Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Ц.О*******,

шүүгдэгч Д.М*******, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.М*******д холбогдох эрүүгийн 25150022701*******5 дугаартай, 304/2025/0172/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн М*******, .................198******* оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн .....................д оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар: *******, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авагдсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолын 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн “******* *******” ******* тоотод хамтран амьдрагч Ц.О*******ыг “чи боль хоолоо хийж чадахгүй байна, би наадхыг нь хийчихье” гэж хэлсэнд нь уурлан зуухны ширмэн төмөр тагаар хохирогчийн *******н хэсэгт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “дагз зулайн заагт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.М******* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн “******* *******” ******* тоотод байрлах  хамтран амьдрагч Ц.О*******ын гэрт хоол хийх, гал түлэх явцдаа Ц.О*******тай маргалдан түүний *******н тус  газар зуухны “ширмэн таг”-аар цохиж, эрүүл мэндэд нь “дагз зулайн заагт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-0******* дахь тал/,

-Хохирогч Ц.О*******ын: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай гэрийн урд байдаг танил ах Мын гэрт очиж тухайн үед би, М*******, О, М, Ц бид нар 2 шил архи буюу 0.5 литрийн нэг, 0.75 литрийн нэг архи хувааж уучхаад дахиад манай гэрт очиж 1 шил 0.5 литрийн архийг Ш, О, М******* бид 4 хувааж уугаад байж байхад М******* согтоод миний *******ны орой хэсэг рүү зуухны төмөр тагаар гэнэт цохичихсон.

Тэгээд би тухайн байсан хүмүүст “цагдаад битгий хэлээрэй” гэж хэлсэн удалгүй Ш, О хоёр манай гэрээс гараад явчихсан. Тэгээд гэртээ сууж байтал манай эгч нар ирээд намайг эмнэлэгт аваачиж үзүүлж миний *******д 3 ширхэг оёдол тавьсан. Бид хоёр болон тухайн үед байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би М*******тай танилцаад нэг жил гаран болж байгаа М******* манайд ирдэг бараг хамтран амьдрагч болсон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирлын шинжилгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “...2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.О******* нь нийт 29,700 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. ...Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- Гэрч Ц.Гны: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Ш гэх эмэгтэй над руу залгаж “танай дүүг хамтран амьдрагч М******* нь ******* руу нь төмрөөр цохиод хагалчихлаа” гэхээр нь Булган аймаг Булган сум 4 дүгээр баг усны 112 тоотод дүү О*******ын гэрт очиход байшингийнхаа хаалгыг дотроос нь түгжээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь сүхээр хөшөөд ороход манай дүү зуухныхаа ард ******* нь хагарсан байдалтай сууж байсан. Харин хамтран амьдрагч М******* нь орон дээр сууж байсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Өөр хүн байгаагүй. Мөн О*******ын *******ноос цус гарсан байсан ба намайг очихоос өмнө цусаа арчсан бололтой гар нүүрийнх нь алчуур цус болчихсон байсан.

Тэгээд би цагдаад дуудлага өгөөд дүү О*******ын *******г эмнэлэг дээр үзүүлэхэд *******н орой хэсэгтээ хагарсан байсан. Эмч үзээд 3 ширхэг оёдол тавьсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэхдээ О*******, М******* хоёр бол сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж байгаа иймд дээрх хоёр хүнийг архины эмчилгээнд явуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

-Гэрч П.Оын: “...Тухайн өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байтал намайг О*******, М******* хоёр “такси дуудаад өг” гэхээр нь би такси дуудаж өгөөд тухайн таксинд суугаад эмнэлэг ороод Ш гэх хүнийг авч бид хэд О*******ын гэрт очсон. Тухайн үед бол Ш нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч өгөөд бид хэд хувааж уугаад М******* хоол хийгээд байж байсан. Тэгээд М******* нэлээн согтоод хоолоо хийж чадахгүй байхаар нь О******* очоод “би хийе чи согтчихсон байна” гэсэн чинь М******* зуухны төмөр /ширэм/ аваад О*******ын ******* руу шууд 1 удаа цохичихсон чинь О*******ын *******ноос цус гоожоод байсан. Тухайн үед О******* “эмнэлэг, цагдаад дуудлага өгөхгүй шүү, би зүгээр” гээд байхаар нь Ш бид хоёр гэрээс нь гараад явчихсан. Тухайн үед Ш хүнтэй утсаар яриад “тархи *******г нь хагалчихлаа” гээд яриад байсан хэнтэй яг юу гэж яриад байгааг нь ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

-Гэрч Б.Шын: “...Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О*******ын гэрт М******* “хоол ид” гэж дуудаад намайг 17 цагийн үед манай ажил болох Булган аймгийн нэгдсэн эмнэлгээс таксигаар ирж авсан. О*******ын гэрт очиход Ц, О хоёр байсан бөгөөд гаднаас О*******, М******* бид гурав орж ирсэн. Би гэрт нь очихоос өмнө нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан байсан юм. Тухайн үед М******* гал дээр хоол хийж байсан ба хоол болтол гээд нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архиа ууж байтал М*******, О******* хоёр хоорондоо хоол хийх дээрээс болж маргалдаад М******* гэнэт зуухны ширэм төмөр таг аваад О*******ын ******* хэсэг рүү цохичихсон...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 35-3******* дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн БУЛ0725/242 дугаартай:

1.Ц.О*******ын биед дагз зулайн заагт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүснэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

-Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...Д.М*******ыг согтууруулах ундаа хэмжигч драгер багажаар шалгахад 2.40 хувь байв. ...” гэсэн тэмдэглэл / хавтаст хэргийн *******9 дэх тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О*******ын өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өглөө 9 цагийн үед М*******, Ц, М ах, О ах бид хэд Мын гэрт очсон. Тэгэхэд М******* уугаагүй. Хэсэг байж байгаад би гэр гэрлүүгээ явсан. Ардаас М******* ирсэн. Тэгээд хоол хийхдээ муудалцаад ******* руу цохисон. Санаандгүй цохисон байх. Би Ш, О ахад цагдаад битгий хэлээрэй гэсэн. Тэгсэн Ш гараад эгч рүү хэлсэн байсан. Эгч ирээд намайг эмнэлэг рүү авч явж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******ын өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаднаас хүмүүс ирээд хоол хийх гээд байж байсан. О*******тай маргалдаад цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гаднаас хүн орж ирэхэд 1 шил архи авсан. Би ширэм аваад тогоо тавих гэж байгаад ******* руу нь цохисон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.М******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч С.Намжилмаагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч нь гэм хорын холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй. Гомдол саналгүй. Иргэний нэхэмжлэгч Б.Ч 29,700 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч  2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд хоол хийх гээд ширэмээ авч байхдаа О*******ыг цохисон байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Шүүгдэгч нь урьд нь шүүхээр шийтгүүлж байсан. Сэтгэл санаа хэцүү байдаг. Шүүгдэгчийн хүү нь ээжээсээ өөр хүнтэй байж чаддаггүй. О*******ынд очдог боловч хүү нь өөр хүнтэй амьдарч чадахгүй байгаа учраас гэртээ байхаас аргагүй байна гэсэн. Хувийн байдлыг харгалзаж үзнэ үү...” гэв.

Хохирогч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.М*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн БУЛ0725/242 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.М*******ын хохирогч Ц.О******* луу зуухны таг шидсэн үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “дагз зулайн заагт шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Даваажаргалын “...Ц.О*******ын биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Ц.О*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” болохоо илэрхийлсэн.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.О*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 29,700 төгрөгийг шүүгдэгч Д.М*******  нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлэг дуудаад, оёулахад нь цуг явсан  хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. О*******тай амьдраад удаагүй ч гэсэн хоол хийж чадахгүй гэсэн нь М*******д хүндээр нөлөөлсөн байх. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. М*******ын хүүхдийг харах хүнгүй байгаа. Хувийн байдлыг харгалзаад 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж өгөөч ээ...” гэв.

Хохирогч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн *******0-*******3 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн *******5 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн ************** дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн *******7 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн *******8 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Шүүгдэгч нь гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх  болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадна хэсгийн диаметр 25.8 см, дотор хэсгийн диаметр 12.2 см, диаметр хоорондын зай *******.2 см, төмөр материалтай, дугуй хэлбэртэй зуухны ширмэн 1 ширхэг тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.О*******т буцаан олгож, шүүгдэгч Д.М******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******д 2 /хоёр/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.М*******ыг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Д.М*******  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадна хэсгийн диаметр 25.8 см, дотор хэсгийн диаметр 12.2 см, диаметр хоорондын зай *******.2 см, төмөр материалтай, дугуй хэлбэртэй зуухны ширмэн 1 ширхэг тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.О*******т буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгасугай.

*******.Шүүгдэгч Д.М******* нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг  тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ