| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
2025 08 06 2025/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: Т.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Цад холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ******-ний өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, **настай, **********, *********боловсролтой, ***********мэргэжилтэй, ********** ХХК-д ************** ажилладаг, ам бүл **, ************** хамт ****** аймгийн ********* сумын ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, Б овогт Т.Ц /***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Цнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 20** оны ** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2.50 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон,
Мөн 20** оны ** дүгээр сарын сарын ***-ны өдрийн **** цагийн үед Булган аймгийн*********** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт *********** гэх газарт 2.68 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Т.Цшүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:... Мэдүүлэг өгөхгүй. Бүгд үнэн гэв.
Шүүгдэгч Т.Цнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 20*** оны **дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт **********улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
1. Гэрч Ж.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би тухайн өдөр Цагдаагийн газрын даргын батлагдсан томилгооны дагуу онгийн голын постод үүрэг гүйцэтгэж байсан. ********** сумаас ***********сум руу явж байна гээд онгийн голын постон дээр**********улсын дугаартай тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Т.Цнь архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь Цагдаагийн газрын 2 дугаар байранд авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 2.50% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Найзтайгаа явж байсан /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 0** дугаар сарын ***-ны өдрийн 2024/ЗШ/5**4 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-30 хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7, 32 хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 10 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ************ дугаартай 20** оны ** дугаар сарын ***-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/,
Шүүгдэгч Т.Цын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй эсэх лавлагаа /ххи-ийн 20 хуудас/, **************дугаартай төрөл садангийн лавлагаа /хх-ийн 21 хуудас/, Булган аймгийн *********сумын 20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/* дугаартай тодорхойлолт /хх-ийн 22 хуудас/, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 20*** оны тооллогын хуулбар /хх-ийн 23 хуудас/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/,
2. Шүүгдэгч Т.Цын 20** оны ** дүгээр сарын сарын 1**-ны өдрийн ** цагийн үед Булган аймгийн ************ сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх газарт ********** улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би 20** оны ** дүгээр сарын ***-ны өдөр Булган аймгийн ********сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байхад явцад орой *** цагийн орчимд хойд хороонд байрлах ****** гол хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээрээс ********** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл хөдлөхөөр нь тухайн дэлгүүрийн зүүн хойд талын гудамжинд зогсоож шалгахад жолооч болох Т.Цнь архи уучихсан согтуу байхаар нь тээврийн хэрэгслийг нь түр саажуулж согтолтын зэргийг шалгахад 2.68 хувийн согтолтой байсан. Би тухайн жолооч нь урд нь эрхээ хасуулсан жолоодох эрх нь сэргээгүй байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 33 хуудас/,
Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би 20** оны ** дүгээр сарын **-ны орой *** цагийн орчимд Булган аймгийн *******сумын ** дугаар багийн нутаг хойд хороонд байрлах ******гэх эгчийн дэлгүүрээс Ц нь 2,5 литрийн 3 том пиво адаад хөдөө гарах гээд явж байтал цагдаа Ц зогсоож шалгаад архи уусан байгааг нь мэдээд машиныг нь аваад цагдаа орсон юм. Тэгээд би гэртээ харьсан юм гэх мэдүүлэг /2хх-ийн 41-42 хуудас/,
Гэмт хэрэг хүлээн авсан гомдол мэдээлэл хүлээн авсан 20** оны *** дүгээр сарын 12-ны өдрийн 735 дугаартай тэмдэглэл / 2хх-ийн 3 хуудас/,
Сэжигтэн Т.Цын эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 4-7 хуудас/,
Булган аймгийн Цагдаагийн газрын ********* сум дундын Цагдаагийн тасгийн ********сумын цагдаагийн хэсгийн согтуурал хэмжих багажийн бүртгэл /хх-ийн 29-11 хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 20** оны ***дүгээр сарын ***-ны өдрийн тэмдэглэл /2хх-ийн 12 хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********** дугаартай зөрчлийн хэрэг, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2**** оны *** дугаар сарын ***-ны өдрийн 20**/ЗШ/**** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 17-36 хуудас/,
20** оны ** дугаар сарын ***-ний өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 56-58 хуудас/,
Булган аймаг прокурорын газрын ерөнхий прокурорын 20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 93-94 хуудас/
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарыг **-ний өдрийн 2***5/ШЗ/****2 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар Б овогт Т.Цад холбогдох эрүүгийн хэргийн ************ дугаартай эрүүгийн хэргийг ************ дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж зэрэг болно.
3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Т.Цыг урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ** жилийн хугацаагаар хасуулсан. Эрх хасуулсан шийтгэврийн хугацаа дуусгавар болоогүй байх үед буюу дахин 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 2**цагийн орчим Булган аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр “*********” гэх нэртэй газар ********улсын дугаартай ************ маркийн тээврийн хэрэгслийг 2.68 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөний оролцсон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч Т.Цнь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ** жилийн хугацаагаар хасуулсан. Эрх хасуулсан шийтгэврийн хугацаа дуусгавар болоогүй байх үед буюу дахин 20** оны ** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын*** дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 2.50 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөний оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгч Т.Цгэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болсон гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Цад холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Б овогт Т.Цад холбогдох ************ дугаартай эрүүгийн хэрэгт Булган аймгийн прокурорын 20*** оны ** дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Б овогт Т.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Булган аймаг прокурорын газрын ерөнхий прокурорын 20** оны *** дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолоор хэргийг Өвөрхангай аймаг прокурорын газарт шилжүүлсэн.
Өвөрхангай аймгийн Прокурор 20** оны ** дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 202* оны 0** дугаар сарын **-ны өдөр Б овогт Т.Цад холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Б овогт Т.Цад холбогдох ************ дугаартай эрүүгийн хэрэгт Өвөрхангай аймгийн Прокурор 20** оны ** дугаар сарын **-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Б овогт Т.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийн 20** оны ** дугаар сарын **-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 2**5/ШЗ/6** дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б овогт Т.Цад холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг ************ дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 2**5/ШЗ/** дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Цнь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.50 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон,
Мөн 20** оны ** дүгээр сарын сарын **-ны өдрийн ** цагийн үед Булган аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх газарт 2.68 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.Цнь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.50 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ж.Гын би тухайн өдөр Цагдаагийн газрын даргын батлагдсан томилгооны дагуу онгийн голын постод үүрэг гүйцэтгэж байсан. ********** сумаас ***********сум руу явж байна гээд онгийн голын пост дээр **********улсын дугаартай тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Т.Цнь архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь Цагдаагийн газрын 2 дугаар байранд авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 2.50% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн /хх-ийн 9 дүгээр хуудас/, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ЗШ/**4 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-30 хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7, 32 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 10 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ************ дугаартай 20** оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/, шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
Мөн 20** оны ** дүгээр сарын сарын **-ны өдрийн ** цагийн үед Булган аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх газарт 2.68 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Б.Бын би 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байхад явцад орой ** цагийн орчимд хойд хороонд байрлах Хөшөөт гол хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээрээс ********** улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл хөдлөхөөр нь тухайн дэлгүүрийн зүүн хойд талын гудамжинд зогсоож шалгахад жолооч болох Т.Цнь архи уучихсан согтуу байхаар нь тээврийн хэрэгслийг нь түр саажуулж согтолтын зэргийг шалгахад 2.68 хувийн согтолтой байсан би тухайн жолооч нь урд нь эрхээ хасуулсан жолоодох эрх нь сэргээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/, гэрч Н.Оын би 20** оны ** дүгээр сарын **-ны орой ** цагийн орчимд Булган аймгийн *********** сумын ** дугаар багийн нутаг хойд хороонд байрлах ******** гэх эгчийн дэлгүүрээс Ц нь 2,5 литрийн 3 том пиво адаад хөдөө гарах гээд явж байтал цагдаа Ц зогсоож шалгаад архи уусан байгааг нь мэдээд машиныг нь аваад цагдаа орсон юм. Тэгээд би гэртээ харьсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, гэмт хэрэг хүлээн авсан гомдол мэдээлэл хүлээн авсан 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **** дугаартай тэмдэглэл/хх-ийн 3 хуудас/, Т.Цын эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/, Булган аймгийн Цагдаагийн газрын Бүрэг хангай сум дундын Цагдаагийн тасгийн *********** сумын цагдаагийн хэсгийн согтуурал хэмжих багажийн бүртгэл /хх-ийн 9-11 хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** дугаартай зөрчлийн хэрэг, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ЗШ/5** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 17-36 хуудас/, 20** оны ** дугаар сарын ***-ний өдрийн *********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 56-58 хуудас/, шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.Цын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 7, 32 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 10 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ************ дугаартай 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/, гэмт хэрэг хүлээн авсан гомдол мэдээлэл хүлээн авсан 20** оны 0** дүгээр сарын **-ны өдрийн **** дугаартай тэмдэглэл / хх-ийн 3 хуудас/, Т.Цын эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/, Булган аймгийн Цагдаагийн газрын Бүрэг хангай сум дундын Цагдаагийн тасгийн *********** сумын цагдаагийн хэсгийн согтуурал хэмжих багажийн бүртгэл /хх-ийн 9-11 хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн дэлгэрэнгүй хайлт /хх-ийн 24/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 17-36 хуудас/, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ЗШ/**4 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-30 хуудас/, 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 56-58 хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан.
Шүүгдэгч Т.Цнь 20** оны ** дугаар сарын ***-ны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 17-36 хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул
Шүүгдэгч Т.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2.50 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон,
Мөн 20** оны ** дүгээр сарын сарын **-ны өдрийн ** цагийн үед Булган аймгийн *********** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх газарт 2.68 %-ийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** улсын дугаартай **********маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн буюу шүүгдэгч Б овогт Т.Цыг үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Цын дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй байна.
5.Бусад:
Шүүгдэгч Т.Цнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь шүүгдэгч Т.Цнь Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 20** оны ** дүгээр сар, ** дугаар сард нэг сарын хугацаатай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Т.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хор уршиг, бусад байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.Бхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгч Т.Цнь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэмшиж байна. Өөрийн буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрлээ. Дахин ийм үйлдэл хийхгүй гэсэн.
Шүүгдэгч Т.ЦЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч Т.Цгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б овогт Т.Цад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Цыг өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цнь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Цад мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүгдэгч Т.Цнь Булган аймгийн *********** сумын ******* *** тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 хуудас/, Булган аймгийн *********сумын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/** дугаартай тодорхойлолт /хх-ийн 22 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Цыг үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цнь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.Цад мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ