| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2022/00784/И |
| Дугаар | 148/ШШ2022/00805 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2022/00805
| 2022 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2022/00805 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг, ******* банк Сүхбаатар вгзал тооцооны төв өөрийн байр гэх хаягтай, ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг , 3 дугаар хэсэг, 08 байр 06 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ийн ******* /РД: МН93072631/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 1 хэсэг 102 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн *******ын ******* /АЮ92032929/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,114,617.64 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч С.Мөнх-эрдэнэ, А.******* нар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 151701859908 тоот зээлийн гэрээ, 151701859908 тоот барьцааны гэрээ байгуулан ******* банкны Сүхбаатар вокзал тооцооны товоос 25,000,000.00 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 40 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Ар нуга 1 дүгээр хэсэг, 26 тоот орших Ү-1312000158 тоот УБД-тай №000324098 тоот гэрчилгээний дугаартай ҮХХ-ийг, Г-1312000002 тоот улсын бүртгэлийн дугаартай, 17130546 тоот нэгж талбарын дугаартай, №000035170 тоот гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалан авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.3 дах заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна.
Зээлдэгч нар нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш уг зээл төлөлт хийгээгүй 111 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 20,814,436.94 төгрөг, зээлийн хүү 1,270,593.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,087.16 төгрөг нийт 22,097,117.64 төгрөг төлөгдөөгүй байгаа тул шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн 17,500.00 төлбөр, нийт 22,114,617.64 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд С.*******, А.******* нараас нийт 22,114,617.64 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... ******* банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн, маргах зүйл байхгүй. Шатахуун түгээх газар ажилд орох гэж байгаа цалингаараа төлж барагдуулна! гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч С.*******, А.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,114,617.64 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх ******* банкны Сэлэнгэ салбарын С.*******, А.******* нарт холбогдуулан 22,114,617.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч С.*******д, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч С.******* нар тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч нарын утсаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч А.******* хуралдаанд оролцохгүй талаар нөхөр С.*******эр дамжуулан мэдэгдсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: ******* банкны Сэлэнгэ салбар нь С.*******, А.******* нартай 2021 оны 09 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлэхээр тохирч, уг зээлийн барьцаанд , Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Ар нуга 1 дүгээр хэсэг, 26 тоот орших Ү-1312000158 тоот УБД-тай №000324098 тоот гэрчилгээний дугаартай ҮХХ-ийг, Г-1312000002 тоот улсын бүртгэлийн дугаартай, 17130546 тоот нэгж талбарын дугаартай, №000035170 тоот гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газрын барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсэж, улмаар хариуцагч нь хуулийн 451.1-д заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч ******* банкны өмнө хүлээсэн байна.
Түүнчлэн зээлийн гэрээний 3.2.4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.
Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 6.2.1-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэгчийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тооцож төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч С.*******, А.******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй графикт хугацааг 111 хоног хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 22,114,617.64 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 151701859908 зээлийн гэрээ болон 151701859908 дугаартай барьцаат гэрээг тус тус цуцалж, хариуцагч С.*******, А.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 20,814,436,94 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,270,593,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,087,16 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг нийт 22,114,617.64 төгрөгийг гаргуулан ******* банканд олгох зүйтэй байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-1312000158 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 1 дүгээр хэсэг 26 тоот хаягт байршилтай 64 мкв талбай бүхий хувийн сууц, Г-1312000002 улсын бүртгэлийн дугаартай №000035170 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан С.*******, А.******* нараас 22,114,617.64 төгрөг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар улсын бүртгэлийн Ү-1312000158 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 1 дүгээр хэсэг 26 тоот хаягт байршилтай 64 мкв талбай бүхий хувийн сууц, Г-1312000002 улсын бүртгэлийн дугаартай №000035170 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.*******, С.******* нараас 268,523 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ