Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2023/00204

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2023/00204

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 6-р хороо, Нүхт 19-р гудамж, 000Б тоот хаягт оршин суух Б овогтой Б.Б /ШД00000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 4-р хэсэг, Рома таун, Зайсангийн тойруу гудамж, 00-0 байр, 000 тоотод оршин суух З овогтой Б. Э /ЧМ00000000/-д холбогдох

00-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Хариуцагчийн өмгөөлөгч С.С

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Б.Б нь Б.Э-т холбогдуулан 00-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Нэхэмжлэгч Б.Б нь миний бие өөрийн өмчлөлийн "DAEWOO MA45D1" маркийн KL0MA00D1TK000000 дугаартай, Монгол Улсад 2012 оны 07 сарын 15-ны өдөр орж ирсэн, тээврийн хэрэгсэлийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр иргэн Б.Э-т 20 000 000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Ингээд миний танил С.Б эгчийн нэр дээр бүртгэлтэй байсан уг тээврийн хэрэгслээ хариуцагч Б.Э-т шилжүүлэн өгсөн. Харин хариуцагч Б.Э- нь С.Б эгчээс өөрийн нэр дээрээ биш Б.Б гэх хүний ​​нэр дээр 2019.04.23-ны өдөр уг машиныг шилжүүлж авсан. Тухайн үед уг машины мөнгийг барилгын ажлын мөнгө орж ирэхээр нь бөөнд нь төлнө гэхээр нь би түүнд итгэж, итгэмжлэлээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн. Гэтэл мөнгөө өгөхгүй, утасдахаар утсаа авахгүй, хэсэг хугацаанд алга болсон. Гэтэл нэг өдөр миний дүү Б.Б над руу утасдаад чиний машиныг авсан хүнтэй тааралдлаа. Чиний машины мөнгийг өгөх баталгаа болгож гэрээ хийе гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн. Миний зөвшөөрлөөр тэд нотариат руу ороод хариуцагч Б.Э-тай 20 000 000 төгрөгийн "Зээлийн гэрээ" нэртэй гэрээ хийсэн. Гэтэл хариуцагч Б.Э- мөнгөө өгөхгүй дахин ор сураггүй алга болсон тул аргагүйн эрхэнд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Э-ыг намайг залилсан гэж гомдол гаргасан. Тус дүүргийн Цагдаагийн хэлтэсээс миний гомдлыг шалгаад 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор Хэрэгт цугларсан хохирогч Б.Бгийн ..... Автомашиныг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй харин амаар худалдах, худалдан авах талаар тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл үйлдэн машины гэрчилгээ, бичиг баримтыг өгч явуулсан гэх мэдүүлэг, Б.Э-ын..... Цэнгэлтэй аман тохироо хийж, бичгийн тохиролцоо хийж нотариатаар баталгаажуулан, бэлэн 20 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн гэх мэдүүлэг, итгэмжлэл, зээлийн гэрээ гэх мэт хэрэгт авагдсан баримтуудаар.... Оролцогч нар хоорондоо тохиролцож, 0000 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах талаар амаар тохиролцож Иргэний хуулийн 42.1-т заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйгээр хэлцэл үүсэхээр заасан ба талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн, залилах гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хаасан болно. Хариуцагч Б.Э- нь миний тээврийн хэрэгслийг 2019 онд шилжүүлэн авсан хэрнээ өнөөдрийг хүртэл уг тээврийн хэрэгслийн 20 сая төгрөгийг төлж барагдуулаагүй нэхэмжлэгч намайг хохироосоор өнөөдрийг хүргэлээ. Иймд тээврийн хэрэгслийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч надад олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаж мөнгө нэхсэн асуудлыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Бтэй миний бие нэг ч удаа уулзаж байгаагүй, мөн түүнд төлөх ямарваа нэгэн өр төлбөр, үүрэг байхгүй. Шаардах эрх хуулиар, эсхүл гэрээгээр үүсдэг. Бидний хооронд амаар болон бичгээр байгуулагдсан ямар ч гэрээ, хэлцэл байхгүй, түүнчлэн өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй автомашины үнийг Б.Б гэх иргэн надаас нэхээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурьдагдсан 0000УНТ улсын дугаартай Daewoo маркийн ачааны авто машиныг худалдан авч, миний бие тухайн тээврийн хэрэгслийн үнийг манай компанийн инженерээр ажиллаж байсан БЛ-аар дамжуулж бүрэн төлсөн бөгөөд өнөөдөр эд хөрөнгөөрөө хохирсон хүн нь Б.Э- миний бие билээ. Учир нь инженер БЛ нь өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн 219 883 888 төгрөгөөс 25 204 238 төгрөгийг завшсан гэх асуудлыг эрүүгийн журмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс 2018 оноос эхлэн шалгаж, 2022 оны 06 сарын 03-ны одор Хан-Уул лүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн байдаг. Тус шүүхээс 2022 оны 06 сарын 03-ны өдрийн №2022/1113/00000 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэлд дурьдагсан гэрчийг олж тогтоогоод шүүгдэгчээс мөнгө авсан эсэхийг шалгах шаардлагатай хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, "Хавай инжениринг" ХХК-д ерөнхий инженер албан тушаал эрхэлж байсан Баатарбилэгийн Лхагвабаяр нь Хан-уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт гүүрний замын ажил хийж гүйцэтгэх ажлыг 2017 оны 09 сарын 06-ны өдрөос 2018 оны 04 дүгээр сарьш 07-ны өдрийн хооронд хариуцан ажиллаж байхдаа завшсан гэх мөнгөнөөс Х, С, Бгэх хүмүүст өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг ба мөн тэрээр эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Энэ талаар Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамжийн дүгнэлт хэсгийн 2-т .. Иймд энэ хэрэгт Х С, нараас ...Б.Л-тай хэлцэл хийж ажил гүйцэтгэж байсан эсэх, хэрэв гүйцэтгэсэн бол ямар хугацаанд ажил гүйцэтгэсэн, хэдэн төгрөгийн хөлс авсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна гэж дурьдсан байдаг. Иймд миний бие Б.Б гэх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлөх төлбөрийн үүрэг байхгүй болно гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмлжлэл, зээлийн гэрээ, 2019.04.23-ны өдрийн итгэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2019.10.22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2019.10.22-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.12.06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, 2020.10.02-ны өдрийн 00/0000албан бичиг, 2021.02.13-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 000дүгээр прокурорын тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.03.30-ны өдрийн 0/000дүгээр хариу мэдэгдэх хуудас, 2021.03.30-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 00 дугаар Прокурорын тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-19 хуу/

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй байна. 

5. Шүүх, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас, эрүүгийн 000000000 дугаар хэргээс Б.Э-ын мэдүүлгийг, эрүүгийн 0000000000000 дугаар хэргээс яллагдагч Б.Л-ын өгсөн мэдүүлгүүд, 2022.06.03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, захирамжууд, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулсан. /хх 58-104 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

 1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би өөрийн өмчлөлийн "DAEWOO MA45D1" маркийн KL3MA45D1TK000000 арлын дугаартай, УНТ 0000 улсын дугаартай автомашиныг 2019.04.23-ны өдөр иргэн Б.Э-т 20 000 000 төгрөгөөр худалдахаар амаар тохирч, машинаа өгөөд төлбөрийг дараа авахаар тохиролцсон. Үүний дагуу машин С.Бгийн нэр дээр бүртгэлтэй байсныг С.Э-ын хүсэлтээр 2019.04.23-ны өдөр Б.Бгийн нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийг С.Э-т хүлээлгэн өгсөн. Гэсэн хэдий ч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Нэг удаа миний дүү Б.Б С.Э-тай тааралдаад машины мөнгийг шаардахад төлөх баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ байгуулсан боловч мөн л төлбөрийг төлөөгүй. Ингээд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Маргааны зүйл болох автомашин бүртгэлийн хувьд С.Бгийн нэр дээр бүртгэлтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бг хохирогчоор тогтоосон тогтоол, хэрэгт авагдсан хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар жинхэнэ өмчлөгч болох нь нотлогдоно. Мөн, шаардах эрх хууль болон гэрээний дагуу үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хүлээн авсан үйлдэл хийсэн бол хүлээн авсанд тооцох зохицуулалттай. Энэ нь С.Бд Б.Б машиныг шилжүүлэх зөвшөөрөл өгсний дагуу С.Б итгэмжлэл үйлдэж, машиныг хүлээлгэн өгснөөр үйлдэл хийсэн нь нотлогдох тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Б.Э- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй этгээд байх ба би Б.Б гэдэг хүнээс автомашин худалдаж аваагүй, энэ хүнийг танихгүй, харин С.Бгээс худалдаж авсан талаар маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн ч би хохирогч гээд мэдүүлэг өгч болох тул энэ баримтаар Б.Бг машины өмчлөгч гэж үзэхгүй. Нөгөө талаас Б.Бтэй уулзаж байгаагүй бөгөөд манай ажилтан болох Б.Л-аар дамжуулан машиныг худалдан авч Б.Л-аар дамжуулан мөнгийг төлсөн. Энэ нь Б.Л-т холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа баримтаар нотлогдоно. Иймд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзвэл зохих ба эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2018.09.26-ны өдөр Б.Б, Б.Э- нарын хооронд 20 000 000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан, /хх 6 ху/

4.2 2019.04.23-ны өдрийн итгэмжлэлээр С.Б нь "DAEWOO MA45D1" маркийн арлын KL3MA45D1TK000000 дугаартай, УНТ 00-00 улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, нэр шилжүүлж, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Б.Бд олгосон, /хх 7 ху/

 

4.3 УНТ 00-00 улсын дугаартай автомашины эзэмшигчээр 2013.03.25-ны өдрөөс 2019.06.07-ны өдөр хүртэл С.Б, 2019.06.07-ны өдрөөс 2019.10.24-ний өдөр хүртэл А.Батцэнгэл, хэрэг хянан шийдвэрлэх үеийн байдлаар Жи Эс Би капитал ББСБ ХХК бүртгэлтэй, /хх 9, 9 ху арын нүүр, 16 ху/

 

4.4 Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.10.22-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Б.Б нь 0000 УНТ улсын дугаартай автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдахаар бусдад шилжүүлэн өгч залилуулсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, Б.Бг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч, 2020.10.06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал хүргүүлсэн, /хх 11-15 ху/

4.5 Хан-Уул дүүргийн Прокурорын газар 2021.02.13-ны өдрийн 000дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар шийдвэрлэсэн, уг тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.03.30-ны өдрийн тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 0/000дугаар мэдэгдэх хуудсаар хариу мэдэгдсэн, /хх 17-19 ху/

4.6 2022.01.17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын 0000000000000 дугаар тогтоолоор Б.Л нь ...Хайвэй инженеринг ХХК-ний ерөнхий инженер ажил эрхэлж байхдаа .... тээврийн зардлыг илүү авч ашиглан завшсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар шийдвэрлэж, 2022.03.04-ний 000 дугаар яллах дүгнэлт үйлдсэн, /хх 97-104 ху/

4.7 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 2022/ШЗ/0000 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Лхагвабаярт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаар хэргийг Прокурорт буцаасан, /хх 91-96 ху/

4.8 Эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад, 2018.10.20, 2021.01.06-ны өдрүүдэд Б.Л-аас гэрчийн мэдүүлэг, 2022.01.17-ны өдөр 2022.02.10-ны өдрүүдэд яллагдагчаар тус тус мэдүүлэг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 73-90 ху/

4.8.1 Хэргийн 48-51 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүйг дурдаж байна.

5. Зохигч, маргааны зүйл болох автомашины үнийг 20 000 000 төгрөгөөр тохиролцсон, Б.Б автомашиныг эзэмшилдээ хүлээн авсан эсэх үйл баримтын талаар маргаангүй, харин нэхэмжлэгч Б.Б өмчлөгч мөн эсэх, машины үнэ төлөгдсөн эсэх талаар маргаантай.

6. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-аас автомашины үнэ 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хамаарахаар байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох 0000 УНТ улсын дугаартай автомашиныг эзэмшилдээ хүлээн авсан үйл баримт тогтоогдох боловч нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Хариуцагч, маргааны зүйл болох автомашиныг С.Бгээс худалдан авсан тул нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй этгээд гэж маргасныг нэхэмжлэгч, өмчлөгч мөн болох нь эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад тогтоогдсон тул шаардах эрхтэй гэж няцаасан.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 0000 УНТ улсын дугаартай "DAEWOO MA45D1" маркийн автомашины өмчлөгчөөр С.Б бүртгэлтэй байсан болох нь С.Бгээс Б.Бд олгосон итгэмжлэл, машин 2019.06.07-ны өдөр С.Бгээс А.Б-ийн эзэмшилд шилжсэн тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр өмчлөгч мөн болох нь нотлогдоно гэх боловч эдгээр үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх боловч тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгох боломжгүй.

Иймд зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч маргааны зүйл болох автомашины өмчлөгч болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр автомашины үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хээргсэхгүй болгосон болно.

Түүнчлэн хариуцагчийн, Д.Л-т холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэх татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан талуудын хооронд үүссэн маргаантай асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх хэргийг хэрэгсэхгүй болгох мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул уг татгалзал үндэслэлгүйг дурдаж байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч З овогтой Б.Э /ЧМ00000000/-аас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Боржигон овогтой Б.Б /ШД00000000/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ              Д.ЭНХЦЭЦЭГ