| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2022/00779/И |
| Дугаар | 148/ШШ2022/00917 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 148/ШШ2022/00917
| 2022 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 148/ШШ2022/00917 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 хороо Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор гэх хаягт байршилтай гэх, Мобикои корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар Суврага 14 гудамж 19 тоотод оршин суух, Тогтоол овогт *******ын ******* /************/-д холбогдох,
850,287 төгрөг тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобикои корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41017749 тоот гэрээ байгуулан 99793551 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А51 /Black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021 оны 10 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас 850,287 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...850,287 төгрөгийг төлөхгүй. ******* гэх хүнд авч өгсөн учраас тэр төлөх ёстой. Түүнийг гэрт нь хүлээгээд ирсэнгүй. Ямар ч байсан төлүүлэх арга хэмжээ авна! гэх
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобикои корпораци ХХК нь хариуцагч М.*******аас 850,287 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч М.******* нь ******* корпораци ХХК-аас 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрийн 41017749 тоот гэрээ байгуулан 99793551 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A51 Black утсыг зээлээр худалдан авсан болох нь гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үйлчилгээний гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч М.******* нь ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.
Шүүх, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч М.*******т хуульд заасан журмын дагуу, гэрийн хаягаар нь болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар багийн засаг даргад мэдэгдэж хүргүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч М.*******т шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй, маргаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ороцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлдэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М.*******аас 850287 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,958 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч М.*******аас 24,958 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ