Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2023/00024/И |
Дугаар | 148/ШШ2023/00139 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2023/00139
2023 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2023/00139 | ******* ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* сум 6 дугаар *******, *******, 3 дугаар *******, 016 *******од байрлах ******* аймгийн ******* ******* -ийн ******* сум дахь /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* *******, ******* сум 5 дугаар *******, , 3 дугаар *******, 145 *******од оршин суух хаягтай, овогт ийн /РД: /-д холбогдох
2 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, 1 ширхэг өсгөгчтэй хөгжим, хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийг шууд төлөөлөх эрхтэй этгээд болох Г.,
Хариуцагч: Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би ******* аймгийн ******* сумын хөгжлийн ******* холбоонд 2017 оноос хойш ажиллаж байна. 2017-2022 он хүртэл би Б. даргатай хамтарч ажиллаж ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн хөгжлийн ******* таван холбоо нэгдэж, бүх сумдыг тэргүүнтэй болгож, би ******* аймгийн ******* сумын тэргүүнээр сонгогдсон. Би Б. даргатай удаа дараа уулзаж энэ байгууллагуудаас өгсөн компьютер, принтерийг өгөөч гэж удаа дараа хэлэхэд намайг үл ойшоож, хэл амаар доромжилсон. Иймд 2 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, ий өгсөн 2,000,000 төгрөгийн тайлан, 1 өсгөгчтэй хөгжим зэрэг нийт 3,780,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөгжмөө биетээр нь авна гэв.
2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2017 оноос хойш энэ холбоог удирдан зохион байгуулж байсан. Энэ Г. гэх хүн мөнгө төгрөгийн ийм асуудалтай. Ийм учраас Хашбаатар гэх хүн энэ хүнийг болиул идэж уугаад байна гэсэн болохоор би Г.ыг ажлаас нь халж, өөр хүнийг ажилд авсан. Хаан наас өгсөн компьютерыг авсан. Тэр компьютерыг би өөрөө аваад айлуудаар явуулсан. Г. гэх хүн бол хөгжлийн ******* иргэдэд зориулагдсан юмыг зориулалтынх нь дагуу ашигладаггүй. Далд хий, далд хий л гээд байдаг учраас би тэр компьютерыг аваад нэг ч гэсэн хүн юм сурсан нь дээр гэж бодоод хөгжлийн ******* хүмүүсийн гэрт нь ээлж, ээлжээр аваачиж сургасан. Одоо тэр компьютер айл айлаар дамжиж явсаар байгаад вирустсан гэсэн. Төрийн наас өгсөн компьютерын хувьд ерөөсөө асааж үзээгүй. Төрийн анд хандахад манай бүх мэдээлэл байдаг учраас манай нэг дээр ирээд янзлуулаарай гэсэн. Би бол компьютерын талаар мэдлэггүй хүн шүү дээ. Ер нь бол би эдгээр компьютер, принтерийг ******* аймгийн байгууллагуудаар орж гуйж авсан. Үүнээс биш энэ хүмүүсийн мөнгөөр авсан зүйл байхгүй шүү дээ. ий өгсөн мөнгөнд энэ хүн халдаад байна гэхээр нь коронавирусын үед хандив болгоод ******* суманд 1,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 1,000,000 төгрөгийг тэргэнцэртэй хүмүүст гэрийнх нь үүдэнд тэргэнцрийн зам хийж өгсөн. 1,000,000 төгрөгийг энэ олон хөгжлийн ******* хүмүүст яаж бүгдэд нь зориулахаа мэдэхгүй байсан учраас би тэргэнцрийн зам хийж өгсөн. Компьютерыг нь аваачиж өгөх гэсэн чинь би ингэж авахгүй Б.ийг чинь шүүхэд өгсөн байгаа. Үүний дараа хараарай гэж сүрдүүлдэг. Би шүүхийн байгууллагыг хүнийг айлган сүрдүүлдэг газар биш гэж боддог. Бас үнэмлэхийн мөнгө гээд нэхсэн байсан. ******* сум 100 үнэмлэх өгсөн бол буцаагаад авдаг ийм л байсан. 1 ширхэг компьютер, 1 принтерийг нь одоо өгч болно. 1 компьютер нь одоо надад байхгүй тул зөвшөөрөхгүй байна. ий өгсөн 2,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан тайлангаа өг л гэж нэхээд байна. Би тайланг нь өгөхгүй. Энэ хүн миний доор ажиллаж байхад өөрөө тэр мөнгийг захиран зарцуулж байсан учраас яаж зарцуулж байсныг нь өөрөө мэдэж байгаа. Хөгжмийн тухайн бол ******* гийн зааланд нэг тэмцээн зохиогоод манай нэг хөгжлийн ******* иргэн барьж яваад унагаагаад ******* гийн зааланд үлдээсэн. Миний хувьд 1 компьютер, 1 принтерийг өгөх боломжтой. Хөгжим эвдэрсэн тул өгөх боломжгүй. 2,000,000 төгрөгийн тайланг сэлэнгэ зар дээр тавьсан байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс хариуцагч Б.д холбогдуулан гаргасан 3 ширхэг компьютерын үнэ 1,500,000 төгрөг, 1 ширхэг принтерийн үнэ 100,000 төгрөг, хандивын мөнгө 2,000,000 төгрөг, 1 ширхэг өсгөгчтэй хөгжмийн үнэ 180,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр 2 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, 1 ширхэг өсгөгчтэй хөгжим, хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай болгон өөрчлөв.
Шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлагаас 1 ширхэг (Төрийн наас хандивласан) компьютер, 1 ширхэг принтерийг (Хаан наас хандивласан) гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 ширхэг компьютер, 1 ширхэг өсгөгчтэй хөгжим, хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б. нь тухайн үед эдгээр эд хөрөнгүүдийг хариуцаж байсан тул буцааж өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж,
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан: ...Төрийн наас хандивласан 1 ширхэг компьютер, 1 ширхэг принтерийг өгнө. Хаан наас хандивласан 1 ширхэг компьютер, 1 ширхэг хөгжмийг үйл ажиллагаанд зарцуулсан тул хариуцахгүй, хандивын 2,000,000 төгрөгийн тайланг ******* зар дээр тавьсан байгаа тул тайланг гаргаж өгөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
2. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан ХААН ны ******* ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5675/470 дугаартай 2018 онд акталсан хөрөнгөөс 1 ширхэг компьютер, 1 ширхэг принтерийг танай байгууллагад хандивласан нь үнэн болно гэсэн албан бичиг, түүнд хавсаргасан гэрэл зураг, Төрийн ны ******* ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 321/1080 дугаартай ...нийгмийн хариуцлагын хүрээнд акталсан 2 компьютерыг ******* аймгийн ******* ******* холбоонд хандивласан нь үнэн болно гэсэн албан бичиг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр өгсөн хүлээн зөвшөөрсөн тайлбараар нэхэмжлэлийн зүйл болох 2 ширхэг компьютер, 1 ширхэг принтерийг ******* аймгийн ******* ******* -ийн ******* сум дахь д Хаан болон Төрийн наас хандивласан, 1 ширхэг өсгөгчтэй хөгжмийг үйл ажиллагаанд зориулан худалдан авсан, 2,000,000 төгрөгийг Улсын Их Хурлын Н. нь холбоонд хандивласан үйл баримт тус тус тогтоогдож байна.
3. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлэх тухай заасан бөгөөд 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ:
111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж заажээ.
Үүнээс үзвэл Хаан болон Төрийн наас 2 ширхэг компьютер, 1 ширхэг принтерийг ******* аймгийн ******* ******* -ийн ******* сум дахь д шилжүүлснээр тухайн эд хөрөнгүүдийн өмчлөх эрх тус д шилжсэн байна.
Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар 1 ширхэг өсгөгчтэй хөгжмийг үйл ажиллагаанд зориулан худалдан авснаар тус тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болжээ.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар ******* аймгийн ******* ******* -ийн ******* сум дахь нь дээрх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
4. Шүүх хуралдаанд хариуцагч Б.ээс Төрийн наас хандивласан 1 ширхэг компьютер, Хаан наас хандивласан 1 ширхэг принтерийг буцааж өгөхийг зөвшөөрсөн тул дээрх эд хөрөнгийг хариуцагч Б.ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад эд хөрөнгө болох 1 ширхэг компьютер, 1 ширхэг өсгөгчтэй хөгжим зэргийг хариуцагч Б.ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл д хандивласан эд хөрөнгийг ийн тэргүүн хариуцна, эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд үнийг төлөх үүрэгтэй гэсэн нь нотлох баримтаар нотлогдсонгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд 1 ширхэг компьютер (Хаан наас хандивласан), 1 ширхэг өсгөгчтэй хөгжмийг хариуцагч Б.ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан бөгөөд Хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай шаардлага нь энэ үндэслэлд хамаарахгүй буюу шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ийн /РД:/-ээс 1 ширхэг (Төрийн наас хандивласан) компьютер, 1 ширхэг принтерийг (Хаан наас хандивласан) гаргуулж, нэхэмжлэгч ******* аймгийн хөгжлийн ******* холбоо -ийн ******* сум дахь /РД:/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 ширхэг компьютер, 1 ширхэг өсгөгчтэй хөгжим, хандивын 2,000,000 төгрөгийн зарцуулалтын тайлан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН