Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 301/ШЦТ/251

 

 

 

 

 2025        09           26                                               2025/ШЦТ/251  

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Гансүх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э ,

Шүүгдэгч Ч.Б, Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, Б.М нарт холбогдох 2512001610130 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр А аймгийн Э  суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т  аймгийн З  суманд туслах тогооч, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт О. аймаг, Ж 1 дүгээр баг, У тариаланчид ... гудамж, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй.хэрэг хариуцах чадвартай, Урьд 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ААШ-ийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278.3, 278.2 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Б  овогт Ч-ийн Б /РД: А.../,

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ....-ны өдөр О  аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын ерөнхий механик менежер мэргэжилтэй, Э-д цахилгаан түгээх сүлжээ ХКомпанид гагнуурчинаар ажилладаг, ам бүл .., эхнэр ... хүүхдийн хамт О  аймгийн Б сум, Р-ын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн М  /РД:..../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б, Б.М нар нь бүлэглэн амар хялбар аргаар. мөнгө олох зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр: А аймгийн Х сумын Х  багийн У гэх газар байрлах Ч.Ө-ын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан портер машины хроп 1 ширхэг, портер машины тэвшний бардак 1 ширхэг, үүрдэг өвс хаддаг хадуур 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч, нийт 1,166,000 төгрөгийн хохирол учруулсан, А аймгийн Х  сумын Х  багийн Х жалгын ам гэх газар байрлах Г.Б-ын хаваржааны байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, утастай нь 12-оор асдаг гэрийн гэрэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 525,120 төгрөгийн хохирол учруулсан. А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч С.Д-гийн зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан 20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн бидон ширхэг. жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 866.000 төгрөгийн хохирол учруулсан, А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч Д.Чингисийн зуслангийн шовгорт буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан том тавгийн хэвийн ааруул 2 багц, жижиг тавгийн хэвийн ааруул 1 багц. цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан хувин 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо халивтай 1 ширхэг, бензин плетка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1,387,600 төгрөгийн хохирол учруулсан. А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч Н.Л-гийн хаваржааны байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан битүү чанагч 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг, 150-тай аккумлятор 1 ширхэг, өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, мустанг-5 маркийн мотоциклын мотор, тог бууруулагч ампер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1,172,000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч нарт нийт 5,116,720 төгрөгийн хохирол учруулан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Б, Б.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн зэвсэг машин механизм ашиглан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Гансүх: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э “...гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,  

Шүүгдэгч Ч.Б“...буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн,  

Шүүгдэгч Б.М“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч нарт “шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө гаргуулж авна” гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогч нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:    

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл "...А аймгийн Х сумын Х багийн У асга газар байрлах иргэн Ч.Ө-ын зуслангийн байшинд үзлэг хийв. Ертөнцийн зүгээр баруун талдаа хар цаасан дээвэртэй, цэнхэр төмөр хаалгатай жижиг модон пүнз байв. Түүний дотор талд хураасан эд зүйлс байна. Жижиг модон пүнзний зүүн талд байрлах улбар шар өнгийн төмөр хавтангаар бүрсэн шовгор дээвэртэй байшин байв. Гаднаа хуучирсан хөх саарал өнгийн бүргэд хаалгатай бүргэд хаалгыг хөндлөн дарсан ...дөрвөлжин цагаан цоожоор дарж цоожилсон байдалтай, цоожны голыг нь ухаж авсан байдалтай байв....А аймгийн Х сумын Х багийн Х  жалгын ам гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны үед иргэн Г.Б-ын хаваржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан гэх газарт ирсэн. Ногоон дээвэртэй цагаан байшин байв. Хоёр цонхыг нь төмрөөр дарсан хүрэн өнгийн бүргэд хаалгатай байв. Хаалган талын цонхыг дарсан төмөр хаалганы хаалтны хэсгийг нь хөшиж онгойлгосон байдалтай завсар гарсан. Түүний дотор талд вакум цонхны босоо нарийн цонхыг нь хөшиж онгойлгосон байдалтай харагдаж байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас/,

- Хохирогч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн үед А аймгийн Х сумын Х багийн Ц  гэх газарт өвөлжөөнөөсөө хонио бэлчээрт гаргачхаад. малынхаа баасыг хаяж дуусгаад хонио эргүүлэх гээд мотоциклтойгоо гэрийнхээ гаднаас хөдлөөд явж байхад манай хажууд байдаг Б  буюу /Б/ гэх залуутай таарсан. Ахаа манай зуны байшинг ухсан байна, танайх юу болоо бол гээд бид хоёр хууч хөөрч байгаад салсан. Тэндээсээ шууд Х багийн У  асга гэх газарт байрлах зуныхаа зуслангийн шовгор дээр ирээд харсан. Ш  байшингийн баруун талд нь байрлах жижиг пүнзний хаалгыг нь банзаар таглаад хадчихсан байсан нь онгорхой болчихсон байсан. Тэгээд очоод хартал хаалгыг нь дараад хадсан байсан хадаастай банзыг нь хөшөөд онгойлгосон байсан. Пүнзэн дотор байсан портер машины хроп, мотоциклын хайрцаг дотор байсан портер машины бардак алга болсон байсан. Хажуу талын шовгор сууцны цоожийг нь түлхүүр ордог талаас нь нүхэлж эвдлээд буцаагаад зүүгээд орхисон байдалтай байсан. Дотогш ороод хартал орон дээр байсан үүрдэг өвс хаддаг хадуур алга болсон байсан. ...Манай пүнзнээс портер машины хроп 1 ширхэг, портер машины тэвшний бардак 1 ширхэг, шовгор байшингаас үүрдэг өвс хаддаг хадуур 1 ширхэг тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 72 дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 1 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1.166.000 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга/-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 42-47 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Х сумын Х багийн Б-ын хөндий гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө гэртээ байж байхад манайхтай саахалт айлын ах болох Ө утсаар залгаад энэ хавиар машины мөр явсан байна хамт яваад үзье гэж утсаар ярьсан.Тэгээд Ө ах бид хоёр машинаар өвөлжөөний байрнуудаар мөр хөөж, дагаж яваад манай хаваржааны байшин дээр хүрч ирсэн. Байшингийнхаа хаалгыг онгойлгоод гэр лүүгээ орох гэтэл дотор талын хаалга онгорхой байсан. Байшинд явж ороод хартал хойморт байсан зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь юмаа шалгаад үзтэл 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, 12-оор асдаг гэрийн гэрэл утастайгаа хамт байхгүй байсан. Үүдний өрөөнд мотоциклын доор байсан хятад цахилгаан хөрөө алга болсон байсан. Уг цахилгаан хөрөө нь шугам болон цэйп төмөргүй байсан юм. Байшингийн цонх дотор талаасаа завсартай хаагдсан байсан. Байшингийн урьд цонхны доор ялааны торон хамгаалалт хугарч унасан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч А.Р-дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Х сумын Х багийн Б-ын хөндий гэх газарт байх гэртээ байж байтал 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө манайхтай саахалт айлын ах болох Ө  манай нөхөртэй утсаар яриад энэ хавиар машины мөр явсан байна хамт яваад үзье гэж ярьсан. Тэгээд Ө ах би нөхөртэйгөө хамт бид гурав манай машинаар өвөлжөөний байрнуудаар мөр хөөж, дагаж явж байгаад Х багийн Х  жалгын ам гэх газарт байх манай хаваржааны байшин дээр хүрч ирсэн. Байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогш орох гэтэл дотор талын хаалга нь онгорхой байсан. Гэрт явж ороод хартал хойморт байсан зурагт байхгүй байсан. Тэгээд нөхөр би хоёр юмаа шалгаад үзтэл 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, 12-оор асдаг гэрийн гэрэл утастайгаа хамт байхгүй байсан. Мөн үүдний өрөөнд мотоцикпын доор байсан хятад цахилгаан хөрөө алга болсон. Байшингийн цонх дотор талаасаа завсартай хаагдсан, онгорхой байдалтай, байшингийн урд цонхны доор ялааны торон хамгаалалт хугарч унасан байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 69 дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 1 сарын зах зээлийн үнэлгээ нийт 525,120 /таван зуун хорин таван мянга нэг зуун хорь/-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-58 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “...А аймгийн Х сумын Х  жалгын ам гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Б-ын зуслангийн байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор холбогдогч Ч.Б-н хулгай хийж авсан гэх зурагтад үзлэг хийх ажиллагааг А аймгийн Х сумын Х багийн цагдаагийн хэсгийн байранд 15 цаг 55 минутад эхлүүлэв. ...Хар өнгийн зурагт нь баруун талаасаа нумарсан хүнхэр дэлгэцтэй, дэлгэцийн доод дунд хэсэгт улаан өнгийн бөөрөнхий дүрсний хажууд ЮГС гэсэн бичиглэлтэй, доод хэсэгт хоёр тийшээ илүү гарсан хоёр хос хөлтэй, хойд талын доод хоёр буланд хоёр хос никель хүрээ бүхий чанга ярих хэсэгтэй харагдаж байна. Зурагтыг цахилгаан үүсгэвэрт залгаж үзэхэд зурагтын доод гол хэсэгт ногоон гэрэл асаж байгаа боловч дэлгэц нь голоос хоёр тийш цацарч хагарсан байдалтай харагдаж байна. Эд зүйлд үзлэг хийх ажиллагааны явцад хохирогч Г.Б нь манай зурагтын дэлгэц нь хагарсан байна гэв.Эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 16 цаг 20 минутад дуусгаж, хохирогч Г.Б-т зурагтыг хүлээлгэж өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манай байшингаас алдагдсан 32 инчийн зурагтыг хэргийн холбогдогч Ч.Б гэх хүнээс хүлээж авсан боловч уг зурагтыг асаахад дэлгэц нь дотроо хагарсан дүрстэй болж гарахгүй болсон байна лээ. Мөн 2 нүдний дуранг авч ирсэн, алга болсон цахилгаан хөрөөг орлуулж авч ирсэн. Би энэ 2 зүйлийг авахгүй. Би алдсан эд зүйлсэн үнэлэгдсэн үнэлгээний дагуу буруутай этгээдээс мөнгийг гаргуулж авна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Иргэн Ч.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. Цагаан өнгийн Вопдо-3 маркийн 51-72 орб улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн урд талаас нь харахад салхины шилний дээд хэсэгт Castrol racing sports гэсэн бичиглэлтэй байна. Тэвшний гурван талд 51-72 ОБР улсын дугаар байрлуулсан. Тэвшний гурван талд хар өнгийн төмөр өндөрлөгөө хийсэн. Хянах самбар дээр 224192 км гүйсэн гүйлттэй байв. Тээврийн хэрэгслийн арлын дугаар нь KN3HNP6D25K116565 байна...” гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудас/,

- Яллагдагч Ч.Б2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өгсөн “...Би 2512001610130 дугаартай тогтоолтой танилцаа. ...зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.Мөнхмандахын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өгсөн “...Би 2512001610130 дугаартай тогтоолтой танилцаа. ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,

- Хохирогч Ч.Ө-ын дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

- Хохирогч Ч.Ө-ын дахин өгсөн “...Би тухайн цаг хугацаанд дээрх зүйлсийг алдсан нь үнэн. Учир нь яагаад тухайн цаг хугацаанд алдсан бэ гэхээр өвсний хадуур, портер маркийн машины чиргүүлийн бардак хоёрыг хамт том шовгор байранд хурааж үлдээсэн. Хураах үедээ би өөрөө хураасан болохоор сайн мэдэж байна. Түүнээс хэн нэгнийг авсан гэж гүтгэж байгаа асуудал байхгүй. Хамт байсан эд зүйлс алга болсон болохоор тухайн цаг хугацаанд алдсан...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, /2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Р-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өгсөн “...Миний нөхөр Г.Б нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 525.120 төгрөгийн хохирол * учирсан. Үүнийг нэхэмжлэх болно....Манай эд зүйлсийг орлуулаад эд зүйлс авч ирсэн. ... Авчирсан эд зүйлс ашиглах боломжгүй эвдэрсэн, хуучирсан эд зүйлс байсан. Тэгэхлээр нь аваагүй юм...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол, /1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ” ...А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах иргэн С.Д-гийн зуслангийн байшинд хулгай орж эд үйл алдагдсан байна гэх газарт ирсэн. Тухайн зуслангийн байшин нь мөнгөлөг төмөр дээвэртэй, урагшаа харсан гурван цонхийг нь зэвэрч хуучирсан төмрөөр дарж хадсан. Түүний хажууд хар улаан төмөр дээвэртэй зүүн талдаа хаалттай амбаар байна. Байшинг онгойлгож харвал эд зүйлс алдагдсан хэсгийн гэрэл зургийг бэхжүүлэн авсан. Хаалганы цоожийг нь эвдэж буцааж зүүж орхисон байдалтай байв......Иргэн Д.Ч-ийн зуслангийн шовгорт хулгай орж эд зүйл алдагдсан гэх газарт ирсэн. Хар цагаан дээвэртэй, шовгорын нүүр хэсгийг хүрэн өнгийн будсан, улаан шар өнгийн хаалгатай, хаалганы хоёр ард талд байрлаж цонхыг хар хавтангаар хаасан байв. Хойд талдаа хар хавтангаар хаасан нэг цонхтой байв. Хаалгаар ороод эд зүйл алдагдсан гэх хэсгүүдийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Хаалганы баруун талыг жижиг цонхоор дотогш нэвтэрсэн байсан гэх... ...Иргэн Н.Л-гийн хаваржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан гэх газарт ирэв. Тухайн байшин баруун талаараа цагаан төмөр дээвэртэй, зүүн талаараа гандаж хуучирсан бор төмөр дээвэртэй, урагшаа харсан хоёр цонхтой. Үүдний хэсгээр дотогш орж харахад зэрэгцээ хоёр хаалга байв. Зүүн хаалгыг эвдэн орсон байсныг, мөн хаалганы эвдэрсэн цоожтой хохирогч Н.Л сольж янзалсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-135 дугаар хуудас/,

- Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би А аймгийн Х сумын М багийн Дэлийн шанд гэх газарт өөрийн гэртээ байж байтал 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой 19 цагийн үед манай хүргэн болох Н.Л хүрч ирээд ахаа манай байшин, танай байшингийн хаалга цонхоор нь хүн орчихсон юм биш үү хаалга үүд нь бараг хоёр хуруу онгорхой харагдаад байна гэж хэлсэн. Надад Лхагвасүрэн хэлэхдээ би машиныхаа гэрлийг хол зогсож байгаад тусгаж харахад онгойсон байдалтай байх шиг байсан гэж ярьсан. Тэгээд Лхагвасүрэн эхнэртэйгээ би эхнэртэйгээ дөрөв зуслангийнхаа байшингаар очижул мөрийг нь баллахгүй ирсэн, явсан чиглэлийг нь харах үед Х сумын төвөөс чигтэй ирээд Эрдэнэт хот руу явдаг замын чиглэлд явсан байдалтай тээврийн хэрэгслийн мөр үлдсэн байсан. Х сумын М багийн З гэх газар байх манай зуслангийн байшингийн хаалганы монгол цоожтой дараасыг нь хажуу тийш нь хөшиж онгойлгосон байдалтай байсан. Хаалга нь түгжээнээс мултарсан хаалгыг гаднаас нь хоёр жижиг тоосгоор дарсан байдалтай байсан. Манай хүүгийн шовгор байшингийнх нь цонхыг нь онгойлгосон байсан. Эхнэр бид хоёр байшингаасаа юу алдагдсан талаар бүртгэж үзтэл 20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг. 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн пидан 1 ширхэг, жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,

- Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Х сумын М багийн Дэлийн шанд гэх газарт өөрийн гэртээ нөхөр болох С.Д-гийн хамт байж байтал орой 19 цагийн үед манай хүргэн болох Н.Л манай гэрт машинтайгаа хүрч ирсэн. Л  манай байшин, танай байшингийн хаалга цонхоор нь хүн орчихсон юм шиг байна. Хаалга нь бараг хоёр хуруу онгорхой харагдаад байна, би машиныхаа гэрлийг хол зогсож байгаад тусгаж харахад онгойсон байдалтай байх шиг байсан гэж ярьсан. Тэгээд Лхагвасүрэн би нөхөр болох Дашдаваатай бид гурав зуслангийнхаа байшингаар очиж ул мөрийг нь баллахгүй ирсэн явсан чиглэлийг нь харах үед давхар дугуйтай машины мөр Х сумын төвөөс чигтэй ирээд Эрдэнэт хотын чиглэлд явсан байдалтай мөр үлдсэн байсан. Манай зуслангийн байшингийн хаалганы монгол цоожны дараасыг нь хажуу тийш нь хөшиж онгойлгосон байдалтай байсан. Хаалга нь түгжээнээс мултарсан хаалгыг гаднаас нь хоёр жижиг тоосгоор дарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 73 дугаартай “...20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн бидон 1 ширхэг, жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 866,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 172-177 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "... А аймгийн Х сумын М багийн З гэх газарт 2025 оны 01 дугээр сарын 25-ны өдөр иргэн С.Д-гийн зуслангийн байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор холбогдогч Ч.Б хулгай хийж авсан гэх тогоонд үзлэг хийв. Үзлэгээр хоёр чихтэй амсрын диаметр нь 50 см байх бөгөөд тогооны дотор ёроолд ур богино хоёр хагарсан мэт зураас байх бөгөөд урт зураас нь 24 см, богино зураас нь 18 см байв. Тогооны доод хэсэгт хөө мэт хар зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/,

- Хохирогч С.Д-гийн дахин өгсөн “...Манай башингаас хулгай хийж авсан 20 литрийн тогоогоо буцааж олж авсан. Миний хулгайд алдсан 20 литрийн тогоо нь ёроол хэсэгтээ хоёр хэсэг цуурсан юм шиг зураастай содон шинж тэмдгээр нь би таньсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Х сумын М багийн Дэлийн шанд гэх газарт аавынхаа хажууд өвөлжиж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэртэйгээ хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Тэрэм гэх газарт адуу, үхрээ аваад отроор явсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны үед Хутаг-Өндөр сумаас наашаа нүүх бэлтгэлээ хийгээд зөөвөр авч ирээд аавын зуслангийн амбаарт хураасан. Буцаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Тэрэм гэх газарт малаа маллаж байхад 2 хоногийн дараа аав утсаар залгаад Х сумын М багийн З гэх газар байх манай зуслангийн байшинд хулгай орсон байна гэж ярьсан. Би эхнэртэйгээ хамт адуу, үхрээ аваад 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нутагтаа ирсэн. Намайг ирээд зуслангийнхаа шовгор байшинг үзэхэд аав хаалга. цонхыг нь янзалчихсан гэж байсан...... Манай шовгор байшингаас том тавгийн хэвийн ааруул 2 ком, жижиг тавгийн хэвийн ааруул 2 ком, цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо 1 ширхэг, бензин плетка 1 ширхэг тус тус алдагдсан байсан. гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Ц-гийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Тэрэм гэх газарт малаа маллаж байхад 2 хоногийн дараа манай хадам аав Д  манай нөхөр лүү утсаар залгаад манай зуслангийн байшинд хулгай орсон байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 71 дугаартай “...том тавгийн хэвийн ааруул 2 ком, жижиг тавгийн хэвийн ааруул 2 ком. цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо халивтай 1 ширхэг, бензин плитетка 1 ширхэг тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,387,600 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183-188 дугаар хуудас/,

- 28.     Хохирогч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Х сумын М багийн Хөндлөн гэх газарт өөрийн гэртээ байж байсан. Өдөр 16 цагийн үед хаваржааныхаа хажуугаар малд явж байхад машин тэрэгний мөр байхгүй зүгээр байсан. Орой 18 цагийн үед хаваржааныхаа байрны хажуугаар малдаа явж байхад машины мөр нааш цааш холхисон байдалтай гарсан байсан.Би мотоциклтойгоо явж байгаад мотоциклоосоо бууж хаваржааныхаа байран дээр очоод амьдрах байшиндаа ойртож очтол хаалганы цоож нь цоожтой боловч ойртоод үзтэл гол нь ухаад авчихсан байдалтай эвдэрчихсэн харагдаж байсан. Таампарын хаалганыхаа цоожийг нь тайлж аваад дотогш шагайтал байшин руу ордог хоёр зэрэгцээ хаалгатай. Өөрсдийн амьдрах сууц байдаг хэсгийн хаалга нь онгорхой байсан. Би нүүхдээ цоожлоогүй явсан. Харин түүний хажууд байрлах эд зүйл хураадаг залгаа амбаарын банзан хаалгыг арматураар хийсэн лоомоор эвдэлж дотогш орсон байдалтай түүний хажууд ханийг нь дагуулаад тавьсан байсан. Дотор нь ялз чанагч, гурван ширхэг аккумлятор, бор авдар дотор байсан авто машины сэлбэг, машины өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг байсан үүдний  тампарт байсан мустанг-5 маркийн мотоциклын мотор, тог бууруулагч ампер байхгүй байсан. Тэгээд би манай үүдэнд байсан машины мөр тэр хавиар өөр айлын амьдрах байрны зүг явсан байсныг тойрч очоод гэрэлтүүлж харсан. Тэгэхэд цонх нь онгорхой харагдаж байсан. Эндээс эд зүйлс алдагдсан байна гэж бодоод ойрхон байдаг С.Д гэх айлд очоод энэ талаар хэлсэн. Тэгээд би тэнд байгаа мөр хаанаас, хаашаа чиглэлд ирсэн, явсан талаар мөрийг нь хөөж үзсэн. Мөрийг нь харахад Х сумаас Эрдэнэт хотын чиглэлд явсан байдалтай харагдаж байсан, ...Манай байшингаас алдагдсан эд зүйлс гэвэл 1. Ялз чанаг нэг ширхэг, 2. 100- тай аккумлятор 3 ширхэг, 3. бор авдар дотор байсан авто машины солбэг, 4. машины өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, 5. мустанг-5 маркийн мотоцикпын мотор, 6. тог бууруулагч ампер тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас/,

- Гэрч Н.М-ийн “... Тухайн үед би Улаанбаатар хотод ээжийгээ сахиад өөрийгөө үзүүлээд эмнэлгээр явж байсан. Манай нөхөр Лхагвасүрэн над руу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө утсаар ярьж манай зуслангийн байшинд хулгай орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 70 дугаартай “...Ялз чанаг нэг ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг, 150-тай аккумлятор 1 ширхэг, өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, мустанг-5 маркийн мотоциклын мотор, тог бууруулагч ампер тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,172,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-199 дүгээр хуудас/,

- Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Толгод хороолол 01-02 тоотод байрлах хоёрдогч түүхий эд ачигч хийдэг....Намайг ажил дээрээ байхад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Б.М байхаа хүү нь ирсэн, өндөр шар залуу ирээд эд зүйлс тушааж байсан. Аав нь тухайн үед ирээгүй 63 кг аккумлятор, 64кг хөнгөн цагаан, өгч байсан. Тухайн үед тушаасан эд зүйлс нь нийт 331,800 төгрөг болж байсан. Манай эхнэрийн төрийн данс гээд 130100118111 тоот данс өгч байсан. Тухайн Төрийн банкны данс нь Отгонцэцэг гэх хүний нэртэй данс байсан. Мөнгийг нь тэр дансанд шилжүүлж хийсэн. Ганцаар явсан байхаа би хэнтэй явж байсан талаар санахгүй байна. Сардаа ганц хоёр удаа ирээд түүхий эд өгдөг боловч байнга ирдэггүй. ...Тухайн эд зүйлсийг би хулгайн эд зүйл байсан талаар би мэдээгүй. Сүүлд Ан цагдаагаас утсаар ярьж хэлэх үед би хулгайн эд зүйл байсан байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,

- Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Ч  овогтой Б  нь хадам аав, Б  овогтой М  нь манай нөхөр байгаа юм......Манай нөхрийг хадам аав манай гэрт ирээд А аймгийн Х сум яваад хогийн жалга ороод ирье гээд дагуулаад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна......Би Төрийн банкны 130100118111 тоот данс ашигладаг. Энэ дансаа ашиглаад зургаан жил болж байна... ...Миний Төрийн банкны 130100118111 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 331,800 төгрөгийн гүйлгээ хийгдэж орлого орсон. Би энэ мөнгийг манай нөхөр Б.Мөнхмандахын төмөрт явж ирээд тушаагаад орсон орлого нь орж байгаа байх гэж бодсон. Би тухайн үед миний дансанд орсон мөнгөн дүнгийн талаарх лавлагааг өөрийн хүсэлтээр гаргаж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/,

- Э.О-ийн дансанд үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “...Э овогтой О-ийн Төрийн банкны дансны дугаар 130100118111 тоот дансны хуулга байв. Тухайн дансны хуулгыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргуулсан авсан байна. Хамрах хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд дансны хуулгаа гаргуулан авсан байсныг хэрэг ач холбогдол бүхий 2 хуудаст үзлэг хийсэн. Э овогтой О-ийн Төрийн банкны 130100118111 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 331,800 төгрөг гүйлгээний хийгдэж, гүйлгээний утга хэсэгт HAILSH AGMOMNUB-ХААН БАНК ААЖИМ НАСАНХҮҮ гэсэн утгатай байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 222-225 дугаар хуудас/,

- Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2512001600131 дугаартай тогтоолтой танилцаа. ...зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,

- Яллагдагч Б.Мөнхмандахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 22512001600131 дугаартай тогтоолтой танилцаа. ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,

- Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 866.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно. ...Тухайн хулгайд алдсан эд зүйлсээс 20 литрийн цайран хоол унд хийдэг тогоог хүлээж авсан. Бусад эд зүйлсийг хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Чингисийн дахин өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 1.387.600 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно. ...Миний хохирлыг огт төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Л-гийн дахин өгсөн “...Хулгайд алдсан дээрх эд зүйлсийг би өмнө нь хэрэглэж байгаад нүүх үедээ өөрийн амьдардаг буюу хулгай орсон байшинд байрлуулж тавиад явсан. Тийм болохоор дээрх цаг хугацаанд алдагдсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 1.172.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № 34 дугаартай “...Hyunda Porter-ll маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 9,000,000 төгрөгөөр тогтов...” гэх үнэлгээний тайлан, /2 дугаар хавтаст хэргийн 50- 52 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөсн“...Миний хувьд 2024 оны намар худ Ч.Б-тэй ярьж тохироод өөрийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан 51-72 ОРБ улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийг түүнд тухайн үед 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан. ...Харин тээврийн хэрэгслийг Ц.Б-ийн нэр дээр шилжүүлж чадаагүй...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол, /2 дугаар хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас/,

- Яллагдагч Ч.Б дахин өгсөн “...Би тогтоолтой танилцлаа тогтоол болон зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.М-ын дахин өгсөн “...Би тогтоолтой танилцлаа тогтоол болон зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 12 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Улаан асга гэх газар байрлах Ч.Ө-ын зуслангийн байшингаас портер машины хроп 1 ширхэг, портер машины тэвшний бардак 1 ширхэг, үүрдэг өвс хаддаг хадуур 1 ширхэг,          А аймгийн Х сумын Х багийн Хүрэн жалгын ам гэх газар байрлах Г.Бын хаваржааны байшингаас 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, утастай нь 12-оор асдаг гэрийн гэрэл, А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч С.Д-гийн зуслангийн байшингаас 20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн бидон ширхэг. жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг, А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч Д.Ч-ийн зуслангийн шовгороос том тавгийн хэвийн ааруул 2 багц, жижиг тавгийн хэвийн ааруул 1 багц. цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан хувин 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо халивтай 1 ширхэг, бензин плетка 1 ширхэг, А аймгийн Х сумын М багийн З гэх газар байрлах хохирогч Н.Л-гийн хаваржааны байшингаас битүү чанагч 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг, 150-тай аккумлятор 1 ширхэг, өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, мустанг-5 маркийн мотоциклын мотор, тог бууруулагч ампер зэрэг эд зүйл хулгайл алдагдаж хохирогч Ч.Өт 1,166,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б-т 525,120 төгрөгийн хохирол, хохирогч  С.Д-д 866.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ч-т 1,387,600 төгрөгийн хохирол, хохирогч Н.Л-д 1,172,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.М нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор отвёркыг зэвсэг болгон ашиглаж, машин механизм ашиглан бусдын орон байранд нэвтэрч тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

           

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “......Манай пүнзнээс портер машины хроп 1 ширхэг, портер машины тэвшний бардак 1 ширхэг, шовгор байшингаас үүрдэг өвс хаддаг хадуур 1 ширхэг тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 72 дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 1 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1.166.000 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга/-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт,

 

- Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхээр нь юмаа шалгаад үзтэл 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, 12-оор асдаг гэрийн гэрэл утастайгаа хамт байхгүй байсан. Үүдний өрөөнд мотоциклын доор байсан хятад цахилгаан хөрөө алга болсон байсан. Уг цахилгаан хөрөө нь шугам болон цэйп төмөргүй байсан юм. Байшингийн цонх дотор талаасаа завсартай хаагдсан байсан. Байшингийн урьд цонхны доор ялааны торон хамгаалалт хугарч унасан байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.... Гэрт явж ороод хартал хойморт байсан зурагт байхгүй байсан. Тэгээд нөхөр би хоёр юмаа шалгаад үзтэл 32 инчийн зурагт, хоёр нүдний герман дуран, дува сохор гэрэл, 12-оор асдаг гэрийн гэрэл утастайгаа хамт байхгүй байсан. Мөн үүдний өрөөнд мотоцикпын доор байсан хятад цахилгаан хөрөө алга болсон. Байшингийн цонх дотор талаасаа завсартай хаагдсан, онгорхой байдалтай, байшингийн урд цонхны доор ялааны торон хамгаалалт хугарч унасан байсан...” гэх мэдүүлэг,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 69 дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 1 сарын зах зээлийн үнэлгээ нийт 525,120 /таван зуун хорин таван мянга нэг зуун хорь/-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манай байшингаас алдагдсан 32 инчийн зурагтыг хэргийн холбогдогч Ч.Б гэх хүнээс хүлээж авсан боловч уг зурагтыг асаахад дэлгэц нь дотроо хагарсан дүрстэй болж гарахгүй болсон байна лээ. Мөн 2 нүдний дуранг авч ирсэн, алга болсон цахилгаан хөрөөг орлуулж авч ирсэн. Би энэ 2 зүйлийг авахгүй. Би алдсан эд зүйлсэн үнэлэгдсэн үнэлгээний дагуу буруутай этгээдээс мөнгийг гаргуулж авна...” гэх мэдүүлэг,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

- Яллагдагч Ч.Б“...Би 2512001610130 дугаартай тогтоолтой танилцаа. ...зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Б.Мөнхмандахын “...Би 2512001610130 дугаартай тогтоолтой танилцаа. ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ч.Ө-ын дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ч.Ө-ын дахин өгсөн “...Би тухайн цаг хугацаанд дээрх зүйлсийг алдсан нь үнэн. Учир нь яагаад тухайн цаг хугацаанд алдсан бэ гэхээр өвсний хадуур, портер маркийн машины чиргүүлийн бардак хоёрыг хамт том шовгор байранд хурааж үлдээсэн. Хураах үедээ би өөрөө хураасан болохоор сайн мэдэж байна. Түүнээс хэн нэгнийг авсан гэж гүтгэж байгаа асуудал байхгүй. Хамт байсан эд зүйлс алга болсон болохоор тухайн цаг хугацаанд алдсан...” гэх мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, /2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Рэнчинхандын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өгсөн “...Миний нөхөр Г.Б нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 525.120 төгрөгийн хохирол * учирсан. Үүнийг нэхэмжлэх болно....Манай эд зүйлсийг орлуулаад эд зүйлс авч ирсэн. ... Авчирсан эд зүйлс ашиглах боломжгүй эвдэрсэн, хуучирсан эд зүйлс байсан. Тэгэхлээр нь аваагүй юм...” гэх мэдүүлэг,

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Эхнэр бид хоёр байшингаасаа юу алдагдсан талаар бүртгэж үзтэл 20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг. 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн пидан 1 ширхэг, жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай зуслангийн байшингийн хаалганы монгол цоожны дараасыг нь хажуу тийш нь хөшиж онгойлгосон байдалтай байсан. Хаалга нь түгжээнээс мултарсан хаалгыг гаднаас нь хоёр жижиг тоосгоор дарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 73 дугаартай “...20 литрийн тогоо 1 ширхэг, 15 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн кострул 1 ширхэг, 25 литрийн тогооны халив 1 ширхэг, 10 литрийн бидон 1 ширхэг, жижиг нарны толь 1 ширхэг, 45-тай аккумлятор 1 ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 866,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч С.Д-гийн дахин өгсөн “...Манай башингаас хулгай хийж авсан 20 литрийн тогоогоо буцааж олж авсан. Миний хулгайд алдсан 20 литрийн тогоо нь ёроол хэсэгтээ хоёр хэсэг цуурсан юм шиг зураастай содон шинж тэмдгээр нь би таньсан...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...... Манай шовгор байшингаас том тавгийн хэвийн ааруул 2 ком, жижиг тавгийн хэвийн ааруул 2 ком, цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо 1 ширхэг, бензин плетка 1 ширхэг тус тус алдагдсан байсан. гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Ц-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Тэрэм гэх газарт малаа маллаж байхад 2 хоногийн дараа манай хадам аав Д манай нөхөр лүү утсаар залгаад манай зуслангийн байшинд хулгай орсон байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 71 дугаартай “...том тавгийн хэвийн ааруул 2 ком, жижиг тавгийн хэвийн ааруул 2 ком. цөрөм ааруул 5кг, 12 литрийн хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, 12 литрийн цайны тогоо халивтай 1 ширхэг, бензин плитетка 1 ширхэг тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,387,600 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

- Хохирогч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Манай байшингаас алдагдсан эд зүйлс гэвэл 1. Ялз чанаг нэг ширхэг, 2. 100- тай аккумлятор 3 ширхэг, 3. бор авдар дотор байсан авто машины сэлбэг, 4. машины өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, 5. мустанг-5 маркийн мотоциклын мотор, 6. тог бууруулагч ампер тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.М-гийн “... Тухайн үед би Улаанбаатар хотод ээжийгээ сахиад өөрийгөө үзүүлээд эмнэлгээр явж байсан. Манай нөхөр Лхагвасүрэн над руу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө утсаар ярьж манай зуслангийн байшинд хулгай орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ25- 70 дугаартай “...Ялз чанаг нэг ширхэг, 100-тай аккумлятор 2 ширхэг, 150-тай аккумлятор 1 ширхэг, өндөрлөгөө татдаг чаг, чаг хоёр ширхэг, мустанг-5 маркийн мотоциклын мотор, тог бууруулагч ампер тус тус 2025 оны 01 сарын зах зээлийн үнэлгээ нийт 1,172,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

- Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Толгод хороолол 01-02 тоотод байрлах хоёрдогч түүхий эд ачигч хийдэг....Намайг ажил дээрээ байхад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Б.М байхаа хүү нь ирсэн, өндөр шар залуу ирээд эд зүйлс тушааж байсан. Аав нь тухайн үед ирээгүй 63 кг аккумлятор, 64кг хөнгөн цагаан, өгч байсан. Тухайн үед тушаасан эд зүйлс нь нийт 331,800 төгрөг болж байсан. Манай эхнэрийн төрийн данс гээд 130100118111 тоот данс өгч байсан. Тухайн Төрийн банкны данс нь Отгонцэцэг гэх хүний нэртэй данс байсан. Мөнгийг нь тэр дансанд шилжүүлж хийсэн. Ганцаар явсан байхаа би хэнтэй явж байсан талаар санахгүй байна. Сардаа ганц хоёр удаа ирээд түүхий эд өгдөг боловч байнга ирдэггүй. ...Тухайн эд зүйлсийг би хулгайн эд зүйл байсан талаар би мэдээгүй. Сүүлд Ан цагдаагаас утсаар ярьж хэлэх үед би хулгайн эд зүйл байсан байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Чүлтэмнамдаг овогтой Баасанцэрэн нь хадам аав, Баасанцэрэн овогтой Мөнхмандах нь манай нөхөр байгаа юм......Манай нөхрийг хадам аав манай гэрт ирээд А аймгийн Х сум яваад хогийн жалга ороод ирье гээд дагуулаад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна......Би Төрийн банкны 130100118111 тоот данс ашигладаг. Энэ дансаа ашиглаад зургаан жил болж байна... ...Миний Төрийн банкны 130100118111 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 331,800 төгрөгийн гүйлгээ хийгдэж орлого орсон. Би энэ мөнгийг манай нөхөр Б.М-ын төмөрт явж ирээд тушаагаад орсон орлого нь орж байгаа байх гэж бодсон. Би тухайн үед миний дансанд орсон мөнгөн дүнгийн талаарх лавлагааг өөрийн хүсэлтээр гаргаж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

- Э.О-ийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

- Яллагдагч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2512001600131 дугаартай тогтоолтой танилцаа. ...зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 22512001600131 дугаартай тогтоолтой танилцаа. ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 866.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно. ...Тухайн хулгайд алдсан эд зүйлсээс 20 литрийн цайран хоол унд хийдэг тогоог хүлээж авсан. Бусад эд зүйлсийг хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Ч-ийн дахин өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 1.387.600 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно. ...Миний хохирлыг огт төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Н.Л-гийн дахин өгсөн “...Хулгайд алдсан дээрх эд зүйлсийг би өмнө нь хэрэглэж байгаад нүүх үедээ өөрийн амьдардаг буюу хулгай орсон байшинд байрлуулж тавиад явсан. Тийм болохоор дээрх цаг хугацаанд алдагдсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Тухайн гэмт хэргийн улмаас надад 1.172.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг,

- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № 34 дугаартай “...Hyunda Porter-ll маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 9,000,000 төгрөгөөр тогтов...” гэх үнэлгээний тайлан,

- Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Миний хувьд 2024 оны намар худ Ч.Б ярьж тохироод өөрийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан 51-72 ОРБ улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийг түүнд тухайн үед 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан. ...Харин тээврийн хэрэгслийг Ц.Б-ийн нэр дээр шилжүүлж чадаагүй...” гэх мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол,

- Яллагдагч Ч.Б дахин өгсөн “...Би тогтоолтой танилцлаа тогтоол болон зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Б.М-ын дахин өгсөн “...Би тогтоолтой танилцлаа тогтоол болон зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсноор мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хууль тогтоогчоос энэхүү гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.

Тодруулбал, уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Зэвсэг гэдэгт үйлдлээ хялбарчлах зорилгоор хэрэглэсэн багажийг хамааруулан ойлгодог.  “машин механизмыг ашигласан” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхаар тус тус тайлбарлажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б, Б.М нар нь 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 0000 улсын дугаартай, “Бонго-3” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замд таарсан таарсан хүн амьдрах зориулалттай орон байр болох Ч.Ө-ын зуслангийн байшин, Г.Б-ын хаваржааны байшин, С.Д-гийн зуслангийн байшин, Д.Чингисийн зуслангийн шовгор, Н.Л-гийн хаваржааны байшингууд буюу хүн байнга амьдрах орон байранд овтёркийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан нэвтэрч, хохирогч нарын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, уг үйлдлээ хялбарчилж учрах саадыг арилгах, эд зүйлээ тээвэрлэх зорилгоор зориуд машин механизм ашигласан нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.М нарын хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарын орон гэрт хууль бусаар нэвтэрсэн нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг хялбарчилж, учрах саадыг арилгаж, хэргийн газраас хурдан шуурхай зугтаахын тулд ашигласан, бусдын орон байранд нэвтрэх үйлдлээ хялбарчилж зэвсэг ашигласан тус тус байдлууд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус бүр хангасан байна.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.М нарын хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр тэдний эд хөрөнгийг нууцаар авч явсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж дүгнэн шүүгдэгч Ч.Б , Ч.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг зэвсэг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Б, Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Ч.Өт 1,166,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б-т 525,120 төгрөгийн хохирол, хохирогч С.Д-д 866.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ч-т 1,387,600 төгрөгийн хохирол, хохирогч Н.Л-д 1,172,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүхээс хохирогч Ч.Өт 1,166,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Р-д 525,120 төгрөг, хохирогч С.Д-д тогоог буцаан өгсөн байх тул тогооны үнэлгээг хасаж 746,000 төгрөг, хохирогч Д.Ч-т 1,387,600 төгрөг, хохирогч Н.Л-д 1,172,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувьд тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нар нь хохирол төлөх завсарлага авч, шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Ч.Б, Б.М нарыг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Хохирогч нар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Г  “...шүүгдэгч нарт тус бүр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  “...шүүгдэгч Б.Мөнхмандахын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь хэн аль нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, шүүгдэгч Д.Б-гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Мөнхмандахад бага насны олон хүүхэдтэй байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн,

шүүгдэгч Ч.Б“...гэмшиж байна, хөл муутай задгай шархтай хэцүү байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн,  

Шүүгдэгч Б.М“...нялх хүүхдүүдийг минь бодож харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-д 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д  1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хохир ял тус тус оногдуулж, уг ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9,000,000 /есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Ч.Б, Б.М нараас хувь  тэнцүүлэн шүүгдэгч Ч.Б-ээс 4,500,000 төгрөг, шүүгдэгч Б.М-аас 4,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ч.Б, Б.М нарын энэ хэрэгт тус бүр цагдан хоригдсон 4 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарын  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Б , Б  овогт Б-гийн М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, зэвсэг, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Б  овогт Ч-ийн Б-г 1/нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б  овогт Б-ийн М-ыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ч.Б, Б.М нарын энэ хэрэгт тус бүр цагдан хоригдсон 4 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9,000,000 /есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Ч.Б, Б.М нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Б-ээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.М-аас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/  төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын баримт бичиг ирээгүй, тэдэнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Б, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР