Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

 

 

 

2025       08        12                               2025/ШЦТ/203

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.О даргалж, ерөнхий шүүгч, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом, 

Улсын яллагч: Б.Буяндалай,

Иргэдийн төлөөлөгч: М.Мөнх-Од,

Гэрч: Ц.Ш,

Шүүгдэгч:Г.А, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г.Ат холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, ******, ****** боловсролтой, ******** мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл **, ******  хамт, Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар баг ** дүгээр гудамж, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Г.А, регистрийн дугаар: **********/,

 

      Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 20** оны ** дугаар сарын **, **-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн ********** сумын **** дугаар баг, ***** байрны *** тоотод оршин суух иргэн Т.Ш ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш руу утсаар холбогдож “та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно”, “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1.000.000 төгрөгийн яаралтай хэрэг байна” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хясан боогдуулах аргаар 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 20** оны ** дугаар сарын ***-ноос эхлээд гэрч гээд байгаа Т.Штой холбоотой гомдол манай дээр ирсэн. Тухайн үед удирдамж батлуулаагүй байсан болохоор Засаг дарга байсан Д гэдэг хүн өгсөн байдаг. Түүнээс хойш ломбарьдуудтай холбоотой гомдол манай дээр ирдэг боловч бичгээр гаргаад өгдөг хүн байдаггүй байсан. Тэгээд тухайн үед мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах хууль шинэчлэгдээд 2024 оны 03 дугаар сарын 01-нээс ломбарьдуудын хүү 4,5 хувиас дээш байхгүй тухай албан ёсоор баталгаажуулж дээд шүүхийн тайлбар ирсэн байдаг. Түүнтэй холбогдуулаад Өвөрхангай аймгийн төрийн сангийн хэлтэс буюу санхүүгийн зохицуулах хорооны байцаагч нартай хамтраад энэхүү шалгалтыг хийх дүгнэлтэд хүрсэн байдаг. Уг шалгалтын комиссыг кораногийн үед бид нар ломбарьдуудын хүүтэй холбогдуулаад хяналт шалгалт хийхээр  төлөвлөж байсан. Тэр бүрэлдэхүүнээрээ явсан. Тухайн үед Засаг даргын орлогч С гэдэг хүн байсан. Тэр удирдамжийн эхийг би боловсруулаад төрийн захиргаа эрх зүйн газрын Н, тухайн үеийн Засаг дарга Д гуайгаар батлуулах гэсэн боловч ажилтай байгаад 2, 3-н хоног хүлээсэн. Д гуай байхгүй болохоор тухайн үед дөнгөж С гуай томилогдсон байсан юм байна лээ. Тэгээд би өөрөө орж тэрийг батлуулаад С гуай өөрөө надад бичиг хийж өгөөд чи ажлын хэсэгтээ гарна шүү ганцаараа явахгүй шүү гэсэн юм ердөөсөө байхгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Н бид 2-н харилцан ярианы скрийншот хийсэн хэсэг дээр байдаг. Н албажуулаад гараад ирсэн. Тэгээд бид нар ажлын хэсэгт оролцсон хүмүүстэйгээ ярилцсан. Тухайн өдөр онцгой байдлын газрын байцаагч С гэдэг хүнтэй холбогдсон. С яг энэ өдрүүдэд ажилтай байна. Явж чадахгүйн гэсэн. Стандарт хэмжил зүйн газрын даргатай холбогдсон боловч Д гэдэг хүн томилогдсон боловч декрет амралттай байгаа. Өөр хүн томилж өгнө гэсэн. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хэдүүллээ хэвлэл мэдээлэлд хандаад ийм учиртай шалгалт хийжээ гээд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр бид нар очоод ийм ийм шалгалт авч байна шүү гэдэг байдлаар мэдээлэл өгсөн байдаг. Тэгээд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр манай хөгжлийн бэрхшээлтэй 99-н эмэгтэйд зориулсан арга хэмжээтэй байсан. Тухайн *-ны өдрөө хийж чадаагүй. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хянал шалгалтын ажиллагааг явуулсан. Тухайн үед хамгийн түрүүнд гэрчээр дуудагдаад байгаа Т.Ш гуайнд очсон. Очихдоо Үруу ярьсан чинь би ажилтай болчихоод байна. Амраа эгч би өөр хүн явуулъя гээд цагдаа хэн ч гэсэн билээ миний танихгүй хүн ирсэн. Тэгээд бид 3 гэрт нь орсон. Бид нар гэрт нь орох гээд сууж байсан чинь 1 тэргэнцэртэй таягтай хүн сууж байсан. Бид нарыг хаалгыг нь нүдсэн чинь онгойлгосон. Тэгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх судалгаа хяналтын хуудсаа танилцуулсан чинь эгч нь халамж барьцаалсан зээлийн үйлчилгээ явуулахгүй байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд битгий явуул гээд байгаа. Тийм учраас ерөөсөө явуулахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би танд зөвшөөрөл байна уу? гэсэн чинь хүүхдүүд авах гэж байгаа. Хүүхдүүд л гээд байсан. Тухайн үед ойлгохдоо хүүхдүүд нь энэ үйл ажиллагаанд нь тусалдаг юм байна даа гэж бодсон. Бид нар нээх айхтар тэнд удаагүй. Тухайн үед өөр өөрсдийн чиглэлийн юмыг хараад явсан. Уул үйлчилгээний байгууллагууд нэгдсэн стандарт гээд галын хор, мэдээллийн сан, кассын машин нөатын баримт мөн камержуулах гэсэн стандарт байсан боловч аль ч төрлийн стандарт хангаагүй байсан. Танайх хангахгүй байна шүү гэсэн чинь бид нар ерөөсөө явуулахгүй байгаа гэсэн. Миний дүү эгч ерөөсөө сайн дурын байгууллага шиг ерөөсөө явуулахгүй байгаа. Дахиж мөнгө төгрөг зээлэхгүй гэсэн. Тэгээд стандарт хэмжил зүйн газрын байцаагч охин та ломбарьдын үйл ажиллагаа явуулдаг бол танд алт мөнгө жинлэдэг дэнс байна уу? гэсэн чинь тийм юм байдаггүй. Би халамжийн үйлчилгээ явуулдаг. Халамжийн мөнгө барьцаалдаг. Би алт мөнгө авдаггүй гэж хэлсэн. Тэгээд бид нар гарсан. Тэр айлаас гараад тэр цагдаа залуу явсан. Тэгээд П хэн билээ тэр охин бид хоёр 6-н ломбарьдаар орсон. Тэгэхэд Т.Ш гуай шиг халамжийн мөнгө барьцаалдаг, хүүхдийн мөнгө барьцаалдаг тийм юм огт хэлээгүй. 2 ломбарьд бид нар мөнгөгүй байгаа. Тэгээд ашгаа хийж чадахгүй байгаа гэсэн. Тухайн ломбарьдууд яг стандарт боломжоороо хангасан камертай мэдээллийн самбартай гэрээний эх хувь 2 хувиараа үйлдэгддэг. Буцаагаад залгах утасны дугаар камер бүгдээрээ байсан. Ингээд тухайн шалгалтууд өнгөрсөн. Прокурорын яриад байгаа шиг 20** оны ** дугаар сарын **-ноос ***-ны өдрүүдэд хяналт шалгалт явуулаагүй. Бид нар **-нд хяналт шалгалт явуулсан байдаг юм. Тэгээд хяналт шалгалтаар орсны маргааш нь билүү Т.Ш гуай өөрөө над руу залгаад А ээ манай хүүхэд уурлаад байна. Чи манай гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн байна. Чи орж ирж зураг авах ёсгүй байсан байна. Чи тийм хууль бус ажиллагаа явуулсан байна. Чи прокурорын зөвшөөрөл авсан байх ёстой юм байна гээд манай хүүхэд уурлаад байна гэсэн. Тэгэхээр нь эгчээ танд гомдол санал байгаа бол хандаарай гэсэн. Тэгсэн чинь тэр хүн өөрөө над руу найзын хүсэлт явуулсан. Тэгээд явуулчхаад 6-н ширхэг *********  дэлгүүрт ажилладаг байсан зургаа явуулсан байна лээ. Би за гэсэн байдаг. Энийг шүүх бүрэлдэхүүнд нотлох баримтаар хангаж өгөөч гэсэн боловч аваагүй. Түүнээс хойш Т.Ш гуай дахиж залгаснаа чи ер нь намайг оролдоод байна. Манай хүүхэд тагнуулд ажилладаг шүү. Би сайн дурын ажил хийж байхад чи намайг ингэж байна гэж ярьсан. Тэрийг 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тэмдэглэлдээ тусгаад тухайн ажил дууссан байдаг юм. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Төрийн банкны хажуугаар явж байсан чинь Т.Ш гуай ****** гэсэн машинтайгаа зогсож байсан. Тэгээд энэ хүн чинь үйл ажиллагаа явуулахгүй гээд байгаа шүү дээ. Яагаад ингэж байгаа бол гэсэн **** өрөөнд нь маш удаан суусан. Тэгснээ аягүй олон хүмүүс машин дотор нь картаа барьцаалж байсан. Тэгээд энэ хүн чинь ажиллагаа явуулахгүй байгаа хэрнээ ажиллагаа явуулж байгаа юм байна гэсэн чинь тухайн үед хуучин цагдаагийн газар байдаг байсны хажуу талд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн дурын ажиллагаа явуулдаг Ц гээд тэргэнцэртэй эгч байдаг. Тэр эгчийн туслах нь Т.Ш гуайд мөнгөө өгсөн чинь туслах нь жил гарны дараа миний мөнгийг өгөхгүй байна. Миний иргэний үнэмлэхийг өгөхгүй байна гэсэн гомдлыг гаргаж ирсэн. Тэгээд та тэгвэл гомдолтой байгаа юм бол тайлбар мэдээлэл авъя гэсэн боловч тухайн хүний биеийн байцаалтыг үзсэн чинь оюуны хомсдолтой хүн байсан. Тэгээд ийм материал явж байгаад 22-ны өдөр тухайн үед хяналтын прокурор байсан Д прокурортой яриад энэ хүн ингээд үйл ажиллагаа явуулаад байх шиг байна. Хориотой гэрээ хийгээд байх шиг байна гэсэн чинь Д прокурор тэгвэл итгэмжлэлийг нь гаргуулж үзье гэсэн. Тэгээд **-ны өдрийн **-ийн үед ч итгэмжлэлд үзлэг хийх зөвшөөрөл гарсан. Тэгсэн чинь бүх нотариатууд нь хаачихсан ажиллахгүй гээд ямар нэгэн байдлаар шалтаглаад байсан. Тэгээд ямартай ч энэ ажлаа эхэлье гээд прокурор нь танилцсан. Би бодоод байхад хууль шүүхийн байгууллагад хамгийн шударга байж чадсан прокурор нь Д прокурор. Т.Ш гуай бараг ** жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч энийг шалгая. Энэ буруу зөрүү болоод байх шиг байна гэдгийг шалгах нэг ч газар байгаагүй. Тэгээд Д прокурор бас хөөрхөн шударга байна даа гэж бодсон. Тэгээд зөвшөөрөл авсан чинь нотариатын 2 эгч жоохон дургүйцэлтэй байсан. Тэгээд 6, 7-н итгэмжлэл нотариатаас аваад байж байтал тийм тийм итгэмжлэл өглөө тийм хүүхдийн мөнгөгийг тэдэн сараас олгоё гэсэн юмнууд нь байгаа. Залгаад та ирээд уулзаач гэхээр хэн нь ч уулзахгүй. Хэн нь ч гомдолгүй. Надад хүүгүй зээлсэн юм. Бид нар ах, дүүгийн улсууд гээд бүх хүмүүс рүүгээ 2 хоногийн өмнө Т.Ш гуай ингээд ярьсан байсан. Тэгээд нэлээн удаа хохирогч тогтоогдохгүй байгаад байсан. Тэгээд Нэргүй гэдэг айлын гэрт нь очсон. Багийн дарга нийгмийн ажилтан нь очиход гарч ирэхгүй байсан. Тэгэхэд нь багийн цагдаагийн ажилтантай очсон. Тэгэхэд ой 1 сартай хүүхэдтэй нэг эгч байсан. Гэтэл тэр эгч Т.Ш гэж яриагүй байхад та нар яах гээд байгаа юм. Тэр чинь надад тусалдаг хүн гээд жоохон таарамжгүй байдал үүссэн. Тэрнээс хойш хохирогч тогтоогдоогүй. Гэтэл Т.Ш гуай 18, 19-н итгэмжлэлээр жил гаран ашигласан юм яваад байдаг. Тэгээд байж байсан чинь О гээд эгч ирсэн. Тухайн үед хүүхдийнхээ ээж, эцэг эх байх эрхээ хасуулсан эгч байсан. Би 2 хүүхдийнхээ мөнгийг Т.Ш гуайд тавьсан. Нэг хүүхэд маань хотод 108-д байдаг. Нэг хүүхэд маань жижигхэн. Нэг хүүхдийнхээ мөнгийг авах гэсэн чинь Т.Ш гуай миний бичиг баримтыг өгөхгүй байна. Би одоо яах вэ? гэж хүсэлт тавьж орж ирсэн. Тэгээд тухайн хүнээс асуусан чинь хэдэн онд ч билээ Т.Ш гуайд хүүхдийнхээ мөнгийг 2 сарын хугацаатай тавьсан боловч бүтэн жил гаран аваад ашигласан байна. Тооцоо хийхэд 700 хэдэн мянган төгрөг илүү авсан байх боловч надад өгөхгүй байна. Гэрээ контактыг нь яах вэ? гэсэн гомдол орж ирсэн. Тэгээд О ыг хохирогчоор тогтоогоод цааш зөрчлийн үйл ажиллагаа явуулсан. Тэгээд банкнаас хуулгыг нь аваад үзсэн чинь Т.Ш гуай 700 гаран мянган төгрөг илүү уншуулсан байсан. Ингээд байж байсан чинь дараа нь нэг эгч гарч ирсэн. Тэр нь бас л хүүхдийн мөнгө одонгийн мөнгө улсаас орж ирсэн хувьцааны мөнгө өгсөн чинь 200 гаран мянган төгрөг буцааж өгөхгүй байна. Надаас зээлчих гээд байна. Би тэр хүнийг яах вэ? Иргэний үнэмлэхээ бас авч чадахгүй байна гэсэн. Тэгээд 2 хохирогчтой учраас хориотой гэрээ байгуулсан гээд Зөрчлийн хуулийн 10.2-оор 20 сая төгрөг буюу 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан байдаг. Яг оногдуулсан үед Т.Ш гуай орж ирснээ би Д прокурортой ярьсан. Намайг хамгийн багаар торгуулна гэсэн. Чи намайг оролдоод байна гэсэн. Т.Ш гуайтай би 2-хон удаа уулзсан. Тэгэхэд Т.Ш уулзах болгондоо нэг гартаа утас барьчихсан нөгөө гартаа өөр утас барьчихсан бичлэг хийгээд байж байдаг. Тэгээд маш олон удаа над руу залгасан. Маш олон удаа залгаж уулзъя. Гэрийн чинь гадаа байна энээ тэрээ гэсэн. Миний утсан дээрч гэсэн байгаа. Ерөнхийдөө иймэрхүү юм болсон. Гэхдээ улсын яллагчийн дүгнэлт дээр байгаад байгаа шиг А гэдэг хүн үйл ажиллагаа явуулахгүй байхад 1 сая төгрөг нэхсэн юм огтоосоо байхгүй. Т.Ш гуайгаас хэзээ ч би 1 сая төгрөг өгөөч би танд тусалъя. Ар тал чинь больё гэж хэзээ ч хэлээгүй. Энэ нийгмийн хүмүүсийн эмзэг санхүүгийн чадваргүй байдлыг ашиглаад 20, 30-н жил хүүгээ дахин тооцоод 2, 3-н тэрбум төгрөгтэй 2, 3-н тэрбум төгрөгийн хадгаламжтай явж байгаа нь ямар нэгэн байдлаар болохгүй юм байгаад байгаа юм. Бид нарын татвар нийгмийн даатгалаар төлдөг энэ мөнгийг зүгээр л жилийн 2, 3-н зуун хувийн хүүтэй ашиглаад байх нь зөв юм уу? мэдэхгүй. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Үнэн бол ердөөсөө энэ. Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хуулиар орогдсон эрх надад байхгүй. Гэхдээ хэрэглэгч гэдэг хувь хүн талаас оролцох бүрэн боломжтой. Одоогоороо ч гэсэн зөндөө хохирсон хүн байгаа. 6 хүн. Би түрүүн хэлсэн. 2-н ажилтай болсон гээд 3-н хүн оролцсон. Засаг даргын тамгын газарт сар болгон бид нар мэдээ тайлангаа нэгтгэж өгдөг. Тэр болгоноо бичээд оролцуулаад Засгийн газрын 1111 хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Энэ дээр тайлангаа хүргүүлэх шаардлагагүй. Тухайн хэрэг маргаантай холбоотой зөрчил маань ** дугаар сарын **-ны өдөр шийтгэвэр бичигдээд ** дугаар сар хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ хооронд мэдээ тайлан яваад байсан. Үгүй. С тэй яриагүй. Гүтгээд байна гэхээсээ илүү андуураад байгаа юм болов уу? гэж бодоод байгаа. Сайн анзаарах юм бол Н бид хоёрын утсан дээр байгаа. Амараа эгчээ засаг байхгүй байна. Би ороод С гуайгаар батлуулаадах уу? гэсэн. Тэр тодорхой байгаа. С гуайтай би нэг ч удаа уулзаагүй. Ганцхан биш. Бүгдээр нь хамт орох сонирхолтой байсан боловч л Болорбаатар гэдэг тэр залуу би ажилтай гээд явсан. Түүнээс биш би хамт явмаар байсан. Надад гомдол гаргаж байгаагүй. Прокурорт гаргасныг нь ** дугаар сарын ** -нд мэдсэн. Шалгалт 20** оны ** дугаар сарын **-ний өдөр явсан. Прокурорын яллах дүгнэлт дээр байгаа ** дугаар сарын **, ***-ны өдрүүдэд би өвчтэй байсан. Байхгүй. Т.Ш гуайтай утсаар ярьсан юм байхгүй. Би тэр өдөр чинь өвчтэй эмчилгээ хийлгэж байсан. 20** оны ** дугаар сарын **-нд шийдвэрлэгдсэн. Хүчин төгөлдөр бус байгаа. Захиргааны хэргээс зөрчил хянан шийдвэрлүүлэх субъект нь биш гэсэн. Манай зүгээс хүндрэл учруулсан зүйл байхгүй. Прокурорын зөвшөөрлөөр итгэмжлэл авсан. Энэ хүнийг явуулж болохгүй шүү гэж хэзээ ч хэлээгүй. Тухайн үед Т.Ш гуай ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан. Зөвшөөрлөө 7-н сард авсан байсан. Тийм болохоор яагаад хясан боогдуулсан гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнийг хойшлуулдаг асуудлыг би мэдэхгүй. Тийм болохоор учир начиртай хандаасай гэж  бодож байна  гэв.

 

Гэрч Ц.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 20** оны 0**дугаар сарын сүүлээр А манай гэрт орж ирээд би ломбарьдын үйл ажиллагаа шалгаж яваа гэсэн. Тэгээд орж ирээд миний бичиг баримтыг үзээд манай гэр доторх зургийг аваад миний зургийг аваад тэгээд гараад явсан. Тэгээд ихэнх улсаасаа авч чадаагүй бичиг баримтаа үзүүлсэн чинь энийг чинь би аваад өгч чадна. Та надтай холбоотой байгаарай гээд гарсан. Тэгээд гарснаасаа хойш нээх удалгүй над руу утасдсан. Т.Ш эгчээ та айлтгүй. Би таныг, ар талыг бат хамгаална. Хоёулаа бараг найз больё гэхээр нь ямар ч учрыг нь ололгүй тэгье гэсэн чинь найзын хүсэлт явуулъя та аваарай гэсэн. Тэгээд над руу найзын хүсэлт явуулсан. Би тэрийг нь авсан. Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь билүү бас л их ойрхон хугацаатай Т.Ш эгчээ надад үнэхээр мөнгөний хэрэг болоод байна. 1 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь эгчид нь 1 сая төгрөг байхгүй байна. Ямар ч мөнгөгүй байна чинь та яаралтай олоод өг гэхээр нь би хаанаас олох билээ гэсэн чинь хүн амьтнаас асуу гэсэн. Тэгэхээр нь хүүхдээсээ асууя гэсэн. Тэгсэн чинь нэлээн байж байгаад дахиад та нөгөө сая төгрөгөө яасан бэ? Асуусан уу? Хүүхэд чинь юу гэж байна гэсэн. Тэгэхээр нь хүүхэд хуралтай гэж байна гэсэн. Тэгсэн чинь та олоод өгчихгүй ямар сонин юм бэ? Танай хүүхэд чинь хаана ажилладаг юм бэ? гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд тагнуулын газар ажил хийдэг. Хуралтай байна гэсэн. Тэр өдөр тэгээд өнгөрсөн. Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь банкин дээр гүйлгээ хийж байсан чинь Монгол банкнаас ярьж байна шүү дээ Т.Ш гуайг ямар удаан суулгадаг юм. Тийм удаан гүйгээ хийдэг юм уу? Ямар гүйлгээ хийгээд байгаа юм. Банкныхан хэрэгтэн шиг намайг гар гар гээд унасан. Би гайхаад яадаг юм бол гэсэн чинь А “Монгол банк” руу яриад Т.Ш гуайд удаан үйлчилж болохгүй гэсэн гээд. Тэгсэн дараа нь нотариатаас яриад та чинь ямар гэмт хэрэг хийчихсэн юм бэ? Таныг нотариатаас бичиг аваад яваад байна. Та чинь ямар гэмт хэрэг хийсэн юм бэ? Ат яасан юм бэ? гээд. Сүүлд нь сая төгрөгөөс болоод та балрах нь дээ тэрийг нь өгчихгүй яасан юм гээд надад хүн болгон тэгээд байсан. Тэгсэн намайг шалгах гээд аймгийн захиргааны санхүүгийн хэлтсээс бичиг аваад, Монгол банкнаас бичиг аваад, санхүүгийн зохицуулах хорооноос бичиг аваад, татварын албанаас татвараа төлдөг юм уу? үгүй юм уу? гэж бичиг аваад, гурван банкнаас бичиг аваад, миний зургийг дарж аваад, банкин дээр байгаа зургийг аваад намайг ерөөсөө дагаад би том гэмт хэрэгтэн шиг тийм байдалд орсон. Тэгээд сүүлд нь намайг дуудаад энэ хүмүүст буруу мөнгө өгсөн байна гэсэн. 13-н хүнд мөнгө өгсөн байсан. Цагаан сар болох гээд 2 сард зайлуул ядарсан улсууд байдаг. Банк мөнгө өгдөггүй. Банк бус ч мөнгө өгдөггүй. Ядарсан хэдэн хүмүүст мөнгө өгсөн. Нөгөөдүүлийн гэр орноор ороод, заримыг нь эмнэлэгт байхад нь байцаагаад, заримыг нь өрөөндөө аваачиж байцаагаад бид нарт энэ муу авгай тусалдаг юм. Бид нар тэгэхгүй гэсэн чинь тэрийг чинь хүүгүй болгож өгнө гэсэн гээд өнөө улсууд чинь эргээд над руу ярьсан. Тэгээд сая төгрөгөөс болоод 5, 6-н сар хэцүү байдалд ороод сүүлд нойр хүрэхээ байгаад хоол унд орохоо байгаад даралт ихсээд эмнэлгээр явдаг болоод унаад тэгээд өөрт нь орж хэлсэн. Эгч нь хэцүү байна. Энийгээ нэг тийш нь болгоод өгөөч амьдрахад хэцүү байна гэсэн чинь болоогүй таны гэрт нэгжлэг хийнэ гэсэн. Тэгээд хэргээ сунгуулсан гээд гарын үсэг зур гэдэг. Яасан ч дор нь сунгаад өгдөг юм. Сүүлд нь чадахаа байгаад Д прокуророор сунгуулаад тэр хүн зөвшөөрөл өгөөд байдаг юм байсан. Тэр Д прокурорт өөрөө өргөдөл өгсөн. Ингээд сая төгрөгөөс болоод биеийн байдал хүндрээд хэцүү байна. Энэ хүнээр хэргээ шалгуулмааргүй байна. Намайг хууль мэддэг өс хонзон санаагүй хүнээр шалгуулж өгнө үү гээд болсон бүх процессоо бичээд өргөдөл өгсөн. Тэгээд хариу нь ирэхгүй байсаар Д прокурор дуудаж байна гэхээр нь прокурор дээр яваад очсон чинь уулзалтын өрөө гэдэгтэй байж бай гэсэн. Тэгсэн чинь өөрөө бууж ирээд нэг хүүхэд таны өргөдлийг хүлээж авсан. А ээс өөр хүнээр шалгуулахгүй. А л шалгах ёстой. Та энийгээ түргэн болгох гэж байгаа бол өөрөө уулзаад тэр хүнээс гуй. Гэхдээ та зүгээр хэрэггүй гарна гэж байхгүй шүү. **** сая төгрөгөөр торгуулна гэсэн. Тэгээд гарч ирээд Д прокурортой уулзлаа би энэ хэргээ шийдүүлмээр байна. Ёстой хэцүү байна. Ингэж байгаад миний амь нас эрсдэх гээд байна. Нойр хоолгүй унаж ойчоод байна. Би чинь ерөөсөө унадаггүй хүн. Сэтгэлийн дарамт ёстой аймар юм байна лээ. Тэгээд хэрэг шийдээд өгөөч гэсэн чинь болоогүй гээд тэрнээс хойш нилээн удсан. Тэгээд сүүлд нь *** дугаар сарын **-нд байсан билүү хавтаст хэрэгтэйгээ танилцсан. Хавтаст хэрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурсан чинь одоо таныг 20 сая төгрөгөөр торголоо. Та энийгээ төлчих юм бол 2 уулаа эргээд эгч дүүс шиг байж болно. 20 сая төгрөгөө даруйхан төлчих гэсэн. Тэгээд 20 сая төгрөгийн торгууль өгөхөөсөө өмнө намайг чадна Өвөрхангай аймгийн 7, 8-н сайт дээр сонин мэдээ дээр Т.Ш гуай ломбарьдын үйл ажиллагаа буруу явуулаад баахан улсуудыг шулсан гээд биччихсэн. Би тэрийг нь хараагүй байсан чинь хүүхдүүд над руу та чинь яасан юм бэ гээд утасдсан. Таныг сошиалаар бичсэн байна. Та тийм өндөр торгуулсан юм уу? гэхээр нь торгоно гэсэн. Би торгуулаагүй байгаа гэсэн чинь. Тэгээд бичсэн байна гэсэн. Тэрийг чинь шийдээгүй байхад тэгж бичдэггүй юм. Та тэр нэр хүндээ сэргээгээч гээд хүмүүс тэгээд байсан. Тэгээд би хот яваад торгуульчихлаа. Нэг салах юм шиг байна гээд хүүхдүүдрүүгээ ярьсан. Тэгсэн чинь юу гэж тэгж байдаг юм. Та юу хийчхээд 20 сая төгрөгөөр торгуульдаг юм. Наад хүн чинь таныг сая төгрөг өгөөгүй гэж зууснаас болоод та хүнд байдалд орчихлоо шүү дээ. Тэгвэл наадхыг чинь дахиад хуулиараа явна. Мэддэг чаддаг тийм хүн байдаг юм бол өргөдлөө өгье. Та өгч чаддаггүй бол бид нар өмгөөлөгч авъя. Тэр өмгөөлөгч нь аяндаа явчихдаг юм. Өмгөөлөгч авна гээд хүүхдүүд өмгөөлөгч аваад захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгсөн. Би ерөөсөө л болсон процессоо ярьсан. Захиргааны хэргийн шүүхээр ороод намайг 14-н зүйл анги ч байдаг юм уу? тоотоор буруутгасан байна лээ. Тэрний тус тусад нь хариу өгөөд шүүхийн тогтоол гараад цөмөөрөө буруу байна. Хууль ёсны ажиллагаа явуулсан байна. Нотариатаар ороод 2 хүнтэйгээ зөвшилцөөд гар хөлийн үсэг зураад ингэсэн байна. 20 сая төгрөгөөр торгох үндэслэл байхгүй гээд тэр нь цуцлагдсан. Нэг иймэрхүү юм болсон. Би өөрөө бодохдоо сая төгрөг өгөөгүйгээс болоод энэ хүн намайг зуугаад энийг чадна гээд ингэж байгаа байх. Тэрнээс би ямар том гэмт хэрэгтэн биш. Тэр битгий хэл санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулахыг буцааж өгнө. Энэ хүнд тийм эрх байхгүй гэж явуулсан байсан. Аймгийн захиргаа А дээшээ бичиг явуулсан учраас хариуг нь ирэхээс нааш та хөдөлж болохгүй гэсэн. Тэгээд сүүлд нь санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн юм байлгүй зөвшөөрлийн бичгийг тамгатай хавтас өгсөн. Тэр санхүүгийн зохицуулах нь болно гэсэн. Ерөнхийдөө иймэрхүү юм болсон. Шалгалт хийж явна гэж орж ирсэн. Би гэртээ явуулдаггүй. Явуулахаа байсан. Мөнгө зээлийн үйл ажиллагаа явуулаад овоо удаж байна. Манай *** н хүүхэд байгаа. ******** гэдэгтээ ярьсан. Би 4 үүлэнд нь яриагүй. Нотариат дээр итгэмжлэл хийлгэх гээд очсон чинь танд нотариат хийж өгөхгүй. Таны хамаг юмыг шүүхээс аваад явсан. Танд хийж өгөхгүй гэсэн. Гэхдээ надад бүх зөвшөөрөл нь байгаа гэв.

 

        Гэрч Ц.Шын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын сүүлээр 27, 28-ны үед л байсан байхГ.А нэг цагдаа болон нэг эмэгтэйн хамт манай гэрт орж ирээд ломбардын үйл ажиллагаа шалгаж яваа гэж хэлээдГ.А миний зургийг авч байгаад л гараад явсан. Тэгээд тэр орой нь бил үү, маргааш нь бил үүГ.А миний ******** дугаартай утас руу өөрийнхөө ******** дугаартай утаснаас залгаж “та надад 1.000.000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно” гээд нэг сонин сонин юм яриад байсан. Тухайн үедээ би юу гээд байгааг нь ойлгоогүй л дээ. Тэгээд би “надад өөрт бол мөнгө байхгүй ээ, хүүхдээсээ асууж өгье” гэж хэлээд бидний яриа дууссан.  Дараа нь миний “********” нэртэй фейсбүүк рүү найзын хүсэлт явуулсан.  Маргааш нь бил үү хэзээ нь бил ээ дээ Г.А дахин над руу залгаад “мөнгө юу болсон бэ” гэхээр нь би мөнгө өгөхгүйн тулд “хүүхдээсээ асуусан мөнгө байхгүй гэж байна” гэж хэлтэл “танай хүүхэд хаана ажилладаг юм бэ” гэхээр нь би энэ яг надаас дахин, дахин мөнгө асууж, шантаач хийх гээд байна гэж мэдээд дахиж мөнгө асуулгахгүйн тулд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан “И /************/ гэж охиныхоо нэрийг хэлээд Тагнуулд ажилладаг” гэж хэлээд Г.А бид хоёрын яриа дууссан. Тэгээд эргэж над руу Г.А утсаар дахин залгаад “танай хүүхэд чинь Тагнуулд ажилладаггүй л юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд л тэрнээс хойш намайг шалгаад л эхэлсэн. Намайг мөнгө өгөөгүй болохоор л намайг ингээд зуугаад байна даа л гэж бодсон. Г.А манай гэрт орж ирээд Ломбардын үйл ажиллагаа шалгаж байна, та бичиг баримтууд, хийсэн гэрээгээ үзүүл гэж надад хэлсэн. Би тэгээд Г.Ат “эгч нь одоо ажиллахаасаа ажиллахгүй нь их байна” гэж хэлсэн чинь “та мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэр чинь зөвшөөрөл гарах болоогүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд гэрт байхдаа Г.А миний зургийг аваад, гэрийн зураг аваад байсан. Тэгэхээр нь би “чи яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? би чинь өрөөтэй шүү дээ” гэж хэлээд би А ийг гараад явсны дараа би фейсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан. За тэгээдГ.А манайхаас гараад явсныхаа дараа нь над руу залгаад “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1.000.000 төгрөгийн яаралтай хэрэг байна, өнөөдөр та надад зээлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл “та аргалаад олоод өгөөч” гээд тулгаад байхаар нь хүүхдээсээ асууж өгье гээд хэлчихсэн юм гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9 хуудас/, хуудас/,

 

                 Гэрч Ц.Шын 20** оны ** дугаар сарын **-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Г.А энэ асуудал болохоос өмнө бараг л нэлээн дээр шүү дээ надаас мөнгө зээлж л байсан. Тухайн үед бид хоёрын харилцаа ч хэвийн байсан даа. Надаас зээлсэн мөнгөний үндсэн мөнгийг нь өгөөд, хүүг нь өгөөгүй санагдаад байна. Тэгээд тэр үедээ би жоохон найдваргүй л хүн байна даа гэж бодсон. Тэр үед би зах дээр ломбардаа ажиллуулж байсан. Тэгээд надаас Г.А 2, 3 удаа мөнгө зээлж байсан. Би зээлүүлж байгаа мөнгөө Г.Ат бэлнээр өгөөд буцаан төлөлтөө бас бэлнээр нь надад өгч байсан. Гэхдээ хүүгээ өгөхгүй авсан мөнгөө л өгөөд байсан л даа. Тэгэхээр нь би за энэ хүүхэн чинь найдваргүй хүн байна даа гэж бодсон. Зээлийн гэрээ гэж нэг юм цаасан дээр хийж байсан одоо байхгүй л дээ. 2024 оны 2 дугаар сарын сүүлээр ***, ***-аас орж манай гэрт орж ирсэн байхгүй юу. Өмнөх мэдүүлэгт би ** дүгээр сарын сүүлээр орж ирсэн гээд андуураад хэлчихсэн байна лээ.Г.А манай гэрт орж ирээд Ломбардын үйл ажиллагаа шалгаж байна. Та бичиг баримтууд, хийсэн гэрээгээ үзүүл гэж надад хэлсэн. Би тэгээд Г.Ат “эгч нь одоо ажиллахаасаа ажиллахгүй нь их байна” гэж хэлсэн чинь та “мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр чинь зөвшөөрөл гарах болоогүй шүү дээ” гэж би хэлсэн. Тэр зөвшөөрөл нь сүүлд сургалтад суулгаад 3 дугаар сарын дундуур олгогдсон юм.Г.А миний бичиг баримтыг үзэж байхад нь би мөнгө зээлсэн хүмүүсээс мөнгөө буцаан авч чадахгүй байгаа талаараа түүнд хэлсэн байдаг.Г.А миний зургийг аваад гэрийн зураг аваад байсан. Тэгэхээр нь би чи яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? би чинь өрөөтэй шүү дээ гэж хэлээд би А ийг гараад явсны дараа би Фейсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан. За тэгээдГ.А манайхаас гараад явсныхаа дараа нь над руу залгаад “би таны арыг даана. Би тантай сайхан эгч дүүс байя. Хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ. Надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна. Өнөөдөр та надад зээлээч гэж гуйсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл “та аргалаад олоод өгөөч” гээд тулгаад байхаар нь хүүхдээсээ асууж өгье гээд хэлчихсэн юм. Нөгөө тагнуулд ажиллаж байсан том охин Ид хэлсэн. Банк, нотариатаас миний баримтуудыгГ.А гаргуулж авсан л байна лээ. Ийм яриа болоогүй ээ энэ худал баримт бүрдүүлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 хуудас/,

 

            Гэрч Ц.Шын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Г.А эхлээд 1.000.000 төгрөг зээлээч гэж утсаар ярихад нь би “хүүхдүүдээсээ асууж өгье” гэж мөнгө өгөхгүйн тулд шалтаг болгож хэлсэн. Тэгээд хүүхдүүдээсээ асууя гэж хэлэхээр Г.А мөнгө дахиж асууж над руу ярихгүй болов уу гэж бодсон. Тэр үед нь би охин руу гаа залгаагүй. Яагаад гэвэл биГ.Ат мөнгө өгөхгүй гэж бодсон хүн шүү дээ. Хэрвээ өгье гэж бодвол хүмүүс рүү залгаад ганц охин руу ч биш бүгд рүү нь залгаад мөнгө асууна шүү дээ. ТэгсэнГ.А удалгүй дахин залгаад “та хүүхдээсээ мөнгө асуув уу” гэж хэлэхээр нь би асуулаа хуралтай гэнэ, мөнгө байхгүй гэнэ гэж хэлсэн. ТэгсэнГ.А “хүүхэд чинь юу хийдэг юм бэ, хаана ажилладаг юм бэ” гэж надаас асуухаар нь би “манай хүүхэд Тагнуулд ажилладаг” гэж хэлээд аминдаа дахиж мөнгө асуухгүй байх л гэж бодсон. Тэгсэн уурлаад л утсаа тавих шиг болсон. Би чинь ганцаараа амьдардаг болохоор хүүхдүүдтэйгээ өдөр болгон л ярьж байгаа. Тэгээд нэг ярьж байхдаа лГ.Аийн мөнгө асуусан талаар охин руу гаа ярьж хэлсэн байхдаа. Түүнээс ягГ.Аийг мөнгө асуусны дараа нь охин руу залгаж мэдэгдээгүй. Тэгээд л хэрэг үүсгэж шалгаж байна гээд эхэлсэн. Дараа ньГ.Аийн сууж ажилладаг ********* байрны **** давхрын өрөөнд очиж Г.Атэй уулзаж мэдүүлэг өгсөн бил үү яасан билээ нэг уулзаж байхад “та надад 1,000,000 төгрөгөө өгчихсөн бол ийм юм болохгүй шүү дээ. Танай хүүхэд чинь тагнуулд ажилладаггүй л юм байна лээ гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй ээ” гээд хэлчихсэн. Ер нь Г.А надтай уулзаж байхдаа ерөөсөө тэмдэглэл үйлддэггүй шүү дээ. Нэг л удаа мэдүүлэг авсан байх гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13 хуудас/,

       Гэрч Т.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 20** оны *** дугаар сарын сүүлээр билүү ** дугаар сарын эхээр манай ээж Т.Ш нь над руу утсаар залгаад А гэж Өвөрхангай аймгийн шударга өрсөлдөөний газрын байцаагч 1,000,000 төгрөг зээлүүлээч хэрэгтэй байна. Та яаралтай олоод өгөөч гэж хэлэхээр нь би хүүхдээсээ асууя гэж хэлээд над руу энэ талаар хэлж мэдэгдсэн. Өөрөө бол өгмөөргүй санагдаад өгөөгүй гэж байна лээ. Манай ээж ********* аймагт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг тус үйл ажиллагаагаа эрхлээд *-* жил болж байгаа юм. А гэх шударга өрсөлдөөний газрын байцаагч залуу мөнгө зээлнэ гэж асуухаасаа өмнө нь шалгалтын ажлын хэсэгт багтаад ажлын шаардлагаар манай ээжийн барьцаалан зээлдүүлэх төв дээр очсон юм байна лээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 20** оны ** дугаар сараас мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм байна лээ. Яг ямар өөрчлөлт оруулсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан аймгийн цагдаа шударга өрсөлдөөн зэрэг газруудын хамтарсан ажлын хэсэг аймагт ажилласан юм билээ. А гэх хүн би танд тусална шүү. Та надад итгэж болно шүү гэж хэлсэн гэж надад гайхсан байдалтай ярьж байна л гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19 хуудас/,

 

Гэрч Н.Ү.Оын мӨөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ээс эхэлж хэрэгжсэн. Тэгээд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Намайг ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гэж Г.А надад мэдэгдсэн. Тэгээд энэ ажлын хэсгийн хүрээнд Г.А, стандарт хэмжил зүйн газрын эмэгтэй бид 3 хамт сууж байгаад ************д ярилцлага өгсөн. Өөрөөр би үйл ажиллагаанд нь орж хамтарч орж чадаагүй л дээ.Г.А намайг аймагт байхгүй байхад над руу залгаад “Т.Шын ломбардад нь орох гэж байна. Чи хамт ороод өгөөч” гэхээр нь би “та нар өөрсдөө орчихоор яагаад байгаа юм” гэсэн чиньГ.А “энэ хүн чинь ааштай хүн” гэхээр нь би нэгэнт л ажлын хэсэгт нь орчихсон юм чинь гэж бодоод эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Т.Б руу утсаар яриадГ.А тэй хамт яваад өгөөч гэж хэлсэн. 202* оны *** дугаар сар дөнгөж гаргаад л орсон байх. Телевизэд ярилцлага өгсний дараа нь над руу Т.Шын гэрт орох гэж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч З.Нын мӨөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний нэр орсон байгаа. Харин хяналт шалгалтын ажиллагаанд миний ажил давхцаад оролцож чадаагүй. Хяналт шалгалт хийх санаачилгыг бол улсын байцаагчГ.А санаачилж, удирдамжийн төслийг боловсруулж О.С даргад танилцуулаад батлуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бодволГ.А л санал болгосон байх. Удирдамжтай танилцахад үйл ажиллагааны зорилго нь ломбардын үйл ажиллагаанд хяналт тавих юм уу даа гэж ойлгосон. Над дээр үйл ажиллагаатай холбоотой тайлан, танилцуулга гэж ирсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 25 хуудас/,

 

      Гэрч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би дээрх Г.А, Т.Ш гэх хүмүүсийг танихгүй. Тухайн өдөр манай тасгийн Эдийн засгийн ахлах мөрдөгч Н.Ү намайг Г.А гэх хүн шинэ хууль батлагдсантай холбоотойгоор материал тарааж судалгаа авах зорилгоор айлуудаар явах юм байна. Чи хамт явчих гэж Г.А ийн дугаарыг надад өгөөд. Би утсаар нь ярьсан чинь 60 айл дээр хүрээнд ирээч энд нэг айл руу орох ёстой юм гэж хэлсэн. Тэгээд би 60 айл дээр яваад очтол Г.А нэг эмэгтэйн хамтаар нөгөө айлын гадна миний араас ирсэн. Надад айл руу орохын өмнө “энд гэрээрээ барьцаалан зээлдүүлэх ажил хийдэг хүн байгаа. Тэднийхээр ороод барьцаалан зээлдүүлэх газрынх нь зөвшөөрлийг үзэж, судалгаа авна, шинэ гарсан хуультай холбогдуулан тараах материал өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэр айл руу ороход нэг настай хүн ганцаараа байсан бөгөөд тухайн үед тэр хүнийг Т.Ш гэж мэдээгүй л дээ, айлд орсны дараа тараах материалыг Т.Шт өгөөдГ.А барьцаалан зээлдүүлэх газрын гэрчилгээ юм уу зөвшөөрөл ч юм уу нэг юмыг нь үзээд л байсан.Г.А Т.Ш т “шинэ хууль батлагдаж байгаа, үүнтэй холбоотой судалгаа аваад, тараах материал өгч байна” гэж хэлсэн.  Харин Т.Ш нь “аан тийм үү, би ер нь нээх ажиллахгүй байгаа даа. Хүмүүс надад тавьсан эд зүйлсээ буцааж авахгүй байгаа. Одоо хүмүүсийн энд зүйлсийг барьцаанд авахгүй байгаа. Миний хүмүүсээс авах авлага нэлээн их болчхоод мөнгөний эргэлт багассан байгаа. Ер нь цаашдаа ажиллахгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Ер нь бол Г.А тэй хамт явсан эмэгтэй бид хоёр бол Т.Ш той бараг юм яриагүй дээ. Угаасаа Г.А ийн яриад байгаа юмыг нь ч мэдэхгүй юм байна лээ гэх мэдүүлэг /1хх-ийн 23 хуудас/,

 

        Гэрч Б.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Г.А үнэт эдлэл худалдан борлуулах, барьцаалах үйл ажиллагаа явуулах чиглэлээр удирдамж батлуулсан юм байна лээ. Тэгээд тэр удирдамжийн дагуу манай ахлах мэргэжилтэн Д намайг Г.Атэй хамт яваад ломбардуудын жин, хэмжих хэрэгсэлд нь хяналт хийгээд ажил гэж хэлсэн. ИнгээдГ.А бид хоёр 20** оны эхээр цагаан сарын дараа л гэж санаад байна. Нэг өдрийн хугацаанд ************** зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа ломбардуудаар орж, би хэрэглэж байгаа жин хэмжих хэрэгсэл нь баталгаатай байна уу, заалт нь үнэн зөв үү гэдэгт хяналт хийсэн. ХаринГ.А ломбардын эздэд нь удирдамжаа танилцуулаад, тэгээд зарим дээр нь шалгалт хийгээд, зарим ломбард нь хүүхэд суулгасан байсан гээд том хүн ирэхээр эргэж холбогдоорой гээд л байх шиг байсан. Миний санаж байгаагаар нийт 3-4 ломбардаар л орсон байхдаа. Ломбардуудаар орж дууссаны дараа Г.А надад “энд нэг хүн гэрээрээ зээлийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм, очоод уулзъя” гээд намайг дагуулаадГ.Аийн машинаар бид хоёр, 2 дугаар сургуулийн тэнд байдаг айлд очсон. Тэгээд ажлын хэсэгт цагдаагийн байгууллагаас хүн орсон байгаа. Ажлын хэсгээрээ тийшээ очно гээд нөгөө айлын гадна талд нэг цагдаатай уулзаж, бид гурав хамтдаа тухайн айлд орсон. Айлд ороход нэг настай эгч ганцаараа байсан. Г.А удирдамжаа танилцуулаад, бичиг баримтыг нь үзье гэсэн. Нөгөө хүн нь олохгүй ч байл уу, яалаа даа,Г.А нөгөө настай эгчид та гэрээрээ хүмүүст мөнгө зээлүүлж болохгүй гээд байсан. Тэр хүн нь гэрээрээ мөнгө зээлээд хүмүүсийн халамжийн дэвтрийг барьцаалдаг ч гэлүү нэг тийм юм яриад л байсан даа. Уулзалтын үеэрГ.А нөгөө эгчтэй нээх сүртэй муудаж бариагүй. Ер нь нэг 20-оод минут тэр айлд байж байгаад бид 3 гарч ирсэн. Тэр айлаас гарч ирсний дараа нөгөө цагдаа ажилтай гээд яваад өгсөн. Тэр өдрөөс өөрөөр дахиж би лав хяналт шалгалтаар гадуур яваагүй гэх мэдүүлэг  /1хх-ийн 15 хуудас/,

 

        Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********************************** Г.А над дээр орж ирээд ************** ямар ажил эрхэлдэг талаар танилцуулсан. Тэгээд “ломбардын байгууллагуудад урд нь шалгалт хийж байсан. Иргэдээс маш их гомдол ирж байна. Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг төрөөс олгож байгаа мөнгөн тэтгэмжийг ломбард барьцаалж байна. Жишээ нь Т.Ш гуайн ломбард дээр настай хүмүүсийн тэтгэврийн дэвтэр, хүүхдийн мөнгөний хадгаламжийн дэвтрийг барьцаалаад зээл олгох үйл ажиллагаа явуулаад байна. Хүүхдийн эрх зөрчигдөөд байна гэж хэлсэн. Би хувь хүний зүгээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хууль бусаар явагдаад хүүхдийн эрх, хүний эрхийг зөрчөөд барьцаалах ёсгүй юмыг барьцаалаад байдаг юм байна гэж ойлгосон. Зүй нь бол ломбард гэдэг чинь бол хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалаад зээл олгох, эргээд тэр хүн өөрийнхөө тэтгэвэрт тэтгэмжээ гар дээрээ өөрөө аваад өөрөөр нь дамжуулж зээлээ төлөх ёстой энэ эрх нь зөрчигдөөд байгаа юм байна гэж би ойлгосон. ТэгээдГ.А иргэдээс гомдол ирж байна шалгалт хиймээр байна гэхээр нь би “чи ганцаараа шалгах ёсгүй ээ, хуулийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулаад шалга” гэж хэлсэн. Удирдамжийн төслийгГ.А өөрөө боловсруулж надаар батлуулсан. Харин ажлын хэсэгт оруулах хүмүүсийн нэрсийг Тамгын газрын хуулийн хэлтсийнхэнтэй ярьж байгаад томилсон. Удирдамж баталснаас хойш үйл ажиллагааны үр дүн, илэрсэн зөрчил, шийдвэрийн талаарх ямар нэгэн танилцуулга одоогоор над дээр ирээгүй байна. Удирдамж батлагдсаны дараахан биГ.Аээс нөгөө шалгалт юу болж байна вэ гэж асуухадГ.А надад хийгдэж байгаа л гэж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Ч.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 20** оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл аймгийн хэмжээний мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч буюу Ломбардуудын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаад 20** оны ** дугаар сарын **-ээс эхэлж О гэх хүн хариуцаж ажиллаж байгаа. Миний хувьд бол Г.А улсын байцаагч учир шударга өрсөлдөөний асуудлаа шалгах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс хэн нэгнийг нь онцгойлон шалгаж барь гэсэн юм яриагүй гэх мэдүүлэг / 2хх-ийн 32-33 хуудас/,

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хавар 3 сар байсан уу. Хэдэн сар байсан Г.А хоёр хүүхэнтэй яв луу яалаа. Манай ажил дээр ирээд шалгалтаар явж байна гэж надад хэлээд “эднийх бол сайн, хүү багатай” гэж хамт явж байгаа хүмүүстээ хэлээд бичиг баримт шалгалгүй гараад явсан. өнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан гэх мэдүүлэг /2хх-ийн 40-41 хуудас/,

 

      Гэрч Б.О-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би чинь мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө 20** оны ** дугаар сард авсан. Би өмнө нь гэрээрээ хэдэн хүнд бага хэмжээний зээл өгдөг байсан л даа. Гэхдээ шалгалт хийсэн гэж мӨөгч танаас л сонсож байна. Би гэрээрээ үйлчилгээ хийнэ гэхээр ингэдэг юм л даа. Хүмүүс надтай яриад машинаа барьцаанд тавиад барьцааны гэрээ хийгээд зээл авдаг гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 хуудас/

 

Гэрч Ч.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 20** оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл аймгийн хэмжээний мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч буюу Ломбардуудын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаад 20** оны ** дугаар сарын **-ээс эхэлж О гэх хүн хариуцаж ажиллаж байгаа. Миний хувьд болГ.А улсын байцаагч учир шударга өрсөлдөөний асуудлаа шалгах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс хэн нэгнийг нь онцгойлон шалгаж барь гэсэн юм яриагүй гэх мэдүүлэг /2хх-ийн 32-33 хуудас/,

 

Гэрч Д.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хавар 3 сар байсан уу. Хэдэн сар байсан Г.А хоёр хүүхэнтэй яв луу яалаа. Манай ажил дээр ирээд шалгалтаар явж байна гэж надад хэлээд “эднийх бол сайн, хүү багатай” гэж хамт явж байгаа хүмүүстээ хэлээд бичиг баримт шалгалгүй гараад явсан. Өнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан гэх мэдүүлэг /2хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч Б.О-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би чинь мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө 20** оны ** дугаар сард авсан. Би өмнө нь гэрээрээ хэдэн хүнд бага хэмжээний зээл өгдөг байсан л даа. Гэхдээ шалгалт хийсэн гэж мӨөгч танаас л сонсож байна. Би гэрээрээ үйлчилгээ хийнэ гэхээр ингэдэг юм л даа. Хүмүүс надтай яриад машинаа барьцаанд тавиад барьцааны гэрээ хийгээд зээл авдаг гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 хуудас/,

 

Зөрчлийн ******** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч Т.Шоос Өвөрхангай аймгийн прокурорын газарт хандаж 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гаргасан эхлээд энэ шалгалт хийхийн өмнөхөн та надад 1 сая төгрөг зээлүүлчих яаралтай хэрэг болоод байна гэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна. Би хүүхдүүд рүүгээ яриад асууя гэсэн юм. Гэтэл ахиж утасдаад би танд бүх л талаар тусална шүү тэр хүмүүсээс авч чадахгүй байгаа мөнгө төгрөгийг чинь авч өгөх болно гээд их л сайхан байсан юм. Хүүхэд хуралтай гэнээ гэсэн чинь хаана ажил хийдэг юм гэхээр нь тагнуулд гэсэн чинь уурлах шиг болсон. Аээр шалгуулмааргүй байна гэх гомдлын хуулбар, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Сгийн 20** оны ** дугаар сарын ***-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хуулбар /1хх-ийн 99-171 хуудас/,

 

Гэрч Н.Ү-ын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 36-40 хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэрэгт 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хуулбарлан авсан нотлох баримтууд /1хх-ийн 182-193 хуудас/,

 

Монополын эсрэг газрын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **- */****1 дугаартай албан бичгээр ирүүлсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалын хуулбар /1хх-ийн 64-66 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 121/ШШ***/****4 дугаартай шийдвэр /1хх-ийн 70-80 хуудас/,

     

Шүүгдэгч Г.Аийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 44-47 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... ШүүгдэгчГ.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалд хураалтын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 20** оны ** дугаар сарын сүүл **, ***-ны өдрөөр хяналт шалгалт хийхдээ Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар баг *** айлын **** дугаар байрны *** тоотод оршин суух иргэн Т.Ш ыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байж болзошгүй зөрчлийг илрүүлсний дараа Т.Штой утсаар холбогдож надад 1 сая төгрөг зээлчих чухал мөнгөний хэрэг болоод байна. Би таныг хамгаална. Би таны ар тал болно. Хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдээс чинь авч өгч чадна. Надад 1 сая төгрөг яалт ч үгүй хэрэгтэй гэх зэргээр түүний ашиг сонирхлынх нь үүднээс албаы чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байхын тулд 1 сая төгрөгийг хясан борлуулах аргаар шаардсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Т.Ш ын мэдүүлэг, гэрч И, гэрч Б, гэрч С, гэрч З.Н, гэрч Н.Ү, гэрч З.Нын нарын мэдүүлэг, зөрчлийн ********* дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон тухайн хэргээс гэрч Т.Ш ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгч байсан 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн гомдлын хуулбар, хяналт шалгалт хийсэн шалгалтын удирдамж, удирдамжийн хуулбар, тус аймгийн цагдаагийн газарт хэрэгт бүртгэлтийн ажиллагаа явуулж буй эрүүгийн ********* дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийн А61 дугаартай Улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны **дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ч.Б, Д.Б, Б.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг бүрэн тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэрч Т.Шоос 1 сая төгрөгийг шаардаж утсаар ярьснаар гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ гэмт хэргийг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд хэрэгт авагдсан байгаа гэрч Т.Ш ын мэдүүлэг, И гийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг 20** оны ** дугаар сарын сүүлээр буюу 2*-2*-ны үед болсон гэж тоймлож мэдүүлэг өгсөн. Ингэж өгөх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Т.Ш гуайгаас цаг хугацаа тохируулахад үнэндээ ийм асуудал болно гэдгийг мэдээгүй учраас тухайн цаг хугацаанд * сарын хэдний өдрийг тэмдэглэж аваагүй. Тийм учраас би яг хэлж мэдэхгүй байна гэж мэдүүлж байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг 20*** оны *** дугаар сарын сүүл, *** дугаар сарын эхээр гарсан болох нь тогтоогдож байна. Тэгэхээр энийг зайлшгүй тэдний өдөр байна гэдгийг тогтоох боломжгүй ийм нөхцөл байна. Тэгэхээр тогтоосон хэмжээнд нь гэмт хэргийн үйлдэгдэж гарсан цаг хугацааг дүгнэнэ. Мөн дээрээс нь шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж талуудын байр байдлыг сонсоод цаг хугацааг сэргээн тогтоох байх гэж үзэж байна. Болсон үйл явдлын тухайд гэмт хэргийн сэдэл санаа зорилго хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Энэ дээр шүүгдэгч нь энэ гэмт хэргийг анх үйлдэх санаа зорилго нь гэрч Т.Шыг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг гэрээрээ явуулдаг мөн тухайн үйл ажиллагааг явуулахдаа нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүсийн тэтгэврийн дэвтрийг барьцаалдаг мөн дээрээс нь тухайн тэтгэвэр авсан хүнээрээ төлүүлдэг гэдэг нөхцөл байдлыг мэддэг байсан. Энэ мэддэг байсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Энэ нь хэрэгт авагдсан удирдан боловсруулж баталсан Сгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ломбарьдуудын үйл ажиллагааг шалгах шаардлагатай байна. Жишээлбэл Т.Ш гуай ломбарьд дээр настай хүмүүсийн тэтгэврийн дэвтэр хүүхдийн мөнгөний хадгаламжийн дэвтрийг барьцаалан зээл олгох үйл ажиллагаа явуулдаг гэдгийг А санаа гаргаж надад танилцуулсан гэж мэдүүлсэн. Мөн дээрээс нь гэрч Мөнгөншагайгийн мэдүүлэг дээр 3, 4-н ломбардаар орсон. Энэ Т.Ш гэдэг айлын гадаа ирээд энэ айлд цагдаатай орох ёстой гэж хэлээд цагдаагийн албан хаагчийг дуудаж цагдаатай хамт орсон гэж мэдүүлсэн. Энэнээс бусад ломбарьдын үйл ажиллагааг шалгахад цагдаагийн албан хаагчийг дагуулж ороогүй гэдэг. Эндээс юу харагдаж байна гэхээр Т.Ш гуайн сэтгэл зүйд нөлөөлөх. Түүний буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулж ухааруулах ч гэдэг юм уу гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо гүйцэтгүүлэхийн тул цагдаа Т.Ш гуайн гэр рүү дагуулж орсон байна гэж харагдаж байна. Мөн дээрээс нь хяналт шалгалтыг хийгээд удирдамжийн дагуу шалгалтын тогтоогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд илтгэх хуудас бичээд шат шатны байгууллагад танилцуулаагүй. Шалгалтын материал гэдэг зүйл байгаагүй. Тэр шалгалт шүүлгээр юу олж авсан бэ? гэхээр зөрчлийн гомдлоор Т.Ш гуайн үйлдлийг оруулаад зөрчлийн хэрэг нээгээд ингээд явчихсан байгаа байдал харагдана. Энэ шалгалтад оролцсон гээд байгаа Т.Бгээд цагдаагийн албан тушаалтны мэдүүлэг байна. Ямар үйл явдал болоод Т.Ш гуайнд очсон талаар тодорхой мэдүүлсэн. Тэр айлд орох шаардлагатай байна хүрээд ирээд гэж эрүүгийн ахлах буюу Н.Ү гээд цагдаагийн албан хаагч руу яриад тэр нь байхгүй байсан учраас Т.Б гэдэг айл руу явуулаад энэ нь зөвхөн Т.Ш гуайнх руу орсон үйл баримт тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг нь ийм үйл явдал болсны дараа буюу хяналт шалгалтаар Т.Ш гуайн үйл ажиллагааг зөрчил гэж үзэж тэдний гэрийг шалгаж танилцуулсныхаа дараа түүнээс 1 сая төгрөг зээлээч ингэж хэлэхдээ би таныг хамгаална буюу энэ зөрчил үйл хэргийн зөрчлөөс чинь хамгаална гэдэг байдлаар түүнд нөлөөлөхийг оролдож шаардаж байгаа энэ үед нь гэмт хэрэг төгссөн буюу ийм зүйл болж өнгөрсөн. Ингэхээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэдэл санааг зорилго тогтоогдсон. Мөн эрүүгийн хэрэгт Аийн үйлийг авлигал өгөхийг шаардсан гэж зүйлчилж байгаа. Шаардаж байгаа тохиолдолд Т.Ш гуай буюу авлига хээл хахууль авах өгөх гэмт хэрэг дээр авлига авагч өгөгч тал гэж байдаг. Т.Ш гуайн зүгээс авлига өгөх ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан учраас ерөөсөө хүсэл зоригоо илэрхийлээгүй байгаа. Тэгэхээр Т.Ш гуайг ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй буюу энэ хүнд хандаагүй гэдэг байдлаар энэ хүний өргөдлийг үгүйсгэх энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шаардсан гэдэг нь нөгөө нэг талын буюу гэмт этгээдийн идэвхтэй үйлдэл. Энэ гэмт этгээдэд төрсөн санаа зорилго тэрийгээ гүйцэлдүүлэх зорилгоор гэрч Т.Ш гуайд хандаж байгаа идэвхтэй үйлдэл. Тэгэхээр энэний цаана авлига өгөх байсан Т.Ш гуайг ямар нэгэн байдлаар хүсэл зориг илэрхийлсэн байх ёстой. Тэрийг шалгаж тогтоох ёстой гэдэг байдлаар энэ гэмт хэргийг үгүйсгэж болохгүй гэдгийг хэлмээр байна. Эндээс ашиг сонирхол нь юу вэ? гэх юм бол болж өнгөрсөн үйл явдал нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас харж болно. Ер нь аливаа харилцаанд хүмүүсийн хооронд болж байгаа харилцаан дээрээс ямар харилцаа байна вэ? гэдгийг нь харж байгаад энэ хүн нь ийм ашиг сонирхолтой. Энэ нь ийм ашиг сонирхолтой байна гэдгийг шууд дүгнэх боломжтой. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд үүссэн ашиг сонирхол Т.Ш гуайн тухайд ямар ашиг сонирхолтой харилцаа байсан бэ? гэхээр мэдээж энэ зөрчлийн хэрэг нээгээд түүнийг зөрчил үйлдсэн гээд дараа нь шийтгэсэн байгаа. Тэгэхээр шалгагдаж байгаа үйлдэлдээ мэдээж шийтгүүлэхгүй байх. Шалгуулахгүй байх ашиг сонирхол Т.Ш гуайд байсан байх. Энийг заавал хэн нэгэн хүнээр өөрөөр нь хэлүүлж байж энэ бол ашиг сонирхол нь байсан юм байна. Энэ ингэж тогтоогдож байгаа юм байна гэж үзэх шаардлагагүй буюу илэрхий зүй байна гэж үзэж байна. Т.Ш гуай өмнө нь удаа дараа буюу 3-н удаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Мөн дээрээс нь шүүхийн хэлэлцүүлэгт 2 удаа мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгүүдээр А буюу шүүгдэгч надаас 1 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Ингэхдээ би таны ар тал больё. Хоёулаа эгч, дүүс больё. Би таныг хамгаална гэж хэлсэн мэдүүлгийг бүх мэдүүлэг дээрээ өгсөн байдаг. Тэгэхээр энэ гэмт хэрэг гэж үзээд байгаа мэдээлэл үйл баримтын талаар Т.Ш гуай төөрөгдөж эргэлзээтэй юу болсон нь мэдэгдэхгүй өгч байна гэж дүгнэх боломжгүй буюу мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлэг өгч байна гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн 20** оны *** дугаар сарын 08-ны өдрийн ** дугаартай тайлбар хуулийн зарим зүйл хэсгийг тайлбарласан тайлбар байгаа. Энэ дээр мэдүүлгийн эх сурвалж гэж тухайн зүйлийг мэдэх болсон шалтгаан үндэслэлийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр Т.Ш гуай болж өнгөрсөн зүйл явдлыг ийм учраас мэдэж байна гээд мэдүүлж байгаа нь эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлэг байна. Мөн дээрээс нь тухайн цаг хугацаанд өөрийн хүүхэд болох И руу ярьж энэ болж өнгөрсөн үйл явдлын талаар мэдсэн гэж мэдүүлсэн. Энэ талаар И гэрчилж мэдүүлсэн. Энэ хүн юу гэж мэдүүлсэн бэ? гэхээр Т.Ш гэж миний төрсөн эх. Надад энэ Г.А гэдэг хүнд 1 сая төгрөг өгөөч гээд байна гэдэг талаар хэлсэн гэсэн ийм мэдүүлгийг давхар мэдүүлсэн байна. Ингээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Энэ болж өнгөрсөн үйл явдал нь тийм ч эргэлзээтэй төвөгтэй буюу ямар үйл явдал болсон юм бол. Энэ болсон үйл явдал нь гэмт хэрэг өмнө юм болов уу? биш юм болох уу? гэх эргэлзэх зүйл байхгүй байна гэж харж байна. Энэ тогтоогдсон үйл баримт болж өнгөрсөн зүйлүүд. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс энэ болж өнгөрсөн үйл явдал буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцдаа хэргийн оролцогч буюу хохирогчоор оролцож байгаа хүнээсээ сая төгрөг өгөөч гэж шаардсан үйлдэл нь гэмт хэргийг шинжтэй үйлдэл байна гэж үзсэн. Энэ дээр мөн давхар авч үзэх юм бол энэ Т.Ш гэдэг хүн өсөрхөөд энэ хүнийг гэмт хэрэгт гүтгэж байна уу? үгүй юу? гэдгийг түүний мэдүүлгийг үнэлэхдээ харж үзэх ёстой. Энэ дээр яаж байна вэ? гэхээр энэ албан тушаалын хэрэг бол 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр гомдлоор ороод буюу намар шалгагдаж эхэлсэн. Энэ хүн өсөрхөөд гэмт хэргийг гомдол гаргаад гэмт хэрэг хийж үү? үгүй гэдгийг шалгасан. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна вэ? гэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу А эрх бүхий албан тушаалтан энэ Т.Ш гуайд холбогдох хэргийг шалгаж явцад 4-н сар хүртэл энэ хүн надаас 1 сая төгрөг нэхсэн. Тийм учраас би энэ хүнээр хэргээ шалгуулмааргүй байна гэдэг гомдлыг зөрчлийн хэрэг дээр гаргаж өгч байсан байдаг. Энийг прокурор хянаад энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Тэгэхээр та энийг холбогдох байгууллагад нь ханд гэдэг байдлаар хариу өгсөн байна. Тэгэхээр энэ хүн хэзээ хойно гүтгэх санаа зорилгоор авилагтай тэмцэх газар гомдол гаргаагүй байна. Өмнө нь өөрийнхөө шалгагдаж байгаа хэрэг дээр хүртэл 1 сая төгрөг надаас нэхсэн шаардсан гэдэг зүйлийг ярьж хэлж явж байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Мөн дээрээс нь энэ Т.Ш гэдэг хүн энэ гомдлыг яагаад гаргах болсон бэ? гэдэг шалтгааныг харсан. Тэгэхээр энэ хэрэг дотор байж байгаа. Хэрэг бүртгэл дээр үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Энэ дээр баримтуудыг юунд фейсбүүк дээр тавьсан энийг шалгаж өгөөч гэсэн байна. Тэгэхээр шүүгдэгчГ.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар тогтоогоогүй гээд яриад байна. Мөн гэрч нар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар мэдүүлээгүй байхад 3-н сар мэдүүлсэн гэж ярьж байгаа нь гуйвуулж ярьж байна. Энэ дээр цаг хугацаа мэдүүлж ярьсан хүн Т.Ш, гэрч И, Т.Ш гуайн мэдүүлгийг хэлснээр нь танилцуулъя. Энэ дээр цаг хугацааны талаар хэлэхдээ ** дугаар сарын сүүлээр **, ***-н гэж хэлсэн. И гэдэг хүн 20** оны ** дугаар сүүлээр билүү, ** дугаар сарын эхээр ээж над руу ярьсан гэж хэлсэн. Тэгэхээр энийг гарцаагүй **-нд болсон гэж ярихгүй. Хоёрдугаарт энэ хүмүүсийн мэдүүлгийг үндэслээд мөн дээрээс нь шалгалтын удирдамж чинь байгаа. Энэ болохоороо 20** оны ** дугаар сарын **-ны өдөр батлагдсан байгаа. Энэ өдөр хийгээгүй гээд Г.А өөрөө яриад байдаг. Тэгэхээр гэрч нар 2 дугаар сарын сүүлээр гэж ярьсан. Тэгэхээр энэ баримтуудыг үндэслээд үйл явдал нь цаг хугацааны хувьд энэ 2 дугаар сарын сүүлээр болсон юм байна гээд яллах дүгнэлт биччихсэн. Энэ буруу байлаа гэхэд буруу ч сэргээн тогтоосон ч байж магадгүй. Яагаад гэвэл шууд хэлсэн мэдүүлэг байхгүй учраас энэ баримтуудад үндэслэж дүгнэж байгаа юм. Тэгсэн ч буруу сэргээн тогтоосон байсан ч энэ хэрэг үгүйсгэгдэхгүй. Энийг тогтоохоор шүүх гээд сууж байгаа хүмүүс энэ баримтуудыг харж үзээд **-н сарын эхээр буюу шүүгдэгчийн яриад байгаа цаг хугацаанд байна уу? яллах дүгнэлт бичсэн цаг хугацаанд байна уу? гэдгийг тогтоолгоод **-н сарын эхээр болсон ч бай ** дугаар сарын сүүлээр болсон ч бай гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Гэмт хэрэг гэдгийг зөвхөн сая төгрөг нэхсэн үйлдлийг хэлээд байгаа юм. Тэрний хойно зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ямар журмаар яаж явагдсан. Тэрийг Г.А зөв шийдсэн үү? буруу шийдсэн үү? гэдэг зүйл огт яриагүй. Энэ дээр нэг зүйл хэлмээр байна. Хясан боогдуулах гэдэг хүндрүүлэх шинжийг яаж хэрэглэж байгаа вэ? гэдэг дээр тайлбар хэлье. Энийг сая төгрөг өгөөгүй учраас зөрчлийн хэрэг нээгээд явж байгаа үйлдлийг хясан боогдуулах гэж үзэхгүй байгаа. Зөвхөн зөрчлийн шинжтэй байх болох мэдээллийг олж аваад тэр мэдээллээ ашиглаж энэ хүн рүү болзол тулгаж мөнгө шаардаж байгаа тэр үйлдлийг хясан боогдуулсан гэж хэлж байгаа юм. Т.Ш гуай өөрөө мэдүүлэхдээ мөнгө өгөөгүйгээс болоод намайг шалгасан гэж ярьж байгаа нь энэ хүний эрх зүйн мэдлэг ямар билээ. Би тэгж яллаагүй. Хясан боогдуулах гэдэг хүндрүүлэх шинжийг зөрчлийн шинжтэй үйлдлийг мэдсэн. Энэ мэдээллийг эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд энэ мэдээллийг олж аваад энэ эрх нөлөөгөө ашиглаж шалгалтын ажиллагаа явуулаад энэ мэдээллээ ашиглаж тэр хүнд болзол тавьж хэлж шаардаж байгаа үг өгүүлбэрийг хясан боогдуулж байгаа юм байна. Мэдээллээ ашиглаж. Сая төгрөг өгөх юм бол шалгахгүй хамгаална гэж хэлж байгаа нь өөрөө хясан боогдуулж байгаа шинжийг хангаж байна гэж үзээд байгаа юм. Мөн дээрээс нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явж дуусаад торгуулаад дээрээс нь захиргааны хэргийн шүүхийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгочхоод тухайн шийтгүүлж байсан Т.Ш гуай бүх зүйл намжисны дараа энэ хүнийг зориуд өсөрхөж гэмт хэрэгт гүтгэсэн гэж сая тайлбарлаж байна. Энийг би бас түрүүнийхээ дүгнэлт дээр хэлсэн. Яг тэр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гарч шалгагдаж эхлэх цаг хугацаанд ярьж эхлээгүй. Өөрөө зөрчлийн хэрэгт шалгагдаж байхдаа 20** оны ** дүгээр сард прокурорт 1 сая төгрөг надаас нэхсэн. Тийм учраас би энэ хүнээр шалгуулмааргүй байна гэж гомдол гаргаж байсан байдал нь энэ хүний одоо яриад байгаа үйл явдал зөвхөн гүтгэх энэ хүнийг гэмт хэрэгт холбогдуулах ийм зорилготой байгаагүй юм байна. Анхнаасаа ийм үйлдэл болсон. Энийгээ хэлж ярьж мэдүүлж байсан юм байна гэдгийг энэ үг нь давхар нотолж байгаа. Мөн дээрээс нь шийтгэлийн хуудаснуудыг сошиал орчинд тавьчихсан байсан. Тэгэнгүүт Т.Ш гуай яасан бэ? гэхээр шийтгэлийн хуудас буюу энэ компанийн нэр хүнд миний нэр хүнд миний зөрчлийн хэрэгт холбогдож шалгагдсан мэдээллийг олон нийтэд дэлгэсэн үйлдлийг шалгаж хуваарийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэдэг гомдлыг анх гаргасан байдаг. Тэрнээс ганцхан надаас сая төгрөг нэхсэн гэсэн үйлдэл дээр нь шийтгэл үүрүүлэх гээгүй. Тийм агуулгатай гомдлыг гаргаад тэрийг хууль хяналтын байгууллага шалгах явцдаа энэ үйлдэл нь цагдаагийн албан тушаалтны шалгах хэрэг. Тэгтэл тэр гомдол дунд юу юу гэж байдаг вэ? гэхээр өмнө нь ярьж байсан сая төгрөгийн асуудлыг бичсэн байдаг учраас хэрвээ энэ зөрчлийг шалгаж байгаа эрх бүхий албан тушаалтан сая төгрөг нэхсэн бол энэ албан тушаалын хэрэг байна гэдэг үндэслэлээр авлигатай тэмцэх  газар энэ үйлдлийг шалгаад тэр шийтгэлийн хуудсыг сошиал орчинд олон нийтэд тараасан гэдэг үйлдэл нь одоо болтол шалгагдаад явж байгаа. Тэр хэрэгт нь үзлэг хийгээд энэ хэрэгт нь гаргасан гомдлуудыг нь хуулбарлаж аваад хийчихсэн. Мэдүүлгүүдийг нь аваад хийчихсэн хэрэг дотор байгаа. Тэгэхээр энэ байдлуудаас харахад Т.Ш гэдэг хүн гүтгээд энэ хүнийг ингээд яриад байгаа юм байна гэж үзэх боломжгүй байгаад байгаа. Дээрээс нь зөвхөн ээж охин хоёрын энэ хоёрхон хүний мэдүүлгээр яллалаа өөр баримт байхгүй хангалтгүй гээд тайлбарлаад байх юм гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:...  Сая улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Энэ гэмт хэргийг бүрэн нотлогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хясан боогдуулах замаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийгГ.А үйлдсэн байна. Бүх зүйл нотлох баримттай гэж ярьж байна. Миний хувьд хавтаст хэрэгт авагдсан баримт нотлох баримтуудыг бүрэн дүгнэж үзэхэд энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй. 16.2-т хэрэг бүртгэлт мӨөн байцаалт шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн юм. Эрүүгийн хуульд заасан бусад нотолбол зохих байдлууд хангагдсан юм уу? Хангагдаагүй. Учир нь Т.Ш гуай 2024 оны 02 дугаар сарын **, **-ний өдөр гэдэг. Мөн Игийн мэдүүлэгт **, **-ний өдөр манай ээжээс сая төгрөг нэхсэн гэж ярьдаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан мөнгө зээлийн бодлоготой холбоотойгоор хамтарсан ажлын хэсэгт ажиллаж байгаа ажлын хэсгийн үр дүнд оролцсон цагдаагийн албан хаагч нар статистик хэмжил зүйн албан хаагч нар Ү.О, Н.Б, Б гэх хүмүүсийн мэдүүлгүүдээр Т.Ш гуайн өөрийнх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс ч гэсэн энэ үйл баримтууд 20** оны ** дугаар сарын **-ний өдөр өгсөн. Ингээд цаг хугацааны хувьд зөрөөтэй. Т.Ш гуай мэдүүлэгтээ хяналт шалгалтын дараа надаас сая төгрөг нэхсэн гэсэн асуудал ярьдаг. Тэр нь хэдийгээр гэхээр ** дугаар сарын **, **-нд. Ингээд дамжмал нотлох баримт гээд прокурорын яриад байгаа Игийн мэдүүлгээр ч гэсэн **, **-н гэж ярьсан. Гэвч тэр үед мөнгө зээлийн хуультай холбоотойгоор ломбард мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх удирдамж гараагүй байсан. Сая прокурор ярьж байна.Г.А ийг гэм буруутайд тооцох Т.Ш гуайтай ингэж харьцаад Т.Ш гуай ч гэсэн өөрөө мэдүүлээд байгаа юм. Намайг 1 сая төгрөг өгөөгүй болохоор хясан боогдуулж өсөрхөж над дээр зөрчлийн хэрэг нээсэн. Гэвч бодит байдал дээр шал өөр асуудал гарсан. Энэ хяналт шалгалттай холбоотойгоор прокурорын хяналт доор хэр хэмжээний дагуу зөрчлийн хэргийг шалгасан байдаг. Тэгээд зөрчлийн хэрэг нээгээд Т.Ш гуайд 20 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ ** дугаар сард болсон асуудал. Энэ Т.Ш гуайд торгууль тавьсан асуудалд Аийн хувьд хууль эрх зүйн талаасаа зөв буруу байсан эсэх өөр асуудал. Захиргааны хэргийн шүүхээр өөрөөр хэлбэл торгуулийн арга хэмжээ авах эрх бүхий субъект биш байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна лээ. Харин Т.Ш гуай энэ байдлыг намжмал болсны дараа 20 саяын торгуулийн асуудал намжсаны дараа 20** оны ** дүгээр сараас энэ надаас сая төгрөг нэхсэн гэсэн асуудал ярьж эхэлдэг. Энэ нь зөвхөн хавтаст хэргийн материалд нотлогдохгүй. Ганцхан И гэх охиных нь мэдүүлэг байгаа. Тэрнээс Т.Ш гуайд нотлох баримт байхгүй шүү. Энэ нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй. Гэмт хэрэг хэзээ хаана үйлдсэн. Энэ цаг хугацаа орон зайны хувьд энэ асуудал бол өөр шүү. Тийм учраас бүгдийг энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.А ийн гэм буруутай үйлдлүүд бүрэн нотлогдсон байна гэж прокурорын үзэж байгаа энэ дүгнэлт харин ч эсрэгээрээ. Хавтаст хэргийн материалд А энэ гэмт хэргийг үйлдсэн гэх байдал эргэлзээ бүхий байгаа шүү. Эргэлзээ бүхий цаг хугацаа орон зай бусад асуудлуудаар эргэлзээ бүхий нөхцөл байдлууд олон байгаа. Зөвхөн ээж, охин хоёрын мэдүүлгээр энэ хүнийг яллах гээд байгаа асуудал. Бусад телефоноос харилцан ярилцсан юу байдаг юм. Тийм учир байдлыг нотолсон зүйл байхгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад прокурор гэм буруутай мэтээр энэ хэргийн улаан цайм дэгсдүүлээд байгаа нь харамсалтай байна. Тийм учраас миний хувьд Г.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэм буруугүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг мӨөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж байгаа. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурорт хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчлан заасан. Гэвч энэ байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал хэргийн материалд олон байгаа. Цаг хугацаа орон зай учруулсан хор хохирол бусад нотлох баримтуудаас авхуулаад эргэлзээтэй байна. Тиймээс өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Тийм учраас гэм буруугүй тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэрэг дээр би ямар ч буруугүй. Т.Ш гуайгаас мөнгө төгрөг нэхсэн зүйл ерөөсөө яриагүй гэдгээ мӨөн байцаалтын шатанд ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч Г.А өөрөө мэдүүлдэг. Гэрч Т.Ш, И нарын мэдүүлэг бодит үндэслэлтэй гэж улсын яллагч хэлж байна. Тэгвэл бусдынх нь мэдүүлэг яагаад үндэслэлгүй болоод энэ 2-н мэдүүлэг үндэслэлтэй. Тийм учраас энэ 2-н мэдүүлгийг татах нь зүйтэй. Эргэлзээ бүхий нөхцөл байдал гэдгийг дээд шүүхийн тайлбар яриад байна. Эргэлзээ бүхий нөхцөл байдал чинь сая таны өөрийн чинь уншиж өгсөн дээд шүүхийн тайлбар дээр дурдсан хэргийн бодит нөхцөл байдал хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаа дахь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хэргийн болсон явдал гэж үзээд байгаа энэ байдал чинь бусад баримтуудаараа үгүйсгэгдэх, эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзээд байгаа. И, Т.Ш нарын мэдүүлгүүд цаг хугацаа орон зайг хэлж байгаа. Заавал ч үгүй цаг хугацаа орон зайг хэлэх ч шаардлага байхгүй. Тэрийг мартаж санасан ч байж болно гэсэн учир холбогдолтой зүйл ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж байгаа юм. Гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ хаана яаж мэдсэн энэ цаг хугацаа орон зай байх ёстой. Энэ байдлыг нотлоогүй. Өөрийнх нь яллах дүгнэлтэд дурдсан ** дугаар сарын **-нд гэдэг. Гэвч бодит байдал нь ** дугаар сарын **-нд байдаг. Би энэ хяналт шалгалтын дараа энэ хүнтэй холбогдоогүй. Утсаар тийм зүйл яриагүй гэж А ярьдаг. А сая өөрөө мэдүүлсэн. О хэн хэн ч гэлээ 3-н хүний нэр хэлсэн. Ийм хүмүүсийн өгсөн өргөдөл гомдлын дагуу ингээд шалгасан. Зөрчлийн хэрэг шалгалтын хугацаа чинь тус тусдаа хугацааны хүрээнд явагдаг юм байгаа биз дээ. Зөрчлийг хянаж шалгах хугацаа нь болоод хуульд заасан арга хэмжээ авсан юм байна. Тэр нь зөв буруу энэ хэрэгт хамгаагүй. Гэхдээ энийг бодох асуудал. Энэ асуудал гарсны дараа захиргааны хэргийн шүүхээр энэ торгуулийн асуудлыг хүчингүй болгосны дараа Т.Ш гуайн зүгээс надад сая төгрөг өгнө гэсэн асуудал. Т.Ш, И нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж байна. Гэтэл И,  Т.Ш 2 ашиг сонирхол нэгдмэл. Ээж, охин 2. Өөр нотлох баримт байхгүй гээд байгаа юм. Гэрч чинь өөрөө А т холбогдуулаад гомдол хүсэлтээ гаргаж байгаа бол Аийг буруутгаж байгаа бусад нотлох баримтуудаа өөрөө гаргаж өгнө. МӨөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон ажлын хэсэгт байсан хүмүүс болон бусад бичгийн нотлох баримтууд дээр энэ байдлууд чинь үгүйсгэгдэж байна. Тэгэхэд заавал гэм буруутай. Энэ 2 хүний мэдүүлгээр нотлогдож байгаа гээд үзээд байдаг. Тийм учраас өмнө нь гаргасан дүгнэлт өөрийн байр суурин дээрээ бат зогсоод А энэ хэрэгт гэм буруугүй. Цагаатгах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Г.А гэм буруугийнхаа талаарх:... Т.Ш гуай болохоор намайг мөнгө нэхсэн гээд байгаа юм. Нөхцөл байдлыг цорын ганц мэдэх хүн та. Хэзээ хаана хэдэн төгрөг нэхсэн юм. Таны ярьсан болгон өөр өөр. Мэдүүлэг болгон чинь өөр. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгийн хувьд логикийн хувьд шал өөр. Би таныг намайг гүтгэлээ гээд гомдол гаргаад байхгүй. Та яагаад намайг ингэж худлаа яриад байгааг би ойлгохгүй байна. Магадгүй миний таныг шалгасан нь танд их хэцүү байсан байх. Гэтэл яагаад би таныг шалгасан юм гэдэг дээр акцент өгөх ёстой. Шүүх бүрэлдэхүүн ч энэ дээр акцент өгөх ёстой. Нэг ядарсан хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй эцэг, эх байж байдаг. Тэрийг авч хэдэн төгрөгөөр гүйлгээ явуулдаг. Энэ асуудлыг 20 гаран жил хэн ч мэдээгүй. Шүгэл үлээснээрээ би энд шүүгдэгч болоод сууж байгаа. Улсын яллагч та магадгүй улсын нэрийн өмнөөс энэ олон хүүхдүүдийн улсын мөнгийг хүүлээд хэдэн хувиар хүүлж байгаа нь тодорхойгүй. Энэ дээр та байр сууриа илэрхийлээд та улсын яллагч хүн төрийн нэрийн өмнөөс оролцох ёстой. Гэтэл 20, 30-н жилийн хугацаанд энэ асуудлыг хэн ч хөндөөгүй. Хөндсөн нь би. Хөндсөнөөрөө өнөөдөр би шүүгдэгч болж байна. Тэр бол цорын ганц үнэн. Т.Ш гуай эрх зүйн мэдлэгийн хувьд надаас илүү. Маш олон хүмүүсийн иргэний нэхэмжлэгч хариуцагч. Тэгээд цаг хугацааны хувь санахгүй байна. Тийм ч байж магадгүй гээд байх юм. Та мэдэж байгаа ** дугаар сарын **, **-н аль нь ч байсан хамаагүй. Тухайн үед би маш хүнд хар тамхины хольцтой эм хэрэглэж байсан. Би 7 хоногийн пүрэв гаригт эмийнхээ хорыг тайлуулдаг. Тухайн өдрийг би харсан. Пүрэв гариг байсан. Би пүрэв гаригт ямар ч ажиллагаа явуулдаггүй. Гэрээсээ ч гардаггүй. Шингэнээ залгуулаад байж байдаг. Энэ үйлдлийг 20*** оны ** дугаар сарын *** -ний өдөр та надад хэлсэн манай гэрт ороод зураг аваад байна гээд. Миний утсан дээр одоогоороо байж байгаа. Энийг шүүх, шүүгч нотлох баримтын хэмжээнд аваагүй хирнээ. Одоо тэр цаг хугацаа хамаагүй гээд байх юм. Эцсийн эцэст Т.Ш гуай та мэдэж байгаа. Би танаас 1 сая төгрөг байна уу? гэж хэзээ ч асуугаагүй. Хамаагүй та юу ч гэж хэлж болно. Нүгэл нүдээрээ гарна гэдэг үг байгаа. Би танд гомдол гаргахгүй. Юмны үнэн гэж байгаа. Таны юу хийж явдгийг Өвөрхангайнхан бүгдээрээ мэдэж байгаа. Та энхийн цагаан тагтаа шиг гэрээрээ ядарсан хүмүүст олгодог гээд байх юм байхгүй. Та хүүхдийн мөнгийг нь авчхаад сууж байна. Та больчих тэгвэл. Та намайг орсноос хойш үйл ажиллагаа явуулахгүй гэж байсан. Үйл ажиллагаа явуулаад одоогоороо танай гэрт ядарсан хүмүүс хаалгыг чинь тогшоод байж байгаа. Яг үнэндээ Т.Ш гуайгаас 1 сая төгрөг өгөөч гэсэн асуудал байхгүй. Улсын яллагчийн хэлж байгаа шиг би энэ хүнийг хясан боогдуулаад үйл ажиллагааг нь зогсоогоод энээ тэрээ болсон юм байхгүй. Тийм учраас би буруугүй гэв.

 

 Иргэдийн төлөөлөгч М.Мөнх-Од шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Миний хувьд хэргийн талаар ажил мэргэжлээ ашиглан хахууль авах зорилготой гэрт нь орсон гэж бодож байна. Гэрт орох зөвшөөрөлгүй байсан юм байна. Бусад шалгалт нь ломбарьдаар яг ажлынх нь байраар хийгдсэн юм байна гэж ойлголоо. Гэм буруутай эсэх нь сая төгрөг нэхсэн. Уг үйлдэлд дарамт шахалт өгсөн байна. Зөрчил шалгах газраар явсан юм байна. Хөндлөнгийн хүний харж байгаагаар хахууль авч чадаагүй учир энэ хавтаст хэрэг үүссэн юм байна. Гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгчГ.Ат холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 60 айлын 108-р байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Шыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш руу утсаар холбогдож “та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно”, “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1.000.000 төгрөгийн яаралтай хэрэг байна” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хясан боогдуулах аргаар 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Мөн мӨөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийгдсэн байна гэж үзлээ.  

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгчГ.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчГ.Аийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

ШүүгдэгчГ.А нь гэрч Т.Ш руу утсаар холбогдож “та надад 1.000.000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно”, “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1.000.000 төгрөгийн яаралтай хэрэг байна” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар шаардсан талаар гэрч Т.Ш нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 3 удаа мэдүүлэг өгсөн. Үүнд:

 

       -20** оны ** дугаар сарын **-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд 20** оны ** дугаар сарын сүүлээр **, **-ны үед л байсан байх Г.А нэг цагдаа болон нэг эмэгтэйн хамт манай гэрт орж ирээд ломбарьдын үйл ажиллагаа шалгаж яваа гэж хэлээд Г.А миний зургийг авч байгаад л гараад явсан. Тэгээд тэр орой нь бил үү, маргааш нь бил үүГ.А миний ******** дугаартай утас руу өөрийнхөө ******** дугаартай утаснаас залгаж “та надад 1.000.000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно” гээд нэг сонин сонин юм яриад байсан. Тухайн үедээ би юу гээд байгааг нь ойлгоогүй л дээ. Тэгээд би “надад өөрт бол мөнгө байхгүй ээ, хүүхдээсээ асууж өгье” гэж хэлээд бидний яриа дууссан.  Дараа нь миний “********” нэртэй фейсбүүк рүү найзын хүсэлт явуулсан.  Маргааш нь бил үү хэзээ нь бил ээ дээГ.А дахин над руу залгаад “мөнгө юу болсон бэ” гэхээр нь би мөнгө өгөхгүйн тулд “хүүхдээсээ асуусан мөнгө байхгүй гэж байна” гэж хэлтэл “танай хүүхэд хаана ажилладаг юм бэ” гэхээр нь би энэ яг надаас дахин, дахин мөнгө асууж, шантаач хийх гээд байна гэж мэдээд дахиж мөнгө асуулгахгүйн тулд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан “И /99015669/ гэж охиныхоо нэрийг хэлээд Тагнуулд ажилладаг” гэж хэлээдГ.А бид хоёрын яриа дууссан. Тэгээд эргэж над рууГ.А утсаар дахин залгаад “танай хүүхэд чинь Тагнуулд ажилладаггүй л юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд л тэрнээс хойш намайг шалгаад л эхэлсэн. Намайг мөнгө өгөөгүй болохоор л намайг ингээд зуугаад байна даа л гэж бодсон.Г.А манай гэрт орж ирээд Ломбарьдын үйл ажиллагаа шалгаж байна, та бичиг баримтууд, хийсэн гэрээгээ үзүүл гэж надад хэлсэн. Би тэгээдГ.Ат “эгч нь одоо ажиллахаасаа ажиллахгүй нь их байна” гэж хэлсэн чинь “та мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэр чинь зөвшөөрөл гарах болоогүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд гэрт байхдааГ.А миний зургийг аваад, гэрийн зураг аваад байсан. Тэгэхээр нь би “чи яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? би чинь өрөөтэй шүү дээ” гэж хэлээд би Аийг гараад явсны дараа би фейсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан. За тэгээдГ.А манайхаас гараад явсныхаа дараа нь над руу залгаад “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1.000.000 төгрөгийн яаралтай хэрэг байна, өнөөдөр та надад зээлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл “та аргалаад олоод өгөөч” гээд тулгаад байхаар нь хүүхдээсээ асууж өгье гээд хэлчихсэн юм гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9 хуудас/, хуудас/,

 

        - 20** оны ** дугаар сарын **-ны өдөр мӨөн шалгах ажиллагаандГ.А энэ асуудал болохоос өмнө бараг л нэлээн дээр шүү дээ надаас мөнгө зээлж л байсан. Тухайн үед бид хоёрын харилцаа ч хэвийн байсан даа. Надаас зээлсэн мөнгөний үндсэн мөнгийг нь өгөөд, хүүг нь өгөөгүй санагдаад байна. Тэгээд тэр үедээ би жоохон найдваргүй л хүн байна даа гэж бодсон. Тэр үед би зах дээр ломбардаа ажиллуулж байсан. Тэгээд надаас Г.А 2, 3 удаа мөнгө зээлж байсан. Би зээлүүлж байгаа мөнгөө Г.Ат бэлнээр өгөөд буцаан төлөлтөө бас бэлнээр нь надад өгч байсан. Гэхдээ хүүгээ өгөхгүй авсан мөнгөө л өгөөд байсан л даа. Тэгэхээр нь би за энэ хүүхэн чинь найдваргүй хүн байна даа гэж бодсон. Зээлийн гэрээ гэж нэг юм цаасан дээр хийж байсан одоо байхгүй л дээ. 2024 оны 2 дугаар сарын сүүлээр 27, 28-аас орж манай гэрт орж ирсэн байхгүй юу. Өмнөх мэдүүлэгт би 1 дүгээр сарын сүүлээр орж ирсэн гээд андуураад хэлчихсэн байна лээ.Г.А манай гэрт орж ирээд Ломбарьдын үйл ажиллагаа шалгаж байна. Та бичиг баримтууд, хийсэн гэрээгээ үзүүл гэж надад хэлсэн. Би тэгээд Г.Ат “эгч нь одоо ажиллахаасаа ажиллахгүй нь их байна” гэж хэлсэн чинь та “мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр чинь зөвшөөрөл гарах болоогүй шүү дээ” гэж би хэлсэн. Тэр зөвшөөрөл нь сүүлд сургалтад суулгаад 3 дугаар сарын дундуур олгогдсон юм.Г.А миний бичиг баримтыг үзэж байхад нь би мөнгө зээлсэн хүмүүсээс мөнгөө буцаан авч чадахгүй байгаа талаараа түүнд хэлсэн байдаг.Г.А миний зургийг аваад гэрийн зураг аваад байсан. Тэгэхээр нь би чи яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? би чинь өрөөтэй шүү дээ гэж хэлээд би Аийг гараад явсны дараа би Фейсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан. За тэгээдГ.А манайхаас гараад явсныхаа дараа нь над руу залгаад “би таны арыг даана. Би таньтай сайхан эгч дүүс байя. Хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ. Надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна. Өнөөдөр та надад зээлээч гэж гуйсан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл “та аргалаад олоод өгөөч” гээд тулгаад байхаар нь хүүхдээсээ асууж өгье гээд хэлчихсэн юм. Нөгөө тагнуулд ажиллаж байсан том охин Ид хэлсэн. Банк, нотариатаас миний баримтуудыгГ.А гаргуулж авсан л байна лээ. Ийм яриа болоогүй ээ энэ худал баримт бүрдүүлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 хуудас/,

 

            - 20** оны ** дугаар сарын **-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаандГ.А эхлээд 1.000.000 төгрөг зээлээч гэж утсаар ярихад нь би “хүүхдүүдээсээ асууж өгье” гэж мөнгө өгөхгүйн тулд шалтаг болгож хэлсэн. Тэгээд хүүхдүүдээсээ асууя гэж хэлэхээрГ.А мөнгө дахиж асууж над руу ярихгүй болов уу гэж бодсон. Тэр үед нь би охин руу гаа залгаагүй. Яагаад гэвэл би Г.Ат мөнгө өгөхгүй гэж бодсон хүн шүү дээ. Хэрвээ өгье гэж бодвол хүмүүс рүү залгаад ганц охин руу ч биш бүгд рүү нь залгаад мөнгө асууна шүү дээ. Тэгсэн Г.А удалгүй дахин залгаад “та хүүхдээсээ мөнгө асуув уу” гэж хэлэхээр нь би асуулаа хуралтай гэнэ, мөнгө байхгүй гэнэ гэж хэлсэн. ТэгсэнГ.А “хүүхэд чинь юу хийдэг юм бэ, хаана ажилладаг юм бэ” гэж надаас асуухаар нь би “манай хүүхэд Тагнуулд ажилладаг” гэж хэлээд аминдаа дахиж мөнгө асуухгүй байх л гэж бодсон. Тэгсэн уурлаад л утсаа тавих шиг болсон. Би чинь ганцаараа амьдардаг болохоор хүүхдүүдтэйгээ өдөр болгон л ярьж байгаа. Тэгээд нэг ярьж байхдаа л Г.Аийн мөнгө асуусан талаар охин руу гаа ярьж хэлсэн байхдаа. Түүнээс ягГ.Аийг мөнгө асуусны дараа нь охин руу залгаж мэдэгдээгүй. Тэгээд л хэрэг үүсгэж шалгаж байна гээд эхэлсэн. Дараа нь Г.Аийн сууж ажилладаг хуучин цагдаа байсан байрны 01 давхрын өрөөнд очижГ.Атэй уулзаж мэдүүлэг өгсөн бил үү яасан билээ нэг уулзаж байхад “та надад 1,000,000 төгрөгөө өгчихсөн бол ийм юм болохгүй шүү дээ. Танай хүүхэд чинь тагнуулд ажилладаггүй л юм байна лээ гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй ээ” гээд хэлчихсэн. Ер ньГ.А надтай уулзаж байхдаа ерөөсөө тэмдэглэл үйлддэггүй шүү дээ. Нэг л удаа мэдүүлэг авсан байх гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч Ц.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт 2024 оны 02 дугаар сарын сүүлээр А манай гэрт орж ирээд би ломбарьдын үйл ажиллагаа шалгаж яваа гэсэн. Тэгээд орж ирээд миний бичиг баримтыг үзээд манай гэр доторх зургийг аваад миний зургийг аваад тэгээд гараад явсан. Тэгээд ихэнх улсаасаа авч чадаагүй бичиг баримтаа үзүүлсэн чинь энийг чинь би аваад өгч чадна. Та надтай холбоотой байгаарай гээд гарсан. Тэгээд гарснаасаа хойш нээх удалгүй над руу утасдсан. Т.Ш эгчээ та айлтгүй. Би таныг, ар талыг бат хамгаална. Хоёулаа бараг найз больё гэхээр нь ямар ч учрыг нь ололгүй тэгье гэсэн чинь найзын хүсэлт явуулъя та аваарай гэсэн. Тэгээд над руу найзын хүсэлт явуулсан. Би тэрийг нь авсан. Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь билүү бас л их ойрхон хугацаатай Т.Ш эгчээ надад үнэхээр мөнгөний хэрэг болоод байна. 1 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь эгчид нь 1 сая төгрөг байхгүй байна. Ямар ч мөнгөгүй байна чинь та яаралтай олоод өг гэхээр нь би хаанаас олох билээ гэсэн чинь хүн амьтнаас асуу гэсэн. Тэгэхээр нь хүүхдээсээ асууя гэсэн. Тэгсэн чинь нэлээн байж байгаад дахиад та нөгөө сая төгрөгөө яасан бэ? Асуусан уу? Хүүхэд чинь юу гэж байна гэсэн. Тэгэхээр нь хүүхэд хуралтай гэж байна гэсэн. Тэгсэн чинь та олоод өгчихгүй ямар сонин юм бэ? Танай хүүхэд чинь хаана ажилладаг юм бэ? гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд тагнуулын газар ажил хийдэг. Хуралтай байна гэсэн. Тэр өдөр тэгээд өнгөрсөн. Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь банкин дээр гүйлгээ хийж байсан чинь Монгол банкнаас ярьж байна шүү дээ Т.Ш гуайг ямар удаан суулгадаг юм. Тийм удаан гүйгээ хийдэг юм уу? Ямар гүйлгээ хийгээд байгаа юм. Банкныхан хэрэгтэн шиг намайг гар гар гээд унасан. Би гайхаад яадаг юм бол гэсэн чинь А “Монгол банк” руу яриад Т.Ш гуайд удаан үйлчилж болохгүй гэсэн гээд. Тэгсэн дараа нь нотариатаас яриад та чинь ямар гэмт хэрэг хийчихсэн юм бэ? Таныг нотариатаас бичиг аваад яваад байна. Та чинь ямар гэмт хэрэг хийсэн юм бэ? Ат яасан юм бэ? гээд. Сүүлд нь сая төгрөгөөс болоод та балрах нь дээ тэрийг нь өгчихгүй яасан юм гээд надад хүн болгон тэгээд байсан. Тэгсэн намайг шалгах гээд аймгийн захиргааны санхүүгийн хэлтсээс бичиг аваад, Монгол банкнаас бичиг аваад, санхүүгийн зохицуулах хорооноос бичиг аваад, татварын албанаас татвараа төлдөг юм уу? үгүй юм уу? гэж бичиг аваад, гурван банкнаас бичиг аваад, миний зургийг дарж аваад, банкин дээр байгаа зургийг аваад намайг ерөөсөө дагаад би том гэмт хэрэгтэн шиг тийм байдалд орсон. Тэгээд сүүлд нь намайг дуудаад энэ хүмүүст буруу мөнгө өгсөн байна гэсэн. **-н хүнд мөнгө өгсөн байсан. Цагаан сар болох гээд 2 сард зайлуул ядарсан улсууд байдаг. Банк мөнгө өгдөггүй. Банк бус ч мөнгө өгдөггүй. Ядарсан хэдэн хүмүүст мөнгө өгсөн. Нөгөөдүүлийн гэр орноор ороод, заримыг нь эмнэлэгт байхад нь байцаагаад, заримыг нь өрөөндөө аваачиж байцаагаад бид нарт энэ муу авгай тусалдаг юм. Бид нар тэгэхгүй гэсэн чинь тэрийг чинь хүүгүй болгож өгнө гэсэн гээд өнөө улсууд чинь эргээд над руу ярьсан. Тэгээд сая төгрөгөөс болоод 5, 6-н сар хэцүү байдалд ороод сүүлд нойр хүрэхээ байгаад хоол унд орохоо байгаад даралт ихсээд эмнэлгээр явдаг болоод унаад тэгээд өөрт нь орж хэлсэн. Эгч нь хэцүү байна. Энийгээ нэг тийш нь болгоод өгөөч амьдрахад хэцүү байна гэсэн чинь болоогүй таны гэрт нэгжлэг хийнэ гэсэн. Тэгээд хэргээ сунгуулсан гээд гарын үсэг зур гэдэг. Яасан ч дор нь сунгаад өгдөг юм. Сүүлд нь чадахаа байгаад Д прокуророор сунгуулаад тэр хүн зөвшөөрөл өгөөд байдаг юм байсан. Тэр Д прокурорт өөрөө өргөдөл өгсөн. Ингээд сая төгрөгөөс болоод биеийн байдал хүндрээд хэцүү байна. Энэ хүнээр хэргээ шалгуулмааргүй байна. Намайг хууль мэддэг өс хонзон санаагүй хүнээр шалгуулж өгнө үү гээд болсон бүх процессоо бичээд өргөдөл өгсөн. Тэгээд хариу нь ирэхгүй байсаар Д прокурор дуудаж байна гэхээр нь прокурор дээр яваад очсон чинь уулзалтын өрөө гэдэгтэй байж бай гэсэн. Тэгсэн чинь өөрөө бууж ирээд нэг хүүхэд таны өргөдлийг хүлээж авсан. Аээс өөр хүнээр шалгуулахгүй. А л шалгах ёстой. Та энийгээ түргэн болгох гэж байгаа бол өөрөө уулзаад тэр хүнээс гуй. Гэхдээ та зүгээр хэрэггүй гарна гэж байхгүй шүү. 15 сая төгрөгөөр торгуулна гэсэн. Тэгээд гарч ирээд Д прокурортой уулзлаа би энэ хэргээ шийдүүлмээр байна. Ёстой хэцүү байна. Ингэж байгаад миний амь нас эрсдэх гээд байна. Нойр хоолгүй унаж ойчоод байна. Би чинь ерөөсөө унадаггүй хүн. Сэтгэлийн дарамт ёстой аймар юм байна лээ. Тэгээд хэрэг шийдээд өгөөч гэсэн чинь болоогүй гээд тэрнээс хойш нилээн удсан. Тэгээд сүүлд нь ** дугаар сарын ***-нд байсан билүү хавтаст хэрэгтэйгээ танилцсан. Хавтаст хэрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурсан чинь одоо таныг 20 сая төгрөгөөр торголоо. Та энийгээ төлчих юм бол 2 уулаа эргээд эгч дүүс шиг байж болно. 20 сая төгрөгөө даруйхан төлчих гэсэн. Тэгээд 20 сая төгрөгийн торгууль өгөхөөсөө өмнө намайг чадна Өвөрхангай аймгийн 7, 8-н сайт дээр сонин мэдээ дээр Т.Ш гуай ломбарьдын үйл ажиллагаа буруу явуулаад баахан улсуудыг шулсан гээд биччихсэн. Би тэрийг нь хараагүй байсан чинь хүүхдүүд над руу та чинь яасан юм бэ гээд утасдсан. Таныг сошиалаар бичсэн байна. Та тийм өндөр торгуулсан юм уу? гэхээр нь торгоно гэсэн. Би торгуулаагүй байгаа гэсэн чинь. Тэгээд бичсэн байна гэсэн. Тэрийг чинь шийдээгүй байхад тэгж бичдэггүй юм. Та тэр нэр хүндээ сэргээгээч гээд хүмүүс тэгээд байсан. Тэгээд би хот яваад торгуульчихлаа. Нэг салах юм шиг байна гээд хүүхдүүдрүүгээ ярьсан. Тэгсэн чинь юу гэж тэгж байдаг юм. Та юу хийчхээд 20 сая төгрөгөөр торгуульдаг юм. Наад хүн чинь таныг сая төгрөг өгөөгүй гэж зууснаас болоод та хүнд байдалд орчихлоо шүү дээ. Тэгвэл наадхыг чинь дахиад хуулиараа явна. Мэддэг чаддаг тийм хүн байдаг юм бол өргөдлөө өгье. Та өгч чаддаггүй бол бид нар өмгөөлөгч авъя. Тэр өмгөөлөгч нь аяндаа явчихдаг юм. Өмгөөлөгч авна гээд хүүхдүүд өмгөөлөгч аваад захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгсөн. Би ерөөсөө л болсон процессоо ярьсан. Захиргааны хэргийн шүүхээр ороод намайг 14-н зүйл анги ч байдаг юм уу? тоотоор буруутгасан байна лээ. Тэрний тус тусад нь хариу өгөөд шүүхийн тогтоол гараад цөмөөрөө буруу байна. Хууль ёсны ажиллагаа явуулсан байна. Нотариатаар ороод 2 хүнтэйгээ зөвшилцөөд гар хөлийн үсэг зураад ингэсэн байна. 20 сая төгрөгөөр торгох үндэслэл байхгүй гээд тэр нь цуцлагдсан. Нэг иймэрхүү юм болсон. Би өөрөө бодохдоо сая төгрөг өгөөгүйгээс болоод энэ хүн намайг зуугаад энийг чадна гээд ингэж байгаа байх. Тэрнээс би ямар том гэмт хэрэгтэн биш. Тэр битгий хэл санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулахыг буцааж өгнө. Энэ хүнд тийм эрх байхгүй гэж явуулсан байсан. Аймгийн захиргаа А дээшээ бичиг явуулсан учраас хариуг нь ирэхээс нааш та хөдөлж болохгүй гэсэн. Тэгээд сүүлд нь санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн юм байлгүй зөвшөөрлийн бичгийг тамгатай хавтас өгсөн. Тэр санхүүгийн зохицуулах нь болно гэсэн. Ерөнхийдөө иймэрхүү юм болсон. Шалгалт хийж явна гэж орж ирсэн. Би гэртээ явуулдаггүй. Явуулахаа байсан. Мөнгө зээлийн үйл ажиллагаа явуулаад овоо удаж байна. Манай 4-н хүүхэд байгаа. И гэдэгтээ ярьсан. Би 4 үүлэнд нь яриагүй. Нотариат дээр итгэмжлэл хийлгэх гээд очсон чинь танд нотариат хийж өгөхгүй. Таны хамаг юмыг шүүхээс аваад явсан. Танд хийж өгөхгүй гэсэн. Гэхдээ надад бүх зөвшөөрөл нь байгаа гэсэн мэдүүлгүүд өгсөн.

 

Гэрч Т.Шын мэдүүлгүүд зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалтай хүрэлцэхүйц авагдаагүй.

 

Гэрч Т.Игийн мӨөн шалгах ажиллагаанд 20** оны ** дугаар сарын сүүлээр билүү *** дугаар сарын эхээр манай ээж Т.Ш нь над руу утсаар залгаад А гэж Өвөрхангай аймгийн шударга өрсөлдөөний газрын байцаагч 1,000,000 төгрөг зээлүүлээч хэрэгтэй байна. Та яаралтай олоод өгөөч гэж хэлэхээр нь би хүүхдээсээ асууя гэж хэлээд над руу энэ талаар хэлж мэдэгдсэн. Өөрөө бол өгмөөргүй санагдаад өгөөгүй гэж байна лээ. Манай ээж Өвөрхангай аймагт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг тус үйл ажиллагаагаа эрхлээд 5-6 жил болж байгаа юм. А гэх шударга өрсөлдөөний газрын байцаагч залуу мөнгө зээлнэ гэж асуухаасаа өмнө нь шалгалтын ажлын хэсэгт багтаад ажлын шаардлагаар манай ээжийн барьцаалан зээлдүүлэх төв дээр очсон юм байна лээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 20** оны ** дугаар сараас мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм байна лээ. Яг ямар өөрчлөлт оруулсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан аймгийн цагдаа шударга өрсөлдөөн зэрэг газруудын хамтарсан ажлын хэсэг аймагт ажилласан юм билээ. А гэх хүн би танд тусална шүү. Та надад итгэж болно шүү гэж хэлсэн гэж надад гайхсан байдалтай ярьсан гэж мэдүүлдэг боловч энэ нь дамжмал бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Т.Ш ын мэдүүлэг байна.  

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж,

 

22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол” гэж заажээ.

 

Хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх,  өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог.

 

"хясан боогдуулах" гэж тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлдэг.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ө овогт Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

           

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.Ш, Т.И, Н.Ү.О, З.Н, Т.Б, Б.М, О.С, Ч.Б, Д.Б, Б.О нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Сгийн 20** оны ** дугаар сарын **-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ломбарьдуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай болон бусад дээрх дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчГ.А хясан боогдуулсан гэдгийг хангалттай хүрэлцэхүй ч нотлоогүй байна.

 

            Иймд шүүгдэгчГ.Ат холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Г.А т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгч М.Мөнх-Одын шүүх хуралдаанд гаргасан “Миний хувьд хэргийн талаар ажил мэргэжлээ ашиглан хахууль авах зорилготой гэрт нь орсон гэж бодож байна. Гэрт орох зөвшөөрөлгүй байсан юм байна. Бусад шалгалт нь ломбардаар яг ажлынх нь байраар хийгдсэн юм байна гэж ойлголоо. Гэм буруутай эсэх нь сая төгрөг нэхсэн. Уг үйлдэлд дарамт шахалт өгсөн байна. Зөрчил шалгах газраар явсан юм байна. Хөндлөнгийн хүний харж байгаагаар хахууль авч чадаагүй учир энэ хавтаст хэрэг үүссэн юм байна. Гэм буруутай гэж үзэж байна” гэсэн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ат холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мӨөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчГ.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

     

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчГ.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                 Д.МӨНХТУЯА    

                   

                           ШҮҮГЧ                 Г.ЭНХ-АМГАЛАН