Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/255

 

 

 

 

 

2025        09          30                                       2025/ШЦТ/255

 

 

 

/


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.Ундармаа,

Шүүгдэгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Д-ийн Г-д холбогдох эрүүгийн 2512002330213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19  оны .. дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Чулуут суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт А аймгийн Чулуут сумын Халуун ус багт оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б. ургийн овогт Д-гийн Г /РД:..../,

 

Шүүгдэгч Д.Г-ын холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Чулуут сумын Ө гол багийн Голын ам гэх газарт эхнэр Ц.Ж-тай хардалтын улмаас маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа, цээж, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж, гарын шуу хэсэгт нэг удаа хазах зэргээр зодож, биед нь хоёр шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, цээж, хэвлий, зуун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч Д.Г “гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч Ц.Ж-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манайх А аймгийн Ө сумын Д  багийн Ц-т гэх газар оршин суудаг юм. Манай нөхөр бид хоёр 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ч сумын Э  даваа гэх газраас Дамба гэх хүнээс бух авахаар гэрээсээ өөрийн портер машинаар гарсан. Чулуут сумын төвөөс Д-г сумын төвөөс аваад Д  дэлгүүрээс архи пиво аваад Д-ийн гэрийн зүгт хөдөлсөн. замаараа  Д  нь 2 айлаар ороод тэр 2 дэлгүүрээс авсан архи пиво ууж дуусаад дахин сум руу орж ирж архи пиво авч буцаад дүү гэх нэг айлд очиж архи пиво ууж дуусаад явахаар болсон. Д нь “миний бие өвдөөд байна би гэр лүүгээ явахгүй та 2 буц” гэж хэлсэн. Харин манай нөхөр Д-д хандан “чи наймаа хийж чадахгүй худлаа баашлаад” гээд хэрүүл маргаан хийж салаад нөхөр бид 2 явах гээд машиндаа суугаад манай нөхөр надад хандан " чамаас боллоо, чиний буруу" гээд намайг баруун талын нүдэнд 2-3 удаа гараараа цохисон, мөн цээж, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон бас миний гарын шуунаас нэг нэг удаа хазсан. Тэгээд цохиж зодож байгаад болиод шөнөжин явж явж өглөө 06 цагийн үед гэр лүүгээ ирсэн....Манай нөхөр нэлээд их уусан нэлээд их согтуу байсан ямар шалтгаанаар зодсон талаар би мэдэхгүй байна согтуудаа Д-тай хэрүүл маргаан хийсэн уурандаа намайг цохиж зодсон байх гэж бодож байна....Уг намайг зодож цохисон газар нь манай гэрээс 40-50 орчим км харин Чулуут сумын төвөөс 10 гаруй км зайд болсон намайг цохиж зодож байх үед Д нэг айлын гадаа байсан тэр айлын хүмүүс гарч ирэхгүй намайг зодуулж байхад тоохгүй байсан. Харин Д нь худлаа үнэн нэг салгасан болоод л байж байсан ... Д нь манай нөхрийг архи уулгаад өөрөө сүүлд авсан архинаасаа уухгүй манай нөхөр их уугаад согтсон. Намайг зодуулж байхад Д л байсан харин гэрт тэр гэрийн эзэн гэх эхнэр нөхөр 2 байсан өөр хүн байгаагүй.... нэхэмжлэх зүйл байхгүй. ...миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, энэ талаараа би бичгээр хүсэлт гаргаж байна. ...Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй өмнө бол хэрүүл маргаан хийж байсан өөр зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 25-26 дугаар хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай "...1.Ц.Ж-ын биед хоёр шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, цээж, хэвлий, зуун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...өмнө Д.Г надаас 2 бухан шүдлэн үхэр худалдаж авахаар тохиролцсон байсан юм. Тэгээд бид утсаар ярьж байгаад тухайн өдөр сумын төвд уулзахаар тохиролцсон юм. Тэгээд би 06 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд орж ирээд Д.Г-той уулзаад үдээс хойш 16 цагийн үед Ө  гол гэх газраас машины өндөрлөгөө аваад цааш манайх буюу Эгийн давааны Зүүн ангархай гэх газар луу явахаар тохиролцсон. Тэгээд хөдөлсөн Ө  голоос өндөрлөгөө аваад тэр айлдаа 1 том пиво, 1 шил архи 4 лээ хувааж уугаад тэгээд Ө голоос Г-т бид 3 хөдөлсөн замдаа Л  гэх айлд орж 1 том пиво хувааж ууцгаагаад тэндээсээ наашаагаа хөдлөөд замдаа Б  гэх айлд ирсэн. БатЖ, Г  бид 3 сумын төв рүү орж ирж дэлгүүрээс 2 шил архи аваад буцаад Б-д очсон. Очоод авсан архинаас нэг шилийг нь задлаад ууж байхад миний бие өвдөөд би зүрхний дусаалга уугаад нэлээд удсан юм. Тэгээд би Год хандан "одоо харанхуй шөнө Эгийн даваагаад явахгүй ээ 2 лаа сүүлд хоёр талаасаа бухан шүдлэн үхрээ ачаад голдоо уулзъя" гэж хэлсэн. Тэгээд Д.Г нь эхнэртэйгээ гадаа машиндаа суусан хэрэлдээд байгаа бололтой байхаар нь би гэрээс гарсан чинь Г авгайдаа хандан "Б-тай чи унтсан гээд хардаад хэрүүл хийж байгаад эхнэрийнхээ бие рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би салгаад 2 гарыг нь бариад авсан юм. Чамд ямар хамаатай юм гээд байсан би Д.Г-од хандан "чи боль эмэгтэй хүнд гар хүрлээ" гээд хэлсэн "чамд ямар хамаатай юм" гээд Д.Г нь машинаа асаагаад сумын төв рүү чигтэй явсан. Тэгэхээр нь би БатЖынд ороод унтсан юм....Тухайн үед Г, Ж бид 3 л байсан. Өөр хүн байгаагүй....Уг асуудал нь шөнө 22 цагийн үед болсон асуудал байгаа юм. Миний ойлгосноор хардалт юм уу гэж ойлгосон. Г нь эхнэр Жд хандан "чи Балжиннямтай унтсан" гээд дайраад байсан харин эхнэр нь юм хэлэхгүй чимээгүй суугаад байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр адуундаа яваад ирэхэд манай гэрт Дамбасүрэн ах Г эхнэртэйгээ манайд ирсэн байсан. Тэгээд намайг сумын төв рүү машинтайгаа яваад өгөөч, дэлгүүрээс архи авах гэсэн юм гээд гуйхаар нь би цуг яваад дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирсэн....Манай гадаа хоорондоо маргалдаад байх биг байсан би гараад харахад машин дотроо эхнэр лүүгээ чи намайг хуураад байхдаа яадаг юм гээд байсан. цохиж зодсон асуудлыг нь мэдээгүй....Би архи уугаагүй намайг аягалаад өг гэхээр нь хоёр, хоёр аягалж өгсөн Г  их согтолттой Д  ах гайгүй байсан эхнэр Ж нь уугаагүй эрүүл байсан....Д  ахтай үхрийн наймаа хийх гэж байгаад Д  ах миний зүрх өвдөөд байна эндээсээ буцчих гээд хэлэхэд Г чи хүн дуудчихаад хэлсэн ярьсандаа байсангүй гээд хоорондоо маргалдаад байхаар нь би Д  ахыг гэр лүүгээ аваад ороод ирсэн хойгуур Г эхнэр Ж-тай маргалдаад байсан, тухайн үед 23 цаг орчим болж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

- Гэрч У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Гэрийн гадаа Д  ахтай маргалдаад байсан эхнэр Ж нь нөхрөө боль гэсэн чинь чи өөр хүн өмөөрөөд миний талд орохгүй намайг барьж зодуулах гээд байгаа юм уу гээд эхнэр лүүгээ орилж байсан. Цохиж зодсон талаар мэдэхгүй....Гадаа Г нь эхнэр Ж руу нэг танихгүй хүний нэр хэлээд чи тэрэнтэй унтаж хэвтсэн гээд байсан биед халдсан талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Яллагдагч Д.Г-ын мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн “...хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Чулуут сумын Ө гол багийн Голын ам гэх газар иргэн Ц.Ж-ын эрүүл мэндэд хоёр шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, цээж, хэвлий, зуун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна

Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манайх А аймгийн Ө сумын Д  багийн Ц-т гэх газар оршин суудаг юм. Манай нөхөр бид хоёр 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чулуут сумын Эгийн даваа гэх газраас Дамба гэх хүнээс бух авахаар гэрээсээ өөрийн портер машинаар гарсан. Чулуут сумын төвөөс Д-г сумын төвөөс аваад Д дэлгүүрээс архи пиво аваад Д-гийн гэрийн зүгт хөдөлсөн. Замаараа Д нь 2 айлаар ороод тэр 2 дэлгүүрээс авсан архи пиво ууж дуусаад дахин сум руу орж ирж архи пиво авч буцаад дүү гэх нэг айлд очиж архи пиво ууж дуусаад явахаар болсон. Д нь “миний бие өвдөөд байна би гэр лүүгээ явахгүй та 2 буц” гэж хэлсэн. Харин манай нөхөр Д-д хандан “чи наймаа хийж чадахгүй худлаа баашлаад” гээд хэрүүл маргаан хийж салаад нөхөр бид 2 явах гээд машиндаа суугаад манай нөхөр надад хандан " чамаас боллоо, чиний буруу" гээд намайг баруун талын нүдэнд 2-3 удаа гараараа цохисон, мөн цээж, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон бас миний гарын шуунаас нэг нэг удаа хазсан. Тэгээд цохиж зодож байгаад болиод шөнөжин явж явж өглөө 06 цагийн үед гэр лүүгээ ирсэн....Манай нөхөр нэлээд их уусан нэлээд их согтуу байсан ямар шалтгаанаар зодсон талаар би мэдэхгүй байна согтуудаа Д-тай хэрүүл маргаан хийсэн уурандаа намайг цохиж зодсон байх гэж бодож байна....Уг намайг зодож цохисон газар нь манай гэрээс 40-50 орчим км харин Чулуут сумын төвөөс 10 гаруй км зайд болсон намайг цохиж зодож байх үед Д нэг айлын гадаа байсан тэр айлын хүмүүс гарч ирэхгүй намайг зодуулж байхад тоохгүй байсан. Харин Д нь худлаа үнэн нэг салгасан болоод л байж байсан ... Д нь манай нөхрийг архи уулгаад өөрөө сүүлд авсан архинаасаа уухгүй манай нөхөр их уугаад согтсон. Намайг зодуулж байхад Д л байсан харин гэрт тэр гэрийн эзэн гэх эхнэр нөхөр 2 байсан өөр хүн байгаагүй.... нэхэмжлэх зүйл байхгүй. ...миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, энэ талаараа би бичгээр хүсэлт гаргаж байна. ...Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй өмнө бол хэрүүл маргаан хийж байсан өөр зүйл байхгүй.." гэх мэдүүлэг,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай "...1.Ц.Ж-ын биед хоёр шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, цээж, хэвлий, зуун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт,

- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...өмнө Д.Г надаас 2 бухан шүдлэн үхэр худалдаж авахаар тохиролцсон байсан юм. Тэгээд бид утсаар ярьж байгаад тухайн өдөр сумын төвд уулзахаар тохиролцсон юм. Тэгээд би 06 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд орж ирээд Д.Г-той уулзаад үдээс хойш 16 цагийн үед Ө гол гэх газраас машины өндөрлөгөө аваад цааш манайх буюу Эгийн давааны Зүүн ангархай гэх газар луу явахаар тохиролцсон. Тэгээд хөдөлсөн Ө голоос өндөрлөгөө аваад тэр айлдаа 1 том пиво, 1 шил архи 4 лээ хувааж уугаад тэгээд Ө голоос Г  бид 3 хөдөлсөн замдаа Л  гэх айлд орж 1 том пиво хувааж ууцгаагаад тэндээсээ наашаагаа хөдлөөд замдаа Б гэх айлд ирсэн. БатЖ, Г бид 3 сумын төв рүү орж ирж дэлгүүрээс 2 шил архи аваад буцаад Б-ынд очсон. Очоод авсан архинаас нэг шилийг нь задлаад ууж байхад миний бие өвдөөд би зүрхний дусаалга уугаад нэлээд удсан юм. Тэгээд би Год хандан "одоо харанхуй шөнө Эгийн даваагаад явахгүй ээ 2 лаа сүүлд хоёр талаасаа бухан шүдлэн үхрээ ачаад голдоо уулзъя" гэж хэлсэн. Тэгээд Д.Г нь эхнэртэйгээ гадаа машиндаа суусан хэрэлдээд байгаа бололтой байхаар нь би гэрээс гарсан чинь Г авгайдаа хандан "Балжинямтай чи унтсан гээд хардаад хэрүүл хийж байгаад эхнэрийнхээ бие рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би салгаад 2 гарыг нь бариад авсан юм. Чамд ямар хамаатай юм гээд байсан би Д.Год хандан "чи боль эмэгтэй хүнд гар хүрлээ" гээд хэлсэн "чамд ямар хамаатай юм" гээд Д.Г нь машинаа асаагаад сумын төв рүү чигтэй явсан. Тэгэхээр нь би Б-ынд ороод унтсан юм....Тухайн үед Г, Ж бид 3 л байсан. Өөр хүн байгаагүй....Уг асуудал нь шөнө 22 цагийн үед болсон асуудал байгаа юм. Миний ойлгосноор хардалт юм уу гэж ойлгосон. Г нь эхнэр Ж-д хандан "чи Балжиннямтай унтсан" гээд дайраад байсан харин эхнэр нь юм хэлэхгүй чимээгүй суугаад байсан юм..." гэх мэдүүлэг,

- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр адуундаа яваад ирэхэд манай гэрт Д  ах Г эхнэртэйгээ манайд ирсэн байсан. Тэгээд намайг сумын төв рүү машинтайгаа яваад өгөөч, дэлгүүрээс архи авах гэсэн юм гээд гуйхаар нь би цуг яваад дэлгүүр орчихоод буцаад гэртээ ирсэн....Манай гадаа хоорондоо маргалдаад байх биг байсан би гараад харахад машин дотроо эхнэр лүүгээ чи намайг хуураад байхдаа яадаг юм гээд байсан. цохиж зодсон асуудлыг нь мэдээгүй....Би архи уугаагүй намайг аягалаад өг гэхээр нь хоёр, хоёр аягалж өгсөн Г их согтолттой Д  ах гайгүй байсан эхнэр Ж нь уугаагүй эрүүл байсан....Д  ахтай үхрийн наймаа хийх гэж байгаад Д  ах миний зүрх өвдөөд байна эндээсээ буцчих гээд хэлэхэд Г чи хүн дуудчихаад хэлсэн ярьсандаа байсангүй гээд хоорондоо маргалдаад байхаар нь би Дамбасүрэн ахыг гэр лүүгээ аваад ороод ирсэн хойгуур Г эхнэр Ж-тай маргалдаад байсан, тухайн үед 23 цаг орчим болж байсан..." гэх мэдүүлэг,

- Гэрч У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Гэрийн гадаа Д  ахтай маргалдаад байсан эхнэр Ж нь нөхрөө боль гэсэн чинь чи өөр хүн өмөөрөөд миний талд орохгүй намайг барьж зодуулах гээд байгаа юм уу гээд эхнэр лүүгээ орилж байсан. Цохиж зодсон талаар мэдэхгүй....Гадаа Г нь эхнэр Ж руу нэг танихгүй хүний нэр хэлээд чи тэрэнтэй унтаж хэвтсэн гээд байсан биед халдсан талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг,

- Яллагдагч Д.Г-ын мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн “...хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Д.Г нь Ц.Ж-тай хардалтын улмаас нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа, цээж, хэвлий хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж, гарын шуу хэсэгт нэг удаа хазах зэргээр зодож, биед нь хоёр шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, цээж, хэвлий, зуун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч Д.Г-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Ж.Ундармаагаас “Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сар хэсэгчлэн төлүүлэх гэсэн,

Шүүгдэгч Д.Г нь “тусгайлан хэлэх саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Г-ыг 700 нэгжээр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-од шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Г энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР