Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/00507

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр  Дугаар 183/ШШ2023/00507  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б овогт Н. Б /СБ00000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-А Н /ЧЕ00000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 1 дүгээр байрны 0 тоотод оршин суух Б овогт Ш. М /СБ00000000/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б, Б.Э нар нь хариуцагч Ш.М холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие Сүхбаатар дүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар зусланд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай захирамжийн дагуу 700 м.кв, 699 мкв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Гэтэл эхнэр бид хоёрын эзэмшлийн газартай хөрш зайтай байрлалтай газрын эзэн гэх Ш.М нь 2016 онд 2 давхар байшин барих явцдаа тухайн байшингийнхаа зарим хэсгийг эзэмшлийн газраасаа давуулан бидний эзэмшлийн газар луу оруулж барьсан бөгөөд бид иргэн Ш.М нараас хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэн боловч бидэнтэй ярилцахыг хүсээгүй, хэл амаар дайрч, доромжилсон. Иймд хууль ёсоор миний эзэмшиж байгаа газарт бидний зөвшөөрөлгүй байшин барьсан хариуцагч Ш.Мын эзэмшлээс бидний газрыг чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ш.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлаа тайлбарлахаа: Миний бие Сухбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухарт байрлах 700 мкв, 656 мкв талбай бүхий 2 айлын айлын зуслангийн газрыг 128 мкв талбай бүхий зуслангийн байшингийн хамт 2013 оны 12-р сарын 16-ны өдөр О.Б /РД:ЧК00000000/-гаас худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. 2014 оны 05-р сарын 19-ний өдрийн А/000 тушаалаар газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарч, 2013 оны 12-р сарын 17- ний өдөр улсын бүтгэлийн Ү-000000000 дугаарт үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлсэн. Гэтэл иргэн Н.Б нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг 2016 онд байшин барьсан, хэл амаар доромжилсон мэтээр ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. Худалдаж аваад зун зусландаа очиход хүн амьдрах нөхцөлгүй, газар нь цэвдэг ихтэй, булаг намагтай, байшиндаа очих боломжгүй, улсын цахилгааны шугам байхгүй тул хажуу айлаас 220 кв тог түр тавьсан байсан. Ингээд би 2 жилийн хугацаанд хажуу хавьд айл хөрш ирэхийг хүлээж, дэд бүтцээ хамт шийдэж зардлаа хамт гаргаж хийх хүсэлт тавихаар хүлээсэн боловч айл гарч ирээгүй тул 2015 оны зун иргэн Б 17 000 000 төгрөгөөр машин зам болон явган хүний зам тавиулсан. Манай газрын ойр хавьд улсын шугам байхгүй тул иргэн Б хувийн эзэмшлийн 0.4 квт шугамнаас цахилгаан эрчим хүч авах гэрээ хийж УБЦТС ТӨХК-д хүсэлт гаргаж 380 кв-н техникийн нөхцөл аваад 48 000 000 төгрөгөөр хувийн цахилгааны дэд станц барьж хүн амьдрах нөхцөл боломжоор хангасан. Ийм таатай байдал үүсмэгц иргэн Н.Б гарч ирж, манай эзэмшлийн газарт бидний эзгүйд насанд хүрээгүй олон хүүхэд байхад дур зоргоороо орж ирж, ирэх болгондоо өөр өөр газрыг манайх гэж зааж, хүүхэд айлгасан байдаг. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин биднийг эзгүйд насанд хүрээгүй хүүхэд байхад БНХАУ-ын 3 иргэнтэй бидний зөвшөөрөлгүй хувийн өмчид халдан орж манайх танайтай газрын маргаан байхгүй юм байна гэж кадастрын зураг үзүүлэн гэрт орж ах нь энэ хятадуудад газраа зарахаар боллоо танайх бас зарна гэсэн нийлүүлээд заръя гэж кадастрын зургаа явуулсан байсан. Бид газраа Хятадуудад зарахгүй гэдгээ хэлсэн. Энэ саналыг бидний таньдаг хүнээр хүртэл давхар хэлүүлж байсан. Удаа дараа ийм байдал үүссэн учир О.Б-тай холбогдож асуухад иргэн Батцэнгэлээс 20 000 000 төгрөгөөр 2 айлын газар худалдаж авсан бөгөөд мөн дахин газрын маргаан гаргаж дахин 1 айлын газар өгнө гэж мөнгө аваад газраа шилжүүлж өгөөгүй. Иймд иргэн Б нь 2012 оноос хойш зориулалтаар ашиглаагүй тул газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй. Уг газар дээр манай байшингаас өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, хашаа огт байхгүй бөгөөд модыг тайрч унагааж байж байшин барих нөхцөл бий болох ба манайх уг газрыг худалдаж авснаараа тог татсан, замыг сайжруулах ажлуудыг хийсэн. Тэрнээс нэхэмжлэгч нарын эзэмшлийн байшин, газарт ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Анх худалдаж авахдаа харъяа газрын албанаас тодорхой мэдээллийг авахад давхцал гарч ирээгүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлэх эсхүл хариуцагчаар хүсэлт өгөх зэргээр давхцалтай гэх мэдээллийг авахад давхцалгүй гэсэн хариу ирсэн. Давхцалтай эсэх, хэдэн мкв давхцал үүссэн эсэхийг тодруулахаар гаргуулсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй. Шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргахдаа төрийн байгууллагын ажилтнуудаас гадна хувийн эзэмшлийн кадастрын компаниуд дүгнэлт хийсэн. Дүгнэлт дээр газрын зургийг давхцуулж үзэхэд давхцалтай байна гэдэг хэдий ч үл хөдлөх хөрөнгө нь хаана байрлаж байгаа, үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар дээр нэхэмжлэгчийн ямар байшин, хашаатай давхацсан байгаа, ямар эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхой, дэлгэрэнгүй лавлагаа мэдээллүүдийг гаргаж өгөөгүй, анхан шатны байгууллага буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэшсэн ажилчдыг оролцуулж дүгнэлтээ гаргадаггүй. Геодези зураг зүйн газар, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны баримтууд зөрүүтэй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр хэн хэн гэдэг хүний газрын давхцал дээр хэдэн м.кв талбайгаар газар давхцаж байгаа нь нарийвчилж тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгч нараас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Н.Бийн цахим үнэмлэхний хуулбар, 2017.10.18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газрын албаны 00/0000дугаар албан бичиг, итгэмжлэл, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэн Н.Б /СБ00000000/-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадарстрын зураг, иргэн Б.Б, Н.Б, Б.Э нарын эзэмшиж байгаа газрын байршлын давхацлын кадарстрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргасан. /хх 2-8 хуу, хх 28-32 хуу, хх 35-37 хуу, хх 135-138 хуу, /

4. Хариуцагчаас: цахим үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн Ш овогт М /УС00000000/-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадартрын зураг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 17-24 хуу хуу/

5. Шүүх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийсэн. /хх 54-64 хуу, хх 187-195 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үнэдслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Б, Б.Э нар нь хариуцагч Ш.М холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Э нь 2015.05.11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/000 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай, 2015.05.11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/000 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшдэг. Н. Б нь 2021.01.26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020.08.18-ны өдрийн А/000 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000дугаарт, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт тус тус бүртгэлтэй, 699 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэтэл бидний эзэмшил газарт хариуцагч Ш.М нь өөрийн эзэмшил газраа 3137.88 мкв талбайгаар илүү хашаалж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар 1 дүгээр гудамжны 400 тоот хаягт байрлах 82.24 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэгж талбарын 00000000000000 дугаартай Б.Эгийн газартай 68.71 мкв талбайгаар давхцалтай баригдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хариуцагч Ш.Мын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ш.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий газрыг иргэн О.Б-аас 2012.12.16-ны өдөр худалдан авсан бөгөөд худалдах худалдан авах гэрээ байгуулах үед харъяа газрын албанаас гаргасан кадасртын зураглалд ямар нэг давхцал байгаагүй. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг би анх бариагүй, худалдан авсан. Тухайн газар анх хүн амьдрах боломжгүй, зам гаргаагүй, цахилгаангүй байсныг өөрийн хөрөнгөөр бий болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн кадастрын зурагтай зөрүүтэй, нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө давхцсан болох нь эргэлзээгүй нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин хашааг анх байснаас нь өөрчилж, давхцсан хэсгийг чөлөөлөх эсэхэд маргахгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2013.12.16-ны өдөр О.Б, Ш.М нарын хооронд гэрчилгээний 0000000000, 000000000 дугаартай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 700 мкв, 656 мкв талбай бүхий газрын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, /хх 204-205 ху

4.2 2013.12.16-ны өдөр О.Б, Ш.М нарын хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар, 1-400 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, 54 500 000 төгрөг хүлээлцсэн баримт үйлдсэн, /хх 206-207 ху/

4.3 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар /00020/ 1 дүгээр хэсэг, гудамжны 400 тоот хаягт байрлалтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 128 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.М 2013.12.17-ны өдөр бүртгэгдсэн, /хх 18 ху/

4.4 2014.06.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014.05.19-ний өдрийн А/000 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 656 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш.М эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0000000000 дугаар гэрчилгээ олгосон, /хх 19, 21 ху/

4.5 2014.06.18-ны өдөр Сүхбаатар дүүрийн Засаг даргын 2014.05.19-ний өдрийн А/000 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш.М эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000508524 дугаар гэрчилгээ олгосон, /хх 20, 22 ху/

4.6 2012.12.29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008.08.07-ны өдрийн 000 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо хуурай мухрын зуслан хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000, 0000/000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар Н. Батцэнгэлд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000434673 дугаар гэрчилгээ олгож, Газрын алба газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, /хх 29-32 ху/

4.7 2021.01.26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020.08.18-ны өдрийн А/000 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000дугаарт, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт тус тус бүртгэлтэй, 699 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Н.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0000000000 дугаар гэрчилгээ олгож, Сүхбаатар дүүргийн Газрын алба гэрээ байгуулсан, /хх 135, 136-138 ху/

4.8 2015.05.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/000 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай Б.Эд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000000000 дугаар гэрчилгээ олгож, Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцаа, газрын албатай гэрээ байгуулсан, /хх3-6 ху/

4.9 2017.10.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 00/0000дугар албан бичгээр маргааныг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн, /хх 7 ху/

4.10 2017.10.04-н өдөр Мэжор ланд ХХК Ч.Б, Н.Б, Б.Э нарын эзэмшиж байгаа газрын байршлын давхцлын кадасрын зураг үйлдсэн, /хх 35-37 ху/

4.11 2018.06.06-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2018.06.06-ны өдөр ...иргэн Ш.М ... 3137.88 мкв талбайгаар илүү хашаалан эзэмшиж байна. ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар 1 дүгээр гудамжны 400 тоот хаягт байрлах 82.24 барилга нь

-нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 700 мкв талбайтай иргэн Б.Эгийн ....газартай 68.71 мкв талбайгаар дэвхцалтай.

-нэгж талбарын 00000000000000 дугаартай ...Б.Эгийн ....газартай 661.03 мкв талбайгаар,

- нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий ... Б.Эгийн ....газартай 226.07 мкв талбайгаар,

-нэгж талбарын 00000000000000дугаартай Н.Бийн ....газартай 284.12 мкв талбайгаар давхцалтай байна гэх А/70 дугаар шинжээчийн дүгнэлтийг зардлын нэхэмжлэх, бусад баримтын хамт ирүүлсэн, /хх 46-54, 55-63 ху/

4.12 Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018.12.14-ний өдөр нэгж талбарын 00000000000, 00000000000 дугаарт бүртгэлтэй, Ш.Мын эзэмшлийн газруудын кадастрын зураг гаргасан, /хх 75, 76 ху/

4.13 Шүүхээс томилсон шинжээч нар болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Шинэ кадастр ХХК шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар 2020.08.06-ны өдрийн 08.06-ны өдрийн 00-00/0000, 2021.03.10-ны өдрийн А/00 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн, /хх 113-118 ху/

4.14 2022.10.07-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ...Ш.Мын хашаалсан 3174 мкв газрыг давхцуулан үзэхэд,

нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Ш.Мын эзэмшлийн газартай,

нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Ш.Мын эзэмшлийн газартай,

нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Б.Эгийн эзэмшлийн газартай,

нэгж талбарын 00000000000дугаарт бүртгэлтэй Н.Бийн эзэмшлийн газартай,

нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Б.Эгийн эзэмшлийн газартай,

нэгж талбарын 0000000000 дугаарт бүртгэлтэй А.Мэндсайханы эзэмшлийн газартай хавсралт 2-т заасны дагуу давхцалтай гэх 0000/00 дугаар шинжээчийн дүгнэлт гаргаж, төлбөрийн нэхэмжлэх бусад баримтыг хавсарган ирүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. / хх 184-187, 188-199 ху/

4.15 Хэргийн 208-219 дугаар хуудсанд авагдсан фото зургийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй.

5. Зохигч, маргаан бүхий газрын хууль ёсны эзэзмшил мөн эсэх, хариуцагч Ш.Мын хашаалсан 3 821.24 мкв газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцалтай эсэх зэрэгт маргаангүй, харин хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар 1 дүгээр гудамжны 400 тоот хаягт байрлах 82.24 талбай бүхий хувийн сууц нь нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй 700 мкв талбай бүхий иргэн Б.Эгийн газартай 68.71 мкв талбай бүхий хэмжээгээр давхцсан эсэх талаар маргаантай.

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан, хуурай мухар хаягт байрлалтай, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрын, хариуцагч Н.Б нь мөн хаягт байрлах, нэгж талбарын 1462902346, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт тус тус бүртгэлтэй, 699 мкв газрын хуль ёсны эзэмшигч мөн болох нь газар эзэзмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж гэж зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газраа чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар эзэмшлийн газрынхаа эргэлтийн цэгийг хатгаагүй байсан, хариуцагч Ш.М маргаан бүхий газрыг анх худалдан авах үед уг хашааг барьсан тул давхцалтай байхыг үгүйсгэхгүй тул хашааг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан ба харин хариуцагчийн өмчлөлийн хувийн сууц, нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцалтай болох нь эргэлзээгүй нотлогдохгүй, хэрэгт зөрүүтэй баримтууд авагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж эзэмшигчийг тодорхойлж, 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар 2018.06.06-ны өдөр А/70 дугаартай ...иргэн Ш.М ... 3137.88 мкв талбайгаар илүү хашаалан эзэмшиж байна. ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар 1 дүгээр гудамжны 400 тоот хаягт байрлах 82.24 барилга нь нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй .... иргэн Б.Эгийн ....газартай 68.71 мкв талбайгаар давхцалтай, хашаа нь нэгж талбарын 00000000000000 дугаартай...Б.Эгийн ....газартай 661.03 мкв талбайгаар, нэгж талбарын 00000000000000 дугаартай ... Б.Эгийн ....газартай 226.07 мкв талбайгаар, нэгж талбарын 00000000000000дугаартай Н.Бийн ....газартай 284.12 мкв талбайгаар давхцалтай байна гэх шинжээчийн дүгнэлтийг, 2022.10.07-ны өдрийн 0000/00 дугаартай ...Ш.Мын хашаалсан 3174 мкв газрыг давхцуулан үзэхэд, нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Б.Эгийн эзэмшлийн газартай, нэгж талбарын 00000000000дугаарт бүртгэлтэй Н.Бийн эзэмшлийн газартай, нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй Б.Эгийн эзэмшлийн газартай ... хавсралт 2-т заасны дагуу давхцалтай гэх шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Хэргийн баримтаар хариуцагч Ш.М хуулийн дагуу, эсхүл хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшиж ашиглаж байгаа болох нь нотлогдохгүй байх ба маргаан бүхий газарт цахилгааны шугам татах, зам тавих, бусад гадна талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн нь шударга эзэмшигчийн эд зүйлээ эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б овогт Б-А Н н эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй газрын 68.71 мкв болон 226.07 мкв талбайг, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй газрын 661.03 мкв талбайг, нэхэмжлэгч Б овогт Н-ын Б эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 дугаар бүртгэлтэй газрын 284.12 мкв талбайг тус тус Б овогт Ш.М хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ