| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00335/И |
| Дугаар | 142/ШШ2023/00438 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2023/00438
| 2023 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2023/00438 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,*******,*******,******* 5-1-76 тоотод оршин суух Боржигон овогтой Батсүхийн Лхагвасүрэн /РД:ИЭ62011716/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 184 979 140 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийнбанк ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 184 979 140 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,912,183.63 төгрөг, хүү 798,587.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,740.34 төгрөг нийт 8,752,511.75 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 156,749,736.88 төгрөг, хүү 18,849,414.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606,476.94 төгрөг нийт 176,625,628.65 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 11 хороолол 16а байр 36 тоот хаягт байрлах, 60.71 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилэгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 01 байр 76 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхийг даалгах. Зээлдэгч Нямсүрэн овогтой Оюунцэцэг, хамтран зээлдэгч Батсүх овогтой Лхагвасүрэн нар нь 2020 оны 02 сарын 21-ны өдөр ны Орхон салбараас 130000940355 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийн бичил бизнесийн зээл авсан. Мөн Нямсүрэн овогтой Оюунцэцэг, хамтран зээлдэгч Батсүх овогтой Лхагвасүрэн нар нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ны Орхон салбараас 130000939923 тоот зээлийн гэрээ байгуулан 335,000,000 /Гурван зуун гучин таван сая / төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан болно.
1.2020 оны 6-р сарын 23 ны өдөр улсын бүртгэлийн Ү-2204017936 гэрчилгээний дугаар №000245002 Нийслэлийн Баянзүрх дүүрэг26-р хороо /133311/ Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 198 тоот 42,6 м2 байр тоот барьцаа хөрөнгийг чөлөөлж нэмэлтээр улсын бүртгэлийн Ү-2204086015 гэрчилгээний дугаар №000539971 Нийслэлийн Баянзүрх дүүрэг 8-р хороо Шар хад/13280/ хилчний гудамж, 408-р байр 94 тоот 48,49 м,кв ,************** 7-р баг Дэнж 2-р байр 43 тоот 38 м2 орон сууцуудыг нэмэлтээр барьцаалсан.
2. 2020 оны 8-р сарын 31 -ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж нөхцөлд өөрчлөлт оруулсан. Гэрээний дуусах хугацаа 2023 оны 12-р сарын 18 өдөр дуусна.
3. 2020 оны 10-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж үндсэн төлбөрөөс 2 сар чөлөөлөх нөхцөлд өөрчлөлт оруулсан. Гэрээний дуусах хугацаа 2024 оны 2-р сарын 2 өдөр
4.2020 оны 12-р сарын 23 ны өдрийн Зээлийн дэд хорооны хурлын 86/07 тоот шийдвэрээр************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 01 байр 74 тоот 29 м.кв 2 өрөө орон сууц ,************** 7-р баг Дэнж 2-р байр 43 тоот 38 м2 орон сууцуудыг чөлөөлсөн.
5.2020 оны 12-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгаж үндсэн төлбөрөөс 1 сар чөлөөлж нөхцөлд өөрчлөлт оруулсан. Гэрээний дуусах хугацаа 2024 оны 3-р сарын 2 өдөр
6.2021 оны 1-р сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 7 сараар сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан . Гэрээний дуусах хугацаа 2024 оны 10-р сарын 2 өдөр
7. 2021 оны 04-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг 5 сараар хойшлуулж , төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан . Гэрээний дуусах хугацаа 2024 оны 10-р сарын 2 өдөр
8.2021 оны 8-р сарын 11-ны өдрийн 54/17 тоот зээлийн дэд хорооны хурлын шийдвэр
9.2021 оны 08-р сарын 19-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлбөрийн төлөлтийг 6 сараар хойшлуулж , төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан . Гэрээний дуусах хугацаа 2024 оны 10-р сарын 2 өдөр Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор нь 2020 оны 2 сард зээл авч 2020 оны 6 сараас эхлэн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж нийт 7 удаа өөрчлөлт оруулсан. Зээлдэгчийн байршил солигдсоноос болж орлого буурч зээл төлж чадахгүйд хүрсэн. 2022/08 2022/9 сард мэдэгдэл хүргүүлж ажилласан. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай мэдэгдэж, шаардлага тавьж ажилласан. Өнгөрсөн хугацаанд бичил бизнесийн зээлд 17,087,816.37, зээлийн хүүнд 8,147,993.70, нэмэгдүүлсэн хүүнд 24,483.21 төгрөг тус тус төлсөн. Эргэлтийн хөрөнгийн зээлд 178,250,263.12 төгрөг, хүүнд 102,979,067.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 222,071.24 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтад Зээлийн эргэн төлөлтийн хуваарь -ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахв хэсэгт тус тус зааснаар , нараас бичил бизнесийн зээл: Үндсэн зээлд 7,912,183.63, хүү 798,587.78, нэмэгдүүлсэн хүү 41,740.34 нийт 8,752,511.75 Эргэлтийн хөрөнгийн зээл: үндсэн зээлд 156,749,736.88 төгрөг, хүү 18,849,414.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606,476.94 төгрөг, нийт 176,205,628.65 наториатын зардал 21,000.00 төгрөг нийт 184,979,140.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн нь төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгэлд төлөх а/ 8 752 511.75 төгрөг, б/ 176 625 628.65 төгрөг, в/ 21 000 төгрөг нотариатын зардлыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнийн дүн дээр маргаан байхгүй, нэг байр нь манай байр биш хүний байр учраас дуудлага худалдаанд оруулахгүй байж өгнө үү... Хамгийн гол нь айлын байрыг оролцуулмааргүй байна. Манайх байраа зарах гээд бүх зүйл бэлэн болсон байгаа. Би зээлээ 06 дугаар сараас эхлээд төлөөгүй байх. Гэтэл би 9 дүгээр сард банкинд хүү зогсоох хүсэлтээ өгсөөр байхад хойшлуулсаар байгаад ийм байдалд хүрсэн. Хэрвээ хүү зогсоосон бол манайх байраа зараад зохицуулах боломж байсан....заавал муу зээлдэгч болж байж хүү зогсдог юм уу. Одоо төлөөгүй хойшлуулсан 07, 08, 09 саруудын 18,000,000 төгрөгийн хүү байгаа. Тэгэхээр энийг банк анхаармаар юм байна. Бид нар яагаад зээлээ төлж чадахгүй болсон гэхээр коронатай холбоотой. Би 2022 оны 09 дүгээр сард хүсэлтээ өгчихөөд хүлээгээд 12 сард асуухад болоогүй байна гэж хэлсэн. Хойшлуулсаар байгаад 2023 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тэрнээс өмнө хандах боломж байхгүй байсан юм уу. Тэгсэн бол өдийд 174,000,000 төгрөгт хүрэхгүй байх байсан. 18,000,000 төгрөгөө хэмнэх байсан. Мөн би зээлээ төлөх боломжтой байсан, байраа зараад банкны мөнгөө өгөөд айлын байрыг чөлөөлж өгье гэж бодсон. Банкин дээр хүмүүсээс 1 хувийг татаж авдаг байсан. Хүмүүс 1 хувийн шимтгэлээ буцааж аваад байна, би танайхаас 1 хувиа яаж авах вэ гэхэд өгдөггүй гэж хэлсэн. Маш олон удаа зээлд өөрчлөлд орсон тэр болгонд 1 хувийн хүү авсан. Бараг 10,000,000 гаран төгрөг болох байх. Би үнийн дүнг бол зөвшөөрнө, хүн миний байрыг авах гэж байхад заавал хүний байрыг оролцуулаад байх шаардлага байхгүй. Дам дамаа хаа байсан хүний байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэмээргүй байна. Би өөрийнхөө байраар өөрөө зээлээ хаана гэв.
4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн нь төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгэлд төлөх 8 752 511.75 төгрөг, 176 625 628.65 төгрөг, нотариатын зардал 21 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн дагуу төлөх болно. гэжээ.
5.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамтран зээлдэгч учраас тодорхой мэдэхгүй байна.... Би байдаг хөрөнгөө зараад дуусаж байна. Байраа заръя гэхээр өөрсдийнхөө хуулиар хүнийг дарамтлаад байдаг. Бид банкны хуулийг мэдэхгүй шүү дээ. Анх өөр банкнаас зөндөө ах дүү нарынхаа байрыг барьцаалаад зээл авч байсан. Худалдаа хөгжлийн банкнаас үнэн учраа хэлээд гуйхаар та өөр байрны гэрчилгээ аваад ир тэгэх юм бол асуудалгүй гэж хэлдэг. инд тийм хүсэлт гаргахаар манайд тийм зүйл байхгүй гэж хэлдэг. Би сүүлдээ ажлынхаа байр эмийн санг зараад дуусаж байна...Заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр байрыг заруулахгүйгээр бид нар өөсрдөө байраа зараад зээлээ төлчихөөд үлдэгдэл мөнгөөрөө хашаа байшин ч гэсэн аваад амьдрах л бодолтой байна гэв.
6.Нэхэмжлэгчээс мөнгөн шилжүүлгийн баримтууд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000939923 дугаартай зээлийн гэрээ /хх-12-15/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000939923а дугаартай барьцааны гэрээ /хх-16-18/, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Г.Нансалмаагаас т олгосон итгэмжлэл /хх-19/, , нараас т олгосон итгэмжлэл /хх-20/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000939923б дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 130000939923в дугаартай барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-21-23/, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн , нараас т олгосон итгэмжлэл /хх-24/, Ү-2204086015 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар /хх-25/, 2020 оны 8-р сарын 31-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-27-28/, 2020 оны 10-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-29-30/, 2020 оны 12-р сарын 23 ны өдрийн Зээлийн дэд хорооны хурлын 86/07 тоот шийдвэр /хх-31/, 2020 оны 12-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-34-35/, 2021 оны 1-р сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-36-37/, 2021 оны 8-р сарын 11-ний өдрийн 54/17 тоот зээлийн дэд хорооны хурлын шийдвэр /хх-38/, 2021 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-39-40/, 2021 оны 08 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-41-42/, 2020 оны 02 сарын 21-ны өдрийн Бичил бизнесийн зээлийн гэрээ /хх-43-48/, Зээлийн дансны хуулга /эх хувь Бичил бизнесийн зээл /хх-49-68/, зээлийн хүү тооцох аргачлал /хх-69/, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792, Ү-2101004633 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн гэрчилгээчилгээний хуулбар /хх-70-71/, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-72/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл 3 ширхэг /хх-73-75/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130000940355 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,912,183.63 төгрөг, хүү 798,587.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,740.34 төгрөг нийт 8,752,511.75 төгрөг гаргуулах,
-2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000939923 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 156,749,736.88 төгрөг, хүү 18,849,414.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606,476.94 төгрөг, нотариатын зардал 21 000 төгрөг, нийт 176 205 628.65, нийт 2 гэрээний үүргийн гүйцэтгэл 184 979 140.40 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 11 хороолол 16а байр 36 тоот хаягт байрлах, 60.71 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилэгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 1 дүгээр байр 76 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч , нар ...Бид аль 9 сард хүсэлтээ өгөөд хүүгээ зогсоох гэхэд банк сая 2023 оны 02 дугаар сард шүүхэд хандаж байна. Бид үнийн дүнг зөвшөөрнө. Нэг байр нь манай найзын байр учраас шийдвэр гүйцэтгэлээр худалдах боломжгүй байна. Бид өөрийнхөө байраар зээлээ хаачих боломжтой байна. гэсэн тайлбар гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Зээлийн дэд хорооны хурлын шийдвэрүүд, дансны хуулга зэрэг баримтуудаар зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь
-2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ны Орхон салбараас 130000939923 тоот зээлийн гэрээ байгуулж, 335 000 000 төгрөгийг сарын 1.60 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээнд 2020 оны 08 дугаар сарын 31, 2020 оны 10 дугаар сарын 30, 2020 оны 12 дугаар сарын 28, 2021 оны 01 дүгээр сарын 13, 2021 оны 04 дүгээр сарын 28, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж хугацааг сунгасан байна.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч , нар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000939923а, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 130000939923б, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 130000939923в дугаартай барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулжээ.
Тодруулбал, зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүсэлт гарган барьцаа хөрөнгөө өөрчилж, хамгийн сүүлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 11 хороолол 16а байр 36 тоот хаягт байрлах, 60.71 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилэгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 01 байр 76 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалжээ.
- зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь
-2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ны Орхон салбараас 130000940355 тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 1.60 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч , нар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130000940355а дугаартай барьцааны гэрээ байгуулжээ.
Тодруулбал, зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-21010000488 дугаартай, гэрчилгээний №000067917 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 01 байр 74 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.
5.Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
7.Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлдэгч ийн нэр дээр нээсэн 130000939923 дугаартай зээлийн дансанд 335 000 000 төгрөг, 130000940355 дансанд 25 000 000 төгрөг шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй учир нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
8. Зээлдэгч , нар ХХК-иас 335 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгийн зээлийг авсан байх ба үүнээс 335 000 000 төгрөгийн зээлээс 156 749 736.88 төгрөг, хүү 18 849 414.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606,476.94 төгрөг,
-25 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 7 912 183.63 төгрөг, хүү 798 587.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41 740.34 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа талаар 2022 оны 08, 09 сард 3 удаа мэдэгдэл хүргүүлж, хариуцагчаар гарын үсэг зуруулсан байна.
9.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.-д Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү Гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно, 6.2.2-д Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн, 6.2.5-д Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл хүчингүй болсон; 6.2.9-д Зээлдэгчийн бизнесийн болон удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсхүл бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны улмаас Гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхүйц эрсдэлтэй болсон; 7.2-д Зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд энэхүү Гэрээ болон түүний нэмэлт гэрээгээр тодорхойлсон үүргйин гүйцэтгэлийг Барьцаа/Баьлан даалт/Фидуцийн гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. Энэ Гэрээний 4.1 заасан Банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хувьд Барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тус тус заажээ.
Хариуцагч нар нь 2022 оны 06 дугаар сараас хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нар зээлийн дүнд маргаагүй, төлнө гэсэн тайлбар гаргадаг.
10.Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан , нараас 335 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 156 749 736.88 төгрөг, хүү 18 849 414.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606,476.94 төгрөг, нийт 176 205 628 төгрөг, гэрээнд заасны дагуу нотариатын зардал 21 000 төгрөг,
-25 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 7 912 183.63 төгрөг, хүү 798 587.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41 740.34 төгрөг, нийт 8 752 511 төгрөг, нийт 184 979 140 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
10. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул ХХК-ийн нэхэмжилсэн 184 979 140 төгрөгийг хариуцагч төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11.Дээрхи үндэслэлээр ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 264 168 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 1 264 168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 184 979 140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч , нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 184 979 140 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 11 хороолол 16а байр 36 тоот хаягт байрлах, 60.71 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020792 дугаартай, гэрчилэгээний 00640108 дугаартай,************** 5-р баг Уртбулаг 5 хороолол 01 байр 76 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 264 168 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 264 168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА