2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/199

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******од холбогдох эрүүгийн 2507004210207 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *******, *******, *******, , ******* аймаг, сум, баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүл байгаагүй,

овогт ын ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж 1.81 хувь промиль согтолттой байхдаа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэгийн явах чиглэлийн замд Тоёота Кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оны өмнө эрхээ хасуулахад би дөнгөж оос ирчихсэн байсан. Тэр үед чихэн дотор хатги гарчихсан байсан, зөрчлийн шүүх хуралдааны үеэр эрх хассан гэж хэлж байсан. Над руу торгуулийн данс гээд нэг данс өгөхөд нь би торгуулийн мөнгөө төлсөн. Миний эрх хасагдсан гэж бодоод 5 сар хүртэл машин бариагүй, гэтэл нэг өдөр И-Монголиа руу орсон чинь миний жолооны эрх хүчинтэй байсан. Замын цагдаад байдаг найзаасаа асуусан чинь бас хасагдаагүй байна гэж байсан. Жолооны эрх хасагдаагүй юм байна даа гэж бодсон. Бүр сүүлд 7 сарын сүүлээр миний эрх хасагдсан байсан. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглээд сэтгэл хөөрлөөсөө болоод машин барьсан нь миний буруу” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж 1.81 хувь промиль согтолттой байхдаа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэгийн явах чиглэлийн зам дээр улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Мөрдөгчийн “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1.81 %-тай гарсныг... танилцуулж тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11, 14-16 дахь тал),

 

  • Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дүүрэг 1 дүгээр хороонд 19 цагийн үед гийн ард талд *******, *******ын 2 найзтай уулзсан, тэгээд бид гол орохоор болсон. Тэгээд бид хэд цэцэрлэгт хүрээлэнгийн урагшаа яваад байдаг гол дээр очсон. Тэндээ голын хажууд ******* болон хоёр найз нь лаазтай 0,5 хэмжээтэй Касс нэртэй пиво хүний нэгийг ууцгаасан. Тэгээд 22 цагийн үед тэндээсээ хөдлөөд явцгаасан. ийн гүүрний гол дээр очоод 2 литрийн хэмжээтэй Касс нэртэй пиво 2 ширхгийг, 2,4 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг ууцгаасан, тэгээд тэндээ хоносон. Өглөө 08 цагийн үед Налайхын постын ойролцоох дэлгүүрээс пиво аваад постын ойролцоо ууцгаасан. Тэгээд 14 цагийн үед тэндээсээ хөдлөөд пост дээр цагдаа үлээлгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

  • Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн суманд нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Одоо аймгийн суманд махны үйлдвэрт ажиллаж байна. Би хариуцаж ажилладаг бөгөөд , ******* хоёр нь манай компанид жолооч ачигчаар ажилладаг юм. Сая наадмаар манайхан ажлаараа зугаалгад явах гэтэл гийн машин байдаггүй, тэгэхээр нь юу болсон талаар гаас асуухад ******* Налайхад миний машиныг согтуу жолоодож явж байгаад цагдаад баригдаад машинаа журамлуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагдаагийнхаа дугаарыг өг би ярьж асууя гэхээр *******, хоёр хэлэхгүй байгаа юм. Миний ойлгосноор согтуу рүү явах гэж байгаад баригдсан юм билээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

  • ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 04-ний өдрийн 2025/ЗШ/1454 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

  • Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн жолоочийн лавлагаагаар “...ын ******* Эрх хасах: ******* аймаг Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.1, 2024.12.04, 2025.12.04, 1 жил...” гэсэн мэдээлэл (хавтаст хэргийн 47 дахь тал),

 

  • Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн: “Би 2021 онд ******* аймагт жолооны курст суралцаж төгсөөд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн төв дээр пиво уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад цагдаад саатуулагдаад драгер багаж үл 1.81 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явж байна гээд шүүхээр орж 400,000 төгрөгөөр торгуулж жолооны эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан. Ингээд жолооны эрхээ хасуулсан үедээ найз гийн эзэмшлийн улсын дугаартай саарал өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг пиво уусан үедээ жолоодож яваад цагдаад саатуулагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.******* нь ******* боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

            “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

            Шүүгдэгч Э.******* өмнө нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 04-ний өдрийн 1454 дугаар шийтгэврээр нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Э.*******ын амьсгал дахь спиртийн агууламж 1.81 хувь промиль гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй буюу жолоодох эрхгүй байхдаа шүүгдэгч Э.******* нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас хойш 6 сарын дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал (анх удаа гэмт хэрэгт холбогдсон, *******) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ