Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00459

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/00459

Орхон аймаг

 

 

 

 

 mojtt

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө ******* тоотод байрлах, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц хөлслөх гэрээний төлбөр, орон сууцны тог, ус, дулааны хэрэглээний төлбөр 5,930,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

Хариуцагч өд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Ж.*******өд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 5,310,000 төгрөг, орон сууцны тог ус, дулааны хэрэглээний төлбөр 620715 төгрөг, нийт 5,930,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* нь Ж.*******тэй 2020 оны 05 сарын 29-ний орон сууц хөлслүүлэх гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд нэг сарын төлбөр нь 480,000 төгрөг юм. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Талууд гэрээнд заасны дагуу цуцлах хүсэлтээ илэрхийлээгүй, гэрээний хугацаа дууссан бол анх гэрээ байгуулсан хугацаагаар гэрээ сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд 2020 оны 08 сарын 29-ний өдрөөс хойш гэрээг цуцлах талаар талууд санал гаргаагүй бөгөөд анх байгуулагдсан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар тус тус сунгагдсан. Ж.******* нь 2020 оны 05 сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 сарын 31 -ны өдөр хүртэл нийт 27 сарын хугацаанд орон сууцыг хөлслөн амьдарч байсан юм. Ж.******* нь 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 9 сарын 01 хүртэл нийт 10 сарын хугацааны орон сууц хөлслөх гэрээний төлбөрөө төлөөгүй бөгөөд 2022 оны 09 сарын 01-ний өдөр Ж.******* нь өөрийн гараар үлдэгдэл төлбөр 5,310,000 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 3,810,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар өргөдөл гаргаж өгсөн юм. Мөн уг төлбөр дээр сар бүрийн тог, ус дулааны хэрэглээний төлбөрийг 2022 оны 1-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 8-р сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийт 620,715 төгрөгийг төлөөгүй тул нэмж гаргуулах юм. Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөр 5,310,000 төгрөг, төлөгдөөгүй хэрэглээний зардалд 620,715 төгрөг, нийт 5,930,715 төгрөгийг Ж.*******өөс гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү. Манайх 2022 оны 01 сарын 01-ээс 2022 оны 05 сар хүртэл нэг сарын 480,000 төгрөгөөр, 2022 оны 6, 7, 8 дугаар сард түрээсийн төлбөр нэмэгдэж 650,000 төгрөг болсон тул 650,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа... гэсэн.

3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орон сууц хөлслөх 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн гэрээ, байр хүлээлцэх акт, Ж.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШЗ2023/00376 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-р хороолол 2-р байр 39 тоот байрны 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх, ******* *******-ийн Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ******* нь Ж.*******өд 2020 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-р хорооллын 15-р байрны 59 тоот 45 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг нэг сарын 480,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлээгүй, гэрээний хугацаа дууссан бол анх гэрээ байгуулсан хугацаагаар гэрээ сунгагдсанд тооцохоор зааж 2020 оны 08 сарын 29-ний өдрөөс хойш гэрээг цуцлах талаар талууд санал гаргаагүй бөгөөд анх байгуулагдсан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар тус тус сунгагдсан. Ж.******* нь 2020 оны 05 сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 сарын 31 -ны өдөр хүртэл нийт 27 сарын хугацаанд орон сууцыг хөлслөн амьдарсан бөгөөд 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 9 сарын 01 хүртэл нийт 10 сарын хугацааны төлбөрийг төлөөгүй бөгөөд уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичиг хийж өгч байсан. Мөн байрны түрээсийн төлбөр дээр 2022 оны 1-р сарын 01 -ны өдрөөс 2022 оны 8-р сарын 31-ны өдрийг дуустал хугацааны орон сууцны тог ус, дулааны хэрэглээний төлбөр 620,715 төгрөгийг төлөөгүй тул нэмж нэхэмжилж байна. Иймд нийт 5,930,715 төгрөгийг Ж.*******өөс гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхийн заасан хугацаанд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч Ж.******* нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-р хорооллын 15-р байрны 59 тоот 45 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг нэг сарын 480,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож, орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулагдсан байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгө ашигласны хөлсийг шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 3-т талууд гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах хүсэлтээ илэрхийлээгүй, гэрээний хугацаа дууссан бол анх гэрээ байгуулсан хугацаагаар гэрээ сунгагдсанд тооцно гэж зааснаар хариуцагч Ж.******* 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 27 сарын хугацаанд орон сууцыг хөлслөн амьдарч байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл 10 сарын хугацааны гэрээний төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Ж.*******ийн гараар бичсэн өргөдлөөр тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч дээрх 10 сарын гэрээний төлбөрийг 2021 оны 11 сараас 2022 оны 5 сар хүртэл 480,000 төгрөгөөр, 2022 оны 6, 7, 8 сарын гэрээний төлбөрийг 650,000 төгрөгөөр тооцож, нийт 5,310,000 төгрөг нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр 1 сарын төлбөрийг 480,000 төгрөгөөр тохирлцсоноос өөр гэрээ байгуулагдаагүй, нэг сарын төлбөрийг 650,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал уг тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

8. Иймд орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 10 сарын хугацаагаар нэг сарын 480,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж, нэхэмжлгчид нь олгох нь зүйтэй байна.

 

9. Мөн нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх гэх баримтуудаар хариуцагч Ж.******* нь орон сууцыг хөлсөлж амьдарч байх 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны тог ус, дулааны хэрэглээний төлбөр 620,715 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

10. Иймд хариуцагч Ж.*******өөс орон сууц хөлслөх гэрээний төлбөр 4,800,000 төгрөг, орон сууцны тог ус, дулааны хэрэглээний төлбөр 620,715 төгрөг, нийт 5,420,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 101,681 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******өөс 5,420,715 /таван сая дөрвөн зуун хорин мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,841 /нэг зуун есөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 101,681 /нэг зуун нэг мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ