Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00385

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/0038*******

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 399 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийг төлөөлж И.*******

хариуцагч С.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* *******-оос хариуцагч С.*******д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 399 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2020, 2021, 2022 оны 09 сар хүртэл хугацааны засвар үйлчилгшээний зардал 399 300 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч тэр байранд амьдарч байгаа учраас төлбөрийг төлөх ёстой... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би энэ төлбөрүүдийг төлөх үүрэгтэй нь үнэн. Шүүхээр өмнө яваад эвлэрсэн асуудал байгаа. Өмнө нь И.******* гуай орчин нөхцлөө сайжруулна гэж амлалт өгсөн боловч одоо хүртэл бахь байдгаараа байгаа. Би 2021 оны 08 сарын 19-нд 4*******0 17******* төгрөг төлсөн. 2022 оны төлбөрөө төлөөгүй. Энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхгүй байгаа учраас төлөөгүй, амьдрах орчин нөхцөл бүрдүүлсэн цагт төлбөрөө төлнө. Би төлөхгүй гэж хэлээгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

*******-******* *******-ны гэрчилгээний хуулбар /хэргийн 3 дугаар тал/

*******-******* *******-ны гүйцэтгэх захирлыг сонгох тухай тогтоол /хэргийн 4 дүгээр тал/

Төрийн банкны нэхэмжлэх /хэргийн ******* дугаар тал/

*******-******* *******-ны бүх гишүүдийн хурлын тогтоол /хэргийн 2******* дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2020.01.27-ны өдрийн 102/ШШ2020/00343 дугаар захирамж, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас /хэргийн 26-28 дугаар тал/ нотлох баримтууд

 

*******. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 10, 11, 20, 21 дүгээр тал/

Төрийн банкны баримт /хэргийн 12-1******* дугаар тал

Фото зураг /хэргийн 16-17 дугаар тал/

НШШГГазрын Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол /хэргийн 22 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч засвар үйлчилгээний төлбөрөө төлөөгүй 399 300 төгрөг болсныг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... 2021 оны 08 сарын 19-нд 4*******0 17******* төгрөг төлсөн. 2022 оны төлбөрөө төлөөгүй. Энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхгүй байгаа учраас төлөөгүй, амьдрах орчин нөхцөл бүрдүүлсэн цагт төлбөрөө төлнө... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* дүүргийн *******-******* Сууц өмчлөгчдийн холбоо 2004 оны 04 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 38 тоот гэрчилгээ аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч *******-******* ******* ******* дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 9, 10, 11, 12, Сот-4 байрыг хариуцан *******-ны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, *******-ны захирлаар И.******* томилогдсон, *******-ны удирдах зөвлөлийн тогтоолоор засвар үйлчилгээний үнэ тарифийг тогтоосон, хариуцагч С.******* ******* дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 байрны 3 тоот орон сууцны сууц өмчлөгч мөн эсэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч буюу сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй байна.

 

Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2020 оны 01 сараас 2022 оны 09 сар дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөр 399 300 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, банкны төлбөрийн нэхэмжлэх баримтуудаар тогтоогдож байна./хэргийн ******* дугаар тал/

 

Хариуцагч ... эрүүл ахуй, аюулгүй байдал, тохь тухтай амьдрах орчин нөхцлийг ханган ажиллаж чадахгүй байгаа энэ нөхцлийг бүрдүүлэхгүй байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй болно.

 

Тодруулбал хариуцагч нэхэмжлэгчийн хууль болон гэрээгээр хүлээсэн ямар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс эрүүл аюулгүй байдал, тохь тухтай амьдрах орчин нөхцлийг ханган чадахгүй байгаа талаар тайлбарлаж нотлоогүй энэ талаар ямар нэг хүсэлт тайлбар гаргаагүй.

 

Мөн хариуцагчийн ...2021 оны 08 сар хүртэлх хугацааны 4*******0 17******* төгрөг төлсөн... гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд өмнө гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар болон төлбөрийн мөнгө шилжүүлсэн тухай баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 22, 2*******-28 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 399 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 629 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч С.*******аас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 399 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 629 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 629 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ