| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2019/00034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/241 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/241
2025 10 02 2025/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн ,
Иргэдийн төлөөлөгч: Б.Эрдэнэсувд,
Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,
Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б нарт холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ний өдөр ********* аймгийн ******* суманд төрсөн, **** настай, *******, ********боловсролтой, ********* мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ********* сумын *********дугаар багийн ********** ажилтай, ам бүл *, ******* хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Б.Б. /******** /,
Монгол Улсын Иргэн **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр ******* хотод төрсөн, *** настай *******, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, И.М ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл **, ********, ** хүүхдийн хамт Улаанбаатар хотын ****** дүүргийн ** дугаар хороо, ****** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б. /************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байх үедээ 20** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай хувийн данснаас ************ төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн ************ыг 20** оны ** дүгээр сарын ***-ны өдөр хуралдуулж хахуул авах гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.Б нь И.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ****** аймгийн *********, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн Жалга **, Жалга ** алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн *************** аар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор ************ дугаар багийн ************ Б.Бад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн ************ дугаартай данснаас ************ төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 6 дахь жилдээ ажиллаж байна. 20** оноос эхлээд И.М” ХХК-ийн *********хайгуулын тусгай зөвшөөрөлтэй судалгааны ажлыг хийж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 20** онд *********тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой холбогдох бичиг баримтыг бүрдүүлж явахдаа сум орон нутгийн удирдлага, багийн төвөөр өөрийн биеэр орж танилцаж байсан. Энэ үедээ сумын удирдлага сумын иргэдийн нийтийн хуралд багийн иргэдийн нийтийн хурал хэзээ болох талаар тов асууж, албан хүсэлтийг хүргүүлээд, тэрний дагуу багийн *************** гэж *** хүний бүрэлдэхүүн байсан. Тэр зөвлөлд болон багт сумын иргэдийн нийтийн хуралд сумын ************д ээлжит хуралдаанаараа манай байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай танилцуулга мэдээллийг иргэдэд сонсгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ үеэр ************ сумын ************ дугаар баг дээр ажиллаж байх хугацаанд багийн дарга Б худгийн байрыг танилцуулж удахгүй намар сэрүү орлоо. Энд манай тахир дутуу нэг ах маань ажилладаг юм. Ажлын байрыг засаж сайжруулах хэрэгтэй байна гэсний дагуу ухаалаг төхөөрөмж суурилуулахын тулд ажлын байрны дээвэр, хана, цонх хаалгыг засварлах хэрэгтэй болсон. ******* баг маань алслагдмал зайтай болохоор би тухайн үед надад баг дээр таньж мэдэх хүн байхгүй тул багийн ************д нь манайх бараа материалаа авъя. Энэ ажлыг зохион байгуулахад өөрийн зүгээс чадах бүхнээрээ оролцоод ажиллаарай гэсний дагуу багийн байр засварлах шалтгаанаар *******төгрөгийг Б д шилжүүлсэн байдаг. Б нь манай үйл ажиллагаа болон манай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа, хурлын тэмдэглэл, тайлан төлөвлөгөөнд гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтан биш. Багийн иргэдийн нийтийн хурлыг сумаас жилээр нь төлөвлөөд гаргачихсан байдаг. Энэний ээлжит хурлаар л бид нар танилцуулга мэдээллээ хийх зорилготой байсан. Тэгээд барилгын материалыг бол**********, ************* авч байсан. Ухаалаг төхөөрөмжийг И.Бкомпаниар суурилуулсан. Ажлын байрыг болон ухаалаг төхөөрөмжийг ажлын хэсэг хүлээж авсан байдаг. Бас тухайн үедээ ажлын хэсэгт нь багаас, сумаас хүмүүс тухайн үедээ байгаад байсан. Би одоо нэрсийг нь сайн санахгүй байна. Тэгэхээр одоо миний энэ нөгөө тахир дутуу иргэний ажлын байрыг засаж сайжруулах гэсэн багийн даргын хүсэлтийг тавьсны дагуу засаж сайжруулсан ажил дээр би Бад ямар нэгэн хувийн ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц юм уу, миний ажилд нөлөөлөхүйц хэмжээнд үр дүн гаргах хүн гэж үзэж авлига өгөөгүй юм. Энэ бол цэвэр ажил байсан. Ер нь нөгөө ашиглалтын тусгай зөвшөөрөлд 53 бичиг баримт бүрдүүлдэг юм. Тэрний нэг хэсэг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах гээд байгаа. Бид нар холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлчихсэн байсан. Яг 202** онд холболтын ажил хийгдэхээргүй, ээлжит хурлаар нь оръё л гэдэг хүсэлтээ сумын Засаг захиргаанд, иргэдийн хуралд тавьчихсан байсан. Би одоо санаж байгаагаар 20** оны ** дугаар сард суман дээр очиж ажилласан. Тэгэхэд сум эзгүй байсан болохоор бичгээ үлдээсэн боловч тэр бичгийг ************ аваагүй байсан. Тийм учраас 2 удаа гаргасан. 20** оны ** дүгээр сар, ** дүгээр сар санагдаж байна. Багийн иргэдийн нийтийн хурал болох гэж байна гэсэн мэдээлэл ирээд уг мэдээг утсаар дамжуулаад бид нар өөрийн биеэр очиход хурлын хамгийн сүүлд танай мэдээлэл, танилцуулга орно гэсэн боловч ******* суманд ** бичил ажилладаг. Тэр бичлийн ** гаран залуус орж ирээд хурлыг хүчингүй болгосон. Энэ хурал хүчингүй, та нар тар, энэ компанийн н мэдээллийг сонсох шаардлагагүй гээд тараасан. Дараагийн удаа * дүгээр улирлын багийн хурлаар нь ороод тэр хурлаараа танилцуулга, мэдээллээ хийсэн байсан. Олборлолтын үйл ажиллагааг явуулахад ** нэр төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Ирц баялгийн мэргэжлийн зөвлөлийн нөөц, техник эдийн засгийн үндэслэл, уул ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэх зэрэг олон баримтууд байдаг. Биш. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс дараа нь олборлолт явуулахын өмнөх бичиг баримт гэсэн үг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл чинь ирц баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулсны дараа авдаг. Боломжгүй. Гэхдээ хууль зөрчөөд нарийвчилсан үнэлгээг танилцуулаагүй ч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Монгол Улсын хэмжээнд маш их байдаг. Тийм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь бас бүрдэл хэсгийн нэг учраас. Танилцуулж хэлэлцүүлнэ гэж байдаг. Тийм зүйл байхгүй. Би дэмжсэн, дэмжээгүй гэсэн бичиг авч очоогүй. Манайхаас бэлдчих үү? гэсэн асуудлыг тухайн үед хамт явж байсан ажлын хүүхдүүд хэлсэн боловч багийн иргэдийн нийтийн хурлын даргалагч өөрөө саналын цаасыг гаргасан. Манай багийн иргэд алтны маш сайн мэдлэгтэй. Бид нар танайхаас санал авна. Та нар зөвхөн танилцуулаад мэдээлээд явахгүй. Санал авч явж байж цаашид тогтоол шийдвэр гаргах процессыг явуулна гэсэн үүднээс багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан л санал тийм байсан. Би компанийн н хувьцаа эзэмшигч биш. Гэхдээ би хувьцаа эзэмшигчтэйгээ гэрээтэй, хувьцаа эзэмшигчийн эрх бүхий шийдвэр гаргах түвшний хүн гэж бодож байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн хувьцааг шилжүүлэхдээ маш их процесс болдог. Зүгээр нэг компани шилжүүлэхтэй адилхан биш. Тэгэхээр тэр нөхцөл байдалд бид нар шилжүүлэх боломжгүй байсан. **********г, буурцаг гэж ярьдаг *******. Гаднаас орж ирээд босоцгоо гээд манай ажилчид, намайг хөөж танхайрсан байдал гаргасан. Тэгсэн. Тэнд байсан бүх хүмүүс айсан. Зарим хүмүүсийг нь өшиглөөд гаргаж байсан. Багийн дарга хэлэх үгүйг сайн мэдэхгүй байна. Багийн даргыг хүртэл босооч гээд босгож байсан. Үгүй. Тэгээд хурал тарсан. 20** оны ***, *** дүгээр саруудад очиход тахир дутуу иргэний ажлын байрыг засварлах ёстой гэсэн болохоор компанийн н нэрийн өмнөөс хүйтрэхээс өмнө засварлаад өгье гээд ажлын байрны засвар, худгийн захиалгыг өгч байсан. Манай компани 20** оны *** дугаар сарын **-ны өдөр албан ёсоор улсын комисст өгөөд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Компани маань ер нь үйл ажиллагаагүй байсан болохоор санхүүгийн чадамжгүй. Тэр үед мөнгө шилжүүлэх гээд дансанд мөнгө байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө дансанд байсан мөнгөнөөс шилжүүлсэн. Тэр мөнгөө компанидаа дараа нь худагтай холбоотой бүх гэрээ, контракт бүх юмнууд нь байсан болохоор дараа нь 20** онд авсан. 20** онд авах боломжгүй байсан. Ер нь бол мэдээгүй байсан. Утсаар надад **, **-ны өдрийн үеэр ч билүү? нэг хоногийн өмнө мэдэгдсэн. Манай багийн иргэдийн нийтийн хурал болох гэж байгаа гэж мэдсэн гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би уг хуралд суусан. Манай ээж бас хуралд сууж байсан. Багийн иргэдийн нийтийн хурлын ирц бүрдлээ гээд хурал өдөр эхэлсэн. Уг хурлын хэлэлцэх асуудлаар сумын удирдлага, төрийн албан хаагчид жилийн эцсийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавих, “И.М” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлыг хурлын эхэнд баталсан. Хурал даргалагчаар Д.Эсонгосон. Эхлээд сум орон нутгийн захиргааны асуудлаа хэлэлцсээр байгаад орой болсон. Хурлын дундуур хүмүүс өдөржин суугаад залхдаг юм уу яадаг юм гарч ороод нэлээн хүн цөөрсөн байсан. Тэгээд эрэмбийн дагуу хамгийн сүүлд “И.М” ХХК-ийн захирал гээд эмэгтэй үнэлгээ хийсэн Э гээд охин тайлан тавиад хүмүүс илээр нэг санал өгнө гээд, “И.М” ХХК-ийн зүгээс бол нууцаар санал авна. Тэгэхгүй бол бодитой санал өгөхгүй хүний эрхэнд халдаад байна гэдэг зүйл яриад байсан. Ер нь хүмүүс ч хоёр хуваагдаад зарим нь нууцаар өгнө гээд, зарим нь илээр гараа өргөөд өгнө гэсээр байгаад сүүлдээ цаасан дээр санал өгөхөөр болсон. Тэгээд санал хураагаад тоолох хүн байна уу гэж иргэдээс хурал даргалагч асуухад би, манай багийн өндөр настан Э ах бид хоёр сайн дураараа саналын тоолох комисст орсон. “И.М” ХХК-ийн зүгээс манайхаас хүн байх ёстой гээд тэднийхээс хоёр хүн санал тоолох комисст орж, нийт ** хүн саналыг тоолохоор болсон. Саналыг цаасан дээр авхуулахаар “И.М” ХХК-аас цаасаа бэлдээд ирсэн гэсэн чинь хурал даргалагч уурлаад юу яриад байгаа юм бэ бид ч гэсэн цаасаа бэлдсэн гээд хурлын дарга “тийм, үгүй” гэсэн хоёр хариулттай билүү дэмжинэ дэмжихгүй гэсэн бичигтэй байсан билүү нарийн цаас авч ирээд иргэдэд бүгдэд нь тус бүрд нь нэгийг тарааж өгсөн чинь зарим хүмүүс дэмжихгүй гээд хэсэг хүмүүс саналаа өгөлгүй гараад явсан. Харин үлдсэн хүмүүс нь цаасан дээрээ саналаа бичээд цувж зогсож байгаад цаасан хайрцаг руу саналуудаа хийгээд явсан. Би яг саналыг нь хурааж авсан. Санал хураалт дуусаад тоолох комиссын ** гишүүн иргэдийн өгсөн саналыг тоолж үзээд дэмжигдэх нь бол дэмжигдсэн. Харин тооны харьцааг нь үнэхээр санахгүй байна. Ингээд хуралд сууж байгаа иргэдэд дэмжигдсэн гэдгийг нь “И.М” ХХК-ийн захирал хэлж үнэн ч шударга ажиллана барина гээд л байсан. Тэгээд уурхайтай хамтарч ажиллах хяналтын зөвлөл байгуулна гээд багийн иргэдээс ** хүний нэр өгөх хэрэгтэй гэж хэлээд багийн иргэдээс А, Ц, Ц, М болон миний биеийг хяналтын зөвлөлд санал болгосон байдаг. Хяналтын зөвлөлийн гишүүд маань 1 жил гаран болсон. Цалин хөлс гэж юу ч авахгүй, ашиг сонирхолгүй хүмүүс байсан л даа. Тэгээд бид нарыг энэ хаврын иргэдийн хурлаар өөрчилсөн л юм гэсэн. Би ч ашгүй ашгүй гээд гарсан. Уг нь уурхай бол анх бид нарт уурхайн үйл ажиллагаа танилцуулна гээд л байсан. Яг үнэндээ юу ч танилцуулаагүй л дээ гэх мэдүүлэг. /1 хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Д.Чмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Баримт бүрдсэн учир Багийн иргэдийн нийтийн хурлаар иргэдэд танилцуулга хийж зөвшөөрөл авах гэж байна гэж Иргэдийн нийтийн хурал дээр танилцуулагдаж байсан. Хурлын эхэнд намайг Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүнээр сонгосон. Тэгээд хурлаар дэмжих үгүйг нь шийдэхээр санал авахаар болж зарим иргэд эсэргүүцээд гараад явчихсан. Би бол санал өгөөгүй. Санал авах цаасан дээр байсан иргэд нь саналаа өгөөд саналын хуудсыг нь хурааж аваад саналыг нь би ганцаараа иргэдээс өгсөн саналын хуудсыг тоолоход ихэнх нь тийм гэсэн хариулт байсан. Тэгээд хоосон ганц хоёр саналын хуудас ирүүлсэн байсан. Татгалзсан цөөхөн хэдэн цаас байсан. Над дээр байсан саналын хуудсыг компанийн хүмүүст өгсөн билүү эсхүл багийн ************д өгсөн билүү санахгүй л байна. Санал тоолж дуусгаад би хурлыг орхиж гаргасан. Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гээд нээх хуралдаж бариад байдаг юм байхгүй юм байна лээ дээ гэх мэдүүлэг. /1 хх-ийн 44 хуудас/,
Гэрч Д.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Эхний удаа бол ард түмэн эсэргүүцээд бүр ерөөсөө хүлээн аваагүй, авч хэлэлцээгүй тарсан. Дараа нь бараг 14 хоногийн дараа байх дахиад багийн иргэдийн нийтийн хурлын зарыг багийн даргаас өгөөд. Дахиад И.М ирээд танилцуулгаа хийгээд, иргэд 100 хувийн саналаар эсэргүүцээд хурал дууссан. За энэ явдлаас хойш намайг Улаанбаатар хотод явж байхад иргэдийн нийтийн хурал болох гэж байна. Та ир гээд Б намайг дуудаад байсан. Би тэр үед нь боломжгүй байсан тул очоогүй. Тэгсэн тэр хурлаар нь зөвшөөрсөн юм гэсэн. Би бол тэр хуралд нь суугаагүй л дээ. И.М ХХК-ийн асуудлыг хамгийн эхэнд хэлэлцсэн. Багийн ************ Б.Б над руу утсаар яриад та хүрээд ирээ. Та зөвлөлд байгаа юм чинь зөвлөлөөрөө хуралдаад хүнээ бөөгнүүлэх арга хэмжээ авъя, хурлын тов зарлая” гэж надад хэлэхээр нь би эхнэр бие муу ах нь очиж чадахгүй гэж хэлээд тэр зөвлөлд нь очоогүй юм. Ер нь намайг зөвлөлийн гишүүнээр томилсон гээд байгаа нь бараг л бэлгэдлийн шинжтэй дээ. Багийн дарга Б л хурлын товоо зарлана шүү дээ гэх мэдүүлэг. /1 хх-ийн 56 хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний мэдэхээр багийн төвд байдаг хорооллын худгийг автомат болгож, иргэд картаа уншуулаад усаа авдаг төхөөрөмж суулгаад Худгийн байрны дотор хэсгийн засварыг бас хийж өгсөн. Энэ ажлыг “И.М” ХХК-ийн боловсруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлснээс нь хойш хийгдсэн шүү. Гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна. Багийн ************ хурлын зохион байгуулалтын ажлыг хариуцаж, тэдэн сарын тэдний өдөр хуралдана. Тэр хурлаар ийм юм хэлэлцүүлнэ гэж оруулдаг. Зөвлөл гэж мэдэхгүй ээ, зөвлөлөөрөө хуралдаж байсан гэдгийг нь санахгүй байна гэх мэдүүлэг. /1 хх-ийн 48, 50 дугаар хуудас/,
Гэрч П.Умөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Б.Б гэдэг хүн болоод нөхрийг нь танихгүй ээ. И.М ХХК-ийн талаар ч сонсож байгаагүй юм байна. Гэрээн дээр байгаа миний гарын үсэг биш л байх шиг байна даа. Би гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэггүй юм. Барилгын засварын ажил хийдэггүй. Намайг ажиллаж байхад ч захиалга орж ирж байгаагүй. Угаасаа барилгын засвар хийх мэргэжлийн ажилтан ч байхгүй л байсан гэх мэдүүлэг. /1 хх-ийн 52 хуудас/,
Гэрч Н.Змөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Утсаар л ярьж байсан даа. Манай менежерүүдтэй гэрээ хийгээд ажил гүйцэтгүүлж байсан. Би өөрөө яг шууд уулзаад харьцаж байгаагүй юм. Энэ компанийн захиалгаар 20** оны *** дугаар сар хавьцаа ******* баг дээр ухаалаг худгийн төхөөрөмж суулгасан. Дараа нь 20** онд ************ сумын төв дээр худагт ухаалаг худгийн ухаалаг төхөөрөмж суулгаж байсан. Энд тэндгүй жижиг ажил хийдэг болохоор мартчих юм аа. Засварын ажил энэ тэр хийгээгүй ээ. Ухаалаг төхөөрөмжийг л суулгасан байх гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,
Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... “Г дарга бид хоёр эхэлж очоод худгийн байдалтай танилцаад хэрэгтэй материалыг нь тооцсон. Тэгээд Г дарга Б захиралтай утсаар яриад материал нь Өвөрхангайн *********** сумаас замын машинаар ирсэн. Би бас яг хэн явуулсан талаар бол мэдэхгүй. Г дарга л Б захиралтай ярьж байгаад материалаа татсан. Б материал авчирч өгөөгүй ээ. Багийн төвд материал авах газар байхгүй гэх мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 247 дугаар хуудас/,
Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би уг худгийг 20** оны ***дугаар сараас ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл хариуцаж ажиллуулсан. 202** оны ** дугаар сарын **-ний өдөр манай ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн бөгөөд маргааш нь буюу *-ны өдөр ахмадын баяр болдог өдөр “И.М” ХХК-ний хүмүүс гээд ****** загварын шар өнгийн машинтай худаг дээр ирээд надтай уулзаад "чи гардаг юм уу" гэж надаас нэг нь асуусан. Би тэгэхээр нь "би энэ худгийг ажиллуулдаг" гэж хэлсэн чинь "энэ худгийг хаалга, дээврийг солих гэж байгаа юм" гэж хэлээд худгийн цонх, хаалганы хэмжээг аваад явсан. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нөгөө гурван залуу дахиад ***** машинтайгаа буцаж ирсэн. Ирэхдээ дээврийн төмөр, хаалга, вакум цонх, замаск зэрэг материалаа аваад ирсэн байсан. Тэгээд манай худгийн байрны цонх, хаалга, дээврийн төмрийг нь солиод дотор талын ханыг нь замаск татаад “дахиж битгий ирээрэй, одоо энэ худагт ухаалаг төхөөрөмж суулгах гэж байгаа учир дахиж худаг дээр ирээд хэрэггүй дээ” гэж надад М гээд нэг залуу нь хэлсэн учир би дахиж худаг дээрээ очоогүй ээ. Миний харж байснаар худгийн засварыг 20** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл хийж дуусгасан. Би тэр хүмүүсийг хаанаас ирж засвар хийж өгч байгаа юм бэ гэж асуухад алтны уурхайгаас ирж завсар хийж өгч байна аа л гэж байсан. Өөрсдөө материалаа авч ирсэн. Би дээр мэдүүлсэн шүү дээ. Тэр уурхайн хүмүүсээс нэгийг нь М л гээд байсан даа. Арай өндрийг нь Б гэж байсан шүү. Харин тэр замаск будаг хийгээд байсан нь Г гээд байсан байх. Жижиг биетэй залуу байсан. Тэгээд тэр Г, Б хоёр чинь өөрсдөө тэр дээврийн төмрийг сольсон юм. Манайх худгийн хойно байдаг юм. Тэгээд манай гэрээс худаг дээр юу болж байгаа нь харагддаг байхгүй юу. Намайг байхад лав Б ирээгүй шүү гэх мэдүүлэг. /3 хх-ийн 3-4 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 20** онд ************* мэргэжил эзэмшиж төгсөөд 20**-20** онд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 20**-20** онд ******** ХХК-нд хүний нөөцийн менежерээр, 20** хүүхэд асрах чөлөөтэй 20**-2*** онд барилга угсралтын “И.К” ХХК-нд хүний нөөц, гэрээний мэргэжилтнээр, 20** оноос хуваариа хөдөлмөр буюу ашигт малтмал олборлох эрэл хайгуул хийх, геологийн судалгаа хийх үйл ажиллагааны чиглэлтэй “И.М” ХХК-ийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Дээрх компанийн Ч.Б гэгч нь 100 хувь хувьцаа эзэмшдэг байгаа. “И.М” ХХК нь хамгийн анх 20** оноос ашигт малтмалын эрэл судалгааны ажлаар эхэлж эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцөө батлуулж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулна, мэдээлнэ гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар баг, Баянхонгор аймгийн ***** сумын ****** дүгээр багийн ************д байгаль орчны нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулж мэдээлэх, хэлэлцүүлэх хүсэлтийг 20** оны 0*, *** дугаар сард явуулж байсан. Би өдрийг сайн санахгүй байна. Явуулсан бичиг нь байгаа. Дээрх явуулсан бичгийн хариу буюу багийн иргэдийн нийтийн хурлын товийг багийн ************ нар нь утсаар мэдэгдсэн. Мөн манай компанийн ажилтнууд тус ******* баг дээр ундны усны барилга байгууламжийн засвар үйлчилгээг хийж цахим худаг болгож байсан үе. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр багийн иргэдийн нийтийн хурлаар орж хэлэлцүүлээд дэмжигдсэн. Ингээд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөөд 20** оны *** дугаар сарын **-ны өдрөөс албан ёсоор Өвөрхангай аймгийн ************ сумын ******* багийн нутаг дэвсгэр **** гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манай уурхайн үйл ажиллагаа улирлын чанартай хэвийн явагдаж байгаа. Тухайн өдөр буюу 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр болсон багийн иргэдийн нийтийн хуралд миний бие өөрөө оролцож, компанийн н мэдээлэл, иргэдийн санал асуулга, цаашид хариуцлагатай хамтарч ажиллах талаар мэдээлэл солилцсон. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг манай мэргэжилтэн Э танилцуулсан. Тухайн үед ************ сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглаж шуудангаар явуулж байсан. Мөн ******* багийн ************ Бад шуудангаар, мөн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлд компанийн н ажилтан Г гэдэг хүнээр биечлэн хүргүүлж байсан. Эдгээр явуулсан бичгүүд нь бүгд манай компани дээр эх хуваариа байгаа. Харин хариу нь албан ёсоор бичгээр ирж байгаагүй. Харин багийн ************ Б нь утсаар хурал болох өдрийн товийг мэдэгдэж байсан. ******* баг нь сумын хэмжээтэй дүйцэхэд том буюу олон хүн амтай баг. Нэг онцлог нь манай тусгай зөвшөөрөлтэй газар болон *******т 20 гаран бичил уурхай ажиллуулдаг техниктэй хүмүүс байдаг. Иргэдийн хурлаар хэлэлцүүлэх талаар албан бичиг хүргүүлэхэд 20** оны ** дүгээр сард хуралдах тухай мэдэгдсэн. Үүний дагуу хуралд оролцож мэдээлэл танилцуулга хийж байх явцад гаднаас маш олон залуучууд орж ирээд 5 боодол өвсөөр нутгаа зардаг та нар хэн бэ? Энэ хурлыг хүчингүй болго гээд тухайн хуралд сууж байсан хүмүүсийн сууж байсан сандлыг өшиглөж босгоод хурлаас гаргаж тараагаад тухайн хурлыг хүчингүй болгосон. Би энэ талаар ямар учиртай хүмүүс вэ гэдгийг тухайн сум багийн иргэн Г , О нараас асуухад манай ******* багт бичил уурхай эрхэлдэг, техниктэй хэрэгсэлтэй алтны томчууд юм гэж хэлсэн. Үүний дараа 20** оны ** дугаар сард хурал зохион байгуулах талаар хүсэлт хүргүүлэхэд багийн ************ Б нь “Ойр ойрхон хурал зохион байгуулах боломжгүй. Харин улиралд хуралдах хуралд дуудъя” гэж хэлсэн. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр болсон хуралд оролцож тайлангаа тавьж танилцуулсан. Байгаль орчны үнэлгээний тайлан боловсруулдаг мэргэжлийн компаниас холбогдох бүрдүүлэх материалд багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол байх хэрэгтэй гэдэг зааварчилгааны дагуу тухайн тогтоолыг гаргуулахаар хүсэлтээ өгсөн. Тухайн тогтоолыг гаргахад заавал иргэдийн нийтийн хуралд танилцуулж иргэдээс санал хүсэлт авч хэлэлцүүлсэн байхыг шаарддаг учир тухайн хурлаар хэлэлцүүлж иргэдийн нийтийн хурлаар тогтоол гаргуулах болсон. Энэ заавал бүрдүүлэх материалын нэг хэсэг нь юм. Бид 2-ын дунд ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Харин албаны буюу нийгмийн хариуцлагын хүрээнд баг дээр хийгдэх ажил, олон нийт рүү чиглэсэн ажил, өвс ногоон тэжээл тараах, тусламж дэмжлэг, багийн засвар үйлчилгээ хийлгүүлэх зорилгоор л хоорондоо харилцаж байсан. Гэхдээ бидний харилцаж байсан харилцаа цөөхөн. Дээрх Хаан банкны ************ тоот данс нь миний эзэмшлийн данс мөн. 20** оны** дүгээр сарын ** -ны өдөр ************-р багийн ************ Б.Бын эзэмшлийн Хаан банк дахь ********* дугаартай данс руу *********төгрөгийг ямар учиртай хийсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тухайн цаг хугацаанд Б нь манай компаниас ************ дугаар багийн тахир дутуу иргэний ажлын байрыг хүйтний улирал эхлэхээс өмнө засварлаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу тухайн байрных нь дээвэр, халаалт, дотор засал, цонх, хаалга зэргийг засварлаж өгсөн. Тухайн байр нь зүгээр байшингийн рам байсан. Манай компанийн зүгээс бүтэн байр болгож уг тахир дутуу иргэний ажлын байрыг өвлийн улирал болохоос өмнө засварлаж өгч үйл ажиллагаа явуулах хэмжээнд болгосон. Үүний дараа тус баг дээр ашигладаг байсан гар ажиллагаатай худгийг цахим ухаалаг худаг болгож өгсөн. Мөн мод тарих ажил дээр оролцож байсан. Тийм учир эдгээр ажилд зориулсан мөнгө байгаа байх. Мөн би баг дээр хямдхан овьёос ирчихсэн байна гэхэд нь би овьёос худалдаж авч өгч байсан. Эдгээр ажлуудад зориулсан л мөнгө байгаа. Тэрнээс надад Б хувийн харьцааны улмаас өгөөгүй. Тийм учир би дээрх дансныхаа гүйлгээг дахин нягталж байгаад баримтуудаа авчирч байгаад дахин мэдүүлэг өгье. Манай компани 20** онд Өвөрхангай аймгийн ************ суманд ************ дугаар багт худгийн байр засварлах ажлыг хийсэн юм. Тухайн байр нь нэлээн хуучны байр байсан бөгөөд дээвэр, шал, хана зэрэг иж бүрэн засварын ажил хийсэн. Энэ ажлыг хийж байх явцад ажилтай холбоотой зардлыг тухайн үед компани мөнгө байхгүй байсан учраас өөрийн Хаан банкны ************ дугаартай данснаас ************ дугаар багийн дарга Б руу *******төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь тухайн үед баг дээр хийж байсан ажлыг дуусгах, бараа материал авах, дуусгах зорилготой байсан. Манай компани нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Өвөрхангай аймгийн ******* суманд худгийн байрыг бүрэн засварлаж, цахимжуулсан. Багийн малчин иргэдэд өвс, ногоон тэжээл тарааж, өгч байсан. Багийн нэн ядуу зорилтот бүлгийн 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байсан. Одоо ч гэсэн төлж байгаа. Багийн төв дээр гал түймэр, үерт өртсөн айлуудад 5 ханатай гэр авч өгч, тохижуулсан. Бөгөөд эдгээр ажлуудыг гэрээ байгуулахгүйгээр 20**-20** онуудад хийж гүйцэтгэсэн юм. Ухаалга худгийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг “И.Б" ХХК-аар гүйцэтгүүлж байсан юм. Манай компани Өвөрхангай аймгийн ************ сумтай 20** онд Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ, 20** онд Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Манай ажил 20** оны ** дугаар сарын **-ны өдөр уурхайн бичиг баримтыг улсын комисст хүлээлгэн өгч, үйл ажиллагаа эхэлсэн. Энэ ажлуудыг гэрээний дагуу санхүүжүүлж гүйцэтгээд явдаг байсан. Манай компани Өвөрхангай аймгийн ************ сумын засаг даргын тамгын газартай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд тухайн ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэхгүйгээр хийж гүйцэтгэж байсан компани болон тухайн ажлыг зохион байгуулж байсан комисст нь мөнгийг шилжүүлж өгч байсан. Манай компанийн уул уурхайн үйл ажиллагаа *** дугаар сараас эхлээд ** дугаар сарын сүүл хүртэл явагддаг юм. Тэр хугацаанд манай компанийн зүгээс сумын малчдаас сүү, цагаа идээ, махаа худалдаж авдаг байсан гэх мэдүүлэг. /1хх-ийн 97-98, 100-101 хуудас/,
Гэрч М.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... И.М ХХК-ийн захиалгаар манай компани 20** оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн. Иргэдийн нийтийн хурлаар танилцуулга хийсэн. Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг Төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаагүй тохиолдолд уулын ажил эхлүүлэх олборлолт явуулах боломжгүй. 20** оны ** дүгээр сард болсон Багийн нийтийн хурлаар тайлангаа танилцуулсан би өөрөө очсон. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр хурлаар дахин танилцуулсан. Би гэхдээ тухайн үед хуралд оролцоогүй. Тухайн үеийн хурлын тэмдэглэл дээр оролцсон хүмүүсийн нэрс байдаг гэх мэдүүлэг. /3хх-ийн 197-198 хуудас/,
Гэрч Л.Мийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Гүний худгийг мэднэ.А гээд суга таягтай ах ажиллуулдаг байсныг мэднэ. Багийн төв дээр манай хадам аавын гэр байдаг. Хадмын гэртэй нэг гудманд уурын зуухны худаг байдаг учир хадмынх тэр уурын зуухтай ойрхон учраас усаа авдаг. 20** оны ** дүгээр сарын үед гэж санаад байна Б.Б над руу утсаар яриад “худаг дээр засвар хийх гэж байна ирээд ойр зуурын шороо, хайрга зөөгөөд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би хадам ааваас худалдаж авсан Портер машинаа унаад Б ын ажил дээр очсон. Б.Б тэр үед ажил дээрээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр хээрээс Портер машины ачааны тал орчим хайрга ачаад Д.А ийн ажиллуулж байсан худгийн зүүн талд нь Б “И.М” ХХК-аас хоёр хүн засварын ажил хийх юм яриад байсан. Ямар хүмүүс засвар хийж байгааг нь би хараагүй. *******ийн нүүрсний уурхайн хажууд байдаг пүүний тэр хавиас Б.Бын хамт явж худгийн хаалгыг аваад худаг дээр буулгасан. Хаалгыг хэн худалдаж авсан, үнэ хөлсний талаар мэдэхгүй ээ, замын унаанд тавиад явуулсан байсан. Нэг танихгүй нүүрсний жолоочоос л очиж авсан. Харин хайргыг бол хээрээс ачсан. Хайргыг үнээр авна гэж байхгүй ээ. Өөр худагтай холбоотой ажил хийгээгүй. Б.Б аас бэлнээр 500000 төгрөгийн зардал авсан. Би тэр мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Миний портер машин оношилгоонд ороогүй учир аймгийн төв рүү орж ирэх боломжгүй л дээ. Би Б.Б ын мэдүүлж байгаа шиг аймгаас бараа материал, усны сав зөөж байгаагүй. Надад бас 500000 төгрөгийн ажлын хөлс өгсөн. Тэр нь хайрга зөөсөн, хаалга *******ийн нүүрсний уурхайн пүүнээс ойртуулж зөөсний хөлс байгаа юм гэх мэдүүлэг. /3хх-ийн 201-202 хуудас/,
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Өмнөх мэдүүлэгт бол сайн санахгүй байна. Мэдэхгүй байна гээд мэдүүлсэн байгаа. Тэгээд би өөрөө Авлигатай тэмцэх газар байтугай цагдаад ч мэдүүлэг өгөөгүй байсан учир сайн мэдүүлээгүй юм. Ерөнхийдөө бол тэр худгийн засварын үйл ажиллагаанд зарцуулсан. Багийн төв дээр хоёр худаг байдаг. Багийн захиргаанд харьяалагддаг байсан худгийг А д уг худгийг хариуцуулж өгөөд 20** оны ** дугаар сараас хойш А ах худгийг ажиллуулж байгаад хүйтэн сэрүүн орж байна ах нь сууж чадахгүй шүү гэхээр нь би “И.М” ХХК-ийн захирал Б гэх хүнд хандаж худгийг засварлаж өгөөч гэж хүсэлт аман байдлаар гаргасан. Тэгсэн Б тулгамдсан асуудал байгаа юм бол засвар үйлчилгээг нь хийгээд гүйцэтгээд өгье гэсэн. Тэгээд 20** оны ** дүгээр сарын сүүл ** дугаар сарын эхээр худаг засварын ажил эхэлсэн. Тэгээд багийн засаг захиргаа хүн хүч муутай байсан. Засварын ажлыг компани гардаж хийгээд, харин барилгын материалыг нь Өвөрхангай аймгийн төвөөс багийн иргэн Л.М гэж хүнээр авч ирүүлж байсан. Энэ хүн портер машинтай бөгөөд компанийн хүмүүс нь бараа материалаа өөрсдөө худалдаж аваад М болохоор өөрийн машинаар аймгаас тэр барилгын материалыг нь авч ирсэн юм. Тэгээд бас барилгын хогийг нь цэвэрлэсэн. Мөн худгийн засвар хийгдэж байхад усны савыг нь солих болоод М явж усны сав аймгаас авч ирсэн. Тэгээд тэр усны савыг худагт байрлуулсан хүн дотор нь багтахгүй болсон учир халаалтын тен зэргийг М оор аймгаас авхуулсан. Ингээд тээврийн хөлс, болон барилгын хог цэвэрлэсэн төлбөр. Худгийн усны сав, цахилгаан халаагуурын үнэ гээд нийтэд нь *******төгрөг болох юм байна гэж М надад хэлсэн учир би Б тэй утсаар яриад М гэж хүний цалинг өгөх хэрэгтэй байна аа гэсэн чинь Б хөдөө сүлжээгүй байна. Чи наагуураа аргалж байгаач гэж хэлэхээр нь би эхлээд өөрт бэлэн байсан *******төгрөгийг М ид өгөөд дараа нь Б ээс *******төгрөгөө нөхөж авсан юм. Энэ миний цалин л байсан. Надад цалингаас өөр орлого байхгүй. 20** оны **-р сарын цалингаа л М ид өгсөн. Хаан банк дахь ********* дугаартай дансаар авдаг. Манай эхнэр ********** аймагт цэцэрлэгийн багш хийдэг. Манай гэр бүлийн хүнд цалингаас өөр орлого байхгүй гэх мэдүүлэг. /2хх-ийн 230 хуудас/,
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Ажил үүрэгтэй холбоотой үнэн зөв мэдүүлэг өгсөн нь дээр байх гэж бодож байна. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ************ сумын ** дугаар багийн төв дээр байрлах гүний худгийн байрыг 20** оны *** дүгээр сард засварласан, худгийн байрны засвар дууссаны дараа 20** оны *** дугаар сард ухаалга худгийн төхөөрөмж суурилуулсан. Тэр өвөл галаа түлж чадахгүй байна гэхээр нь худгийн байрыг халаах автомат төхөөрөмж суурилуулж өгсөн. Б.Б ад шилжүүлэн өгсөн *******төгрөгийг худгийн байрны засварын ажилд зориулж шилжүүлсэн байгаа, түүнээс тогтоолд дурдсан шиг санаа зорилгоор шилжүүлж өгөөгүй. Надад ямар зүйлд зарцуулсан талаар хэлээгүй. Сум дээр барилгын материал байдаггүй болохоор тэр үед Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвөөс барилгын материалыг нь татаж байсан. Тэгэхээр барилгын засвартаа л зарцуулсан байх, дээврийн төмөр авч ирэхэд портер хэрэг болсон чинь портер баг дээр байхгүй байна гэж ярьж байсан. Тэгэхээр аймгаас ачаа ачих машин авч ирж ачаагаа зөөсөн байх. Нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажлуудаа хийж байгаа. Гэрээнд тусгагдсан ажлаас гадна нэн ядуу айлын хүүхдийн сургалтын төлбөр, сумын хэмжээнд 20** онд өвс ногоон тэжээл малчдад 5000 боодлыг тараасан. 20** онд 3000 боодол өвс тараасан, галд өртсөн нэг айлыг иж бүрэн гэр тавилгатай болгож, хүүхдүүд нь хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Бас үерт автсан айлд эд материалын туслалцаа үзүүлсэн. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар үнэлгээг бүс нутгийн иргэдэд танилцуулахаар заасан байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар Иргэдэд үнэлгээний тайлангаа танилцуулсны дараа энэ компани үнэлгээг танилцуулсан гэх утга бүхий тогтоолыг Иргэдийн нийтийн хурлаас гаргаж өгч, анхаарах болон нэмж оруулах саналыг тогтоолд тусгадаг. Хурал нь ** зөвлөлийн гишүүнтэй, хурлын даргаа сонгоод хурал даргалагчаас гарч байгаа тогтоол байдаг. ******* багийн хурлаас гарч байгаа актуудыг ************ сумаас ажилтнууд ирж хянадаг юм байна лээ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж, мэдээлсний дагуу гарсан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол нь Б д огт хамаагүй, тогтоол гаргах процесст багийн ************ оролцдоггүй. Баас надад манай багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн худаг ажиллуулдаг, худгийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг, энэ худгийн байрыг засварлаад байрыг нь засаад өгөөч гэх хүсэлтийг амаар надад гаргаж өгсөн. Тэр үед баг дээр Б аас өөр албан тушаалтан байдаггүй байсандаа. Тэгээд би өөрийн биеэр очиж худагтай танилцаад засварлаж өгье гэж шийдээд засварыг нь хийж өгсөн. И.М ХХК-ийн ажилтан болох Б, Г нар засварын ажлыг хийж байсан. Тусалж байсан хүмүүсийг нь бол мэдэхгүй байна гэх мэдүүлэг /3хх-ийн242-243/,
Өвөрхангай аймгийн ************ сумын ************, “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ. /1хх-ийн 106-109/,
Өвөрхангай аймгийн ************ сумын ************, “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын Байгаль орчныг хамгаалах уурхай ашиглахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ. / 1хх-ийн 110-113 хуудас/,
И.М ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Б ХХК нарын 20** оны *** дугаар сарын **-ны өдрийн №**/** дугаартай ухаалаг худгийн төхөөрөмж суурилуулах гэрээ. /1хх-ийн 114-117 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 235-240 хуудас/,
Б.Бын ашигладаг Б.Б нэртэй https://www.facebook.com/profile.phpid=*********** URL хаягтай фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 230-234 хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн Б.Бын эзэмшлийн Хаан банк дахь ********* дугаартай данс, Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 9, 33, 75 дугаар хуудас/,
20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг Өвөрхангай аймгийн ************ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Дгээс гаргаж өгсөн мэдээлэл баримт бичиг /1 хх-ийн 5-22 хуудас/,
Өвөрхангай аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **/** дугаартай албан бичгээр хүргүүлсэн “Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших М\/-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх” тухай хүсэлт/1 хх-ийн 104 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “И.М” ХХК болон гэрчүүдийн иргэний бүртгэлийн талаарх мэдээлэл, баримт бичиг /2 хх-ийн 117-207 хуудас/,
И.М ХХК-ийн №******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 129 хуудас/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 122 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 123 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 127 хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 124 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 125 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2хх-ийн 128 хуудас/,
Өвөрхангай аймгийн ************ сумын *******ийн эмнэлгийн 20** оны 0**дугаар сарын ** -ны өдрийн ** дугаартай Д.Т нь 20** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс 20** оны ** дүгээр сарын ** -ны өдөр хүртэлх хугацаанд тус багийн эмнэлэгт * хоног хэвтэн эмчлүүлсэн болох нь үнэн болно. Онош: Үений үрэвсэл /М15/, хавсарсан онош зүрхний цусан хангамжийн дутагдал /I25.1/Өвчний түүхийг хавсаргав гэсэн албан тоот /”хх-ийн 229-237/,
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 13/** дугаартай И.М ХХК-ний холбогдох дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг хавсаргаж ирүүлсэн албан тоот /3хх-ийн 239-250, 4хх-ийн 1-90 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ухай прокурорын тухай тогтоол, /2хх-ийн 216-220 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ************* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ухай прокурорын тухай тогтоол, /2хх-ийн 232--237 хуудас/,
20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3хх-ийн 29 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байх үедээ 2022 оны ** дүгээр сарын ** -ны өдөр Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай хувийн данснаас *******төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн ************ыг 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хуралдуулж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б нь “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн ******, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших *********дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Үзүүрт талбайн жалга **, жалга ** алтны шороон орд”-ын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, шороон ордны уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор *********дугаар багийн ************ Б.Б ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн ********* дугаартай данс руу 20** оны ** дүгээр сарын ** -ны өдөр тус банк дахь өөрийн эзэмшлийн ************ дугаартай данснаас *******төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч О.М, Д.Ч, Д.Т, Б.Г, П.У, Н.З, О.Б, Д.А, Э нарын мэдүүлэг, цахим орчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Б.Б ын эзэмшлийн Хаан банк дахь ********* дугаартай данс, Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, Өвөрхангай аймгийн ************ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Д гээс гаргаж өгсөн мэдээлэл баримт бичиг, Өвөрхангай аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **/** дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “И.М” ХХК болон гэрчүүдийн иргэний бүртгэлийн талаарх мэдээлэл, баримт бичиг, Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоол болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоосон. Энэ хэрэг дээр цаашид хийж гүйцэтгэх ажил байхгүй. Б.Бын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдийг эрс зөрүүтэй, гэрчүүдийн мэдүүлгээр түүний хууль бус үйлдэл хийж гүйцэтгэсэн болох нь бол харагддаг. Худгийн асуудлыг өмгөөлөгчид ярьж үйл ажиллагаа явуулж байна. Худгийн асуудал бодит байдал дээр энэ хэрэгтэй ямар ч хамаа байхгүй. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхэд худгийн асуудлыг ярьж мөрдөн шалгах ажиллагаанд оруулж ирсэн. Энэ бол мэдээж өмгөөлөгч нарын зүгээс оролцогч нарынхаа эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийж байгаа тактикийн чанартай ажиллагаа гэдэг нь харагддаг. Энэ хэргийн сэдэл санаа зорилго бол маш тодорхой. Учир нь “И.М” ХХК-ийн тухайн нөлөөллийн үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Энийг хэлэлцүүлэхгүй бол олборлолт ашиглалт явуулах боломжгүй гэдэг нь сүүлд нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Эын мэдүүлгээр харагддаг. Тийм учраас энэ Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг шуурхай явуулах нь Б.Бийн туйлын хүсэл байсан. Энийг хийхийн тулд Б.Б мэдээж багийн Иргэдийн дарга байгаа. Иргэдийн нийтийн хурал зохион байгуулах, ирцийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийг нь идэвхжүүлж урамшуулсан байдлаар Б.Бээс түүнд өөрийн дансаараа хувийн дансанд нь *******төгрөгийг иргэдийн нийтийн хурал болохын урьд өдөр шилжүүлсэн, шан харамж өгч идэвхжүүлсэн үйл баримт эндээс тогтоогдож харагддаг. Энэ сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой харагдлаа. Хэргийн материалаас ч гэсэн ийм байдал харагдана. “И.М” ХХК-ийн Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших *********дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үзүүр талбайн жалга 2, жалга 3 алтны шороон ордын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасан төсөл нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулсан байна гэх хуулийн шаардлагад нийцүүлэх нь тус “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бийн туйлын хүсэл сонирхол байсан. Энэхүү хүсэл сонирхлыг биелүүлэхэд багийн ************ дэмжлэг туслалцаа үзүүлснийг түүнд давуу байдлыг бий болгосон гэж үзнэ. Энэ давуу байдлыг бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн үйлдэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа юм. Энэ гэмт хэргийн шинж зөвхөн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа өмгөөлөгчийн байр суурь бол албаны чиг үүргийг хэрэгжүүлсэнтэй нь холбоотой шан харамж өгсөн байхыг ойлгоно гэж байна. Энэ бол үгүй. Энэ нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гэсэн нөхцөлийг тодорхойлсон. Тухайн албан тушаалтан нь заавал хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн байхыг шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан онцлогтой. Иймд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас өмнөх саналаа дэмжиж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ошүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Тухайн цаг үе буюу 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б ийн зүгээс өөрийн хувийн данснаасаа Б.Б ын хувийн банкны эзэмшлийн дансанд *******төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ үйл баримт дээр хэн аль нь маргаагүй. Тухайн мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал нь болохоор ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэхлээр тухайн “И.М” ХХК-ийн хувьд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ийм компани. Үүнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил хийж гүйцэтгэдэг ийм байгууллага байгаа. Тухайн цаг үед ч тэр, тухайн цаг үеэс хойш ч тэр энэ үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах тухай гэрээ хэлэлцээрийг тухайн сум орон нутгийн удирдлагуудтай байгуулж, энэ гэрээндээ ажил гүйцэтгэдэг талаарх баримтууд хэрэгт авагдсан. Үүний нэгэн адилаар тухайн цаг үед зөвхөн ганц багийн дарга Баас ч биш ************ сумын ************ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагын зүгээс сум орон нутагт ажил хийж гүйцэтгэх талаар саналыг тавьсан. Үүний хүрээнд ******* багийн нутаг дэвсгэрт байрлах тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн А ажиллуулдаг байсан юм байна. Тухайн байр нь хүйт орохоос өмнө засварлах хэрэгтэй байна гэж санал тавьсны үндсэн дээр тухайн байрыг нь засварлаад засварлахаас гадна ухаалаг систем суурилуулаад бүүр ажлыг хөнгөвчилж ийм үйл ажиллагаа явуулсан байдаг. Яг үүнтэй холбоотойгоор шилжүүлсэн мөнгө байдаг. Тэгээд энэ мөнгийг Авлигатай тэмцэх газраас болон прокурорын зүгээс юу гэж дүгнэсэн бэ гэхээр энэ өгч байгаа юм чинь Б.Б төрийн албан хаагч энийг ерөөсөө шууд авлига, хээл хахууль гэж үзэх юм байна гэж л дүгнэсэн. Ингэхийн тулд ямар нэгэн үйлдэлтэй холбох хэрэгцээ шаардлага гарсан. Яг тэр үед нь “И.М” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж танилцуулах ийм үйл ажиллагаа явагдаж байсан. Тэгэнгүүт шууд энэнтэй нь холбогдуулаад энийг л хурлаар батлуулахын тулд энийг өгчихсөн юм байна гэж хэт яллах талын дүгнэлтийг хийж өөрөөр хэлбэл яг үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадалгүйгээр энэ гэмт хэрэг юм байна гэсэн байдлаар дүгнэлт хийгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар яг энэ прокурорын дүгнээд байгаа нөхцөл байдал тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл Б.Б, Б.Б нарын үйлдэл нь өөрөө хахуул өгөх, авах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Улсын яллагчийн дүгнэлтэд дурдаад байгаа нотлох баримтууд тухайн үед болж байсан үйл баримтыг л баталж байгаа юм. Багийн иргэдийн нийтийн хурал хэд хэдэн удаа болсон уу, болсон, зарласан уу, зарласан. Гэвч яг энэ гэмт хэргийн шинжтэй юм байна. Яг энэ *******төгрөг авсан нөхцөл байдалтай ингэж холбогдож байгаа юм байна гэдэг үйл баримтыг нотолж тогтоогоогүй. Харин эсрэгээрээ энэ мөнгө бол худгийн үйл ажиллагааны засварт зарцуулагдах ийм зорилготой мөнгө байсан юм байна. Ийм зорилгоор өгөлцөж авалцсан юм байна гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Тэгээд энэ нөхцөл байдал тэр худгийн үйл ажиллагаатай холбогдуулаад Б.Бын зүгээс санал тавьсан гэдгийг Б.Б ийн зүгээс анхнаасаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө л хэлсэн. Ингээд ирэнгүүт нөгөө худгийн засварын үйл ажиллагааг цаг хугацааны хувьд зөрүүлэх гэж үзсэн. Ингэхдээ нөгөө худгийг ажиллуулдаг байсан А ийн гэрчийн мэдүүлгийг үндэслэдэг. А мэдүүлэг өгөхдөө санаатайгаар тэгж өгсөн үү? эсхүл санамсаргүйгээр цаг хугацааны хувьд андуурсан уу? ** дугаар сарын **-ний өдөр ээж маань бие муудаад эмнэлэгт хэвтсэн. ** дугаар сарын **-ний өдөр эмнэлэгт хэвтсэнийх нь маргаашаас энэ компанийн ажилчид худаг дээр засвар хийхээр ирсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Үүнтэй холбоотойгоор наадах чинь худгийн засвартай холбоогүй юм аа гэж дүгнэлт хийж явсаар ирсэн. Гэвч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан. Энэ ажиллагааны хүрээнд нөгөө Аийн мэдүүлгийг баталгаажуулахын тулд ээжийнх нь эмнэлэгт хэвтсэнтэй холбоотой баримтыг татсан чинь нөгөө яриад байсан зүйл нь үгүйсгэгдээд ** дүгээр сарын **-ний өдөр ээж нь эмнэлэгт хэвтсэн байж таараад ** дүгээр сарын **-ны өдөр. Яг ингээд нөгөө нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч А ийн мэдүүлэгтэй уялдуулаад үзэхээр яг энэ мөнгө шилжсэн цаг хугацаанд нөгөө худгийн барилгын засварын ажил явагдаж байсан байна гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл **-ний өдөр ээж нь эмнэлэгт хэвтсэн байна. **-ны өдрөөс энэ засварын үйл ажиллагаа эхэлчхэж. Тэгээд **, ** гээд явж байж. Б.Б ын хувьд бол эхлэхэд нь тэр О.М ийн мэдүүлгээр тогтоогддог. Эхлэхээс өмнө тэр хайргыг нь авч ирж асгасан. Энэ үед “И.М” ХХК-аас хүмүүсийг засварлана гэж ярьж байсан. Үнэхээр нөгөө Б.Б ын урьдчилаад мөнгө төгрөг гаргаад байсан нөхцөл байдал энэ дээр бүрэн хангалттай тогтоогддог. Мөн бусад тэр засвар үйл ажиллагаа явуулсан гэрчүүдийн мэдүүлгээр ч гэсэн ** дүгээр сард энэ засварын үйл ажиллагаа явуулсан гэдэг нөхцөл байдал нь бүрэн тогтоогддог. Мөн энэ барилгын засварын үйл ажиллагааг явсны дараагаар нөгөө ухаалаг системийн үйл ажиллагаа суурилуулагдах ийм 2 үе шаттай ажил явагдсан нь харагддаг. Тэгэхээр энэ дээр И.Б гэдэг компанитай “И.М” ХХК-ийн зүгээс худгийн ухаалаг төхөөрөмж суурилуулах гэрээг байгуулсан огноо нь харахаар засварын дараа буюу 20** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулагдсан. Ингээд үйл баримтууд буюу юу гэдэг юм Б.Бын ч гэдэг юм уу? Б.Бийн яриад байгаа зүйл энэ баримтаараа тогтоогддог. Үүнийг үгүйсгэхийн тулд түрүүн бас тэр худгийн цахим картыг хүмүүст тараахтай холбоотой фэйсбүүк постод үзлэг хийсэн тэмдэглэл дурдаад байна л даа. Энэ постод үзлэг хийсэн тэмдэглэл юу харагдаж байгаа юм гэхээр нөгөө хүмүүс ус авахдаа ашиглах картыг, иргэдийг картжуулах ажилтай л холбоотой асуудал. Энэ засвар хийсэн ч юм уу? энэ үйл баримтыг нотолж байгаа асуудал биш. Мэдээж багийн олон иргэдийг картжуулахын тулд тодорхой цаг хугацаа хамаарна. Тэгэхээр тэр 20** оны **, ** дугаар сард картжуулах үйл ажиллагаа үргэлжилж байсан байхыг үгүйсгэхгүй байгаа. Харин тэр худгийн засварын үйл ажиллагаа тухайн цаг хугацаанд явагдаагүй гэдгийг бол нотолж байгаа бол асуудал биш. Тийм учраас энэ дээр яг тухайн *******төгрөг худгийн засварт ашиглагдах зорилгоор шилжүүлсэн мөнгө гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд “И.М” ХХК-ийн ашигт малтмал олборлох уурхайн үйл ажиллагаанд давуу байдал олох зорилгоор гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан байдлаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл хамгийн 1 дүгээр асуудал Б.Бын хувьд эрх, албан тушаалын эрх мэдлийн хувьд яг өнөөдрийн Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжуудад багийн ************ уул уурхайн үйл ажиллагаа буюу Ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа хуулийн этгээдэд эдийн засгийн болон эдийн бус давуу байдал олгохтой холбоотой ямар ч тийм шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Гэтэл юуг давуу байдал олгосон гэж үзэх гээд байгаа юм бэ гэхээр зөвхөн энэ хүний хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээд өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны ************ болон хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй гэж байгаа юм. Энэ бол зүгээр л хуульд заасан чиг үүрэг нь. Гэхдээ энийг зөвхөн ганцхан Б.Б гэдэг хүн ч хэрэгжүүлдэг юм биш. Тухайн Удирдах зөвлөл байгаа нийт гишүүд нь хэрэгжүүлдэг. Түүнийг нэг нь байгаа. Тэгэхээр Б.Б дур мэдээд тэр багийн нийтийн хурлыг хуралдуулаад тэр хуралдаанаар юу гэдэг юм шийдвэр гаргахад нь нөлөөлөөд байх ямар ч боломжгүй гэдэг ийм нөхцөл байдал эндээс харагдаж байгаа. Мөн түрүүн бас прокурорын тайлбарт бас дурдагдаад байна. Энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь багийн иргэдийн нутгийн хуралд хэлэлцүүлэгдсэнээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай ер нь ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцүүлэгдсэнээрээ тэр үйл ажиллагаа зогсох ч гэдэг юм уу? үргэлжлэх тийм боломжтой гэсэн хууль зүйн зохицуулалт бол байхгүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд заасан. Энэ 42 дугаар зүйлийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь байгаль орчныг хамгаалах, уурхай, ашигт малтмал байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллага дээр гэрээ байгуулж ажиллана. 42 дугаар зүйлийн 42.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран болон олон нийтийн хэлэлцүүлэг явуулна гэж байгаа юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулна. 18.5 дахь хэсэгт олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн А/** тоот тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2.5.1-д үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатад олон нийтийн оролцоог хангана. 2.7-д үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын ** хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна л гэсэн ийм зохицуулалт байгаа. Тэрнээс эндээс юу гэдэг юм ямар нэгэн байдлаар шийдвэрлүүлэх гэдэг юм уу, зөвшөөрөл авах ч гэдэг юм уу ийм үйл баримтыг хууль тогтоомжид заасан зүйлүүд огтоосоо байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Б.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахуул өгөх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл Б.Бийн энэ үйлдлийн улмаас Б.Баас ямар нэгэн байдлаар “И.М” ХХК давуу байдал авсан зүйл бол байхгүй. Ийм боломж ч хуулиараа байхгүй. Давуу байдал гэж юуг хэлэх вэ гэдэг талаар Авлигын эсрэг хуульд тодорхой хуульчилсан. Энэ нийтийн албан тушаалтан тухайн этгээдэд олгогдож байгаа албан тушаалын нөлөөгөө ашиглаж олгогдож байгаа эдийн болон эдийн бус давуу байдал гэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар тухайн *******төгрөгийг өгснөөрөө “И.М” ХХК-д эдний болон эдний бус давуу байдал олгогдчихсон зүйл байхгүй. Энэ талаар үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон зүйл бол байхгүй байна. Тийм учраас энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.
Төрийн албан хаагч хэн нэгэн этгээдтэй эд мөнгө, материал өгөлцсөн, авалцсан болгон гэмт хэрэг болохгүй. Ямар тохиолдолд гэмт хэрэг болох вэ гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлэх юм тухайн нийтийн албан тушаалтны эрх нөлөө, албан тушаалын байдалтай нь холбогдуулж эд материал, мөнгийг өгөх юм байна. Нөгөө эд материал авсан хүн нь хариуд нь тухайн өгөгчийн эрх ашигт ашигтайгаар тийм давуу байдал олгосон үйлдлийг хийх байдлаар энэ гэмт хэргийг шинж тодорхойлогдож байгаа. Гэтэл яг энэ гэмт хэргийн шинжид заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бол нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй. Өөрөөр хэлэх юм бол яг юу энэ асуудал дээр худгийн засварын ажиллагаа тухайн цаг үед хийгдэж байсан. Үүнтэй холбоотой зардал мөнгийг “И.М” ХХК буюу Бийн зүгээс гаргаж байсан. Тухайн цаг үед нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэлэлцэгдэх асуудал яригдаж байсан гэж байна. Тэгвэл энэ мөнгө өгөлцөж авалцсан асуудал нь энэ 2 үйл явдлын яг алинтай нь холбоо хамааралтай юм. Яг ямар зорилгоор авч өгсөн гэдэг энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотлогдвол зохих байдлыг тодорхой хуульчилсан. 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооно гэсэн. Гэтэл Б.Бын зүгээс тухайн худгийн засвартай холбоотойгоор зардал мөнгө хэрэгтэй байна гэдэг байдлаар Б.Б рүү холбогдоод Б.Б тэрнийх нь дагуу мөнгө шилжүүлсэн гэдгээ тайлбарлаж байгаа. Тэгэхээр энийг юу гэдэг юм, ямар нэгэн байдлаар тэр иргэдийн хурал зарлаж хуралдуулсантай холбоотой байна, тийм зорилгоор авсан юм байна гэдэг үйл баримтыг тогтоогоогүй. Өмнөх гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан дээр яг энэ асуудал дурдагдсан. Гэмт хэргийн санаа зорилго, сэдэл нотлогдсон зүйл алга байна. Энийг нэмж тодруул гэдэг асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөгч, прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тодорхой хэмжээний ажиллагаа хийгдсэн. Энэ хийгдсэн ажиллагааны үр дүнд юу харагдах вэ гэхээр нөгөө улсын яллагчийн дурдаад байгаа биш харин нөгөө худгийн засварын үйл ажиллагаанд тодорхой мөнгө зарцуулах зорилгоор энэ авагдсан юм байна. Тухайн худгийн засварын үйл ажиллагааны цаг хугацааны хувьд яг энэ мөнгө шилжүүлсэн тэр цаг хугацаанд явагдаж байсан юм байна гэдэг үйл баримтууд тогтоогдоод ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм Б.Бын хувьд ч гэсэн яг өөртөө ашиг хонжоо олох зорилгоор тэр мөнгийг бас шилжүүлж авсан байна гэж улсын яллагчийн дүгнэлтэд яригдаад байгаа асуудал үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм дансны хуулгаар үзлэг хийсэн тэмдэглэл дээр ******* билүү тийм зарлал ч гарсан байгаа. Мөн гэрч О.М ийн мэдүүлгээр тухайн үйл ажиллагаанд хайрга, элс зөөсөн, хаалга зөөж авчирсан зардалд би 500,000 төгрөг авсан гэдэг ийм нөхцөл байдал ярьсан байгаа. Зүгээр энэ нөхцөл байдлаас харахаар Б.Б тухайн мөнгийг хувьдаа хэрэглэх зорилгоор авсан байна гэдэг нөхцөл байдал чинь үгүйсгэгдэж байгаа. Харин зүгээр яг энэ хэрэгт цугларчихсан баримтаар яг тэр *******төгрөгийн задаргаа бүрэн тогтоогдсон юм байхгүй. Бас л эргэлзээтэй байгаа. Энэ дээр зүгээр нэг юм л харагдаж байгаа. Б.Б энийг өөртөө ашиг хонжоо олох зорилгоор аваагүй юм байна гэдэг нь харагдаж байна. 2-т гэвэл яг их хэмжээний хувьд гэдэг юм уу, энэ компанид болон Б.Бт ашигтай байдал бий болгох эрх хэмжээтэй ч этгээд, субъект биш юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт энэ албан тушаалын байдал гэдгийг тайлбарласан байгаа. Эрх нөлөө гэж байгаа. Гэтэл Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд багийн ************ эрх хэмжээ, эрх нөлөөний хувьд ямар нэгэн шийдвэр гарах эрх хэмжээтэй биш. Ийм байдал харагдаж байгаа. Үүн дээр улсын яллагчийн зүгээс юу гэж тайлбарладаг вэ гэхээр түрүүн гэрч Эын мэдүүлгийг дурдаад байдаг юм. Хэрвээ энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй бол ашигт малтмалаа олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд байна. Яг ямар хууль дээр багийн иргэдийн нийтийн хурлаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг танилцуулж хэлэлцүүлээгүй бол ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасан юм бэ? Яг тийм хууль зүйн үндэслэл бол байхгүй шүү дээ. Харин гэрч Э гэдэг хүн зүгээр үнэлгээний компанийн л хүн. Тэрнээс юу гэдэг юм энэ тусгай зөвшөөрлийг олгодог ч гэдэг юм уу, тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн эрх бүхий байгууллагын хүн биш. Тэгэхээр энэ хүний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх ямар ч боломж байхгүй. Хууль тогтоомжоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулаагүй бол тэр үйл ажиллагааг зогсооно ч гэдэг юм уу, явуулахыг хориглоно гэдэг ийм ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ гэмт хэргийн нөхцөл байдал буюу яг ийм зорилгоор мөнгө өгөөд байгаа гэдэг ийм үйл баримтыг бол тогтоосон зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид төсөөтэй шинжээр гэмт хэрэгт тооцож, хүнд ял хариуцлага оногдуулахыг хориглосон зохицуулалттай. Тэгэхээр энэ өгсөн авсан болгон гэмт хэрэг биш. Энэ дээр яг үнэхээр субъектив зорилго байсан байна уу, тийм үйл баримт гарсан байна уу гэдгийг хөдөлбөргүйгээр тогтоож үүн дээр бодит байдалд нийцсэн дүгнэлт өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа. Тийм учраас өмнөх саналаа дэмжиж байна. Яг давуу байдал олох зорилгоор ч гэдэг юм уу, хахуулийн гэмт хэргийн шинжтэй ийм үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүхийн хэлэлцүүлгийн үе шат дуусаж байгаатай холбоотойгоор хэрэгт цугларсан нотлох баримт буюу шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал, шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг хэлж байна. Тэгэхээр хэргийн үйл баримт буюу болсон процессын талаар Д.О өмгөөлөгчийн зүгээс дэлгэрэнгүй тайлбарласан учраас бас дахиж тайлбар өгөх нь илүүц байх гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Бын хувьд бол 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “И.М” ХХК-ийн захирал Б.Бээс *******төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан гэдэг үйл баримт дээр огт маргасан зүйл байхгүй. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрөө албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд *******төгрөгийг авсан байна гэж тайлбарлаад байгаа. Гэвч энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс харахад ямар нэгэн байдлаар Б.Б нь Б.Бийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн ийм байдал харагдахгүй байна. Энэ албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нь *******төгрөгийг авсан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлэх юм бол анхнаасаа тус *******төгрөгийг хувийн хэрэгцээнд авах санаа зорилго Б.Бын хувьд байгаагүй учраас энэ субъектив талын шинж байхгүй байна гэж үзэж байгаа. Харин эсрэгээрээ тухайн *******төгрөгийг худгийн үйл ажиллагаанд зарцуулсан буюу сумын ************тай байгуулсан “И.М” ХХК-ийн гэрээний үндсэн дээр тухайн багт хийгдэж байгаад худгийн засварын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан гэдэг нь баримтаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрөө албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нь авлига авсан байхыг шаарддаг. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд зааснаар албаны чиг үүргээ Б.Бын яг ямар албаны чиг үүргийг хэрэгжүүлсэн юм бэ гэдгийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тайлбарласан байдаг. Гэвч тус 32.9 дэх зохицуулалт нь болохоороо өөрөө баг, хорооны иргэдийн нийтийн хурлын үүргийг тодорхойлж өгсөн ийм зохицуулалт. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар багийн Засаг даргын албаны чиг үүрэгтэй холбоотой зохицуулалт байхгүй байгаа учраас яг ямар албаны чиг үүрэг энд хэрэгжээд байгаа юм гэдэг хангалттай тодорхойгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Б.Б нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар албаны чиг үүргээ ямар нэгэн байдлаар хууль бусаар хэрэгжүүлсэн үйл явдал тогтоогдохгүй байна л гэж үзэж байгаа. Тэр хурлын үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдал сая шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай харагдсан байх гэж үзэж байгаа. Б.Б нь ямар нэгэн байдлаар “И.М” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоход нь ч юм уу, тухайн хурлыг зохион байгуулж хэлэлцүүлэхэд нь оролцоо байхгүй. Зөвхөн хурлын ирц бүрдүүлэхэд багийн ************ гэдэг утгаар нь үүрэг гүйцэтгэгч оролцдог. “И.М” ХХК-ийн зүгээс тухайн хурлыг хэлэлцүүлэхэд Б.Б ад ямар нэгэн байдлаар хүсэлт гаргадаггүй. Сумын ************, иргэдийн нийтийн хуралд орж хүсэлт гаргасны үндсэн дээр энийг хэлэлцдэг. Нийтдээ 2 удаа хүсэлт гаргасан юм байна. 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааныг хэлэлцүүлэхийн тулд *******төгрөгийг авсан гэж үзээд байгаа боловч тухайн өдөр “И.М” ХХК-ийн асуудлыг хэлэлцээгүй байдаг. Түүний дараагаар ** дүгээр сарын ***-ний өдөр ** дүгээр улирлын ээлжит хурал болсон байдаг. Энэ хурлаар баг, Иргэдийн нийтийн хурлын үндсэн асуудал хурлыг хэлэлцэж байгаад хурал дуусахын алдад хамгийн сүүлд нь “И.М” ХХК-ийн энэ асуудлыг хэлэлцсэн байдаг. Тус асуудлыг хэлэлцээд Иргэдийн нийтийн хурлын олонхын саналаар ** дүгээр сарын **-ний өдөр шийдвэрлэсэн ийм асуудал байгаа. Үүний үндсэн дээр одоо Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гараад “И.М” ХХК цаашид ингээд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явсан. Тийм учраас тэр ** дүгээр сарын **-ны өдөр Иргэдийн нийтийн хурлыг хэлэлцүүлэх зорилгоор Б.Б нь Б.Б руу *******төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд *******төгрөгийг авсан гэх үйл баримт нь яг хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатад хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч Б.Б ад холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн ийм байр суурийг илэрхийлж байна.
Д.О өмгөөлөгчийн саналыг ерөнхийдөө дэмжиж байна. Нотлогдвол зохих байдлын тухайд *******төгрөгийг авсан гээд байдаг. Тэгээд хэрэгт цугласан нотлох баримт буюу О.М ийн мэдүүлгийг харахаар үйл ажиллагаанд ажил хийж өгөөд 500,000 төгрөгийг авсан гээд байдаг. Үүнтэй холбоотойгоор О.М 500,000 төгрөгийг нь авсан байдаг юм байна. Бусдыг нь яаж хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан гэдэг ийм дүгнэлт бол хэрэгт байхгүй. Тэгэхээр яг хувийн хэрэгцээнд зарцуулсан юм уу, яг зарцуулсан бол хэдэн төгрөгийг зарцуулсан юм бэ? Тэгээд энэ үйл ажиллагаандаа хэдийг нь зарцуулсан гэдэг талаар тодорхой дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ улсын яллагчаас хэлээд байгаа нотолбол зохих байдал буюу хэргийн бодит байдлыг бүрэн хангалттай тогтоогдсон зүйл байхгүй байна гэж үзэж байгаа. Дээрээс нь улсын яллагчийн зүгээс Б.Б ийг Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх нь туйлын хүсэл байгаа гээд байна. Тэр үндсэн дээр хувийн дансанд *******төгрөгийг хийсэн гэж байна. Тэр хувийн дансанд нь хийсэн гэдэгтэй холбогдуулаад баг гэдэг зүйл чинь өөрөө төрийн сангийн ч юм уу өөрийн хувийн гэсэн данс байхгүй. Тэр үйл ажиллагаатай холбоотой төсөл хөтөлбөр ч юм уу, иргэдээс хандив тусламж авахдаа бэлнээр авчихдаг гээд хэлж байна. Шаардлагатай гэх юм бол хувийн дансаар аваад үйл ажиллагаандаа зарцуулдаг гээд хэлж байна. Тэгэхээр Б.Бийн тухайд хэлэлцүүлэх нь өөрийнх нь туйлын ашиг сонирхол байгаад байгаа юм уу, аль эсвэл багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гаргах нь өөрийнх нь ашиг сонирхол байгаад байгаа юм уу, яг өөрт ашигтай тогтоол гаргах нь өөрт нь ашиг сонирхол байгаад байгаа юм уу гэдэг дээр эргэлзээтэй. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн Б.Б ын тухайд яг Б.Б т гаргасан хүсэлтийг хүлээж аваад иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд тогтоол гаргах ч юм уу, ерөөсөө оролцоо нь хязгаарлагдмал. Зөвхөн тэр ирц бүрдүүлэх л хүн байгаа л даа. Тэгэхээр яг Б.Бад *******төгрөгийг өөрийнхөө асуудлыг хэлэлцүүлэхийн тулд өгч байгаа нь өөрөө бас хэр бодит байдалд нийцэх вэ гэдгийг бас анхаарах нь зүйтэй байх гэж үзэж байна. Тийм учраас өмнө нь гаргасан дүгнэлтээ дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Б.Б гэм буруугийнхаа талаар:... Би анхнаасаа *******төгрөгийг авлига, хээл хахуул гэж ойлгосон бол өөрийн дансаар авахааргүй байсан. Ерөнхийдөө өөрт байсан мөнгөө О.М болон худгийн ажилд зарцуулсан байсан учраас хувийн дансаараа авсан. Зарим нэг мөнгө төгрөг нь миний хувийн хэрэгцээнд зарцуулагдсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь баг орон нутгийг удирдаж байхад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ерөнхийдөө хөрөнгө, мөнгө, санхүүжилттэй холбоотой байдаг. Аливаа санхүүжилт нь багт өөрийн гэсэн хөрөнгө байдаггүй учраас хэн нэгэн хүнээс гуйдаг. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд бусдаас гуйж л арга хэмжээ авдаг. Энэ хүрээнд л А ах маань хөгжлийн бэрхшээлтэй, ажиллуулж чадахгүй гэсэн учраас энэ багт хамгийн их тулгамдаж байгаа энэ асуудлыг танайх шийдээд өгөөч гэж уламжлаад ингэж арга хэмжээ авсан. Би анхлан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч дуудахад нь ерөнхийдөө багийн дарга, гэрчийн хувьд мэдүүлэг өгч байна гэж ойлгож байсан. Өмнө нь цагдаа сэргийлэх, хууль хүчний байгууллагад мэдүүлэг өгч байгаагүй учраас сандралтай, айдас, түгшүүртэй байсан учраас 1, 2 жилийн өмнөх асуудлыг мартаж санасан зүйл байсан. Тэгээд анх яллагдагчаар татсан тогтоолоо авчихаад гарын үсэг зурахад юу болчихсон бэ гэж бодоод анхлан хүн амьтнаас асууж сураглаад өмгөөлөгч аваад ойлгосон. Тэрнээс биш өөрийгөө авлига, хээл хахуул авсан байна. Өөрөө хэрэгтэн болсон байна гэдгээ мэдэхгүй, ойлгоогүй явж байсан гэв.
Шүүгдэгч Б.Б гэм буруугийнхаа талаар:... 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр хуралдсан багийн иргэдийн нийтийн хуралтай холбоотой хурлын шийдвэр, тогтоол нь миний туйлын хүсэл биш. Хоёрт би бүрдүүлэх бичиг баримтын дагуу л хүсэлтээ 20** оны ** дугаар сараас эхлээд сум орон нутагтай харьцаад өгөөд явж байсан. Үүний дагуу л би ** дүгээр ээлжийн хурлаар орж танилцуулагдсан асуудал байгаа. Мөн үүний дараа би 20** онд дахиж тодотгол хийж байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинэчлэн батлуулсан. Сум, багтаа процедурын дагуу гаргасан. Тэгэхээр миний хийдэг, 2-3 жилд, дахиад магадгүй жил болгон ч хийгдэх магадлалтай ажил болохоор энийг миний туйлын хүсэл гэж буруу ойлгоод байх шиг байна. Энэ миний өдөр тутам хийдэг шаардлагатай ажлуудын маань нэг байгаа юм гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “Б.Б нь *******төгрөгийг худаг засварын ажилд зориулж өгсөн. Б.Б нь тухайн мөнгийг хувийн ашиг сонирхолдоо зориулаагүй, худгийн засварт зориулсан байна. Б.Бийн зүгээс өгсөн *******төгрөгийг авлигын шинж чанаргүй гэж үзэж байгаа учраас гэм буруугүй гэж үзэж байна. Мөн Б.Б нь тухайн мөнгийг худгийн засварт зарцуулсан нь тодорхой байгаа учраас гэм буруугүй гэж үзэж байна гэв.
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “Яллагдагч Б.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй гэж,
Мөн улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй. Шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй. Шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байх үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай хувийн данснаас *******төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн ************ыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулж хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Бийг И.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн ******, ********* алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор ************ дугаар багийн ************ Б.Б ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн ************ дугаартай данснаас *******төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч О.М ийн би уг хуралд суусан. Манай ээж бас хуралд сууж байсан. Багийн иргэдийн нийтийн хурлын ирц бүрдлээ гээд хурал өдөр эхэлсэн. Уг хурлын хэлэлцэх асуудлаар сумын удирдлага, төрийн албан хаагчид жилийн эцсийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавих, “И.М” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлыг хурлын эхэнд баталсан. Хурал даргалагчаар Д.Э сонгосон. Эхлээд сум орон нутгийн захиргааны асуудлаа хэлэлцсээр байгаад орой болсон. Тэгээд эрэмбийн дагуу хамгийн сүүлд “И.М” ХХК-ийн захирал гээд эмэгтэй, үнэлгээ хийсэн Э гээд охин тайлан тавиад хүмүүс илээр нэг санал өгнө гээд, “И.М” ХХК-ийн зүгээс бол нууцаар санал авна. Тэгэхгүй бол бодитой санал өгөхгүй хүний эрхэнд халдаад байна гэдэг зүйл яриад байсан. Ер нь хүмүүс ч хоёр хуваагдаад зарим нь нууцаар өгнө гээд, зарим нь илээр гараа өргөөд өгнө гэсээр байгаад сүүлдээ цаасан дээр санал өгөхөөр болсон. Тэгээд санал хураагаад тоолох хүн байна уу гэж иргэдээс хурал даргалагч асуухад би, манай багийн өндөр настан Э ах бид хоёр сайн дураараа саналын тоолох комисст орсон. “И.М” ХХК-ийн зүгээс манайхаас хүн байх ёстой гээд тэднийхээс хоёр хүн санал тоолох комисст орж, нийт 4 хүн саналыг тоолохоор болсон. Саналыг цаасан дээр авхуулахаар “И.М” ХХК-аас цаасаа бэлдээд ирсэн гэсэн чинь хурал даргалагч уурлаад юу яриад байгаа юм бэ бид ч гэсэн цаасаа бэлдсэн гээд хурлын дарга “тийм, үгүй” гэсэн хоёр хариулттай билүү дэмжинэ дэмжихгүй гэсэн бичигтэй байсан билүү нарийн цаас авч ирээд иргэдэд бүгдэд нь тус бүрд нь нэгийг тарааж өгсөн чинь зарим хүмүүс дэмжихгүй гээд хэсэг хүмүүс саналаа өгөлгүй гараад явсан. Харин үлдсэн хүмүүс нь цаасан дээрээ саналаа бичээд цувж зогсож байгаад цаасан хайрцаг руу саналуудаа хийгээд явсан. Би яг саналыг нь хурааж авсан. Санал хураалт дуусаад тоолох комиссын 4 гишүүн иргэдийн өгсөн саналыг тоолж үзээд дэмжигдэх нь бол дэмжигдсэн. Харин тооны харьцааг нь үнэхээр санахгүй байна. Ингээд хуралд сууж байгаа иргэдэд дэмжигдсэн гэдгийг нь “И.М” ХХК-ийн захирал хэлж үнэн ч шударга ажиллана барина гээд л байсан. Тэгээд уурхайтай хамтарч ажиллах хяналтын зөвлөл байгуулна гээд багийн иргэдээс 5 хүний нэр өгөх хэрэгтэй гэж хэлээд багийн иргэдээс А, Ц, Цэрэн, Мишигтогоо болон миний биеийг хяналтын зөвлөлд санал болгосон байдаг. Хяналтын зөвлөлийн гишүүд маань 1 жил гаран болсон гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Д.Ч гийн баримт нь бүрдсэн учир Багийн иргэдийн нийтийн хурлаар иргэдэд танилцуулга хийж зөвшөөрөл авах гэж байна гэж Иргэдийн нийтийн хурал дээр танилцуулагдаж байсан. Хурлын эхэнд намайг Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүнээр сонгосон. Тэгээд хурлаар дэмжих үгүйг нь шийдэхээр санал авахаар болж зарим иргэд эсэргүүцээд гараад явчихсан. Би бол санал өгөөгүй, санал авах цаасан дээр байсан иргэд нь саналаа өгөөд саналын хуудсыг нь хурааж аваад саналыг нь би ганцаараа иргэдээс өгсөн саналын хуудсыг тоолоход ихэнх нь тийм гэсэн хариулт байсан. Тэгээд хоосон ганц хоёр саналын хуудас ирүүлсэн байсан. Татгалзсан цөөхөн хэдэн цаас байсан. Над дээр байсан саналын хуудсыг компанийн хүмүүст өгсөн билүү эсхүл багийн ************д өгсөн билүү санахгүй л байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 44 хуудас/,
Гэрч Д.Тын эхний удаа бол ард түмэн эсэргүүцээд бүр ерөөсөө хүлээн аваагүй, авч хэлэлцээгүй тарсан. Дараа нь бараг 14 хоногийн дараа байх дахиад багийн иргэдийн нийтийн хурлын зарыг багийн даргаас өгөөд. Дахиад И.М ирээд танилцуулгаа хийгээд, иргэд 100 хувийн саналаар эсэргүүцээд хурал дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад иргэдийн нийтийн хурал болох гэж байна та ир гээд Б намайг дуудаад байсан. Би тэр үед нь боломжгүй байсан тул очоогүй. Тэгсэн тэр хурлаар нь зөвшөөрсөн юм гэсэн. Би бол тэр хуралд нь суугаагүй л дээ. И.М ХХК-ийн асуудлыг хамгийн эхэнд хэлэлцсэн хурлын даргаа Багийн ************ Б.Б над руу утсаар яриад та хүрээд ирээ, та зөвлөлд байгаа юм чинь зөвлөлөөрөө хуралдаад хүнээ бөөгнүүлэх арга хэмжээ авъя, хурлын тов зарлая” гэж надад хэлэхээр нь би эхнэр бие муу ах нь очиж чадахгүй гэж хэлээд тэр зөвлөлд нь очоогүй юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 56 хуудас/,
Гэрч Б.Ггийн миний мэдэхээр багийн төвд байдаг хорооллын худгийг автомат болгож, иргэд картаа уншуулаад усаа авдаг төхөөрөмж суулгаад Худгийн байрны дотор хэсгийн засварыг бас хийж өгсөн. Энэ ажлыг “И.М” ХХК-ийн боловсруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлснээс нь хойш хийгдсэн шүү. Гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна. Багийн ************ хурлын зохион байгуулалтын ажлыг хариуцаж, тэдэн сарын тэдний өдөр хуралдана. Тэр хурлаар ийм юм хэлэлцүүлнэ гэж оруулдаг. Зөвлөл гэж мэдэхгүй ээ, зөвлөлөөрөө хуралдаж байсан гэдгийг нь санахгүй байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 48, 50 дугаар хуудас/,
Гэрч П.У ын би Б.Б гэдэг хүн болоод нөхрийг нь танихгүй ээ. И.М ХХК-ийн талаар ч сонсож байгаагүй юм байна. Гэрээн дээр байгаа миний гарын үсэг биш л байх шиг байна даа. Би гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэггүй юм. Барилгын засварын ажил хийдэггүй. Намайг ажиллаж байхад ч захиалга орж ирж байгаагүй. Угаасаа барилгын засвар хийх мэргэжлийн ажилтан ч байхгүй л байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 52 хуудас/,
Гэрч Н.Зын утсаар л ярьж байсан даа. Манай менежерүүдтэй гэрээ хийгээд ажил гүйцэтгүүлж байсан. Би өөрөө яг шууд уулзаад харьцаж байгаагүй юм. Энэ компанийн захиалгаар 2022 оны 10 дугаар сар хавьцаа ******* баг дээр ухаалаг худгийн төхөөрөмж суулгасан. Дараа нь 2023 онд ************ сумын төв дээр худагт ухаалаг худгийн ухаалаг төхөөрөмж суулгаж байсан. Энд тэндгүй жижиг ажил хийдэг болохоор мартчих юм аа. Засварын ажил энэ тэр хийгээгүй ээ, ухаалаг төхөөрөмжийг л суулгасан байх гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,
Гэрч О.Б гийн Г дарга бид хоёр эхэлж очоод худгийн байдалтай танилцаад хэрэгтэй материалыг нь тооцсон. Тэгээд Г дарга Б захиралтай утсаар яриад материалыг нь Өвөрхангайн Арвайхээр сумаас замын машинаар ирсэн. Би бас яг хэн явуулсан талаар бол мэдэхгүй. Г дарга л Б захиралтай ярьж байгаад материалаа татсан. Б материал авчирч өгөөгүй ээ, багийн төвд материал авах газар байхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 247 дугаар хуудас/,
Гэрч Д.А ийн би уг худгийг 20** оны ** дугаар сараас ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл хариуцаж ажиллуулсан. 20** оны ** дугаар сарын **-ний өдөр манай ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн бөгөөд маргааш нь буюу **-ны өдөр ахмадын баяр болдог өдөр “И.М” ХХК-ний хүмүүс гээд ****** загварын шар өнгийн машинтай худаг дээр ирээд надтай уулзаад "чи гардаг юм уу" гэж надаас нэг нь асуусан. Би тэгэхээр нь "би энэ худгийг ажиллуулдаг" гэж хэлсэн чинь "энэ худгийг хаалга, дээврийг солих гэж байгаа юм" гэж хэлээд худгийн цонх, хаалганы хэмжээг аваад явсан. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нөгөө гурван залуу дахиад ******* машинтайгаа буцаж ирсэн. Ирэхдээ дээврийн төмөр, хаалга, вакум цонх, замаск зэрэг материалаа аваад ирсэн байсан. Тэгээд манай худгийн байрны цонх, хаалга, дээврийн төмрийг нь солиод дотор талын ханыг нь замаск татаад “дахиж битгий ирээрэй, одоо энэ худагт ухаалаг төхөөрөмж суулгах гэж байгаа учир дахиж худаг дээр ирээд хэрэггүй дээ” гэж надад М гээд нэг залуу нь хэлсэн учир би дахиж худаг дээрээ очоогүй ээ. Миний харж байснаар худгийн засварыг 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хийж дуусгасан. Би тэр хүмүүсийг хаанаас ирж засвар хийж өгч байгаа юм бэ гэж асуухад алтны уурхайгаас ирж завсар хийж өгч байна аа л гэж байсан. Өөрсдөө материалаа авч ирсэн. Би дээр мэдүүлсэн шүү дээ. Тэр уурхайн хүмүүсээс нэгийг нь М л гээд байсан даа. Арай өндрийг нь Б гэж байсан шүү. Харин тэр замаск будаг хийгээд байсан нь Г гээд байсан байх, жижиг биетэй залуу байсан. Тэгээд тэр Г, Б хоёр чинь өөрсдөө тэр дээврийг төмрийг сольсон юм. Манайх худгийн хойно байдаг юм. Тэгээд манай гэрээс худаг дээр юу болж байгаа нь харагддаг байхгүй юу. Намайг байхад лав Б ирээгүй шүү гэх мэдүүлэг /3 хх-ийн 3-4 хуудас/,
Гэрч Б.Б ийн би 20** онд ************ ангийг ******** мэргэжил эзэмшиж төгсөөд 200*-20** онд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 20**-20** онд А.Ж ХХК-нд хүний нөөцийн менежерээр, 20** хүүхэд асрах чөлөөтэй 20**-20** онд барилга угсралтын “И.К” ХХК-нд хүний нөөц, гэрээний мэргэжилтнээр, 20** оноос хуваариа хөдөлмөр буюу ашигт малтмал олборлох эрэл хайгуул хийх, геологийн судалгаа хийх үйл ажиллагааны чиглэлтэй “И.М” ХХК-ийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Дээрх компанийн Ч.Бгэгч нь 100 хувь хувьцаа эзэмшдэг байгаа. “И.М” ХХК нь хамгийн анх 20** оноос ашигт малтмалын эрэл судалгааны ажлаар эхэлж эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцөө батлуулж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулна, мэдээлнэ гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар баг, Баянхонгор аймгийн ****** сумын ****** дүгээр багийн ************д байгаль орчны нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулж мэдээлэх, хэлэлцүүлэх хүсэлтийг 20** оны **, ** дугаар сард явуулж байсан. Би өдрийг сайн санахгүй байна. Явуулсан бичиг нь байгаа. Дээрх явуулсан бичгийн хариу буюу багийн иргэдийн нийтийн хурлын товийг багийн ************ нар нь утсаар мэдэгдсэн. Мөн манай компанийн ажилтнууд тус ******* баг дээр ундны усны барилга байгууламжийн засвар үйлчилгээг хийж цахим худаг болгож байсан үе. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр багийн иргэдийн нийтийн хурлаар орж хэлэлцүүлээд дэмжигдсэн. Ингээд 20** оны ** дугаар сарын 26-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөөд 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс албан ёсоор Өвөрхангай аймгийн ************ сумын ******* багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манай уурхайн үйл ажиллагаа улирлын чанартай хэвийн явагдаж байгаа. Тухайн өдөр буюу 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр болсон багийн иргэдийн нийтийн хуралд миний бие өөрөө оролцож, компанийн н мэдээлэл, иргэдийн санал асуулга, цаашид хариуцлагатай хамтарч ажиллах талаар мэдээлэл солилцсон. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг манай мэргэжилтэн Э танилцуулсан. Тухайн үед ************ сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглаж шуудангаар явуулж байсан. Мөн ******* багийн ************ Б ад шуудангаар, мөн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлд компанийн н ажилтан Г гэдэг хүнээр биечлэн хүргүүлж байсан. Эдгээр явуулсан бичгүүд нь бүгд манай компани дээр эх хуваариа байгаа. Харин хариу нь албан ёсоор бичгээр ирж байгаагүй. Харин багийн ************ Б нь утсаар хурал болох өдрийн товыг мэдэгдэж байсан. ******* баг нь сумын хэмжээтэй дүйцэхэд том буюу олон хүн амтай баг. Нэг онцлог нь манай тусгай зөвшөөрөлтэй газар болон *******т 20 гаран бичил уурхай ажиллуулдаг техниктэй хүмүүс байдаг. Иргэдийн хурлаар хэлэлцүүлэх талаар албан бичиг хүргүүлэхэд 20** оны ** дүгээр сард хуралдах тухай мэдэгдсэн. Үүний дагуу хуралд оролцож мэдээлэл танилцуулга хийж байх явцад гаднаас маш олон залуучууд орж ирээд 5 боодол өвсөөр нутгаа зардаг та нар хэн бэ? Энэ хурлыг хүчингүй болго гээд тухайн хуралд сууж байсан хүмүүсийн сууж байсан сандлыг өшиглөж босгоод хурлаас гаргаж тараагаад тухайн хурлыг хүчингүй болгосон. Би энэ талаар ямар учиртай хүмүүс вэ гэдгийг тухайн сум багийн иргэн Г, О нараас асуухад манай ******* багт бичил уурхай эрхэлдэг, техниктэй хэрэгсэлтэй алтны томчууд юм гэж хэлсэн. Үүний дараа 20** оны** дугаар сард хурал зохион байгуулах талаар хүсэлт хүргүүлэхэд багийн ************ Б нь “Ойр ойрхон хурал зохион байгуулах боломжгүй. Харин улиралд хуралдах хуралд дуудъя” гэж хэлсэн. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр болсон хуралд оролцож тайлангаа тавьж танилцуулсан. Байгаль орчны үнэлгээний тайлан боловсруулдаг мэргэжлийн компаниас холбогдох бүрдүүлэх материалд багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол байх хэрэгтэй гэдэг зааварчилгааны дагуу тухайн тогтоолыг гаргуулахаар хүсэлтээ өгсөн. Тухайн тогтоолыг гаргахад заавал иргэдийн нийтийн хуралд танилцуулж иргэдээс санал хүсэлт авч хэлэлцүүлсэн байхыг шаарддаг учир тухайн хурлаар хэлэлцүүлж иргэдийн нийтийн хурлаар тогтоол гаргуулах болсон. Энэ заавал бүрдүүлэх материалын нэг хэсэг нь юм. Бид 2-ын дунд ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Харин албаны буюу нийгмийн хариуцлагын хүрээнд баг дээр хийгдэх ажил, олон нийт рүү чиглэсэн ажил, өвс ногоон тэжээл тараах, тусламж дэмжлэг, багийн засвар үйлчилгээ хийлгүүлэх зорилгоор л хоорондоо харилцаж байсан. Гэхдээ бидний харилцаж байсан харилцаа цөөхөн. Дээрх Хаан банкны ************ тоот данс нь миний эзэмшлийн данс мөн. 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************-р багийн ************ Б.Б ын эзэмшлийн Хаан банк дахь ********* дугаартай данс руу *********төгрөгийг ямар учиртай хийсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тухайн цаг хугацаанд Б нь манай компаниас ************ дугаар багийн тахир дутуу иргэний ажлын байрыг хүйтний улирал эхлэхээс өмнө засварлаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу тухайн байрных нь дээвэр, халаалт, дотор засал, цонх, хаалга зэргийг засварлаж өгсөн. Тухайн байр нь зүгээр байшингийн рам байсан. Манай компанийн зүгээс бүтэн байр болгож уг тахир дутуу иргэний ажлын байрыг өвлийн улирал болохоос өмнө засварлаж өгч үйл ажиллагаа явуулах хэмжээнд болгосон. Үүний дараа тус баг дээр ашигладаг байсан гар ажиллагаатай худгийг цахим ухаалаг худаг болгож өгсөн. Мөн мод тарих ажил дээр оролцож байсан. Тийм учир эдгээр ажилд зориулсан мөнгө байгаа байх. Мөн би баг дээр хямдхан овьёос ирчихсэн байна гэхэд нь би овьёос худалдаж авч өгч байсан. Эдгээр ажлуудад зориулсан л мөнгө байгаа. Тэрнээс надад Б хувийн харьцааны улмаас өгөөгүй. Тийм учир би дээрх дансныхаа гүйлгээг дахин нягталж байгаад баримтуудаа авчирч байгаад дахин мэдүүлэг өгье. Манай компани 2022 онд Өвөрхангай аймгийн ************ суманд ************ дугаар багт худгийн байр засварлах ажлыг хийсэн юм. Тухайн байр нь нэлээн хуучны байр байсан бөгөөд дээвэр, шал, хана зэрэг иж бүрэн засварын ажил хийсэн. Энэ ажлыг хийж байх явцад ажилтай холбоотой зардлыг тухайн үед компани мөнгө байхгүй байсан учраас өөрийн Хаан банкны ************ дугаартай данснаас ************ дугаар багийн дарга Б руу *******төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь тухайн үед баг дээр хийж байсан ажлыг дуусгах, бараа материал авах, дуусгах зорилготой байсан. Манай компани нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Өвөрхангай аймгийн ******* суманд худгийн байрыг бүрэн засварлаж, цахимжуулсан. Багийн малчин иргэдэд өвс, ногоон тэжээл тарааж, өгч байсан. Багийн нэн ядуу зорилтот бүлгийн 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байсан. Одоо ч гэсэн төлж байгаа. Багийн төв дээр гал түймэр, үерт өртсөн айлуудад 5 ханатай гэр авч өгч, тохижуулсан. Бөгөөд эдгээр ажлуудыг гэрээ байгуулахгүйгээр 20**-20** онуудад хийж гүйцэтгэсэн юм. Ухаалга худгийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг “И.Б" ХХК-аар гүйцэтгүүлж байсан юм. Манай компани Өвөрхангай аймгийн ************ сумтай 20** онд Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ, 20** онд Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Манай ажил 20** оны ** дугаар сарын ***-ны өдөр уурхайн бичиг баримтыг улсын комисст хүлээлгэн өгч, үйл ажиллагаа эхэлсэн. Энэ ажлуудыг гэрээний дагуу санхүүжүүлж гүйцэтгээд явдаг байсан. Манай компани Өвөрхангай аймгийн ************ сумын засаг даргын тамгын газартай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд тухайн ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэхгүйгээр хийж гүйцэтгэж байсан компани болон тухайн ажлыг зохион байгуулж байсан комисст нь мөнгийг шилжүүлж өгч байсан. Манай компанийн уул уурхайн үйл ажиллагаа * дугаар сараас эхлээд ** дугаар сарын сүүл хүртэл явагддаг юм. Тэр хугацаанд манай компанийн зүгээс сумын малчдаас сүү, цагаа идээ, махаа худалдаж авдаг байсан гэх мэдүүлэг. /1хх-ийн 97-98, 100-101 хуудас/,
Гэрч М.Э ын И.М ХХК-ийн захиалгаар манай компани 2023 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн. Иргэдийн нийтийн хурлаар танилцуулга хийсэн. Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг Төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаагүй тохиолдолд уулын ажил эхлүүлэх олборлолт явуулах боломжгүй. 20** оны ** дүгээр сард болсон Багийн нийтийн хурлаар тайлангаа танилцуулсан би өөрөө очсон. Ингээд 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр хурлаар дахин танилцуулсан. Би гэхдээ тухайн үед хуралд оролцоогүй. Тухайн үеийн хурлын тэмдэглэл дээр оролцсон хүмүүсийн нэрс байдаг гэх мэдүүлэг. /3хх-ийн 197-198 хуудас/,
Гэрч Л.М ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Гүний худгийг мэднэ.А гээд суга таягтай ах ажиллуулдаг байсныг мэднэ. Багийн төв дээр манай хадам аавын гэр байдаг. Хадмын гэртэй нэг гудманд уурын зуухны худаг байдаг учир хадмынх тэр уурын зуухтай ойрхон учраас усаа авдаг. 20** оны ** дүгээр сарын үед гэж санаад байна Б.Б над руу утсаар яриад “худаг дээр засвар хийх гэж байна ирээд ойр зуурын шороо, хайрга зөөгөөд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би хадам ааваас худалдаж авсан Портер машинаа унаад Бын ажил дээр очсон. Б.Б тэр үед ажил дээрээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр хээрээс Портер машины ачааны тал орчим хайрга ачаад Д.А ийн ажиллуулж байсан худгийн зүүн талд нь Б “И.М” ХХК-аас хоёр хүн засварын ажил хийх юм яриад байсан. Ямар хүмүүс засвар хийж байгааг нь би хараагүй. *******ийн нүүрсний уурхайн хажууд байдаг пүүний тэр хавиас Б.Бын хамт явж худгийн хаалгыг аваад худаг дээр буулгасан. Хаалгыг хэн худалдаж авсан, үнэ хөлсний талаар мэдэхгүй ээ, замын унаанд тавиад явуулсан байсан. Нэг танихгүй нүүрсний жолоочоос л очиж авсан. Харин хайргыг бол хээрээс ачсан. Хайргыг үнээр авна гэж байхгүй ээ. Өөр худагтай холбоотой ажил хийгээгүй. Б.Баас бэлнээр 500000 төгрөгийн зардал авсан. Би тэр мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Миний портер машин оношилгоонд ороогүй учир аймгийн төв рүү орж ирэх боломжгүй л дээ. Би Б.Бын мэдүүлж байгаа шиг аймгаас бараа материал, усны сав зөөж байгаагүй. Надад бас 500000 төгрөгийн ажлын хөлс өгсөн. Тэр нь хайрга зөөсөн, хаалга *******ийн нүүрсний уурхайн пүүнээс ойртуулж зөөсний хөлс байгаа юм гэх мэдүүлэг. /3хх-ийн 201-202 хуудас/,
Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Өмнөх мэдүүлэгт бол сайн санахгүй байна. Мэдэхгүй байна гээд мэдүүлсэн байгаа. Тэгээд би өөрөө Авлигатай тэмцэх газар байтугай цагдаад ч мэдүүлэг өгөөгүй байсан учир сайн мэдүүлээгүй юм. Ерөнхийдөө бол тэр худгийн засварын үйл ажиллагаанд зарцуулсан. Багийн төв дээр хоёр худаг байдаг. Багийн захиргаанд харьяалагддаг байсан худгийг А эд уг худгийг хариуцуулж өгөөд 20** оны ** дугаар сараас хойш А ах худгийг ажиллуулж байгаад хүйтэн сэрүүн орж байна ах нь сууж чадахгүй шүү гэхээр нь би “И.М” ХХК-ийн захирал Б гэх хүнд хандаж худгийг засварлаж өгөөч гэж хүсэлт аман байдлаар гаргасан. Тэгсэн Б тулгамдсан асуудал байгаа юм бол засвар үйлчилгээг нь хийгээд гүйцэтгээд өгье гэсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр худаг засварын ажил эхэлсэн. Тэгээд багийн засаг захиргаа хүн хүч муутай байсан. Засварын ажлыг компани гардаж хийгээд, харин барилгын материалыг нь Өвөрхангай аймгийн төвөөс багийн иргэн Л.М гэж хүнээр авч ирүүлж байсан. Энэ хүн портер машинтай бөгөөд компанийн хүмүүс нь бараа материалаа өөрсдөө худалдаж аваад М болохоор өөрийн машинаар аймгаас тэр барилгын материалыг нь авч ирсэн юм. Тэгээд бас барилгын хогийг нь цэвэрлэсэн. Мөн худгийн засвар хийгдэж байхад усны савыг нь солих болоод М явж усны сав аймгаас авч ирсэн. Тэгээд тэр усны савыг худагт байрлуулсан хүн дотор нь багтахгүй болсон учир халаалтын тен зэргийг Моор аймгаас авхуулсан. Ингээд тээврийн хөлс, болон барилгын хог цэвэрлэсэн төлбөр. Худгийн усны сав, цахилгаан халаагуурын үнэ гээд нийтэд нь *******төгрөг болох юм байна гэж М надад хэлсэн учир би Бтэй утсаар яриад М гэж хүний цалинг өгөх хэрэгтэй байна аа гэсэн чинь Б хөдөө сүлжээгүй байна. Чи наагуураа аргалж байгаач гэж хэлэхээр нь би эхлээд өөрт бэлэн байсан *******төгрөгийг Мид өгөөд дараа нь Бээс *******төгрөгөө нөхөж авсан юм. Энэ миний цалин л байсан. Надад цалингаас өөр орлого байхгүй. 20** оны **-р сарын цалингаа л М ид өгсөн. Хаан банк дахь ********* дугаартай дансаар авдаг. Манай эхнэр Архангай аймагт цэцэрлэгийн багш хийдэг. Манай гэр бүлийн хүнд цалингаас өөр орлого байхгүй гэх мэдүүлэг. /2хх-ийн 230 хуудас/,
Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... Ажил үүрэгтэй холбоотой үнэн зөв мэдүүлэг өгсөн нь дээр байх гэж бодож байна. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ************ сумын ** дугаар багийн төв дээр байрлах гүний худгийн байрыг 20*** оны ** дүгээр сард засварласан, худгийн байрны засвар дууссаны дараа 20** оны ** дугаар сард ухаалга худгийн төхөөрөмж суурилуулсан. Тэр өвөл галаа түлж чадахгүй байна гэхээр нь худгийн байрыг халаах автомат төхөөрөмж суурилуулж өгсөн. Б.Б ад шилжүүлэн өгсөн *******төгрөгийг худгийн байрны засварын ажилд зориулж шилжүүлсэн байгаа, түүнээс тогтоолд дурдсан шиг санаа зорилгоор шилжүүлж өгөөгүй. Надад ямар зүйлд зарцуулсан талаар хэлээгүй. Сум дээр барилгын материал байдаггүй болохоор тэр үед Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвөөс барилгын материалыг нь татаж байсан. Тэгэхээр барилгын засвартаа л зарцуулсан байх, дээврийн төмөр авч ирэхэд портер хэрэг болсон чинь портер баг дээр байхгүй байна гэж ярьж байсан. Тэгэхээр аймгаас ачаа ачих машин авч ирж ачаагаа зөөсөн байх. Нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажлуудаа хийж байгаа. Гэрээнд тусгагдсан ажлаас гадна нэн ядуу айлын хүүхдийн сургалтын төлбөр, сумын хэмжээнд 20** онд өвс ногоон тэжээл малчдад 5000 боодлыг тараасан. 20** онд 3000 боодол өвс тараасан, галд өртсөн нэг айлыг иж бүрэн гэр тавилгатай болгож, хүүхдүүд нь хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Бас үерт автсан айлд эд материалын туслалцаа үзүүлсэн. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар үнэлгээг бүс нутгийн иргэдэд танилцуулахаар заасан байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар Иргэдэд үнэлгээний тайлангаа танилцуулсны дараа энэ компани үнэлгээг танилцуулсан гэх утга бүхий тогтоолыг Иргэдийн нийтийн хурлаас гаргаж өгч, анхаарах болон нэмж оруулах саналыг тогтоолд тусгадаг. Хурал нь ** зөвлөлийн гишүүнтэй, хурлын даргаа сонгоод хурал даргалагчаас гарч байгаа тогтоол байдаг. ******* багийн хурлаас гарч байгаа актуудыг ************ сумаас ажилтнууд ирж хянадаг юм байна лээ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж, мэдээлсний дагуу гарсан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол нь Б ад огт хамаагүй, тогтоол гаргах процесст багийн ************ оролцдоггүй. Б аас надад манай багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн худаг ажиллуулдаг, худгийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг, энэ худгийн байрыг засварлаад байрыг нь засаад өгөөч гэх хүсэлтийг амаар надад гаргаж өгсөн. Тэр үед баг дээр Б аас өөр албан тушаалтан байдаггүй байсандаа. Тэгээд би өөрийн биеэр очиж худагтай танилцаад засварлаж өгье гэж шийдээд засварыг нь хийж өгсөн. И.М ХХК-ийн ажилтан болох Б, Г нар засварын ажлыг хийж байсан. Тусалж байсан хүмүүсийг нь бол мэдэхгүй байна гэх мэдүүлэг /3хх-ийн242-243/,
Өвөрхангай аймгийн ************ сумын ************, “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 20** оны ** дугаар сарын***-ны өдрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 106-109/,
Өвөрхангай аймгийн ************ сумын ************, “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын Байгаль орчныг хамгаалах уурхай ашиглахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ / 1хх-ийн 110-113 хуудас/,
И.М ХХК-ийн гүйцэтгэх захирал И.БХХК нарын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн №*/** дугаартай ухаалаг худгийн төхөөрөмж суурилуулах гэрээ /1хх-ийн 114-117 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 235-240 хуудас/,
Б.Бын ашигладаг Б.Б нэртэй ********************************* хаягтай фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 230-234 хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн Б.Бын эзэмшлийн Хаан банк дахь ********* дугаартай данс, Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 9, 33, 75 дугаар хуудас/,
20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг Өвөрхангай аймгийн ************ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Дгээс гаргаж өгсөн мэдээлэл баримт бичиг /1 хх-ийн 5-22 хуудас/,
Өвөрхангай аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “И.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **/** дугаартай албан бичгээр хүргүүлсэн “Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх” тухай хүсэлт/1 хх-ийн 104 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “И.М” ХХК болон гэрчүүдийн иргэний бүртгэлийн талаарх мэдээлэл, баримт бичиг /2 хх-ийн 117-207 хуудас/,
И.М ХХК-ийн №************ дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 129 хуудас/,
Шүүгдэгч Б.Б ын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 122 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 123 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 127 хуудас/,
Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 124 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 125 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2хх-ийн 128 хуудас/,
Өвөрхангай аймгийн ************ сумын *******ийн эмнэлгийн 20** оны 0**дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай Д.Тнь 20** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хүртэлх хугацаанд тус багийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн болох нь үнэн болно. Онош: Үений үрэвсэл /М15/, хавсарсан онош зүрхний цусан хангамжийн дутагдал /I25.1/Өвчний түүхийг хавсаргав гэсэн албан тоот /3хх-ийн 229-237/,
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/** дугаартай И.М ХХК-ний холбогдох дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг хавсаргаж ирүүлсэн албан тоот /3хх-ийн 239-250, 4хх-ийн 1-90 хуудас/, зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхэд шүүгдэгч Б.Б нь 20** оны ** дүгээр сарын **-ын өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ Б.Бын Хаан банк дахь түүний эзэмшлийн ********* дугаартай дансанд өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай данснаас ************ төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч,
Шүүгдэгч Б.Бийг И.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн *****, ****** алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор ************ дугаар багийн ************ Б.Б д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн ************ дугаартай данснаас ************ төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийн шинж нь:
Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэмт хэргийн бүрдэл хангагддаг.
Мөн шүүгдэгч Б.Б ыг Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байх үедээ 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б.Бийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай хувийн данснаас ************ төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн ************ыг 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хуралдуулж хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэх боловч
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн н эрх бүхий албан тушаалтан”, 4.1.7-т “бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч” гэж хуульчилсан ч,
Шүүгдэгч Б.Бын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт ”Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны ************ болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ”,
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна”,
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.
Шүүгдэгч Б.Бад Баянхонгор аймгийн ********** , Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн ********, ******* алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох бүрэн эрх ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байсан шүүгдэгч Б.Б д хуулиар олгогдоогүй.
Шүүгдэгч Б.Б ийг И.М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн ************ сумын нутагт орших ******** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн *********, *********** алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих ************ сумын ************ дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор ************ дугаар багийн ************ Б.Б д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн ************ дугаартай данснаас ************ төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэрэгт үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б ыг Өвөрхангай аймгийн ************ сумын ************ дугаар багийн ************ар ажиллаж байх үедээ 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б.Б ийн эзэмшлийн Хаан банк дахь ************ дугаартай хувийн данснаас ************ төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн ************ыг 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хуралдуулж хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай хүрэлцэхүй ч нотлоогүй байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Х овгийн Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б овгийн Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйл зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”
Тус хуулийн 1.8 дугаар зүйл зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхээс дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувдын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх гаргасан “Шүүгдэгч Б.Б нь ************ төгрөгийг худаг засварын ажилд зориулж өгсөн. Б.Б нь тухайн мөнгийг хувийн ашиг сонирхолдоо зориулаагүй, худгийн засварт зориулсан байна. Б.Бийн зүгээс өгсөн ************ төгрөгийг авлигын шинж чанаргүй гэж үзэж байгаа учраас гэм буруугүй гэж үзэж байна. Мөн Б.Б нь тухайн мөнгийг худгийн засварт зарцуулсан нь тодорхой байгаа учраас гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүй болно.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ЭНХ-АМГАЛАН
А.ҮҮРИЙНТУЯА