| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0246/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/224 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-т холбогдох эрүүгийн 1738001500028 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Э-,
Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг Мөнгө гэх газар байрлах өөрийн гэртээ иргэн Х.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг Мөнгө гэх газар байрлах өөрийн гэртээ иргэн Х.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Э-аас үхрийн мөнгө авах гэж очиход үхрийг нь өгөхгүй гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Л.Э- намайг гартаа чулуу атгаж байгаад нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Мөн гараараа тархи толгой руу цохиод байсан. Манай эхнэр намайг салгаж авсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Л.Э- гараараа манай нөхрийн шанаан тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд манай нөхөр барилцаад авсан. Л.Э- манай нөхрийг чулуугаар нүүрэн тус газар нь нэг цохиод бас мөргөхөд нь би салгах гээд очиход Л.Э- намайг гараараа хойш түлхсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 491 дугаартай
Хохирогч Х.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 56 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Л.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Х.Б- нь хохиролд 2.300.000 төгрөг нэхэмжилж хэрэгт 594.300 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байх ба шүүгдэгч нь хохирогчтой 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 2.300.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч Л.Э-аас 594.300 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б-т олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Х.Б- нь үлдэх 1.705.700 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Э-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Эрүүгийн 1738001500028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3.1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Э-ыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Э-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1738001500028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-аас 594.300 /таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Хадбаатарын Х.Б- д олгосугай.
8. Хохирогч Х.Б- нь үлдэх 1.705.700 /нэг сая долоон зуун таван мянга долоон зуу/ төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Э-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН