Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

   2025       10          01                                         2025/ШЦТ/115                                  

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ж-ын О-д холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ..... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ....., ..... хүүхдийн хамтаар Д аймаг, Д сум, .... дүгээр баг, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ж-ын О /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь “Х” ХХК-ийн эзэмшлийн .......... улсын дугаартай, цагаан өнгийн А маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 10 дугаар сард задаргаанд зарж, хувьдаа ашиглаж 9,500,000 төгрөгийн хохирол учруулж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь “Х” ХХК-ийн эзэмшлийн .......... улсын дугаартай, цагаан өнгийн А маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 10 дугаар сард задаргаанд зарж, хувьдаа ашиглаж 9,500,000 төгрөгийн хохирол учруулж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 15-17/, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 25/09-218 дугаартай албан бичиг  /хх-ийн 63-64/, Ж.О-ийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансны 2024  оны 08 дугаар сарын 01-ээс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-121/, Ж.Отгонхүүгийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот дансны хуулганд үзлэг хийсэн “... хэрэг учрал болохоос 2024  оны 08 дугаар сарын 01-ээс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 удаагийн гүйлгээгээр нийт 3,660,000 төгрөг шилжүүлсэн байна. ...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 152/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 165-168/, шүүгдэгч Ж.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 174-175/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Ж.О-гээс 5,840,000 төгрөгийг гаргуулан хохирогч   З сум ... дугаар баг Өртөөний ...... тоотод оршин суух, Б овогт Г-гийн М /РД:, утас:/-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Ж-ын О-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын О-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар шүүгдэгч Ж.О-гээс 5,840,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д. З сум .... дугаар баг ............. тоотод оршин суух, Б овогт Г-ийн М /РД: /-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.БОЛОРМАА