| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
2025 08 07 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Гантөмөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.М, түүний өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б.Сд холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ******************* суманд төрсөн, *** настай, *******, ********* боловсролтой, *************** мэргэжилтэй, ************* ажилгүй, ам бүл ***, ******* хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*** оны ** дугаар сарын ***-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр * жил * сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 20** оны ** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ** жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ** жил ** сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг ** жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн Т овогт Б.С, регистрийн дугаар**************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 20*** оны *** дүгээр сарын **-наас **-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын ** дүгээр баг ***** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***********г зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас Ц.Бнь 20** оны ** дугаар сарын ***-ны өдөр нас барсан, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 20** оны ** дүгээр сарын ***-ны орой хамар хашаанд найзындаа хашаанаас нь барилцчихаад 8 цагийн үед гэртээ орж ирэхэд ээж, талийгаач хоёр манайд байж байсан. Тэгээд ээж манай эгчийнх рүү 2 хүүхдэд нь хоол хийж өгчхөөд ирье гээд эгчийнх рүү явсан. Тэгээд талийгаач надтай үлдээд ахын дүү ахынх нь бие өвдөөд байна. Ахдаа ганц юм аваад өг гэхээр нь бид хоёр дэлгүүр яваад би зээлж авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад Ц.Б ах дэлгүүр явъя гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр яваад хажуу талын дэлгүүрээс таньдаг ах гарч ирээд нэг шилтэй юмыг бид 3 хувааж уусан. Тэгээд ууж дуусчхаад Ц.Б ах бид хоёр хойшоо 12 дугаар цэцэрлэгийн арын дэлгүүр ороод Ц.Б ах нэг юм аргалчихлаа гээд 0.75 литртэй Харзтай нэртэй архи аваад гараад ирсэн. Би та наадхаа аажуухан уу гэсэн чинь тэгье гээд тамхи асаагаад салаад явж байсан чинь араас хүрээд ирсэн. Тэгээд хашааны хаалга түгжээд манайд ороод нөгөө архиа задлаад уусан. Уугаад дуусахын алдад та хоночхоод явах юм уу гэсэн чинь Ц.Б ах чи бид хоёрын дундуур лай болоод байгаа гээд аягатай архиа бурхан руу шидээд, мах чанасан байсан. Тэндээс хутга аваад над руу дайрахаар нь би хутгыг нь тавиулаад түлхэж унагаагаад хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Чи бид хоёрын дунд лай болоод байна. Би чамайг алчихъя, ээжтэй чинь сууна гээд над руу хутга барьж дайрахаар нь би түлхэж унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Би энэ дээр хүн амины хэрэгт холбогдсон гээд айсандаа ингээд хэлчихсэн. Би тэгж хоёр, гурван зуун удаа нүдээгүй. 2-3 удаа өшиглөөд гараад явсан. Энэ хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийг гомдол саналгүй болгож өгнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж машин үзлэгт оруулаад байж байхад нь би очсон. Хохирогчийн дүү А ын нөхөр намайг оношилгоо дээрээс урагшаа онгоцны торны тийшээ хөдөө авч гараад цохиж зодсон. Тэгээд би уурандаа жоохон халамцуу явж байхдаа тэгээд хэлсэн. Би нэг удаа сахиж хоносон. Эм тарианд нь чадах чинээгээрээ оролцож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Тэр өдөр би гэртээ байж байсан чинь манай дүү үдээс хойш эрүүл орж ирчхээд гараад явсан. Тэгсэн чинь маргааш өдөр нь нэг хүн манай дүүг надад ирээд хүн нүдчихсэн байна. Түргэн рүү аваачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь чи түргэн рүү аваачиж бай. Би араас нь очъё гээд очсон чинь жигтэйхэн нүдүүлчихсэн аймаар болчихсон байсан. Тэгээд сар гаран сахисан. Ганц дүүг минь ингэж хохироосонд гомдолтой байна. Зуурдаар ингээд алдчихад үнэхээр гомдолтой байна. Эмнэлэгт хэвтчихээд байхад эргэж тойроод байхгүй чимээгүй болчихсон. Нэг согтуу орж ирээд танай дүү чинь үхсэн үү? үхчихвэл надад утсаар хэлээрэй гэж байсан. Бид нар айгаад юу ч хэлээгүй. Эм тарианы мөнгө ч авч ирж өгөөгүй. Би гомдолтой байна. Би эхээс зургуулаа. 5 эмэгтэй, ганц эрэгтэй дүүтэй. Миний дүү надтай хамт амьдардаг байсан. Яаж зовж, ямар байдалтай байж байгаад өнгөрснийг нь би биеэрээ үзэж туулсан. Архи дарс уух нь уудаг л байсан. Тэглээ гээд хүнийг тэгж ясыг нь үүрүүлж амьд нь хүрч байхдаа яах вэ дээ. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол, оршуулгын зардалд 12,720,150 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч Ц.Ц.Бгийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гэрээсээ гараад С гэдэг айлд очсон чинь С гэртээ архи уусан халамцуу байж байсан. Тэгээд мэнд ус мэдээд сууж байсан. Би Стай ажил хийх гэж байсан юм. С дэлгүүр яваад нэг 0,5л шилтэй Агар нэртэй архи авч ирсэн. Тэр архиа хуваагаад ууж дуусгасан. Би гэрийнх нь баруун талын орон дээр сууж байгаад орны урд газар хэвтэж байсан чинь С миний цээж хэсэг дээр хөлөөрөө 3 удаа дэвсээд авсан. Би амьсгалж чадахгүй байсан. Босох гэсэн чинь босож чадахгүй байсан чинь намайг бос гээд хөлөөрөө өшиглөөд гараараа миний нүүр болон толгой, цээж нуруу 2 гар луу ээлжлээд цохиж зодоод байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. С архи уухаараа ээжийгээ хөөгөөд явуулчихдаг юм байна лээ. Тэгээд нэлээн зодож байгаад болиод унтаад өгсөн. Би босож чадахгүй байсан болохоор хэвтэж байсан газраа унтаад өгсөн. Өглөө сэрээд арай гэж босоод гарч бие засах гэсэн чинь толгой эргээд арай гэж бие засаад буцаж орж ирсэн. Тэгээд аймагт байх гэр лүүгээ С, түүний ээж А хоёр намайг хоёр талаас сугадаад түшээд Сгийн машинтай ирээд хашааны гадна намайг буулгаад ээж нь намайг гэрт оруулж өгсөн. Тэгээд намайг дүү А ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Баруун талын хавирга хугарсан, нүүр царай, цээж, нуруу, хоёр гар нэлдээ хөхөрсөн. С намайг хөл гараараа нэлээн хэдэн удаа цохиж зодсон, бараг 300 орчим удаа байх. Би ямар шалтгаанаар намайг цохисныг нь мэдэхгүй байна. Архи уухаараа их агсам тавьдаг хүн шиг байна лээ. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Стай нэг нутгийнх. Бид хоёр ах, дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Намайг урьд өмнө зодож байгаагүй. Тухайн асуудал болдгийн урд өдөр Сгийн ээж манайд ирсэн юм. Тэгээд Стай хашаа барих ажил байна гээд хэлсэн. Би ажил хийх гэж тэр айлд очсон. Бид хоёр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай хамаатны хүү А надад гэртээ байх үед 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирж хэлсэн. Би гэрт нь яваад очих үед эмнэлэг дээр ирсэн байсан. Эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд байсан. Би юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярих чадваргүй байсан. Намайг очих үед нүүр нь танигдахын аргагүй хавдсан, цус нөжтэйгөө холилдсон байсан. Надад хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Ц.Б Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээний тасагт 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Манай дүү А надад хэлсэн. Эмнэлэгт хэвтэж байх үед нь Сд зодуулсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр Ц.Бг сахиж байх үед С гэх залуу ирээд Ц.Б үхсэн үү, үхвэл надад утсаар хэлчихээрэй гэж хэлсэн. Би айгаад урьдаас нь ямар нэгэн зүйл дуугараагүй. Тухайн залууг танихгүй, урьд нь харж байгаагүй. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Зүгээр байсан хүнийг ийм болтол зодож амь насыг нь хохироосон болохоор гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ц.Бнь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Ц.Б ах 20** оны ** дүгээр сарын **-ны орой ** цаг ** минутын үед гэрээсээ гараад явж байгаа харагдсан. Өнөөдөр буюу 20** оны *** дүгээр сарын **-ны өдөр ** цаг өнгөрч байх үед хашааны хаалгаар нэг настай эмэгтэй Ц.Б ахыг сугадаад гэрт нь хүргэж авч ирсэн. Би гэрт нь орсон. Ц.Б ахын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би яасан юм бэ гэж асуусан чинь Ц.Б ах надад ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Хүргэж ирсэн эмэгтэй нь наад хүн чинь хашаа давж байгаад хашаанаас унасан гэж хэлээд гараад явсан. Надад өөр зүйл хэлээгүй. Би тэгээд Ц.Б ахаас яасан талаар нь нэлээн хэд асуусан чинь цээж өвдөөд байна гээд байхаар нь өвчин намдаах эм өгөөд хэсэг байж байгаад сая намайг хүргэж ирсэн эмэгтэйн хүүхэд нь намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд өвчин нь намдахгүй ёолж орилоод байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд дуудлага дуудсан чинь ирээд үзүүл гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь энэ хүнийг цагдаад мэдэгдсэн нь дээр гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тэр хүнийг танихгүй. Урьд нь харж байгаагүй. Ц.Б ахыг хүргэж ирсэн гэх эмэгтэй урьд нь Ц.Б ахыг 2,3 удаа хүргэж ирж байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Хаана байдаг гэдгийг нь мэдэхгүй. **************** сумын гаралтай гэж хүнээс дуулсан. Өчигдөр гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин өнөөдөр ирэхдээ нүүр нь тэр чигээрээ хөхрөөд хавдсан байдалтай байсан. Би эмнэлэгт үзүүлэх гээд явахдаа хувцсыг нь тайлаад гар нүүрийг нь угааж өгөхөд цээж, ар нуруу нь хөхөрсөн байдалтай байсан. Би тэр хүнийг харвал танина. 40-50 орчим насны туранхайдуу дунд зэргийн нуруутай, бордуу царайтай эмэгтэй байсан гэх мэдүүлэг / хх-ийн 20 хуудас/,
Гэрч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би А гэх хүнийг танина. Би багаасаа өнчин өссөн хүн байгаа юм. Аав ээж маань бурхан болоод намайг нялх байхаас л надад хөхний сүүгээ хөхүүлж байсан хүн болохоор би танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Би 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гэртээ хүүхдийн гэрийн даалгавар хийлгээд сууж байтал гаднаас шөнө ** цагийн үед А эгч ороод ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд “та хаа хүрч яваа юм” гэж асуусан чинь хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Би хүүхдийн хичээл хийлгэж дуусгаад А эгч манай хоёр хүүхэдтэй хөзөр тоглож байгаад шөнө ** цаг өнгөрч байх үед дуусаад А эгчийг та хоночхоод явахгүй юу гэж хэлсэн чинь тэгье гээд би ор засаж өгсөн. Манайд хоноод өглөө ** цаг өнгөрч байх үед явсан. Би ** дүгээр багт хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Надад өөр зүйл хэлээгүй. Би нарийн асуугаагүй. С манайд ирээгүй. А эгч Сгийн талаар ямар нэгэн зүйл яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ц Ц.Б нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр хүнд зодуулж гэмтсэн гэх оноштой яаралтай тусламж дээр компьютер хийлгээд манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ц.Б нь хавирганы олон хугаралтай, уушги нь унасан, баруун цээжний хөндийд хий, цус хурсан, баруун дал зөрүүтэй хугаралтай, өвчүүний яс дунд гуравны нэгээрээ хугаралтай, эрүүний яс хугаралтай, амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалтай хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Ц.Бнь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ирэхдээ ухаан бүүдгэр, хүнд зодуулсан гэж хэлж байсан. Ц.Бд архины хордлогын эмчилгээ, бөөрний диализ, бөөр орлуулах эмчилгээ, ходоодны шархыг дурандаад шархны эмчилгээ хийсэн. Цус, цусан бүтээгдэхүүн хийсэн, унтуулж тайвшруулах тариа, элэг хамгаалах тариа хийсэн. Ц.Б нь 20** оны ** дүгээр сарын **-ны ** цаг ** минутад зүрх зогсож сэхээн амьдруулах хийгдэж амьсгалын аппаратад авсан. Ц.Бг амьсгалын аппаратаас гаргах боломжгүй байсан. Амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалд орсон байсан учраас эрчимт эмчилгээ үргэлжилж хийгдэж байсан. Аппарат салгах тохиолдолд зүрх зогсох, амьсгал тасалдах байсан учир нас барах хүртэл аппарат салгаагүй. Ц.Б г зөөвөрлөх боломж байгаагүй. Хоёр удаа гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын багаас зөвлөгөө авах үед зөөврийн амьсгалын аппарат байхгүй байсан учраас зөөвөрлөх боломжгүй байсан. Эмчилгээний 12 дахь хоногоос шокийн байдалтай болоод эмчилгээ нэмсэн. Диализ эмчилгээнд нийт 8 удаа орсон. 18 дахь өдрөөс шээсний гарц нь нэмэгдсэн. 23 дахь өдрөөс баас нь хар өнгөтэй гараад, ходоод шалгах үед ходоодны их бие, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай гарсан. Дурангаар цус тогтоох эмчилгээ хийсэн. 23 дахь өдрөөс биеийн байдал хүндэрсээр байгаад 20** оны ** дугаар сарын 0**ны өдрийн ** цаг *** минутад нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуудас/,
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Амь хохирогч Ц.Ц.Бгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр болон эмнэлгийн бичиг баримтаар цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүд тогтоогдсон. Тогтоогдсон гэмтлүүдийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх боломжтой. Тухайн болсон хэрэг нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр. Талийгаачийн нас барсан өдөр нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр. ** хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд багажийн шинжилгээгээр тогтоогдсон уушги болон элгэнд үүссэн гэмтлүүд нь эдгэрсэн боловч үйл ажиллагаа сэргээгүй. Задлан шинжилгээний явцад нүдэнд харагдах макро өөрчлөлт байгаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай:... Ц.Ц.Бгийн биед өвчүү яс, баруун хоншоор, доод эрүүнд хугарал, баруун 3,4,5,6,10-р хавирга зүүн 4,5,6,8-р хавирга зөрсөн хугарал, хоёр уушгины эдийн няцрал, баруун зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн хуралдалт, чацархайн өөхөн эдэд цус хуралт, зүүн этмойд ухархайн хананд хугарал, дээд үүдэн 11, 21, доод 33-р шүдний булгаралт, буйл хонхор, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1хх-ийн 92-97 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай:... Амь хохирогч Ц.Ц.Б гийн биед баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15, 4.3.7-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цээжинд ил шарх гэмтэл нь эмчилгээ үйлчилгээний явцад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч Ц.Б нь цээж, хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан гэх дүгнэлт /1хх-ийн 130-138 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай:... Б.С нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо Р10.3 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, үгүйлэх хам шинж өвчтэй байсан. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна гэх дүгнэлт /хх-ийн 150-152 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, Г.Нарантуяа, Т.Туул нарын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай:... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрнэ. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт /2 хх-ийн 151-152 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Д.Дунгаамаа, Ч.Эрдэмболор нарын 202* оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай:... Амь хохирогчоос авсан шүүх эд эсийн шинжилгээнээс үзэхэд амь хохирогчид спиртийн хордлого, бөөрний дутагдал, ходоодны шархнаас цус алдаж үхэлд хүргэсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Урьд гаргасан 08,03 дугаартай дүгнэлтүүдийн үндсэн онош тохирч байна. Амь хохирогч нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас зогсонгишлын хатгалгаагаар нас баржээ гэх дүгнэлт /2 хх-ийн 161-166 хуудас/,
20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 2 хуудас/,
20** оны ** дугаар сарын **-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /106-109 дүгээр хуудас/,
20** оны ** дугаар сарын **-ны өдийн эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-31 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 59-68 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 173-186 хуудас/,
Өвөрхангай аймгийн ******* сумын * дүгээр багийн Засаг даргын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт /1 хх-ийн 212 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тодорхойлолт /1хх-ийн 213 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын оршуулгын зардлын баримтууд /1хх-ийн 216-225 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 42 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2025/Ц*Ш*/0* дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн 20**/Ц**З/** дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 20**/Ц**З/1* дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/Ц***З/2* дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**ШЗ/*** дугаартай Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамж /1 хх-ийн 201-205, 243-246, 2хх-ийн 54-57, 143-146 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн байдлаар хоригдогч Б.С нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Б овогтой яллагдагч Сы нийт ялын хугацаа **жил, биеэр эдэлсэн ** сар ** хоног, бүгд эдэлсэн ял ** сар ** хоног, үлдэж байгаа ял *** жил ** сар ** хоног, Өвөрхангай аймаг сум дундын анхан шатны шүүхийг шүүгчийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс 20** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл нийт * сар ** хоног цагдан хоригдсон гэсэн ялын тооцоо,
20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 хх-ийн 155-156 хуудас/,
20** оны ** дүгээр сарын *** -ны өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 159-161 хуудас/,
Шүүгдэгч Б.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 40 хуудас/, Өвөрхангай аймаг ******* сумын * дүгээр багийн Засаг даргын ***** оны *** дүгээр сарын **-ны өдрийн ***** тоот тодорхойлолт, ************** дугаартай төрөл садангийн лавлагаа /1 хх-ийн 41 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Д.С нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр баг **** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц.Бтэй таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас Ц.Бнь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нас барсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт дараах нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцож дурдсан. Үүнд 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр тухайн цаг хугацаанд амь хохирогч Ц.Ц.Бгээс мэдүүлэг авдаг. Энэ мэдүүлэгт тухайн болсон үйл явдлыг тодорхой дурдаж, Б.Сгийн буруутай үйл ажиллагааны талаар тодорхой мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр биед нь хэрхэн халдсан, тухайн цаг хугацаанд хоёулаа байсан. Ээж нь маргааш нь ирж гэртээ хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тодорхой дурддаг. Дараагийн дугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын мэдүүлэг, гэрч Г.Аын мэдүүлэг, гэрч Г.Тын мэдүүлэг, гэрч Э.Сын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд болсон үйл баримт, газар орон, мөн талийгаачийн биеийн байдал ямар байсныг тодорхой дурддаг. Эдгээр мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрөөгүй байдаг. Дараагийн дугаарт Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дүгээр сарын ***-ны өдөр гаргасан *** дугаартай дүгнэлт, уг дүгнэлттэй холбоотой шинжээч эмч М.Одгэрэлийн мэдүүлэг зэрэг авагдсан. Энэ дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтэл, уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дурдсан. Улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээр амь насыг нь аврах боломжтой байсан эсэх талаар, ямар шалтгаан нөхцөлөөр талийгаачийн амь нас хохирсон талаар шинжээчээс тодорхой дурддаг. Энэ нөхцөл байдлуудаас нэгтгэж дүгнэж үзэхэд дараах үйл баримт тогтоогдоно. Гэрч Г.А ын мэдүүлгээр талийгаачийг хашааны хаалгаар настай эмэгтэй хүн оруулж ирсэн нөхцөл байдал байна. Дараагийн дугаарт гэрч Г.Т ын мэдүүлэгт ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн шөнө манайд хоноод өглөө *** цагт явуулсан гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг талийгаач Ц.Ц.Бгийн мэдүүлгээр хоёулаа хоносон, өглөө нь ээж нь ирээд намайг хүргэж өгөөд сугадаж оруулж өгсөн гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөгүй тохирдог. Нөгөөтэйгүүр амь хохирогч 20*** оны *** дүгээр сарын **-ны өдөр мэдүүлэг өгсөн үйл баримтдаа тодорхой дурдсан. Энэ мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй, шууд нотлох баримтаар үнэлэх боломжтой байна гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлуудаар шүүгдэгчийн гэм буруутай нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна гэж үзсэн. Тухайн биед нь халдсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхийн тухайд талийгаач хэзээ нас барсан нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Харин олон тооны шарх гэмтэл үүсгэж, энэ шарх гэмтлийн улмаас өвдөж, шаналсны улмаас биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барсан нь онц харгис хэрцгийгээр гэсэн зүйлчлэлд хамааруулж үздэг. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 23 дугаар тогтоолоор тодорхой тайлбарласан байна. Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналтай гэж мэдэгдсэн. Баримтаар 12,720,015 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Үүнээс 412,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байгаа учраас 12,308,015 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэл тогтоосон учраас дээрх зэрэглэлд хамааруулж зохих мөнгөн дүнгээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналыг мөн шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн шинжийн тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан хохирогчийг алах явцдаа ийм нөхцөл байдал үүсгэсэн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ гэмт хэргийн шинжийн тухайд тухайн хохирогчийн биед нь олон тооны шарх учирч, энэ учирсны дараах цаг хугацаанд хэзээ нас барж байгаа нь өөрөө энэ гэмт хэргийн шинжид нөлөөлөхгүй. Дараагийн дугаарт олон тооны шарх гэмтэл үүсгэж гэдгийн тухайд шүүгдэгчийн субьектив санаа зорилгыг тогтоох гэдэг агуулгаар тайлбарлагдаж байгаа. Үнэхээр үүнийг хүсэж үйлдсэн үү гэдгийг дараах байдлаар тайлбарлана. Талийгаачийн биед 40 гаран тооны гэмтэл шарх учирсан. Энэ 40 гаруй тооны гэмтэл шархыг хэрхэн яаж учруулсан гэдгийг талийгаач хохирогчоор мэдүүлэхдээ хэлдэг. Эхлээд хэвтэж байхад нь цээж рүү нь 3 удаа өшиглөдөг. Ингээд хохирогч босож чадахгүй байхад нь бос гэдэг байдлаар дахиж энэ үйлдэл нь идэвхтэй үргэлжилж байгаа. Энэ үйлдэл маань бараг 300 удаа байх гэдэг тоог хэрхэн яаж хэлж байгаа нь өөрөө тэр олон удаагийн үйлдлийн тоог нь мэдэхгүй болох хэмжээний хүртэл идэвхтэй үйлдэл үзүүлж байгаагаас маш тодорхой харагдаж байгаа. Тэгээд зодож байгаад болиод унтаад өгсөн гэж мэдүүлж байгаа. Тэгэхээр энэ хүний үйлдэл хэзээ хүртэл үргэлжлэх байсан гэдгийг таах боломжгүй. Үнэхээр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд ядарсан уу? өөр бусад нөхцөл байдлаас болж ядарсан уу? Тэр зогсох хүртлээ энэ үйлдэл нь үргэлжилж байсныг тайлбарлаж байна. Дараагийн дугаарт эмнэлгийн байгууллагын эмчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг. Хэзээ цаг хугацаанд энэ аппаратад орсон бэ? Энэ аппаратыг хэрэв салгавал талийгаач цааш амьдрах боломжтой байсан эсэх асуудлыг тодорхой тайлбарладаг. Салгах л юм бол амыг нь аврах боломжгүй нөхцөл байдалтай байсан учраас нас барах хүртэл нь аппараттай байлгасан гэдгийг тайлбарлаад байгаа. Энэ юуг хэлээд байна гэхээр маш олон тооны шарх гэмтлийг үүсгэжээ. Энэ олон тооны шарх гэмтлийг идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн байна. Гэхдээ энэ хүнийг алъя гэдэг санаа зорилго, энэ гэмтлийг учруулснаар энэ хүний амь нас хохирох боломжтой эсэх асуудал дээр л дүгнэлт өгнө. Тэгэхээр шүүгдэгч энэ олон тооны шарх гэмтлийг үүсгэж, энэ тодорхой цаг хугацаанд маш удаан үргэлжилж байгаа энэ олон тооны гэмтлийг учруулахдаа энэ хүний эрүүл мэндэд анхаарах, энэ хүний эрүүл мэндэд санаа зовох, энэ учирч байгаа шархнаас болж амь нас нь хохирох боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан. Тийм учраас хохирогч нь энэ олон тооны шархнаас болж эмнэлгийн байгууллагад өвдөж зовж нэлээдгүй цаг хугацааг зарцуулж байж нас барсан ийм үйл баримт байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн тухайд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Баримтаар оршуулгын зардалд 12,720,015 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалд 312,000 төгрөг, мөн буяны ажилд эгчид нь 100,000 төгрөг, нийт 412,000 төгрөг өгсөн байдаг. Үүнийг хасаж тооцох нь зүйтэй байх. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон зэрэглэлийн хэмжээнд нэхэмжилнэ. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын зардалд нийт 12,720,015 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Үүнээс 412,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн учраас үлдэгдэл хохирлыг нэхэмжилж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлд хамаарсан учраас уг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбоотойгоор тусдаа гэрт байдаг байсан гэдэг асуудлыг ярьж байна. Тэр тусдаа гэр байдаг нь ямар учиртай вэ гэхээр талийгаач айлын ганц хүү, дээрээ 5 эгчтэй байсан. Тухайн аав, ээжээс нь үлдсэн бурхан байдаг гэр нь байдаг. Тэр гэрт талийгаач хааяа очиж амьдардаг. Үндсэндээ бол 9 дүгээр багийн 49-07 тоотод эгч Ц.Мын хамт эгчдээ хань болоод амьдардаг. Тухайн урд өдрийн хувьд тэр гэрт очиж хоноод ирье гэдэг байдлаар явсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн ар гэрийнхний зүгээс тайлбарладаг. Тухайн гэр бүлийн гишүүд гэдэгт төрөл садангийн лавлагаа, *** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Мөн тухайн талийгаачийг эмнэлэгт байхад нь өөрөөс нь асуусан өвчний түүх дээр авагдсан гэрийн хаяг, нас барсны дараа эмнэлгээс гаргаж өгсөн баримт, нас барсны гэрчилгээ зэрэг дээр **** дүгээр багт оршин суудаг талаар тодорхойлсон байдаг. Ийм учраас тухайн гэр бүлийн гишүүн гэж үзэх хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан байгаа учраас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 3 дугаар зэрэглэлд тогтоогдсон баримтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Прокуророос шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь улсын яллагчаас олон тооны шарх гэмтэл учруулж зовуурь учруулсан гэдэг үндэслэлээр онц харгис хэрцгий аргаар гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлээд байгаа. Улсын дээд шүүхийн тайлбар дээр хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн тайлбар дээр онц харгис хэрцгий арга гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаасан, түлсэн гэх олон шинжийг оруулж эдгээр үйлдлүүдийг хамаарна гэж заасан. Тэгэхээр цаг хугацааны тухайд алах явцдаа болон алахын өмнө нь гэж заасан. Уг тайлбар дээр мөн гэхдээ хохирогчид олон тооны шарх учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх боломжгүй. Харин онц харгис хэрцгийгээр гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг нь ухамсарлаж өөрийн үйлдлийн харгис хэрцгий шинжийг нь ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатай үйлдсэн байна гэж заасан. Б.Сгийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа өөрийн үйлдлийн онц харгис хэрцгийгээр үйлдэж байгаа, тэр хүний зовж шаналж байгааг харж кайф авах, тэр хүнийг санаатай зовоох зэргийг урьдчилж тооцоолсон зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд олон тооны шарх болгоныг онц харгис хэрцгий аргаар гэж үзэхгүй гэж заасан. Хамгийн гол нь онц харгис хэрцгий үйлдэлдээ хандаж байгаа хандлага, тухайн үйлдлээсээ сэтгэл ханамж авч байгаа, тухайн онц харгис хэрцгий үйлдлийг хүсэж үйлдэж байгааг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхаар хуулийг тайлбарласан. Тэгэхээр Б.Сгийн үйлдэл нь шинжээч нарын дүгнэлт, хэргийн материалд цугларсан нотлох баримтаас дүгнээд үзэхэд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж байна. Хэрэг шалгаж явах явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлтүүдийг гаргаж байна. Ямар нотлох баримттай холбоотой хүсэлт гаргасан гэхээр эмчлэгч эмч Сайнжаргалын өгсөн мэдүүлэг дээр хохирогч нь диализын аппаратад 8 удаа орсон. Эмнэлэгт хэвтсэн 18 дахь өдрөөс шээсний гарц нэмэгдээд, 23 дахь өдрөөс баас нь хар өнгөтэй гараад, ходоодыг шалгах үед ходоодны эх бие шархтай, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай гарсан. Дурангаар цус тогтоох эмчилгээ хийсэн. 23 дахь өдрөөс биеийн байдал хүндэрсээр байгаад 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нас барсан. Тэгэхээр 23 дахь өдөр биед нь үзлэг хийхэд ходоодны эх бие шархтай, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай байсан. Тэр шарх дээр нь цус тогтоох дурангийн эмчилгээ хийсэн. Яг тэр 23 дахь өдрөөс нь биеийн байдал нь хүндэрсээр байгаад нас барсан гэх мэдүүлэг байсан учраас тухайн хүн нь өөрөө ходоодны эх бие шархтай, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай байсан юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн. Учир нь энэ талаар шинжээч дүгнэлтээ тусгаагүй байсан. Үүн дээр дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахад өмнөх шинжээчийн дүгнэлтүүд нь үндсэн онош нь таарч байна гэсэн учраас хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байж болох юм байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байгаа. Хохирол төлбөрийн тухайд энэ баримтыг гаргаж өгөхөө мартсан байна. Одоо завсарлага авахаараа өгье гэж бодож байна. 212,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Буяны ажилд зориулж 190,000 төгрөгийг төлсөн. Мөн эм тарианд зориулж эмнэлэгт хэвтэж байхад нь 188,000 төгрөг төлсөн. Нийт 788,000 төгрөг төлсөн. Оршуулгын зардалд 12,720,015 төгрөгийг ямар ч маргаангүйгээр бүрэн төлнө гэсэн байр суурьтай байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дээр хавтаст хэргийн 17, 20 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь ганцаараа амьдардаг гэдэг баримт байгаа. Тэгэхээр 212 дугаар талд авагдсан тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Тэгэхээр Улсын дээд шүүхийн аргачлалын 1.1, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.3-т заасан үндэслэлээр хууль ёсны төлөөлөгч Ц.М нь талийгаачийн гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтод хамаарахгүй байгаа учраас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүй хүн байна гэж үзэж байна. Өмнө нь хөнгөрүүлэх бүрэлдэхүүний тухайд онц харгис хэрцгийгээр биш гэдэг талаар тайлбарласан. Шүүгдэгчийн тухайд талийгаачийг алъя гэсэн байдлаар хандаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Тухайлбал өглөө нь сэрсний дараа талийгаачийн бие нь өвдөөд байж байхад ам цангаж байна гэхэд цай хийж өгсөн, тэгээд эмнэлэг, цагдаа дуудах уу гэж хэлсэн. Тэр үйлдлүүдээс бол харагдаж байгаа. Хохирогч 300 удаа өшиглөсөн гэж хэлсэн байдаг. Талийгаач болон шүүгдэгч нар хоёулаа 0.5 литртэй Агар нэртэй архи уусан. Дараа нь дэлгүүрт хүнтэй таараад гудамжны үзүүрт 0.5 литртэй Хараа нэртэй архи уусан. Дараа нь утсаа *********** гэдэг нэртэй дэлгүүрт тавьж 0.75 литрийн *********** нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Тэгэхээр энэ хоёр хүний хувьд хоёулаа согтолтын зэрэг нь ямар байх вэ, тоо тоолох боломжтой юу? хэдэн удаа цохисон гэдгийг баримжаалах боломжтой юу гэдэг дээр эргэлзээтэй. Мөн талийгаачийн мэдүүлэгт Б.С зодохоо болиод унтсан. Тэгээд би бас унтсан. Өглөө сэрэхэд бие өвдөөд толгой эргэж байсан гэсэн мэдүүлэг байдаг. Тэгэхэд талийгаачийн мэдүүлэг дээр, Б.Сгийн мэдүүлэг дээр, хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.С талийгаачийг зодож, тэр онц харгис хэрцгий үйлдлээ хүсэж үйлдээд, тэрнээсээ кайф авч, тэр аргыг сонгож, онц харгис хэрцгий гэдгийг мэдсэн нотлох баримт ерөөсөө байхгүй байгаа. Зүгээр хувийн таарамжгүй харилцааны улмаас 2 хүн маргалдаад, архи уусан өөрсдийгөө удирдах чадваргүй байсан учраас энэ гэмт хэрэг гарсан байна гэж дүгнэж байгаа. Б.Сгийн тухайд талийгаачтай 2015 оноос хойш 2025 он хүртэл бараг 10 жилийн хугацаанд нэг нутгийн хуурай ах дүүс, ийш тийшээ хөдөө гадаа явахдаа хамт явдаг байсан. Энэ талаар өөрөө мэдүүлж байгаа. Мөн 20** оныг хүртэл Б.Сгийн хамар хашаа Ц гэдэг эгчийнхээ хашаанд талийгаач амьдардаг байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч А нь талийгаачийн төрсөн эгчийнх нь охин нь байгаа. Энэ мэдүүлэгт Ц.Б ах ганцаараа амьдардаг байсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө хүү бэр, хоёр ач зээгийн хамт ам бүл 5 амьдардаг гэж биеийн байцаалтаа өгсөн. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар талд 9 дүгээр багийн Засаг даргаас талийгаач Ц.Ц.Бтэй Ц.М нь хамт амьдардаг гэсэн тодорхойлолт хийж ирсэн. Тэр ойр тойрны, эргэн тойрны бүх хүмүүс нь ганцаараа амьдардаг гэж хэлээд байхад Засаг дарга нь яагаад хоёулаа амьдардаг гэж тодорхойлолт хийж өгсөн юм бол, энэ нотлох баримтыг би үнэн эсэх нь эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг дээр гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.3-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан, дагавар хүүхэд, төрөл садангийн хүнийг ойлгоно гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолын аргачлалын 1.1-д гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэж заасан. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг талийгаачийн гэр бүлийн гишүүн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэж байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг гаргах хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримт хангалттай биш, эргэлзээтэй байна гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Гантөмөр шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Гэм буруутай гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.С нь гэм буруугийнхаа талаар:... Хийсэн зүйлдээ маш их гэмшиж, харамсаж байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.С нь 2024 оны ** дүгээр сарын ***-аас 20** оны *** дүгээр сарын ***-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын *** дүгээр баг **** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц.Бг зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас Ц.Бнь 20** оны ** дугаар сарын 0*-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.С нь 20*** оны *** дүгээр сарын ***-аас 20** оны *** дүгээр сарын **-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********* сумын *** дүгээр баг ***** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц.Бгийн биед нь халдан зодож, баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас хохирогч Ц.Бнь 20** оны *** дугаар сарын ****-ны өдөр нас барсан, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тэр өдөр би гэртээ байж байсан чинь манай дүү үдээс хойш эрүүл орж ирчхээд гараад явсан. Тэгсэн чинь маргааш өдөр нь нэг хүн манай дүүг надад ирээд хүн нүдчихсэн байна. Түргэн рүү аваачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь чи түргэн рүү аваачиж бай. Би араас нь очъё гээд очсон чинь жигтэйхэн нүдүүлчихсэн аймар болчихсон байсан. Тэгээд сар гаран сахисан. Ганц дүүг минь ингэж хохироосонд гомдолтой байна. Зуурдаар ингээд алдчихад үнэхээр гомдолтой байна. Эмнэлэгт хэвтчихээд байхад эргэж тойроод байхгүй чимээгүй болчихсон. Нэг согтуу орж ирээд танай дүү чинь үхсэн үү? үхчихвэл надад утсаар хэлээрэй гэж байсан. Бид нар айгаад юу ч хэлээгүй. Эм тарианы мөнгө ч авч ирж өгөөгүй. Би гомдолтой байна. Миний дүү надтай хамт амьдардаг байсан. Яаж зовж, ямар байдалтай байж байгаад өнгөрснийг нь би биеэрээ үзэж туулсан. Архи дарс уух нь уудаг л байсан. Тэглээ гээд хүнийг тэгж ясыг нь үүрүүлж амьд нь хүрч байхдаа яах вэ дээ. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Ц.Бгийн би 20** оны *** дүгээр сарын **-ны өдөр гэрээсээ гараад С гэдэг айлд очсон чинь С гэртээ архи уусан халамцуу байж байсан. Тэгээд мэнд ус мэдээд сууж байсан. Би Стай ажил хийх гэж байсан юм. С дэлгүүр яваад нэг 0,5л шилтэй Агар нэртэй архи авч ирсэн. Тэр архиа хуваагаад ууж дуусгасан. Би гэрийнх нь баруун тал орон дээр сууж байгаад орны урд газар хэвтэж байсан чинь С миний цээж хэсэг дээр хөлөөрөө 3 удаа дэвсээд авсан би амьсгалж чадахгүй байсан босох гэсэн чинь босож чадахгүй байсан чинь намайг бос гээд хөлөөрөө өшиглөөд гараараа миний нүүр болон толгой, цээж нуруу 2 гар луу ээлжлээд цохиж зодоод байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. С архи уухаараа ээжийгээ хөөгөөд явуулчихдаг юм байна лээ. Тэгээд нэлээн зодож байгаад болиод унтаад өгсөн. Би босож чадахгүй байсан болохоор хэвтэж байсан газраа унтаад өгсөн. Өглөө сэрээд арай гэж босоод гарч бие засах гэсэн чинь толгой эргээд арай гэж бие засаад буцаж орж ирсэн. Тэгээд аймагт байх гэр лүүгээ С түүний ээж А хоёр намайг хоёр талаас сугадаад түшээд С ы машинтай ирээд хашааны гадна намайг буулгаад ээж нь намайг гэрт оруулж өгсөн. Тэгээд намайг дүү А ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Баруун талын хавирга хугарсан, нүүр царай, цээж, нуруу, хоёр гар нэлдээ хөхөрсөн. С намайг хөл гараараа нэлээн хэдэн удаа цохиж зодсон бараг 300 орчим удаа байх. Би ямар шалтгаанаар намайг цохисныг нь мэдэхгүй байна. Архи уухаараа их агсам тавьдаг хүн шиг байна лээ. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. С тай нэг нутгийнх бид хоёр ах, дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн асуудал болдгийн урд өдөр Сы ээж манайд ирсэн юм. Тэгээд С тай хашаа барих ажил байна гээд хэлсэн би ажил хийх гэж тэр айлд очсон. Бид хоёр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын манай хамаатны хүү А надад гэртээ байх үед 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирж хэлсэн. Би гэрт яваад очих үед эмнэлэг дээр ирсэн байсан. Эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд байсан. Би юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярих чадваргүй байсан. Намайг очих үед нүүр нь танигдахын аргагүй хавдсан, цус нөжтэйгөө холилдсон байсан. Надад хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Ц.Б Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээний тасагт 20** оны**** дүгээр сарын ***-ны өдрөөс 20** оны *** дугаар сарын **-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Манай дүү А надад хэлсэн. Эмнэлэгт хэвтэж байх үед нь Сд зодуулсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр Ц.Бг сахиж байх үед С гэх залуу ирээд Ц.Б үсэн үү, үхвэл надад утсаар хэлчихээрэй гэж хэлсэн. Би айгаад урдаас нь ямар нэгэн зүйл дуугараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Г.А ын Ц.Б нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Ц.Б ах 20** оны *** дүгээр сарын ***-ны орой *** цаг **** минутын үед гэрээсээ гараад явж байгаа харагдсан. Өнөөдөр буюу 20** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** цаг өнгөрч байх үед хашааны хаалгаар нэг настай эмэгтэй Ц.Б ахыг сугадаад гэрт нь хүргэж авч ирсэн. Би гэрт нь орсон Ц.Б ахын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би яасан юм бэ гэж асуусан чинь Ц.Б ах надад ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Хүргэж ирсэн эмэгтэй нь наад хүн чинь хашаа давж байгаад хашаанаас унасан гэж хэлээд гараад явсан. Надад өөр зүйл хэлээгүй. Би тэгээд Ц.Б ахаас яасан талаар нь нэлээн хэд асуусан чинь цээж өвдөөд байна гээд байхаар нь өвчин намдаах эм өгөөд хэсэг байж байгаад сая намайг хүргэж ирсэн эмэгтэйн хүүхэд нь намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд өвчин нь намдахгүй ёолж орилоод байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд дуудлага дуудсан чинь ирээд үзүүл гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь энэ хүнийг цагдаад мэдэгдсэн дээр гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тэр хүнийг танихгүй. Урьд нь харж байгаагүй Ц.Б ахыг хүргэж ирсэн гэх эмэгтэй урьд нь Ц.Б ахыг 2,3 удаа хүргэж ирж байсан. Өчигдөр гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин өнөөдөр ирэхдээ нүүр нь тэр чигээрээ хөхрөөд хавдсан байдалтай байсан. Би эмнэлэгт үзүүлэх гээд явахдаа хувцсыг нь тайлаад гар нүүрийг нь угааж өгөхөд цээж, ар нуруу нь хөхөрсөн байдалтай байсан. Би тэр хүнийг харвал танина. **** орчим насны туранхайдуу дунд зэргийн нуруутай, бордуу царайтай эмэгтэй байсан гэх мэдүүлэг хх-ийн 20 хуудас/,
Гэрч Г.Тын би 20** оны *** дүгээр сарын ****-ны өдөр гэртээ хүүхдийн гэрийн даалгавар хийлгээд сууж байтал гаднаас шөнө *** цагийн үед А эгч ороод ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд “та хаа хүрч яваа юм” гэж асуусан чинь хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Би хүүхдийн хичээл хийлгэж дуусгаад А эгч манай хоёр хүүхэдтэй хөзөр тоглож байгаад шөнө 01 цаг өнгөрч байх үед дуусаад А эгчийг та хоночхоод явахгүй юу гэж хэлсэн чинь тэгье гээд би ор засаж өгсөн. Манайд хоноод өглөө 08 цаг өнгөрч байх үед явсан. Би **** дүгээр багт хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн надад өөр зүйл хэлээгүй би нарийн асуугаагүй. С манайд ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Э.Сын Ц.Бнь 20*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хүнд зодуулж гэмтсэн гэх оноштой яаралтай тусламж дээр компьютер хийлгээд манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ц.Б нь хавирганы олон хугаралтай, уушги нь унасан, баруун цээжний хөндийд хий, цус хурсан, баруун дал зөрүүтэй хугаралтай, өвчүүний яс дунд гуравны нэгээрээ хугаралтай, эрүүний яс хугаралтай, амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалтай хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Ц.Бнь 20*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ирэхдээ ухаан бүүдгэр, хүнд зодуулсан гэж хэлж байсан. Ц.Бд архины хордлогын эмчилгээ, бөөрний диализ, бөөр орлуулах эмчилгээ, ходоодны шархыг дурандаад шархны эмчилгээ хийсэн. Цус, цусан бүтээгдэхүүн хийсэн, унтуулж тайвшруулах тариа, элэг хамгаалах тариа хийсэн. Ц.Б нь 20** оны *** дүгээр сарын ***-ны *** цаг *** минутад зүрх зогсож сэхээн амьдруулах хийгдэж амьсгалын аппаратад авсан. Ц.Бг амьсгалын аппаратаас гаргах боломжгүй байсан. Амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалд орсон байсан учраас эрчимт эмчилгээ үргэлжилж хийгдэж байсан. Аппарат салгах тохиолдолд зүрх зогсох, амьсгал тасалдах байсан учир нас барах хүртэл аппарат салгаагүй. Ц.Бг зөөвөрлөх боломж байгаагүй. Хоёр удаа гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын багаас зөвлөгөө авах үед зөөврийн амьсгалын аппарат байхгүй байсан учраас зөөвөрлөх боломжгүй байсан. Эмчилгээний 12 дахь хоногоос шокийн байдалтай болоод эмчилгээ нэмсэн. Диализ эмчилгээнд нийт 8 удаа орсон. 18 дахь өдрөөс шээсний гарц нь нэмэгдсэн. 23 дахь өдрөөс баас нь хар өнгөтэй гараад, ходоод шалгах үед ходоодны их бие, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай гарсан. Дурангаар цус тогтоох эмчилгээ хийсэн. 23 дахь өдрөөс биеийн байдал хүндэрсээр байгаад 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** цаг **** минутад нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуудас/,
Шинжээч эмч М.Одгэрэлийн амь хохирогч Ц.Ц.Бгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр болон эмнэлгийн бичиг баримтаар цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүд тогтоогдсон. Тогтоогдсон гэмтлүүдийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх боломжтой. Тухайн болсон хэрэг нь 20** оны *** дүгээр сарын **-ны өдөр. Талийгаачийн нас барсан өдөр нь 20** оны ** дугаар сарын ***-ны өдөр. ** хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд багажийн шинжилгээгээр тогтоогдсон уушги болон элгэнд үүссэн гэмтлүүд нь эдгэрсэн боловч үйл ажиллагаа сэргээгүй. Задлан шинжилгээний явцад нүдэнд харагдах макро өөрчлөлт байгаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай Ц.Ц.Бгийн биед өвчүү яс, баруун хоншоор, доод эрүүнд хугарал, баруун 3,4,5,6,10-р хавирга зүүн 4,5,6,8-р хавирга зөрсөн хугарал, хоёр уушгины эдийн няцрал, баруун зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн хуралдалт, чацархайн өөхөн эдэд цус хуралт, зүүн этмойд ухархайн хананд хугарал, дээд үүдэн 11, 21, доод 33-р шүдний булгаралт, буйл хонхор, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1хх-ийн 92-97 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай амь хохирогч Ц.Ц.Бгийн биед баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушиг, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15, 4.3.7-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цээжинд ил шарх гэмтэл нь эмчилгээ үйлчилгээний явцад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч Ц.Бнь цээж, хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан гэх дүгнэлт /хх-ийн 130-138 хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 150-152 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, Г.Нарантуяа, Т.Туул нарын 20** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /2 хх-ийн 151-152 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Д.Дунгаамаа, Ч.Эрдэмболор нарын 20*** оны ** дугаар сарын 1**-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /2 хх-ийн 161-166 хуудас/, 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1хх-ийн 2 хуудас/, 20** оны ** дугаар сарын ****-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-31 хуудас/, 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /106-109 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн ********* сумын *** дүгээр багийн Засаг даргын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт /1 хх-ийн 212 хуудас/, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 20** оны ***дугаар сарын ** -ны өдрийн **** дугаар тодорхойлолт /1хх-ийн 213 хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын оршуулгын зардлын баримтууд /1хх-ийн 216-225 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 42 хуудас/, 20** оны ** дүгээр сарын ***-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 хх-ийн 155-156 хуудас/, 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 159-161 хуудас/, шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.С нь 20** оны *** дүгээр сарын **-аас 20** оны ** дүгээр сарын **-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********* сумын * дүгээр баг **** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц.Бгийн зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас хохирогч Ц.Бнь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр нас барсан болох нь түүний шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Д.Дунгаамаа, Ч.Эрдэмболор нарын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай дүгнэлт, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-31 хуудас/, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /106-109 хуудас/, шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон.
Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн ** дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Д.Дунгаамаа, Ч.Эрдэмболор нарын 20** оны 0* дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Тодруулбал шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг хамааруулж ойлгоно.
Шүүгдэгч Б.С нь 20** оны ** дүгээр сарын **-аас 20** оны ** дүгээр сарын **-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********сумын * дүгээр баг ****** тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ц.Бг зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хохирогч Ц.Ц.Бгийн амь хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Т овгийн Б.Сг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.Бд олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хохирогч Ц.Ц.Бгийн амь нас хохирсон.
20*** оны *** дугаар сарын ***-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Мыг тогтоосон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь оршуулгын зардалд 12,720,015 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь хууль ёсны төлөөлөгч Ц.М нь талийгаачийн гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтод хамаарахгүй байгаа учраас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүй хүн байна гэж үзэж байна гэсэн боловч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр сарын багийн Засаг даргын 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн ** дугаартай албан тоот, 20** оны ** дугаар сарын ************** дугаартай төрөл садангийн лавлагаа, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээд хохирогч Ц.Бнь Өвөрхангай аймгийн********** сумын *** дүгээр хороо **** тоотод оршин суудаг гэсэн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хохирогч Ц.Бнь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын хамт амьдардаг байсан нь тогтоогдож байна.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ заасан.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж хуульчилсан боловч
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг дэх хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь шинжилгээний байгууллагын бүрэн эрхэд хамаарахаар зохицуулсан.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, Г.Нарантуяа, Т.Туул нарын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрнэ. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан.
Иймд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөгийг,
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь оршуулгын зардалд 12,720,015 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлэхэд нотлох баримтын шаардлага хангасан.
Шүүгдэгч Б.С нь хохирогчийн эрүүл мэндийн даатгалд 312.000 төгрөг, мөн буяны ажилд 100,000 төгрөг, нийт 412,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд төлсөн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч Б.С нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын оршуулгын зардалд нэхэмжилсэн 12,720,015 төгрөгийн нэхэмжлэлээс хасаж 12.308.015 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас нийт 27,481,415 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, 34.1 дүгээр зүйлийн 5 äàõü õýñýãт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.”, 34.15 дугаар зүйлийн 1 äэх хэсгийн 1.3-т “Шүүх энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж болно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа хохирол нөхөн төлөх талаар санал гаргаж Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 20** оны ** дугаар сарын ****-ний өдрийн 20**/*Т/** дугаартай шүүхийн тогтоолоор 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн *** цаг *** минут хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан,
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.С нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр 500000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд төлсөн нь 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүхээс хангаж шийдвэрлэсэн 12,308,015 төгрөгийн нэхэмжлэлээс хасаж тооцож,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас гэм хорын хохиролд 11,808,015 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, нийт 26,981,415 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь 20** оны ** дугаар сарын ***-ны өдрөөс 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийг хүртэл *** хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/Ц****З/** дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/*****З/*1 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дүгээр сарын ***-ний өдрийн 20**/****З/** дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/Ц**З/** дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ШЗ/6*** дугаартай Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товыг зарлах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сы цагдан хоригдсон ****хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны ** дугаар сарын ***-ний өдрийн 20**/Ш*Т/2***1 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан * жилийн хугацаагаар хорих ялаас, биеэр * сар *** хоног хугацаагаар хорих ялыг эдэлсэн, эдлээгүй ** жил ** сар ** хоногийн хугацаагаар хорих ял үлдсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугар сарын ***-ны өдрийн **1 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт хавсаргаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх завсарлага авсан. Ингээд шүүгдэгч Б.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн эсэх асуудлыг харгалзаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт * сар ** хоног цагдан хоригдсон ба тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.С нь тус шүүхийн 20** оны ** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ** жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ялын тооцоогоор өнөөдрийг хүртэлх хугацаанд ** сар ** хоногийн ялыг эдэлж, эдлээгүй үлдсэн ** жил ** сар *** хоногийн ял үлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эдлээгүй үлдсэн ял болох ** жил ** сар *** хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт *** жил ** сар ** хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн шинжийн тухайд хохирол, хор уршгийн асуудал нөхөн сэргээгдэхгүй ийм онцлогтой хүнд хор уршигтай гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн хохирол хор уршиг нөхөн төлөгдсөн эсэхийг нэгдүгээрт харгалзаж үзсэн. Хоёрдугаарт энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлж байгаа учраас шүүгдэгчийн энэ байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн үйлдлийн арга, шинж дээр арай өөр байр суурьтай байсан. Үүнийг дүгнэлтэд анхаарч үзээгүй. Дээрх нь энэ хэргийн ялын санкцийн тухайд 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан ялын санкцитай хэрэг. Шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн өөрийн байр суурь, хохирол төлбөрийн асуудал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргалаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг харгалзаж үзэх нь зүйтэй байх гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн зүйл ангид 12-20 жилийн хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар заасан хэрэг байгаа. Б.Сгийн тухайд зүв зүгээр явж байсан хүнийг очоод зодож энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Учир нь хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас энэ гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл болсон гэж харж байгаа. 2*** оноос хойш хамт нөхөрлөж, хөдөө явж, хамт архи уусан үе зөндөө, хамт ажил хийж байсан үе ч зөндөө байгаа. Хөрш байсан үе ч байгаа. Энэ хугацаанд ингэж хэрэлдэж маргалдаж зодолдож ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй хирнээ архи уусан үедээ зодолдож Б.С талийгаачид олон тооны шарх үүсгэсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд ямар шалтгаан нөхцөл байсан гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иймд Б.Сд 12 жилийн хугацаагаар хорих ял буюу хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирлын тухайд шүүгдэгч Б.Сгийн тухайд өөр дээрээ бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон банкинд хадгалсан мөнгө, хөдлөх хөрөнгө зэрэг төлбөрийн чадвар байхгүй байсан. Өмнө нь байшинтай байсан хэдий ч тэр нь өнгөрсөн намар шатсан гэсэн. Сая ******** маркийн машиныг өгнө гэсэн. Энэ машин нь Б.Сгийн ээжийнх нь машин. Өнгөрсөн намар 13,000,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Үүн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй үнийн дүн дээр тохиролцож чадаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 5,000,000-8,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Шүүгдэгчийн ар гэрээс ядаж 10,000,000 төгрөгөөр тооцож өгье гэсэн байр суурьтай тохиролцохгүй байсаар шүүх хурал болсон. Б.С хорих ял авсан ч гэсэн ээж нь жил бүр хохирлыг нь төлнө гэсэн байр суурьтай байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Зүгээр байсан төрсөн дүүгээ хүнд хөнөөлгөсөн хүн чинь гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ:... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүсэж байна. Ээжтэй минь дахиж хамт амьдрах боломж олгож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т овгийн Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 20***/***Т/**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан *** жилийн хугацаагаар хорих ялаас, биеэр ** сар ** хоног хугацаагаар хорих ялыг эдэлсэн, эдлээгүй *** жил *** сар *** хоногийн хугацаагаар хорих ял үлдсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны *** дугар сарын ***-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20*** оны **** дугаар сарын **-ны өдрийн ялын тооцоо зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд өмнөх 20*** оны ** дугаар сарын ***-ний өдрийн 20**/Ш****Т/**** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил арван сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг арван зургаан жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Шүүгдэгч Б.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан арван зургаан жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.С нь 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийг хүртэл **** хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 20** оны *** дугаар сарын ***-ны өдрийн 20**/Ц***З/0* дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны 0* дугаар сарын 0*-ны өдрийн 20**/Ц**З/** дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 20**/Ц***З/** дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/Ц***З/** дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний авах тухай” шүүгчийн захирамж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ШЗ/***8 дугаартай Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товыг зарлах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул
Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон ***** хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Б.С нь 20** оны *** дугаар сарын ***-ний өдрийн 20**/**Т/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас нэг сар хорин есөн хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдэлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд хохиролд 912,000 төгрөгийн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас гэм хорын хохиролд 11,808,015 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, нийт 26,981,415 төгрөгийн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б.Сг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т овгийн Б.Сд арван гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан арван гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд, өмнөх 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 20**/Ш*Т/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил арван сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг арван зургаан жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан арван зургаан жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон **** хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.С нь 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 20**/***Т/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас нэг сар хорин есөн хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдэлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд хохиролд 912000 төгрөгийн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас гэм хорын хохиролд 11,808,015 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, нийт 26,981,415 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.ЦЭЦГЭЭ