Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00015

 

 

2022             12               26                                  142/ШШ2023/00015    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д овогтой Э миний бие  хаяг дахь өөрийн өмчлөлийн орон сууцийг Ж овогтой Б -д "орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, барьцаалбар дуусгавар болгох, барьцаа хөрөнгө чөлөөлөхөд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх" эрхийг итгэмжлэлээр олгосон. Иргэний хуулийн 63.2 дугаар зүйлд "төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийнэ” хэмээн заасан байдаг. Уг итгэмжлэлээр миний бие *******д миний өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих эрхийг л олгосон. Мөн уг орон сууцийг итгэмжлэлийн хугцаанд барьцаанд тавих нөхцөл үүсэх боломжтой байсан учир барьцаанд тавих, барьцаанаас чөлөөлөх эрхийг давхар олгосон. Энэ нь нотариатын үйлдэл хийх зааврийн 7.2 дугаар зуйлд заасан "итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх..." шаардлагыг хангасан. Гэвч төлөөлөгч ******* нь миний байрыг Remax-ын агент Э гэх хүнтэй дур мэдэн 2022 оны 09 сарын 01 ны өдөр "үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ" буюу зуучлалын гэрээ байгуулсан байна. Миний бие ******* хотод оршин суудаг учир байраа зарахаар ******* хотод очих боломжгүй байсан тул байраа худалдах эрхийг *******д олгож миний орон сууцыг хүссэн үнээр зарж өгөхийг хүссэн. Гэвч ******* нь итгэмжлэлд олгосон эрхээс гадуур зуучтай гэрээ байгуулсан нь миний эрх ашгийг хөндөхөөр баина. Иргэний хуулийн 63 дугаар зүлйин 63.2 -т итгэмжлэлийн хүрээнд хийсэн хэлцлээс үүсэх үүрэг гагцхүү төлөөлуүлэгч надад үүсэх учир миний хүсээгүй үүрэг надад бий болох нөхцөл байдал бий болоод байна. ******* болон зууч нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.8 дугаар зүйлд заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" юм Иргчний хуулийн 56.4 дүгээр зүйлд "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж заасан мөн хуулийн 57.1 дүгээр зүйлд "шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно" гэж заасны дагуу Б болон агент Э нарын хооронд миний байрыг худалдахад зуучлахаар байгуулсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* надад ******* нь байраа худалдахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэвч миний  бие дур мэдэн итгэмлэл олгогчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх зуучлалын компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Иймд агент Энхмаа-тай байгуулсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад маргах зүйл байхгүй. Миний  бие ******* хотод шилжин нүүж ирсэн учир ******* хот дахь уг орон сууцыг борлуулах худалдах боломжгүй болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний  бие ******* нь ******* хотод амьдардаг тул өөрийн өмчлөлийн ******* хот дахь 2 өрөө орон сууцаа “бусдад худалдах, энэхүү гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах” итгэмжлэл *******д олгосон. Гэтэл ******* нь миний итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу үйлдэл хийгээгүй дур мэдэн агенттай гэрээ байгуулсан байна. ******* хот дахь миний  байр нь хотын төвдөө ******* дүүргийн захиргааны  хажууд, сургууль цэцэрлэг нь дэргэдээ, Монголын нотариачдын танхим, технологын их сургууль, Хууль зүйн үндэсний  хүрээлэн зэрэг бүх үйлдвэр үйлчилгээний дунд оршдог тул зуучлалаар дамжуулах ямар ч шаардлагагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь эрх олгоогүй байхад бусадтай  гэрээ байгуулсан байна. Хариуцагч нь энэ үйлдлээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар яаралтай  шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний  үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ /хх-4-8/, итгэмжлэл /хх-9/, барьцааны гэрээ /хх-10/ зэргийг  шүүхэд гаргаж өгсөн.

 

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ******* дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокертой хийсэн гэрээний үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч У.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар ******* хотын  ******* дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол 0 дугаар байр 0 тоот 0 мк Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, 000 гэрчилгээний дугаартай хоёр өрөө орон сууцыг/ худалдан борлуулахаар итгэмжлэл нь Нотариатын үйлдэл хийх заавраар Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу дээрхи хөрөнгийг бусдад зээлээр  болон бэлэн мөнгөөр худалдах, арилжих, барьцаалбар дуусгавар болгох, барьцааны үүргийг дуусгавар болгох, барьцаа хөрөнгө чөлөөлөхөд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна/ /харин төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй / гэсэн итгэмжлэл олгосон байхад итгэмжлэлд олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн хийсэн хэлцэлийг буюу   хариуцагч *******г  2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн  00 дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эл хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокертой хийсэн гэрээний үйлдлийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг.

Хариуцагч  ******* нь миний ээж нэхэмжлэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар ******* хотын  ******* дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол 0 дугаар байр 0 тоот 0 мк Ү-00 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулахаар итгэмжлэл олгосныг нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ******* дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокероортой хийсэн гэрээ хийсэн буруу байсан иймд дээрхи гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэдэг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

1. Хариуцагч У.*******д нэхэмжлэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар ******* хотын  ******* дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол 0 дугаар байр 0 тоот 0 мк Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 000 гэрчилгээний дугаартай хоёр өрөө орон сууцыг / Худалдан борлуулах эрхээ шилжүүлсэн итгэмжлэл олгосон байна. Дээрхи итгэмжлэлд Нотариатын үйлдэл хийх заавраар Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу дээрхи хөрөнгийг бусдад зээлээр  болон бэлэн мөнгөөр худалдах, арилжих, барьцаалбар дуусгавар болгох, барьцааны үүргийг дуусгавар болгох, барьцаа хөрөнгө чөлөөлөхөд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож харин төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй гэсэн итгэмжлэл олгожээ. 

2. хариуцагч У.Б нь тухай орон сууцыг худалдах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЭХ00 дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокероортой хийсэн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ, 56 дугаар зүйлийн 56.1.8-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан байдаг.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1., 64.3., Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3., 26 дугаар зүйлийн 26.1., 26.3., 41 дүгээр зүйлийн 41.1.-д заасан төлөөлүүлэгч, Төлөөлөгч талууд гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаж, нотариатын үйлдэл хийлгэсэн байна, энэ итгэмжлэлд нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар ******* хотын  ******* дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол 0 дугаар байр 0 тоот 0 мк Ү-000 улсын бүртгэлийн дугаартай , 000 гэрчилгээний дугаартай хоёр өрөө орон сууцыг бусдад зээлээр  болон бэлэн мөнгөөр худалдах, арилжих, барьцаалбар дуусгавар болгох, барьцааны үүргийг дуусгавар болгох, барьцаа хөрөнгө чөлөөлөхөд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон ба бусдад итгэмжлэлийг дажуулахыг хориглосноос зуучлалын байгууллагаар худалдан борлуулах зуучлагчтай гэрээ байгуулах зэргийг хориглоогүй байна.  Итгэмжлэлийн дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хийсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

 Иймд *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЭХ/00 дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокероортой хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЭХ/00 дугаартай  “RE/MAX” үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын салбар брокероортой хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.              

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА