| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01064/И |
| Дугаар | 183/шш2023/00745 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183/шш2023/00745
2023 оны 03 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2023/00745 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар үүргийн 16 дугаар хороо, бэлхийн 00 дугаар гудамж, 000б тоот хаягт оршин суух С овогт Б.Б /ИЦ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа резиденс хотхон 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах Г.Ш.Х ХХК /0000000/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ш.Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б овогтой Б миний бие 1968 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Улсад нийт 24 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд Г.Ш.Х ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр усны машины жолоочоор ажилд орсон. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа, зөрчилгүй, ёс зүйтэй, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай ажиллаж ирсэн. Гэтэл миний бие ямар нэгэн хүсэлтийг амаар болон бичгээр огг гаргаагүй байхад Г.Ш.Х ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан гэсэн хуулийн заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай Б-00/00/00 тоот хууль бус тушаалыг ямар ч үндэслэлгүйгээр гаргасан байсан. Би дээр тушаалыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Г.Ш.Х ХХК-ий хүний нөөцийн ажилтан н.Г гэдэг хүнтэй холбогдож, хэзээ ажилдаа явах бэ? Миний ажилд гарах ээлж хэзээ эхлэх талаар асууж, тодруулах гэж залгасан чинь таныг ажпаас чөлөөлсөн ажилд дээр ирж, ажлаас гарсан тойрох хуудас, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа авсан. Өөрөөр хэлбэл би 2021 оны Б/00/00/00 тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаалыг тухай үед буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Г-тэй Б.Б миний бие өөрөө холбогдож байж мэдсэн. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө надад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг огт хэлээгүй, мэдэгдээгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл ч ирүүлээгүй, хамгийн гол нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг амаар болон бичгээр огт гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан гэсэн хуулийн заалтыг /ндэслэж, өөрийн хүсэлтээр гэж ажпаас чөлөөлсөн хууль бус тушаал гаргасан /үйлдэл нь иргэн Б.Б миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Мөн Г.Ш.Х ХХК-ний зүгээс 2021 оны Б/00/00/00 тоот Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаал гарсныг огт мэдээгүйгээс болж Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Ажпаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 4 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол -ийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу миний бие хууль, тогтоомжийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй, мөн тэтгэмж авах хуулийн хугацаа хэтэрсэн тул хуулийн дагуу ажилгуйдлийн тэтгэмж авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн мэргэжпийн хяналтын газарт Би ямар нэгэн ажлаас гарах тухай тухай хүсэлт өгөөгүй байхад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр гэж хууль бус тушаал гаргасан байна. Надад мэдэгдэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан. Би ажлаас чөлөөлөгдсөн талаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Г.Ш.Х ХХК-ийг шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан. Дээр өргөдлийн дагуу Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газраас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00-00/000 тоот албан бичгээр Шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариуг ирүүлсэн болно. Иймд Г.Ш.Х ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай Б-00/00/00 ~оот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг буцаан олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, өгнө үү гэв.
2. Хариуцагч ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б нь 2019 оны 5 дугаар сард Г ХХК-д Усны машины жолооч ажилд орсон. 2021 оны 7 дугаар сард Г.Ш.Х ХХК-д шилжин ажилласан. Б.Б нь уул уурхайн салбарт мөрдөгдөж байсан ээлжийн хуваарь буюу 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. Б.Б нь 2021 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ээлжийн хуваариар буюу ростерын хуваарийн дагуу ажиллаад буусан. Нэгэнт ажиллахгүй гэсэн саналаа өгсөн байсан тул ростерын хуваарьт амралтын хугацааг нь дуусгаад, тойрох хуудсаар тооцоогүй болсон тул 2021 оны 11 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Б.Б нь Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа өөрийн биеэр ирж гардаж авсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах, 129.1-Т энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулсан хугацаа мөн адил өнгөрсөн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Г.Ш.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2022.03.09-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын 00-00/000 дугаар албан бичиг, цахим үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-8 хуу/
4. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Г.Ш.Х ХХК-ийн захиралын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, хөдөлмөрийн гэрээ, 2021.11.01-ний өдрийн Г.Ш.Х ХХК-ийн санал авах тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сараас уурхайн уурын зуух болон гэр галлагааны ажилд галчаар ажиллах санал өгсөн ажилчдын жагсаалт, тойрох хуудас, ажлын цагийн тооцоо, ажилтны цалингийн лавлагаа 2021 он, амралтын мөнгө олгох хүснэгт, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 13 хуу, 30-33 хуу, 47хуу, хх 36-59 хуу/
5. Шүүх, Нийгмийн даатгалын ерөнхий газраас С овогт Б. Б /ИЦ00000000/-ын 2019 оны 05 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртлэх хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 65-57 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г.Ш.Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай Б-00/00/00 тоот тушаалыг эс зөвшөөрч байна. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан гэсэн хуулийн заалтыг баримталсан бөгөөд миний зүгээс өөрөө хүсэлтээ гаргаагүй төдийгүй, ажлаас чөлөөлөх талаар мэдээгүй, надад ямар мэдэгдэл ирүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.1-д ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй, мөн тэтгэмж авах хуулийн хугацаа хэтэрсэн тул хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Энэ талаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн мэргэжпийн хяналтын газарт гомдол гаргахад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00-00/000 тоот албан бичгээр шүүхэд хандана уу гэсэн хариуг ирүүлсэн. Иймд өөрөө хүсэлтээ өгөөгүй байхад ажилтны хүсэлтээр гэх хууль бус тушаал гаргасан тул Г.Ш.Х ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай Б-00/00/00 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Г.Ш.Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Б нь 2019 оны 5 дугаар сард Г ХХК-д усны машины жолооч ажилд ороод 2021 оны 7 дугаар сард Г.Ш.Х ХХК-д усны машины жолооч албан тушаалд шилжин ажилласан. Ээлжээр буюу 20 хоног ажиллаад 10 хоног амардаг хуваарьтай. Усны машины жолоочийн ажил улиралын чанартай буюу өвөл болохоор зогсдог бөгөөд компани ажилчдаа тогтмол ажлын байраар хангах үүднээс улирлын чанартай ажилладаг орон тооны ажилчдыг өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд өвлийн улиралд өөр ажлын байраар хангадаг. Үүнийхээ дагуу өмнөх жилд нь Б.Батсайханыг өвлийн 2 сард галчаар ажиллуулж байгаад 2021 оны 3 дугаар сараас эхлээд зам усалгааны ажил эхлэхэд гэрээгээ байгуулан жолоочоор 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан. Ээлжийн хуваарийн дагуу ажилтан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл амрах эрхтэй бөгөөд 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжийн хуваарь гарч өөр ажлын байранд ажиллах ажилчдын саналыг авахад ажиллахгүй гэсэн санал ирүүлсэн учир 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, хүний нөөцөөс тойрох хуудас зуруулаад, тушаал гаргах талаар мэдэгдсэн. Б.Батсайхан 2021 оны 11 сарын 31-ний тушаалаа авсан. Ажлын хуваарийн дагуу 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас буусан ажилтан 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэх хуваарьтай гэдгээ сайн мэдэж байсан. Гэтэл 2022 оны 3 дугаар сард ажлаас халагдсан талаар мэдэгдээгүй гэх гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2022 оны 1,2,3 саруудад цалин хөлсгүй, ажлаас халагдсанаа мэдээгүй байх боломжгүй. Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаар дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2021.11.30-ны өдөр Г.Ш.Х ХХК-ний гүйцэтгэх захирлын Б-00/00/00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.2-т заасныг тус тус үндэслэн Б.Батсайханыг усны машины жолоочийн ажлаас чөлөөлсөн, /хх 4 ху/
4.2 2022.03.09-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 00-00/000 дугаар албан бичгээр хөдөлмөрийн маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн, /хх 5 ху/
4.3 Нэхэмжлэгч Б.Б нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлвөл зохих хувь хэмжээг 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Г ХХК2иас, 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын дуустал хугацаанд Г.Ш.Х ХХК-иас тус тус төлсөн, /хх 7-8 ху/
4.4 2021.07.01-ний өдөр Б.Б, Г.Ш.Х ХХК нарын хооронд Б.Батсайханыг усны машины жолооч ажилд 5 сарын хугацаатай, нэг сарын 1 500 000 төгрөгийг цалинтай, хуанлийн 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, /хх 43-44 ху/
4.5 2021.07.05-ны өдөр ажил олгогч ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, гарын үсэг зуруулсан, /45-46 ху/
4.6 2021 оны 12 дугаар сараас уурын зуух болон галчаар ажиллах санал өгсөн ажилчдын жагсаалт гэх баримтад Б.Б ажиллахгүй гэж гарын үсэг зурсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 48 ху/
4.7 Хэргийн 38-42 дугаар хуудасны баримтыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр, 50, 51-54, 55, 56-57 дугаар хуудсанд авагдсан баримтууд хариуцагч байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй.
5. Зохигч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч Б.Батсайханы ээлж 2021.11.15-ны өдөр дууссан зэрэг үйл баримтын тухайд маргаангүй, харин галчаар ажиллах санал авсан эсэх, ажлаас халах тухай тушаалыг 2021.11.30-ны өдөр ажилтан гардан авсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг ажилтан гаргасан эсэх талаарх үйл баримтад маргаантай.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.
Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Г.Ш.Х ХХК-ний гүйцэтгэх захирлын 2021.11.30-ны өдрийн Б-00/00/00 дугаар тушаалаар Б.Б усны машины жолоочийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 39 дүгээр зүйлийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заалтыг баримталжээ.
Талууд хөдөлмөрийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан, хугацаанаас нь өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэрээ цуцлах саналыг ажилтан гаргасан эсэхэд маргаж, усны машины жолоочийн ажиллах улирал дуусч, өөр ажлын байр санал болгоход ажиллахгүй гэх саналыг ирүүлсэн нь ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг гаргасан гэж үзэх үндэслэл болно гэж ажил олгогч тушаалын үндэслэлээ тайлбарлаж, галчаар ажиллах санал өгсөн ажилчдын жагсаалт гэх баримтад Б.Б ажиллахгүй гэж гарын үсэг зурсан баримтыг ирүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож болохоор заахдаа ямар журмыг баримтлах талаар нарийвчлан зохицуулаагүй байх ба энэ тохиолдолд ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд тухайн санал тодорхой, өргөдөл хэлбэртэй байх нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагчийн галчаар ажиллахгүй гэх саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан ажлаас халах тухай тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагчаас 2021.11.30-ны өдрийн тушаалыг хүлээн авч гарын үсэг зурсан баримт ирүүлснийг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй, гарын үсгийн үнэн зөвийг тогтоохтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт гаргаагүй.
Дээрх үйл баримтыг ажилтны амралтын хуваарь 2021.11.25-ны өдөр дууссан, 2022.03.02-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан зэрэг үйл баримттай харьцуулан дүгнэвэл 2021.11.31-ний өдөр тушаалыг ажилтанд гардуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргаж байгаа тохиолдолд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохоо нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарах бөгөөд хэргийн баримтаар хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй болох нь тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 129 дүгээр зүйлийн 129.2-т шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Б.Б нэхэмжлэлтэй, Г.Ш.Х ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ