Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00174

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00174

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Г-т холбогдох,

 

үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч Т.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 23 хороо, хангайн 1 гудамж, 3 тоот хаягт байршилтай 89 мкв байшин, 592мкв ******* дээр 2020 оны 04 сарын 27-ны өдөр тай эвлэрэн зуучлалаар 40,850,800 төгрөгийг төлөх болсон. Уг эвлэрүүлэн зуучлахаар манай тал үүргийг гүйцэтгээгүй гээд 2020 оны 10 сарын 25-ны өдөр 10421 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Дээрх захирамжаар 2022 оны 01 сарын 26-ны өдрийн бүртгэлээр эд хөрөнгийн битүүмжлэлийг Шүүхийн ******* байгууллагаас гаргасан. Шүүхийн ******* байгууллага нь ******* ХХК-ийг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 253,887,000 төгрөг гэж гарсан. ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай үл хөдлөх хөрөнгө дээр ******* хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 143-201906 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан болохыг үнэлгээнд оруулаагүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр 18х10 хэмжээтэй үйлчилгээтэй 5 давхар орон сууцны зөвшөөрөл гарсан байсан. Мөн 2020 оны 03 сарын 06-ны өдөр ******* хот байгуулалтын газраас барилгын загвар зураг батлагдсан. Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хот төлөвлөлтөд орсон байсан. Энэхүү төлөвлөлтийн даалгавраас үндэслээд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 149-2022 дугаартай цэвэр болон бохир ус, Мэдээлэл холбоо сүлжээний 166/2022 дугаартай дэд бүтцийн зөвшөөрөл гарсан байсныг үнэлгээнд оруулаагүй байх тул Файн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/1321 дүгээр захирамжаар Т.*******аас 41,301,889 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.*******ыг ******* шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 23 хороо, Хангайн 1 гудамжны 3 тоот хаягт байрлах 89мкв талбайтай хувийн сууц, 592мкв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор Файн ХХК-ийг томилж, үнэлгээний тайлан 253,887,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Тухайн үед төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад тайланг танилцуулж, мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч талын яриад байгаа Архитектур төлөвлөлтийн даалгавар болон цэвэр, бохир устай холбогдсон талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тул зах зээлийн үнэлгээ хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

2019.04.23-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, Т.*******ын үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг /хэргийн 5-7, 98-116 дугаар тал/

НШШГГазрын 2022.6.16-ны өдрийн Мэдэгдэл /хэргийн 8 дугаар тал/

Т.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 52 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 72 дугаар тал/

2022.9.06-ний өдрийн гох/22/002 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдах зуучлах онцгой эрхийн гэрээ, Техникийн нөхцөл, тодруулга, байршлын зураг /хэргийн 161-167 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 36 дугаар тал/

2022.07.29-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 40 дүгээр тал/

Шүүхийн ******* ажиллагаатай холбоотой баримтууд /хэргийн 42-56, 120-160 дугаар тал/

2022.5.25-ны өдрийн ******* ******* газрын 3/676 дугаартай тушаал /хэргийн 57 дугаар тал/

2017.10.10-ны өдрийн НШШГГазрын гэрчилгээ /хэргийн 58 дугаар тал/ нотлох баримтууд

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-иас ирүүлсэн хүсэлт, итгэмжлэл /хэргийн 66-67 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 75-95 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдол шаардлагыг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч гомдол шаардлагын үндэслэлээ ...архитектур төлөвлөлтийн даалгавар баримтыг шинжээчид өгч тайлбарласан атал энэ талаар дүгнэлт гаргахдаа харгалзаагүй бодит үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... архитектур төлөвлөлтийн талаар шинжээч дүгнэлт гаргахдаа харгалзан үзсэн, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 04 сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01321 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох гэрээний үүрэгт 52 655 707 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 11 849 908 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж, хариуцагч Т.******* үлдэх 40 805 800 төгрөгийг 2020.10.25-ны өдрийн дотор нэхэмжлэгч инд төлж барагдуулахаар тохиролцож, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 44 дүгээр тал/

 

2021 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/03852 дугаар тус ******* шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоожээ. /хэргийн 42-43 дугаар тал/

 

2021 оны 11 сарын 24-ны өдөр ******* ******* ******* газрын шийдвэр гүйцэтгэгчийн ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, ******* шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 45-56 дугаар тал/

 

Төлбөр төлөгчөөс хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө буюу дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 1 гудамж, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201030694 дугаарт бүртгэлтэй, 89 мкв талбай хувийн сууц хөрөнгийг 25 887 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201011068 дугаартай, нэгж талбарын 18636310517656 дугаартай 592 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 228 000 000 төгрөгөөр, нийт 253 887 000 төгрөг гэж шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоожээ. /хэргийн 120-151 дүгээр тал/

 

Шинжээчийн дүгнэлт буюу нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 253 887 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, энэ тухай мэдэгдлийг 2022 оны 06 сарын 16-ны өдөр Т.*******д мэдэгджээ. /хэргийн 152-153 дугаар тал/

 

Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу төлбөр төлөгч Т.******* шүүхэд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах гомдлоо 2022 оны 06 сарын 23-ны өдөр гаргажээ. /хэргийн 1 дүгээр тал ар тал/

 

Нэхэмжлэгчийн ... газрыг бодит бус хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцээгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэх гомдлын үндэслэл, тайлбар дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзнэ.

 

Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 1 гудамж, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201011068 дугаартай, нэгж талбарын 18636310517656 дугаартай, 592 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ******* үл хөдлөх хөрөнгө нь ******* хот төлөвлөлтөд орсон, инженерийн шугам сүлжээнд холбогдсон ногоон байгуулж, авто зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар Архитектурын төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл батлагдсан хөрөнгө болох нь ******* ерөнхий архитектур бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2019 оны 04 сарын 23-ны өдрийн дугаар МЗХ2019/06-102 Архитектур төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээтэй орон сууц барилгын зураг төсөл баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 98-116 дугаар тал/

 

Шинжээч газрын үнийн зах зээлийн судалгааг ойролцоо хаягт байрлах хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгон авсан, мөн жишиг хөрөнгүүд /3ш/ дэд бүтцэд холбогдох боломжтой давуу байдлыг харгалзан үзсэн боловч үнэлгээ хийж буй ******* үл хөдлөх хөрөнгө нь ******* хот төлөвлөлтөд орсон, инженерийн шугам сүлжээнд холбогдсон ногоон байгуулж, авто зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар Архитектурын төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл батлагдсан хөрөнгөтэй жишсэн харьцуулсан зүйл байхгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна.

 

Дээрх баримтаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг бодит үнэлгээтэй дүйцээгүй хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй, хариуцагчийн тайлбар татгалзал нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлтийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ үнэ цэнэ зохих үндэслэлтэй тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар 2022 оны 06 сарын 13-ны өдрийн шинжээч Файн ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг 253 887 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Мөн гуравдагч этгээд дээрх үнэлгээ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгий гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэргийн 9-28 дугаар талд авагдсан баримтууд хуулбар бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй шүүх үнэлээгүй, нэхэмжлэгч дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд дахин ирүүлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Т.*******ын гомдол шаардлагыг бүхэлд нь хангаж, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн шинжээч Файн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 1 гудамж, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201011068 дугаартай, нэгж талбарын 18636310517656 дугаартай, 592 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *******, хувийн сууц үл хөдлөх хөрөнгийг 253 887 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 770 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгий гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ