| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2022/00334/И |
| Дугаар | 148/ШШ2023/00096 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2023/00096
| 2023 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2023/00096 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* , 6 дугаар *******, 12 дугаар *******, 7 *******од оршин суух хаягтай, ******* ******* овогт *******ийн /РД: //-т холбогдох
Өвөлжөө, ний газар үнэнд 30,000,000, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,635,673.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.
Хариуцагч: Ж.
Хариуцагчийн өмгөөлөгч: М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.т холбогдуулан анх Өвөлжөө, ний газар үнэнд 30,000,000, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,653,673.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмж, нийт 90,653,673.29 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
- Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь иргэн Ж.тай 2017 оны 11-р сарын 27-ны өдөр ******* аймгийн анд нэг бүр нь 10,000,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг г газрын хамтаар нийт 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч амаар гэрээ байгуулсан. Үүний дагуу 2017 оны 11 сарын 27-ны өдөр үнийн дүнгийн 50 хувь болох 15,000,000 төгрөгийг Нямдашийн Болдоор дамжуулан Ж.т хүлээлгэн өгсөн. 2018 оны 02 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн дэд захирал П. нь Ж.аас худалдан авахаар тохиролцсон ний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгт тооцон 38 тонн овьёосыг Ж.т хүлээлгэн өгөхөөр йн агуулахаас ачуулж, хүлээлгэн өгсөн. ******* ХХК-ийн зүгээс Ж.т 3 ширхэг , газрын төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлсөн байтал Ж. нь одоог хүртэл , түүний газрыг ******* ХХК-д хүлээлгэж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй байна.
Ж.ын 3 ширхэг , газрын төлбөрийг авсан атал ******* ХХК-д хүлээлгэж өгөхгүй байгаа нь Иргэний хуулийн 243.1-д заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн 206.1-д заасан ... үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Иймд ******* ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 227.1-д ..гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Ж.аас г газрын хамтаар худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж авах шаардах эрхээ хэрэгжүүлж байна.
Мөн манай йн зүгээс Ж.тай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч О.тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцааны төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн. Энэхүү төлбөрийг Ж.аас мөн гаргуулна гэжээ.
- Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Ж. нь ГА-АГ 18/031 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу г барьж манай д хүлээлгэн өгөөгүй,гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлэхгүй байна гэжээ.
- Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Ж. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн газар тариалан, мал аж ахуй эрхэлсэн захирал П. 2017 оны 11 дүгээр сард надад санал тавьсан. ******* ХХК анд малаа оруулах гэсэн юм ний газар авна гэсэн тэгэхээр нь би за судалъя гэсэн. Өвөлжөөний 2 газар олсон. Нэг нь МГБ ХХК ний газраа зарна гэсэн би тэр г нь худалдаж авч өгсөн. Нэгийг нь би өөрийнхөө нэр дээр худалдаж авч өгсөн. Би 30,000,000 төгрөг авсан. Үүн дээр бол маргахгүй. Хоёр газар авсан ******* ХХК малаа оруулъя гэдэг санал тавьсан. Эхлээд 40 толгой мал оруулсан, дараа нь надад хэлэлгүйгээр 70 толгой мал нууцаар шөнөөр ачигдаж орж ирсэн байсан. Тэр жилдээ *******ын мал тэнд зусаад зун нь надад барьж өгөөч гэсэн. Гэрээ хийе гээд 25,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. ын нэг хүнтэй 15,000,000 төгрөгөөр бариулахаар тохирсон. Уг г ын гаргасан зураг төслөөр яг хэлсэн хугацаанд барьж өгсөн. Хүлээлгэж өгөөгүй гэж яриад байна. Албан ёсоор хүлээлгэж өгөөгүй ч гэсэн П. гэх хүн ирээд гөө хүлээж аваад малчнаа малтайгаа *******луулаад, 6 жил тэндээ өвөлжиж байгаа. Энэ хугацаанд ******* ХХК-аас надад ямар нэг асуудал хэлээгүй болж байна гэсэн. 2020 онд ******* ХХК-ийн захирал ирээд бариулсан гөө хараад сайхан барьсан байна гэсэн. Ингээд асуудалгүй явж байтал ын иргэдийн хурлын тогтоол гараад гадны мал байлгахгүй гээд ******* ХХК-ийн малыг гаргасан. Малыг нь гаргаснаас хойш намайг шүүхэд өгөөд ийм зүйл болж байна. ******* ХХК-ийн мал энд байгаад байхаар хэл ам гараад байна. Чи нэг байгуулаач гэхээр нь би баян эрдэнэ ХХК-ийг байгуулсан. Тэгээд энэ а өөрсдөө шилжүүлээд авсан. Энэ газруудаа яах юм бэ гэж асуухад энэ йн нэр дээр кадастрын зураг гаргуулаад өгөөч гэхэд нь би кадастрыг нь гаргуулаад өгсөн. Сүүлд нь ийм зүйл болно гэж бодоогүй. Ж.т овьёос өгсөн гээд байна. Би бол овьёос аваагүй. Өвөлжөөг өөрсдийнх нь хэмжээгээр нь, зургаар нь, цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн. 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.т холбогдуулан нийт 90,653,673.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүхээс 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 60,653,673.29 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Өвөлжөө, ний газар үнэнд 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ХХК-ийн зүгээс Ж.т 3 ширхэг , газрын төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлсөн байтал Ж. нь одоог хүртэл , түүний газрыг ******* ХХК-д хүлээлгэж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй байна...Ж.аас г газрын хамтаар худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж авах шаардах эрхээ хэрэгжүүлж байна гэж тайлбарлаж,
Хариуцагч Ж. нь зөвхөн 3 ний газрыг худалдсан, 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргав.
Шүүх хуралдаанд хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул түүнээс 30,000,000 гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс Өвөлжөөний 3 газрыг, 3 ний хамт худалдсан, хариуцагчаас зөвхөн 3 ний газрыг худалдсан гэж худалдахаар тохирсон зүйлийн талаар талууд маргаантай байгаа боловч нэхэмжлэгчээс Өвөлжөөний газар, -г гаргуулахаар нэхэмжлэл гараагүй зөвхөн худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө нэхэмжилсэн, үүнийг хариуцагчаас төлөхийг зөвшөөрсөн тул шүүхээс ний газрыг ний хамт худалдахаар тохирсон эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
2. Өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай йн зүгээс Ж.тай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч О.тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцааны төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн. Энэ төлбөр нь Иргэний хуулийн 219, 208 дугаар зүйлд заасан хохирол тул төлбөрийг Ж.аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж,
Хариуцагчаас: Хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргав.
Нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан учирсан хохиролд хамаарахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлгүй байна.
3. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,653,673.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,653,673.29 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дээрх төлбөрийг Ж.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,653,673.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг иргэн Ж. гэж тодорхойлсон гэж үзэхээр байна.
Харин 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № ГА-АГ 18/031 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас хуулийн этгээд болох ******* ХХК, түүнийг төлөөлж ГТМАА хариуцсан дэд захирал П., нөгөө талаас хуулийн этгээд МГБЭМАА ХХК, түүнийг төлөөлж захирал Ж. нар нь байгуулжээ. (хэргийн 75-76 дахь тал)
Өөрөөр хэлбэл, уг ажил гүйцэтгэх гэрээгээр хуулийн этгээд болох МГБЭМАА ХХК нь ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн бөгөөд иргэн Ж.ын хувьд үүрэг хүлээгээгүй буюу энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 790,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт *******ийн /РД:/-аас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,635,673.29 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 790,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН