Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00498

 

 

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00498

Улаанбаатар хот

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

түрээсийн гэрээний үүрэгт 165 057 420 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Билгүүн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас хариуцагч Бигболд ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 165 057 420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Талууд 2022 оны 03 сарын 07-ны өдрийн вв/Т/2202 дугаартай машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 03 сарын 07-ны өдрөөс техникүүдээ нийлүүлэхээр тохиролцсон. Уг тохиролцоонд ******* АР улсын дугаартай техникийн хүлээлгэн өгч 2022 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өдрийн 11 цагаар ажиллаж, 1 сарын түрээсийн төлбөр 31,000,000 төгрөгөөр тохиролцож, 2022 оны 03 сарын 30-ны өдөр вв/Т/2203 дугаартай машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулан 2022 оны 03 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 8855 УР улсын дугаартай замын индүү, 6680 УБ улсын дугаартай замын индүү зэргийг тус бүрийнх нь сарын түрээс 15,000,000 төгрөгөөр тооцон тохиролцож нийт техникийн сарын түрээс 61,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ хэрэгжих явцад 3 техник хүртэл ажиллаад талууд харилцан тохиролцоод техникүүдээ ажиллуулах боломжгүй байна гээд зогсоосон. Талууд харилцан тохиролцсоноор 2022 оны 09 сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж******* ******* ХХК-иас ******* ******* ******* ХХК-д машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 165,057,420.27 төгрөгийг олгохоор тооцоо нийлж харилцан тохиролцсон.******* ******* ХХК нь тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 165,057,420.27 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч******* ******* ХХК-иас 165,057,420.27 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ХХК-д олгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нар 2021 оны 03 сараас эхлээд машин механизм түрээслэх гэрээ байгуулсан байдаг. Мөн талууд 2022 оны 03 сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд машин механизм түрээслэх тухай вв/Т/2202 дугаартай машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулан ******* АР улсын дугаартай техникийн 1 сарын түрээсийн төлбөр 31,000,000 төгрөгөөр, 2022 оны 03 сарын 30-ны өдөр вв/Т/2203 дугаартай машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулан 2022 оны 03 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 8855 УР улсын дугаартай замын индүү, 6680 УБ улсын дугаартай замын индүү зэргийг тус бүрийнх нь сарын түрээс 15,000,000 төгрөгийг төлөхөөр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэгт 165,057,420.27 төгрөг нэхэмжилснээс дараах үндэслэлээр зарим хэсгийг төлөхөөс татгалзаж байна. Үүнд, нэгдүгээрт ******* ******* ******* ХХК нь ******* АР авто грейдийг 9 сарын хугацаанд түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан атлаа, түрээсийн гэрээ байгуулсан 3-р сардаа буюу нэг сарын хугацаанд түрээслүүлээд түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 4 сараас эхлээд 1341 УР улсын дугаартай авто грейдрээр сольсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээслэсэн машин механизмыг өөр машин механизмаар сольж болох ямар нэг зүйл тусгагдаагүй байхад гэрээний зөрчил гаргасан. Мөн ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзахаар бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээг өөрчлөх, цуцлах саналыг нөгөө талдаа мэдэгдэх зэрэг заалтуудыг зөрчиж 2022 оны 08 сард гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Иймд ******* ******* ******* ХХК-ийн хууль болон гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж дур зоргоороо авирласан үйлдлээс болж******* ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд доголдол гарсан.******* ******* ХХК нь техникгүй болсноор бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардах хүндрэл зэрэг учирсан.******* ******* ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчилэн биелүүлсэн болохоос огт биелүүлээгүй зүйл байхгүй. Одоогийн байдлаар түрээсийн гэрээний үүрэгт нийт 62,548,000 төгрөгийг төлсөн. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ техник бүрт тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлага, үндэслэл, нотлох баримт зэргийг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 165,057,420.27 төгрөгөөс ******* АР улсын дугаартай авто грейдерийн 2 сарын түрээсийн төлбөр 62,000,000 төгрөг, нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй 1809 УН улсын дугаартай замын индүүний түрээсийн төлбөр 67,000,000 төгрөг нийт 129,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 6 дугаар тал/

Тооцоо нийлсэн акт /хэргийн 7 дугаар тал/

Машин механизм түрээслэх түрээсийн гэрээ, 2022 оны 3-8 сарын задаргаа /хэргийн 8-12 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Бигболд ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 15 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 16 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 21, 22, 35 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ...түрээсийн гэрээний үүрэг төлбөр 165 057 420 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...талуудын хооронд машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулагдсан гэрээ дуусгавар болж тооцоо нийлсэн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний зүйлийг солих талаар гэрээнд ямар нэг зүйл тусгаагүй байхад дур мэдэн сольж гэрээний үүргээ зөрчсөн, гэрээ дуусгавар болоогүй байхад гэрээний зүйлийг дур мэдэн авч явсан зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК өөрийн өмчлөлийн 88 55УР XCMG. XS2231 модель үзүүлэлт бүхий замын индүү, 66 80УБ дугаартай XCMA. XG6201 модель үзүүлэлт бүхий замын индүү машин механизмыг хариуцагч******* ******* ХХК-д 2022.03.26-2022.12.01-ний өдөр хүртэл түрээслэж, түрээсийн төлбөрт хариуцагч 1 сарын нийт 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2022 оны 03 сарын 30-ны өдөр №ВВ/т/22-03 тоот түрээсийн гэрээг, мөн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК өөрийн өмчлөлийн *******АР SEM.SEM919 модель үзүүлэлт бүхий автогрейдер машин механизмыг хариуцагч******* ******* ХХК-д 2022.03.07-2022.12.01-ний өдөр хүртэл түрээслэж, түрээсийн төлбөрт хариуцагч 1 сарын 31 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2022 оны 03 сарын 07-ны өдөр №ВВ/т/22-02 тоот түрээсийн гэрээг тус тус бичгээр байгуулсан байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ *******ин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, *******ин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил ашиглалтад гэрээнд заасан хөрөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч хариу үүрэг буюу хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй талаар маргаагүй.

 

Харин үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...гэрээнд заасан машин механизм хөрөнгүүдийг хүлээн авч ашиглаж боловч 69 89 АР хөрөнгийг түрээслэгчид мэдэгдэлгүйгээр өөр хөрөнгөөр сольсон, гэрээ цуцлах саналаа ирүүлээгүй байж гэрээгээр шилжүүлсэн бүх хөрөнгөө дур мэдэн буцаан авсан... гэж тайлбарласан.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д түрээслүүлэгч нь тухайн техникийн эвдрэл гэмтэл 5 хоног дотор засагдахгүй тохиолдолд тухайн техникийг сольж өгнө, 6.11-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр тогтоосон түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд багтаан түрээслүүлэгчид бүрэн төлөх үүрэгтэй, 5.13-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түрээсийн техникийг буцаан авахыг шаардах, эсхүл өөрийн зардлаар түрээсийн техникийг буцаан авч түүнтэй холбогдсон зардлаа түрээслэгч талаар төлүүлэх эрхтэй, 8.5-д талуудын аль нэг гэрээний үүрэг, нөхцөлийг байнга зөрчихөөс бусад тохиолдолд энэ гэрээг нэг талын журмаар цуцлахгүй гэж тохиролцжээ.

 

2022.09.14-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар 2022.03.15-ны өдрөөс 2022.08.31-ны өдрийг дуусталх хугацаанд түрээсээр механизм ажиллуулсны төлбөр тооцоог нэг бүрчлэн нийлж үзэхэд******* ******* ХХК 165 057 420,27 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгааг баталж тооцоо нийлсэн нь Тооцооны үлдэгдлийн баталгаа №08 баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

 

...хариуцагчийн хүсэлтээр хөрөнгийг өөр хөрөнгөөр сольсон, түрээсийн төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж хөрөнгөө буцаан авч, талууд тохиролцсоны үндсэн дээр өр авлагын тооцоо хийж гэрээг дуусгавар болгосон... гэх нэхэмжлэгчийн тайлбар, талуудын гэрээний тохиролцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал нэг талын санаачилгаар гэрээ дуусгавар болгох нөхцөлөө талууд гэрээгээр тохиролцсон, нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан хөрөнгийг 2022 оны 08 сар дуустал хариуцагч ашигласан, хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ хариуцагч зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн, түрээслүүлэгч гэрээнээс татгалзсан явдалд түрээслэгч буруугүй болох нь тогтоогдоогүй, талууд гэрээг дуусгавар болсноо харилцан хүлээн зөвшөөрч өр авлагаа тооцож тооцоо нийлсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд хүсэлт гаргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 165 057 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

2022 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар 22/02 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас Г.Нямсүрэнд, 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 01/55 дугаар итгэмжлэлээр олгосон итгэмжлэлээр Бигболд ******* ХХК-иас Ц.Бямбасүрэнд тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5, 20 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983 237 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 983 237 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 165 057 420 /нэг зуун жаран таван сая тавин долоон мянга дөрвөн зуун хорин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983 237 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 983 237 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн *******интэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ