Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0213

 

    

 

 

                                 

 

    2023          03          13                                    128/ШШ2023/0213                           

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг

баталж, шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б*******ээс Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М*******ын “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б*******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* нь "Дархан-Уул аймаг Хонгор сумын нутагт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 30 минутад УБТЗ ХНН-ын Салхит-Цайдам өртөө хоорондын замын 155 дугаар км дугаар зуутад суудлын 271 дүгээр галт тэрэг явах үед үл таних 2 хүүхэд зам хөндлөн гарч галт тэргийг 03 минут саатуулсан" гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсныг хяналаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зөрчилд холбогдогч П.Э******* нь 15 настай өсвөр насны хүүхэд, Л.С******* нь 12 настай бага насны хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Д.Э*******, Л.С******* нарыг зөрчил үйлдэх үедээ насанд хүрээгүй гэж Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд Д.Э*******/ /, Л.С******* / / нарыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар. аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно" гэсэн үндэслэлээр /маягт 5/ үйлдэн шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно", мөн Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана.”, 1.3 дахь заалтад “зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй" гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М*******ын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт-5/-ыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* миний бие нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б*******ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07  дугаартай дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б******* нь Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М*******ын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх тухай хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 07 дугаартай прокурорын дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.  

Тухайн зөрчлийн хэргийн хувьд Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* нь "Дархан-Уул аймаг Хонгор сумын нутагт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 30 минутад УБТЗ ХНН-ын Салхит-Цайдам өртөө хоорондын замын 155 дугаар км дугаар зуутад суудлын 271 дүгээр галт тэрэг явах үед үл таних 2 хүүхэд зам хөндлөн гарч галт тэргийг 03 минут саатуулсан" гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Д.Э*******, Л.С******* нарыг зөрчил үйлдэх үедээ насанд хүрээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзээд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийтгэлээс чөлөөлөх хуудсаар шийдвэрлэхдээ шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэлээ болгон баримталжээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э******* /ТК*******/, Л.С******* /ТК*******/ нарыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно" гэсэн үндэслэлээр /маягт 5/ үйлдэн шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзээд шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар ийнхүү прокурорын дүгнэлт бичжээ.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-дЗөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, мөн зүйлийн 3-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3-т “зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй болох нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 6.12 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 2.3-т “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой эсэх нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан тогтоосон байна” гэж тус тус зааснаар зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрээгүй хүнд шийтгэл ногдуулах үндэслэлгүй, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр, зөрчил үйлдэх үедээ 14-18 настай хүний “хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг” харгалзан шийтгэлээс чөлөөлж болохоор заажээ.

Зөрчилд холбогдогч нар зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй байсан, тухайлбал Л.С******* / / 12 настай, Д.Э******* / / 15 настай байсан тул тэдгээрт холбогдох зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр, эсхүл 15 настай Д.Э*******од холбогдох хэргийг Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 3-т заасан нөхцөл байдлыг тогтоож, мөн зүйлийн 1-д зааснаар шийтгэлээс чөлөөлж болохоор байжээ.

Гэтэл хариуцагч улсын байцаагч нь зөрчилд холбогдогч нарын насыг тодорхойлох нотлох баримт цуглуулан зөрчил шалган шийдвэрлэх зохих ажиллагаа явуулсан хэдий ч, шийтгэлээс чөлөөлөх хуудсын Олсон нь хэсэгт “зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй” хэмээн зөв дүгнэсэн ч Шийдвэрлэх нь хэсэгтээ Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэн шийдвэрлэснээс улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудас хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тиймээс ч прокурор дүгнэлт бичиж, прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б*******ийн үйлдсэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА