 000 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 80 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан тухайд маргахгүй боловч уг зээлийг Ж.Б ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Ж.Б ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ч.Гаас хүлээн аваагүй, зээлийн төлбөрийг захиран зарцуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 2017.08.00-ны өдөр Ч.Г, Ж.Б ХХК нарын хооронд 80 000 000 төгрөгийг,1 жилийн хугацаатай, нэг сарын 0 хувийн хүүтэй, гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцлийг тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 5 ху/
5.2 2018.08.15-ны өдөр дээрх гэрээний хугацааг 2018.08.00-ны өдрөөс 2010.00.00-ны өдөр хүртэл, 2010.00.20-ний өдөр гэрээний хугацааг 2010.00.00-ны өдрөөс 2020.00.00-ны өдөр хүртэл тус тус сунгасан, /хх 7-8 ху/
5.0 2017.08.00-ны өдөр Ч.Г, Ж.Б ХХК нарын хооронд 4 ширхэг барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлийн Ү-0020005151 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Есөнбулаг 0-р баг, үйлдвэрийн гудамж 0 тоот хаягт байрлах, офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 0407000010, дугаартай 7000 мкв үйлдвэрийн зориулалттай газар, БНА 0000 улсын дугаартай, HYUNDAI FV415 ML маркын Миксер машин, 50 000 000 төгрөгний үнэ бүхий 00-00 УН улсын дугаартай LC-000 маркын ковш машин зэргийг тус тус зээлийн барьцаанд бариулсан, /хх 11-14 ху/
5.4 2017.08.07-ны өдөр Ч.Гын Хас банкин дахь 0000000000 дугаарын данснаас 47 000 000 төгрөг Жишигбетон ХХК зээлдүүлэв гэх утгатай, Хаан банкин дахь 00000000000дугаарын данснаас 00 000 000 төгрөгийн төгрөг Жишигбетон ХХК гэх зарлага тус тус бүртгэгдсэн, /хх 0-10 ху/
5.5 2020.05.27-ны өдөр хариуцагч Б.Га 2020.07.00-ны өдөр 80 000 000 төгрөг, 2020 оны 4,5,6 дугаар сард хүү 7 200 000 төгрөгийн хамт Ж.Б ХХК-ний өмнөөс бүрэн төлж барагдуулна гэх гар бичвэр үйлдсэн /хх 6 ху арын нүүр/
5.6 2017.00.06-ны өдрөөс 2021.01.14-ний өдөр хүртэл хариуцагч Б.Га үндсэн зээл, зээлийн хүүд 105 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 01-61 ху/
6. Зохигч, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Гад хүлээлгэн өгсөн, Ж.Б ХХК, Ч.Г нарын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан үйл баримтын талаар маргаангүй, харин хоёр хариуцагчийн хэн нь ямар хэмжээнд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, хариуцагч Б.Га зээлийн гэрээний үүрэгт 110 200 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч Ч.Г 112 800 000 төгрөг хүлээн авсан гэж маргасан.
7. Шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул нэхэмжлэгчийг гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзэх боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.
Тодруулбал нэхэмжлэгч, үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэл 40 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 20 000 000 төгрөгийн хамт Ж.Б ХХК болон мөнгөн хөрөнгийг хүлээн авсан Б.Га нараас хувь тэнцүүлж буюу 00 000 000, 00 000 000 төгрөгийн хэмжээгээр гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ж.Б ХХК нь зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч Ч.Гтай бичгээр байгуулсан үйл баримтыг маргахгүй боловч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй гэх үндэслэлээр, хариуцагч Б.Га зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй боловч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний оролцогч биш, бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчид хүү алданги төлөх үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 110 200 000 төгрөгийг төлсөн тул гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг байгуулсан гэж үзнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.0-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Га 2020.05.27-ны өдөр 2020.07.00-ны өдөр 80 000 000 төгрөг, 2020 оны 4,5,6 дугаар сард хүү 7 200 000 төгрөгийн хамт Ж.Б ХХК-ний өмнөөс бүрэн төлж барагдуулна гэх баримтыг гараар бичсэн нь нотлогдох бөгөөд тэрээр тухайн баримтыг үгүйсгэж, баримтаар няцаагаагүй, мөн сар тутам зээлийн хүүг төлж байсан зэргийг харгалзаад хариуцагчийг хүү тогтоосон зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнээд зээл, зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзлээ.
Түүнчлэ, Ж.Б ХХК нь нэхэмжлэгчтэй 2017.08.00-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2018.08.15-ны өдөр дээрх гэрээний хугацааг 1 жилээр, 2010.00.20-ний өдөр дахин 1 жилээр сунгасан үйл баримтаас үзэхэд, хариуцагч Б.Гыг зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул хариуцагч нарын хэн аль нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.0-т заасныг зөрчихгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс 20 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Харин алдангид 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.8-д заасан эрхийн хүрээнд, хариуцагч Б.Га зээлийн гэрээний хүүг цаг тухайд нь төлж байсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй зэргийг харгалзан үзээд 5 000 000 төгрөг хүртэл багасгахаар шийдвэрлэсэн болно.
Мөн, хариуцагч Б.Га зээлийн гэрээний үүрэгт 110 200 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар 105 200 000 төгрөг төлсөн нь нотлогдох ба нэхэмжлэгч 112 800 000 төгрөг хүлээн авсан тухайд маргахгүй байх тул шүүх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээлийн үлдэгдлийг 40 000 000 төгрөгөөр тооцсоныг дурдах нь зүйтэй.
Дээрхийнэгтгэвэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Гаас 22 500 000 төгрөг, хариуцагч Ж.Б ХХК-иас 22 500 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
0.Энэхүү шүүхийн шийдвэр нь хамтран үүрэг гүйцэтгэгчид гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийн ногдох хэсэгт холбогдуулан харилцан шаардлага гаргахад саад болохгүйг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б ХХК /РД:0000000/-иас 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг, хариуцагч Ц овогтой Б.Г / ВЭ00000000/-аас 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ч. Г /ФМ00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б ХХК-иас 101 475 төгрөг, хариуцагч Б.Гаас 101 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Гад олгосугай.
0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 110.2, 110.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ