Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/00140

 

 

2023 оны 1 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/00140 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000а байр, 0-00 тоот хаягт оршин суух, З овогт И. А /УП00000000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, И.Н.Е.Г.А.А.Т.Ү.Г холбогдох /цаашид ААТҮГ гэх/-т холбогдох

Үндэслэлгүй өөр ажилд шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.А нь И.Н.Е.Г ТӨААТҮГ-т холбогдуулан үндэслэлгүй өөр ажилд шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: И.А миний бие Украйн улсын Киев хотын Нисэхийн их сургуулийг Аэродромын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд тус салбарт инженер, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж, өөрийн ажиллаж буй чиглэлээр гадаад, дотоодын мэрэшүүлэх сургалтанд хамрандан цаг үргэлж мэргэжлээ дээшлүүлсээр нийт 10 дахь жилдээ ажиллаж байна. Би Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020.10.08-ны өдрийн Б/000 дугаартай ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаалаар Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага, дотоод хяналтын албаны даргаар томилогдсон ба тус төвийн даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/000 дугаартай Орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага, дотоод хяналтын албаны нэр өөрчлөгдөж Дотоод хяналтын алба болсон бөгөөд энэхүү ажлаа хийж гүйцэтгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даапгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж, ямар нэг алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээлгүйгээр хичээж ажиллаж байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр томилогдсон шинэ дарга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд удаа дараа доголдол гарсантай холбогдуулан албан тушаапын тодорхойлолтод заасан байгууллагын үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах талаар холбогдох санал, зөвлөмжийг боловсруулан удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авч ажилпах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны едрийн БГ00 дугаар тушаалаар надад албан тушаалыг бууруулах хедөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 17-ны едөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Хедөлмөр эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч тус газар хариу ирүүлээгүй учраас миний бие Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гуран талт хороо байгуулагдаагүй тул хуулийн байгуулагад хандана уу гэсэн хариуг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Би өнөөдрийг хүртэл албан тушаал бууруулах ямар ч зөрчил гаргаагүй тул үндэслэлгүй өөр ажилд шилжүүлсэн болохыг тогтоож Иргэний нисэхийн үндэсний төвийн Дотоод хяналтын албаны даргын албан тушаалд томилох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

2. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан атал шилжүүлсэн тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Иргэний нисэхийн үндэсний төвийн дотоод хяналт хариуцсан нэгж нь үйлдвэрлэлийн нэгжид хамаара бөгөөд үйлдвэрлэлийн нэгжид үйлдвэрлэлийн нэгжид доголдол гарах магадлалтай байна гэж дүгнээд байхад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөн ажиллах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд зааса хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Мөн албан тушаалын тодорхойлолтын 2.4 дэх хэсэгт заасан аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын гүйцэтгэл, холбогдох санал зөвлөмжийг боловсруулж, удирдлагуудад танилцуулах холбогдох арга хэмжээ авах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: цахим үнэлмэхний хуулбар, албан тушаалын тодорхойлолтын маягт, хөдөлмөрийн гэрээ, 2022.04.20-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/00 дугаар тушаал, 2022.07.01-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн 000 дугаар албан бичиг, иргэнд очих баримт, шуудан хүргэгчийн дэвтэрийн хуулбар, 2022.07.29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2022/00000 дугаар захирамж, 2022.10.10-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын 00 дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022.03.24-ний өдрийн дотоод хяналтын албаны албаны илтгэх хуудас, 2021.10.25-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/000 дүгээр тушаал, Иргэний нисэхийн үндэсний төвийн дотоод хяналт шалгалтын журам, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-19 хуу, 40-41 хуу, 50-82 хуу, 102-126 хуу/

4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/000 тушаал, Иргэний нисэхийн үндэсний төвийн гэрчилгээ, сонсох ажиллагааны талаарх мэдээлэл,2018.07.04-ний өдрийн Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 000 дүгээр т/ушаал, 2019.12.26-ны өдрийн Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 387 дугаар тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 31-32 хуу, хх 127-132 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч И.А нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/00 дугаартай И.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч, тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Иргэний нисэхий үндэсний төвийн Дотоод хяналтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.2.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчилд тохирох шийтгэл ногдуулсан байхыг шаарддаг. Ажил олгогч тушаал шийдвэр гаргахдаа ямар зөрчилд ямар сахилгын шийтгэл ногдуулах талаар тодорхой дурдсан байх талаар Улсын Дээд шүүх тайлбарласан. Ямар зөрчил гаргасан, тухайн зөрчлийг хэрхэн нотолсон нь тодорхойгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд ажилтан миний зүгээс ямар нэг сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй тул тухайн тушаалыг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч И.Н.Е.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Мөн Иргэний нисэхийн үндэсний төвийн дотоод хяналт хариуцсан нэгж нь үйлдвэрлэлийн нэгжид хамаарах бөгөөд үйлдвэрлэлийн нэгжид доголдол гарах магадлалтай байна гэж дүгнээд байхад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөн ажиллах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд заасан үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Мөн албан тушаалын тодорхойлолтын 2.4 дэх хэсэгт заасан аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын гүйцэтгэл, холбогдох санал зөвлөмжийг боловсруулж, удирдлагуудад танилцуулах холбогдох арга хэмжээ авах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Нэхэмжлэгч шилжүүлсэн тушаалыг эс зөвшөөрсөн агуулгаар нэхэмжлэл гаргасан байх ба ажил олгогчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны едрийн Б/00 дугаар тушаалаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.01.10-ны өдрийн А/05 дуаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн баталсан, /хэвлэл хавсаргасан/

4.2 2022.01.12-ны өдөр Дотоод хяналтын алба 2022 онд хийж гүйцэтгэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргасан, /эх хувиар хавсаргасан/

4.3 2022.02.01-ний өдөр И.А Иргэний нисэхийн үндэсний төвийн Дотоод хяналтын албаны даргаар ажиллуулахаар тохиролцсон А-00 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулсан, /хх 113-120 ху/

4.4 Дотоод хяналтын албанаас 2022.01.12-ны өдөр 10-15/01 дугаар илтгэх хуудас, 2022.03.24-ний өдөр 00-00/00 дугаар илтгэх хуудсыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргад тус тус танилцуулсан, /хх 91-99, 121-126 ху/

4.5 2022.04.19-ний өдөр И.Агаас тайлбар авах, сонсох ажиллагаа хийсэн, /хх 127-128 ху/

4.6 Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн Дотоод хяналтын албаны даргаар ажиллаж байсан И.Ад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Нисэх буудлуудын үйлчилгээний газарт аэродромын үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон, /хх 14 ху/

4.7 2022.07.01-ний өдрийн 000 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тухай мэдэгдсэн, /хх 15 ху/

4.8 Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.07.18-ны өдрийн А/000 дугаар тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай тушаал гарсан, /хх 31 ху/

4.9 Нэхэмжлэгч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч маргалдагч талууд тохиролцоогүй, /хх 40-42, 50-82 х

4.10 Зам тээврийн хөгжлийн сайдын 2018.07.04-ний өдрийн 151, 2019.12.26-ны өдрийн 000 дугаар тушаалаар тус тус Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, орон тоог тус тус шинэчлэн баталсан, /хх 129-132 ху/

4.11 2021.10.05-ны өдрөөс Албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталсан, /хх 108-112 ху/

4.12 Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021.10.25-ны өдрийн А/000 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дотоод хяналт, шалгалтын журмыг баталсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 102-107 ху/

5. Зохигч, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй талаар маргаангүй, харин нэхэмжлэгч ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй гэж, хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуульд нийцсэн гэж маргаж байна.

6. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар И.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123 дугаар зүйлийн 123.3, дотоод журмын 3.29.1, 3.29.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2, албан тушаалын тодорхойлолтын 2.4 дэх заалтуудыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1-д ажилтан хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөж ажиллах гэж, 3.29.2-т Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх гэж, хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан чиг үүргээс гадна хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дотоод хэм хэмжээг мөрдөн ажиллахаар, албан тушаалын тодорхойлолтын 2.4-т байгууллагын үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагаа аюулгүй байдлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах талаар холбогдох санал дүгнэлтийг боловсруулан удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авч ажиллах гэж тус тус дурджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж тус тус заасан байна.

Ажил олгогч дээрх хуульд зааснаар ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийг тухай бүрд нь шалгаж тогтоосон байх ба, ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг гаргасан зөрчлийн үндэслэлд тохирох Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах эрхтэй гэж ойлгоно.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэхээр, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заахаар тус тус заасан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.01.10-ны өдрийн А/05 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сарын, ажил олгогч түүнийг илрүүлсэн өдрөөс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 4.3-т Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтан, албан тушаалтанд хариуцсан шууд удирдах ажилтны тодорхойлолт, нотлох баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журамд заасан сахилгын шийтгэлийг ИНЕГ-ын даргын болон салбар нэгжийн даргын тушаалаар ногдуулна гэж заажээ.

Дээрхээс үзэхэд, ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа шууд удирдлагын тодорхойлолт, холбогдох нотлох баримтыг үндэслэн, сахилгын зөрчлийг шалган тогтоосон хугацаатай уялдуулан сахилгын арга хэмжээ авахаар дотоод журмаар зохицуулсан байх боловч уг ажиллагааг хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нөгөө талаас, ажил олгогч албан тушаалын тодорхойлолтын 2.4-т байгууллагын үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагаа аюулгүй байдлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах талаар холбогдох санал дүгнэлтийг боловсруулан удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авч ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь зөрчилд тооцогдоно гэж тайлбарлах боловч хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан Дотоод хяналтын албаны 2022.01.12-ны өдөр 10-15/01 дугаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, үр дүнг танилцуулах тухай илтгэх хуудас, 2022.03.24-ний өдөр 10-03/05 дугаар илтгэх хуудас зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, дээрх илтгэх хуудсанд ... агаарын хөлөг шороон гадаргуу дээр зогссон тухай төлөвлөгөөт бус шалгалт хийж, үйл явцын талаар дурдаж, хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, санал зөвлөмж гаргаж, дүгнэлт хийсэнтэй Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга танилцаж гарын үсэг зурсан, 10-03/05 дугаар илтгэх хуудсыг 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хэрхэн явагдаж байгаа талаар 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргаж, удирдлагад танилцуулах, мэдээллээр хангах зорилгоор гүйцэтгэсэн талаар дурдсан байна.

Иймд нэхэмжлэгч И.Агийн гаргасан сахилгын зөрчлийг ажил олгогч шалган тогтоосон болох нь нотлогдохгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацаа тоолох журмыг хэрхэн баримталсан нь тодорхойгүй, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд зааснаар холбогдох баримтыг бүрдүүлж тухайн арга хэмжээг авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, И.Аг Иргэний нисэхийн үндэсний төвийн Дотоод хяналтн албаны даргын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

6.2 Нэхэмжлэгч 2022.08.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2022.05.17-ны өдөр хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг комисс 2022.10.10-ны өдөр хянан шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2022.07.01-ний өдрийн 000 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн, тус шүүхийн 2022.07.29-ний өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар шүүгчийн захирамжаар И.Агийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэргээр нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг зөрчөөгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Аг Иргэний нисэхийн үндэсний төвийн Дотоод хяналтын албаны даргын ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.Аг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 70 200 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ               Д.ЭНХЦЭЦЭГ