Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

 

202 оны 10 дугаар сарын 07-ны өдөр                      Дугаар 202/ШЦТ/17                                    ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,

Өсвөр насны шүүгдэгч *******, өмгөөлөгч Б.Энхбат,

Насанд хүрээгүй хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 228001780220 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 202 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Өсвөр насны шүүгдэгч ******* нь 202 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* байрлах коллежийн дугаар байрны 1 дүгээр давхрын эрэгтэйчүүдийн бие засах газарт худал ярьсан гэх асуудлаар шалтаглан нүүрэн тус газарт нь 4 удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өсвөр насны шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

  Насанд хүрээгүй хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай хүү 202 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өглөө хичээлдээ яваад, хичээлээс нь авахаар очиход зодуулсан байдалтай гараад ирсэн. Юу болсон талаар асуухад дээрээс юм унасан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Дараа нь гэх хүүхдэд зодуулсан гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа нүүр нь хөхрөөд, хамар эвгүй байна гэхээр нь эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлсэн. Гэтэл хамар хугарсан, хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Үүний дараа руу утсаар ярьсан. “Чи яагаад манай хүүхдийг зодчихсон юм” гэхэд “амнаасаа болсон гэж хэлье дээ” гээд утсаа тасалсан. Би дахиж залгаад “Чи юу яриад байгаа юм, хүүхэд ийм болгосон байна. Одоо сургуулийн захиргаа, цагдаад хэлнэ” гэхэд үдээс хойш нь эгчтэйгээ ирээд уучлалт гуйсан. Тэрнээс хойш 202 оны 0 дугаар сарын 06-ны өдөр “” эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Үүнээс хойш 2 сарын дараа дахин хагалгаанд орох байсан боловч орж амжихгүй байна. Одоо 7,227,184 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь цаашид гарах эмчилгээний зардал мөн өмгөөлөгчийн төлбөр, буудлын мөнгө такси гэх мэт зардлууд байгаа гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 202 оны 04-р сарын 28-ны өглөө 08 цагт хичээл ороод өдөр 12 цагт 20 минутад тарсан. 12 цаг 0 минутын үед сургуулийн 1 давхрын эрэгтэйчүүдийн 00 орох гээд үүдэн дээр нь нөгөө ангийн бид хоёр очсон. Урьд өмнө нь намайг ийн нэрийг бариад хүүхэд зодох гээд явж байсан талаар цуурхал гарсан байсныг тухайн өдрийн өглөө би сонссон. Тэр талаар мэдээд асуусан. Би үгүй, би тэгээгүй, зүгээр хүүхэдтэй уулзах гээд явж байхад хүүхэд зодох гээд явж байсан гэсэн яриа сургууль дээр гарчихсан байна Энэ яриаг хэн гаргасныг мэдэхгүй байна гэж хэлээд бид хоёр ойлголцоод хоёр биеэ ойлгоод, эвлэрээд юм яриад байж байтал ирээд бид хоёроос та хоёр муудалцаад байгаа юм уу гэж асуусан. Би тиймээ бид хоёр муудалцаад байна гэж хэлсэн. намайг 00-д оръё гэж намайг дагуулж ороод 00-н хаалга хаасан. 00-д ороод нэг юм хэлээд /юу гэж хэлснийг одоо санахгүй байна/ зангидсан баруун гараараа миний зүүн тал руу нэг удаа цохиж авсан. Дахин зангидсан баруун гараараа зүүн талын хацар руу 1 удаа дараа нь зангидсан зүүн гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиж авсан. намайг цохиж авахаа болиод 00-оос гараад сальфетик надад авчирч өгсөн. Миний хамраас цус гарсан. 00-ийн үүдэнд намайг зодуулсныг мэдээд надад сальфетик оруулж ирж өгсөн. Би 00-ийн өрөөнд хамрынхаа цусыг угааж, цэвэрлэсэн. ******* нэгнийгээ яаж байгаа юм гээд байсан. намайг цохиж байхад 00 дотор бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин 00 гадаа зогсож байсан. намайг цохиж авахад мэдээгүй, 00-н хаалга хаалттай байсан. намайг цохиж аваад хамраас цус гаргасны дараа 00-с гарч сальфетик авчирч өгөхөд мэдсэн. /хавтаст хэргийн 1 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хичээл 202 оны 04-р сарын 28-ны өдөр 12 цаг 20 минутын үед тарсан. , бид гурав сургуулийн -р байрны 1 давхрын эрэгтэйчүүдийн 00-н гадаа үүдэнд уулзсан. Тухайн байранд дадлагын хичээл нь орж байсан юм. Миний ойлгосноор ийн нэрийг бариад хүүхэд зодно гэсэн цуу яриа сургууль дээр гарсан байсан талаар хоёр хоорондоо яриад байсан. Харин бид хоёр тэр 2-ын хажууд зогсож байсан. Нэг мэдсэн 00-руу оръё гэж хэлээд дагуулаад орсон. бид хоёр хоёрын хойноос 00-руу ортол зангидсан баруун гараараа, дараа нь зүүн гараараа 2 удаа нүүрэн тус газарт нь цохиж авсан. Сүүлийн цохилт нь хамар дээр цохиж авсан. , хоёр дугаар сургуульд байхдаа нэг ангид байж байгаад польтехникийн коллежид ороод хоёр өөр анги болсон. Одоо , бид гурав нэг ангид сурдаг. Харин өөр ангид сурдаг. Бид нар хоорондоо муудалцаж байгаагүй. Би сайн танихгүй, хааяа сургууль дээр тараалдах үед мэндтэй зөрөөд өнгөрдөг. ийн нэрийг бариад хүүхэд зодно гэсэн цуу яриа сургууль дээр гарсан байснаас болсон байх гэж бодож байна. Урьд өмнө дээрх цуу яриаг би сонсоогүй, тухайн үед би аас юу болсон юм гэж асуухад сургууль дээр гарсан цуу ярианаас болсон гэж хэлсэн. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 202 оны 04-р сарын 28-ны өдөр 12 цагийн үед хичээл тарсан. , бид гурав цуг явж байгаад, нөгөө ангийн сургуулийн гадаа тааралдсан. ,, бид дөрөв цуг -р байрны 1 давхрын эрэгтэйчүүдийн нойлын орох хүртэлх замдаа би чи юу яриад байгаа юм, миний нэрийг бариад хүүхэд зодно гэсэн цуу яриа сургууль дээр гарсан талаар асуусан. Бид дөрөв 1 давхрын эрэгтэйчүүдийн нойлын үүдэнд очиход нэлээн ууртай хоёулаа нойл оръё гээд дагуулаад орсон, бид хоёр нойлын гадаа зогсож байгаад , хоёрын хойноос нойлд орсон. хамраас цус гарсан, явган суучихсан байсан. урд талд дээрээс хараад зогсож байхаар нь би явж очоод ыг хойш нь татаж авсан. Би уурлаад та хоёр юу болоод байгаа юм. ыгэс уучлалт гуй гэж хэлсэн чинь эс уучлалт гуйсан. /хавтаст хэргийн 24-2 дахь тал/

 

******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн ӨМГ072/149 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: " биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1 заалтаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 6-7 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Еб082/2086 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******  сэтгэцэд 202 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй. /хавтаст хэргийн 48 дахь тал/

 

Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Бага насаа 9 цэцэрлэгт хүмүүжиж, 2014-2022 онд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын дугаар арван жилийн сургуульд сурч 09-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол, 2022 оноос одоог хүртэл ******* аймгийн ******* сумын Польтехникийн коллежид дугаар курст суралцаж байна. Одоо аав, ээж, эгч, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг Гурван сайхан 11 гудамж 1 тоотод оршин суудаг. гэдэг хүүхдийг зодно гээд хайгаад байгаа талаар сургууль дээр цуу яриа гарсан байсан. Манай хичээл 202 оны 04-р сарын 28-ны өдөр 12 цагийн үед тарсан. Сургуулийн -р байрны 1 давхрын эрэгтэйчүүдийн 00-н гадна үүдэнд байж байхаар нь би ангийнхаа , хоёрын хамтаар дээр очсон. юу яриад яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Би 00 оръё гэж хэлсэн. түрүүлээд 00-д орсон. Би хойноос нь орсон. , хоёр 00-н гадаа үлдсэн. Тухайн үед миний уур хүрээд чи яагаад худлаа яриад яваад байгаа юм гэж хэлсэн. миний өөдөөс юм хэлэх шиг болохоор нь /юу гэж хэлснийг сонсоогүй/ би зангидсан баруун гараараа зүүн талын шанаа руу 1 удаа, зангидсан зүүн гараараа зүүн талын шанаа руу 2 удаа, хамар руу 1 удаа цохиж аваад бид хоёр зууралдаж аваад зогсож байхад гаднаас , орж ирж бид хоёрыг салгасан. /хавтаст хэргийн 9-60 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 41-4 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 6 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/

Хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 74-9 дахь тал/

Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч О.******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн хуулийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.******* холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 202 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* байрлах коллежийн дугаар байрны 1 дүгээр давхрын эрэгтэйчүүдийн бие засах газарт худал ярьсан гэх асуудлаар шалтаглан нүүрэн тус газарт нь 4 удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дахь тал/, насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-2 дахь тал/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн ӨМГ072/149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл учирсан болох нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн ӨМГ072/149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг өсвөр насны шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...202 оны 0 дугаар сарын 06-ны өдөр “” эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Үүнээс хойш 2 сарын дараа дахин хагалгаанд орох байсан боловч орж амжихгүй байна. Одоо 7,227,184 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь цаашид гарах эмчилгээний зардал мөн өмгөөлөгчийн төлбөр, буудлын мөнгө такси гэх мэт зардлууд багтсан байгаа” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар судалж, он сар хугацаа давхацсан, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, 1,69,64 /нэг сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт нийт 1,69,64 /нэг сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулан насанд хүрээгүй хохирогч Э., түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 77 дугаар талд 12,700 төгрөгийн баримт авагдсан ба хоол хүнсний зүйл авсан баримтуудаас бусад 90,000 төгрөгийн баримтыг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан талаараа тайлбар мэдүүлэг гаргадаг ба уг хугацаанд “Нарансаран” зочид буудалд 90,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь НӨАТ төлсөн баримтаар давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Мөн хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан “” эмнэлэгт компьютер томографик, эмчийн үзлэг, чих хамар хоолойн үзлэг, хамрын шинэ хугарлын үзлэг хийлгэсэн 60,000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан бариа хийлгэсэн 20,000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан баримтуудаас 20,000 төгрөгийн замын зардлын баримт, Улаанбаатар хотод эмнэлэг буудал явсан таксины зардал гэх 79,64 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан 100,000 төгрөгийн зочид буудлын баримтыг шүүх тус тус нотлох баримтаар үнэлж нийт 1,69,64 төгрөгийн хохирол төлбөрийг өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын зүгээс: “...Шүүгдэгчээс 1,00,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж урьдчилаад надад өгсөн. Үүнийг эмчилгээнд зарцуулаад, хасаж тооцоод, уг баримтаар нэхэмжилж байна” гэх тайлбар, мэдүүлэг гаргаж байх тул шүүх 1,00,000 төгрөгийг нийт нэхэмжилсэн 7,227,184 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийн төлбөр  1,00,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авахтай холбоотой нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нэхэмжилсэн 1,00,000 төгрөгийг шүүгдэгч болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал 4,97,400 төгрөгийг нэхэмжилж, эмнэлэг “Хамрын мэс заслын төлбөрийн жагсаалт” гэх хуулбарласан баримтыг хэрэгт ирүүлжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 4.1.1-т "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 2.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” ойлгоно, Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, гэж тус тус хуульчилсан ба хуулийн этгээд нь өөрийн нэрийн хэвлэмэл хуудсыг үйл ажиллагаандаа ашиглахаар заасан боловч эмнэлэг “Хамрын мэс заслын төлбөрийн жагсаалт гэх баримт нь хуулийн этгээдийн хэвлэмэл хуудас ашиглаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 6 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн зүгээс “...Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж байгаа. Иймд шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахсанал, дүгнэлтийг,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй. Өсвөр насны шүүгдэгч *******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж үзэж байна. Торгох ял оногдуулах нь ажил хөдөлмөр хийдэггүй, мөн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй учраас торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байгаа” гэх санал, дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болоод Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн зохицуулалт байгаа боловч бодит амьдралд арай хүнд шийтгэл оногдуулж байгаа байдал харьцуулагдаж харагдаад байгаа юм. Насанд хүрсэн 20-0 настай залуучууд шийтгэл хүлээхээрээ сарын цалингийнхаа 0%-иар торгууль төлөөд сар дотроо шийдэгдээд дуусдаг. Гэтэл өсвөр насны шүүгдэгч бүтэн жил гаран хяналтад байнгын чи шийтгэлтэй, дараагийн гэмт хэрэг үйлдэгдвэл сэргэж гарч ирж болзошгүй эсэх үр нөлөө энэ хүнийг 1 жил 6 сар дагах гэж байна. Эрүүгийн хууль, Үндсэн хуульд заасан энэрэнгүй байх, өсвөр насны сэжигтэн, яллагдагч, эмэгтэй хүмүүст ял оногдуулахдаа хөнгөвчилсөн байдлаар хандана гэсэн  зарчмын зохицуулалтууд яаж хэрэглэгдэж байгаа нь ойлгомжгүй. Ялгавартай хэрэглэгдээд, бараг өсвөр насны сэжигтэн яллагдагч гэдэг утгаараа арай хүнд ял шийтгэл хүлээгээд байгаа нь анзаарагддаг. Уг хэрэг дээр хүртэл ийм санал орж ирж байна. Нийтэд тустай ажил хийлгэе гэж ярьж байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгч суралцаж байгаа, 1 цагийн алдаа байж болно, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийгээ зөв гэж бодож байгаа зүйл ерөөсөө байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд ээж, аав нь анхаараад, чамаас болоод төлбөр мөнгөний асуудал, өмгөөлөгч авч байна гэдэг асуудал энэ хүүхдэд тодорхой хэмжээнд нөлөөлж яваа. Би хүнд муухай юм хийчихлээ, найзыгаа гомдоочихлоо, гэмтээчихлээ, үүнээс болоод гэр бүлийнхээ санхүүд төвөгтэй нөхцөл байдал үүсгэлээ, багш сурган хүмүүжүүлэгчийн зүгээс та гуай сахилгагүй, томоогүй байна, уг үйлдлээ дахин давтаж болохгүй гэсэн байнгын үг хэллэг энэ хүнийг дагаад явж байгаа. Өсвөр насных гэдгээрээ 1 жил 6 сарын хугацаанд үр нөлөө, нөлөөлөл нь байж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой зохицуулалт байгаа. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хууль дахь хамгийн хөнгөн ял шийтгэлтэй, хөнгөн ангиллын хэрэгт хамаарна. Ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, удаа дараалан гэмт хэрэг зөрчил гаргах, цаашдаа уг үйлдлээ давтаад байх шинж чанар харагдахгүй байгаа. Уг нөхцөл байдлыг хамаараад, ял оногдуулахгүйгээр зөвхөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч ******* нь .............. өдөр төрсөн 17 нас 1 сартай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн төрлийн ялын аль нэгийг сонгож оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулахдаа тухайн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тус тус харгалзан үзэхээр заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэхийг үүрэг болгосон тул өсвөр насны шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.******* авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг ******* аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэхэд өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хуралдааныг бүхэлд нь нээлттэй явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгч ******* болон хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Энхбатыг оролцуулах хүсэлттэй байна. Хууль ёсны төлөөлөгч ыг заавал оролцуулах шаардлагагүй гэх хүсэлтийг гаргасан тул шүүх хангаж шийдвэрлэсэн. Энэ нь өсвөр насны шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцож байгаа тул  хууль ёсны эрх ашиг зөрчигдөх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.******* ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.******* зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.******* авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг ******* аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгасугай.

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нараас 1,69,64 /нэг сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Э. түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт олгосугай.

6. Өсвөр насны шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Э. түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт 1,00,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн төлбөр 1,00,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ