2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2310

 

 

 

 

 

 

 

 

 

   2025       10          07                                   2025/ШЦТ/2310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Э.Ундармаа,

шүүгдэгч Ц.Т  нарыг оролцуулан эрүүгийн 2406 05867 1210 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц ын Т  /РД:/, Монгол Улсын иргэн, .............. өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүрэг ...................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т  нь 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн ...................... тоотод байх үедээ хохирогч Ц.Н ын цүнхнээс 1800 еврог хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч  Ц.Н ын мэдүүлэг, Монгол банкны 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №Б-10/425 албан тоот, хавсралтын хамт, шүүгдэгч Ц.Т  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан бусад нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т  мэдүүлэхдээ “Тухайн үед зээлье гэж бодсон. Өөрт нь хэлж ярьж чадаагүй. Бага зэрэг үл ойлголцох асуудал болсон. Сүүлд бид хоёр ярилцаад гомдол, саналгүй гэх бичиг ирүүлсэн. 200,000 төгрөг төлсөн байгаа. Баримт байхгүй.”гэв.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар, оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Т  нь 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн ......... тоотод байх үедээ хохирогч Ц.Н ын цүнхнээс 1800 евро буюу тухайн өдрийн Монгол банкны зарласан ханшаар 6.662.880 төгрөгтэй тэнцэх гадаад вальютыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр буюу бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 6.662.880 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч  Ц.Н   мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 05-нд БЗД-ийн .........  тоот гэртээ унтлагын өрөөнд байсан ачаа тээшний чемоданы 2 цахилгааныг сэтэлж дотор нь байсан бэлэн 1800 еврог миний дүү болох Ц.Т  /......... / гэрт амьдардаг бөгөөд өмнө бас удаа дараа асуудал болсон ба Т тэй 8.........  дугаар луу нь залгаж асуухаар утсаа авахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Гомдолтой байна өөрийн 1800 еврог буцааж авмаар байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Монгол банкны 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №Б-10/425 албан тоот, хавсралтын хамт “...Монгол банкнаас зарласан вальютын ханш /EUR/ Огноо 2024-08-05, 3,701.60 ” (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Шүүгдэгч Ц.Т  яллагдагчаар мэдүүлсэн “...Би манай ээжийн төрсөн эгч Ц.Н т хэлэхгүй зөвшөөрөлгүй 1800 /мянга найман зуу/ еврог чемоданаас нь хэлэлгүй авсан. Би эгч Ц.Н аас мөнгө зээлэх гээд 2 хоног залгасан боловч утас нь холбогдохгүй байсан болохоор би өөрөө дур мэдээд авсан сүүлд нь хэлээд уучлалт гуйсан тэгээд тухайн мөнгийг 2025 ондоо багтаагаад төлж дуусгахаар ярилцаж тохиролцсон. Би тухайн авсан 1800 /мянга найман зуу/ еврог найман шарга дээр очоод солиулаад ойролцоогоор 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг болсон тэр мөнгөөрөө зарим нэг зээлээ хаагаад үлдсэн мөнгөөр нь хөдөө гадаа явах үедээ ашиглаад дууссан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн талаарх үйл баримтыг сэргээн дүрслэхэд эргэлзээгүй, шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр объектив үнэлэлт өгч гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байгаа болно.

Шүүгдэгч Ц.Т  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн хохирогчийн чи хулгайлан авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой, амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар /өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр/, хууль бусаар өөртөө бүр мөсөн авч эдийн ашигтай байдал бий болгох гэсэн ашиг олох зорилго, шунахай сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.Т  нь хохирогч Ц.Н ын өмчлөлийн 1800 еврог хууль ёсны өмчлөгч болох Ц.Н т мэдэгдэхүйгээр түүний цүнхээс дур мэдэн авч захиран зарцуулж бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Шүүгдэгч Ц.Т ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Ц.Т  нь хохирогч Ц.Н ын 1800 еврог хулгайлан авсан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тооцоолоход тухайн гадаад вальютын албан ёсны буюу 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны зарласан ханш болох 3701.60 төгрөгөөр тооцож нийт 6.662.880 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Т  нь хохирлоос 200.000 төгрөг төлсөн, төлж байгаа гэх зэргээр болоод хохирогч Ц.Н тай төлж барагдуулахаар тохиролцсон, Ц.Н  нь гомдолгүй талаар хүсэлтээ илэрхийлсэн гэх зэргээр мэдүүлсэн ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүйн зэрэгцээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан эсэх тухай баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497.1., 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т ээс 6.662.880 төгрөг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т ээс 6.662.880 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух Г овогт Ц нН  /РД: ......... /-т олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Т  нь урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж (хавтаст хэргийн 26 дахь тал) байгаагүй.  Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахай сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчилан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Ц.Т   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Т ийн хувьд түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийн дотроос хорих ялыг сонгон хэрэглэхээр тогтов.

Иймд шүүгдэгч Ц.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Т  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн атал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, тодорхой хэмжээгээр төлөх талаар ямар ч санал, санаачилга гаргаагүй нь үйлдсэн гэмт хэрэгтээ өгч буй түүний ухамсарт үнэлгээг илэрхийлж байгаагийн зэрэгцээ хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх боломжийг үгүйсгэж байна гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц ын Т  /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Т т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т ээс 6.662.880 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух Г овогт Ц нН  /РД: ........./-т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг тоолсугай.  

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР